Сурталчилгаа (15)
Хаах

Тархины дасгал хийж оюун ухаанаа хөгжүүлцгээе!

2018-06-10, 16:13
8,124

Хүн зөвхөн биеэ бялдаржуулаад зогсохгүй тархины дасгал тогтмол хийж хэвших ёстой гэнэ. Оньсого, таавар нь тархины дасгал болохоос гадна толгой сэргээдэг байна. Байшин, муур зэрэг үг орсон сонирхолтой хэдэн тааврыг хариуг олоорой. Та ажил дээрээ эсвэл гэртээ цөөхөн минут зарцуулахад л хангалттай. Бал, цаас аваарай, яг одоо эхэлцгээе!

Тархины дасгал хийж оюун ухаанаа хөгжүүлцгээе!

1 Аль барилгыг түрүүлж засах вэ?

Гудамжинд нийт зургаан барилга байна. Нарийн боовны дэлгүүр, шивээс хийдэг газар, тоглоомын дэлгүүр, оёдолчны газар мөн гоо сайхны дэлгүүр, амьтны дэлгүүр. Барилгачин долоо хоногийн дотор тус барилгуудыг бүгдийг нь засаж  дуусгах ёстой. Гэхдээ хэрхэн засахаа төлөвлөж чадаагүй байна. Тэгэхээр барилгуудын ээлж дараалал, тогтолцоог хараад алийг нь түрүүлж засахыг та шийдэх ёстой. Барилгын ажилчин дараах зүйлсийг санаж байна:

  • Шивээсний газар, нэг байшин хоёрын дундах барилгыг засах ёстой.
  • Гоо сайхны дэлгүүр, оёдолчны газар хооронд хоёр байшин байгаа.
  • Оёдолчны газар гудамжны хамгийн төгсгөлд байрладаг.
  • Амьтны дэлгүүрийг хамгийн эхэнд засахгүй.
  • Тоглоомын дэлгүүр, шивээсний газар хоёрын дунд хоёр байшин байдаг.
  • Нарийн боовны дэлгүүр, оёдолчны газар хоёрын дунд гурван байшин байрладаг.
  • Тоглоомын дэлгүүр нь хамгийн эхэнд засах ёстой барилга болон нэг байшингийн хооронд байрладаг.

Байшингуудын дараалал юу вэ? Ямар барилгыг түрүүлж засах ёстой вэ?

Аль барилгыг түрүүлж засах вэ?

2 Сонирхолтой таавар

Фермд бүгд өөр өөр өнгөтэй  20 муур байдаг. Зурган дээр бүх муурын онцлох шинж чанарууд харагдана. Мууруудыг тоогоор тэмдэглэсэн. Зургийг хараад доорх шинж чанаруудтай хэдэн муур байгааг олоорой.

  • Улаан өнгөтэй, эрээн сүүлтэй, хулгана барьдаг, бөөсгүй.
  • Цагаан өнгөтэй, эрээн сүүлтэй, бөөстэй, хулгана барьдаггүй.
  • Бор өнгөтэй, бөөстэй, хулгана барьдаг, эрээн сүүлгүй.
  • Улаан өнгөтэй, судалгүй, хулгана барьдаг, бөөсгүй.
  • Улаан өнгөтэй, эрээн сүүлтэй, бөөстэй. Тэд хулгана барихдаа сайн.
  • Улаан өнгөтэй, бөөстэй, эрээн сүүлтэй мөн загас барих дуртай.

Сонирхолтой таавар

3 Хэн нь алуурчин бэ?

Мери Бэн хоёр дөрвөн найзтайгаа нэг байранд өрөө түрээсэлж амьдардаг. Нэг өдөр, Бэн гэртээ ирээд Мэри буйдан дээр үхсэн байхыг олжээ. Мөрдөгч ирээд тэр даруй хамтран амьдрагч дөрвөн хөршийг нь байцаасан аж.

  • Миа гал тогоонд хоёр цаг байсан.
  • Жэйн өрөөгөө будаж байсан.
  • Роби гурван цаг усан санд сэлсэн.
  • Жон ном уншиж байсан гэж хариулсан байна. 

Мөрдөгч тэр дөрвийн гарын алгыг хараад хэн нь алуурчин гэдгийг олжээ. Тэр хэрхэн олж мэдэв?

Хэн нь алуурчин бэ?

4 Ямар хөзөр байгааг олж мэдээрэй

Ширээн дээр 12 хөзөр доош харуулан тавьсан байна. Та дээш харуулахгүйгээр ямар хөзөрнүүд болохыг нь мэдэх ёстой юм. Дүрэм:

  • Бүх хөзөр өөр өөр тоотой, мөн өөрийн “үнэтэй”. Тамга 1, боол 11, хатан 12, ноён 13. Хөзрийн оноо тэдгээрийн үнэтэй тэнцүү. Үнэ нь нийлээд 83-тай тэнцэнэ.
  • Нэг өнгийн хөзөр уртаашаа болон өргөөшөө давтагдахгүй.
  • Эгнээ болгон 4 өөр өнгийн хөзөртэй, салаа бүр 3 өөр өнгийн хөзөртэй.
  • Ноён хөзөр долоогийн зүүн талд.
  • Гурав есийн дээр.
  • Ес гилийн тамгын баруун талд.
  • Дөрвөлжний 10 хатны нэг талд.
  • Хатан, дөрөв хөзөр хоёр адилхан.
  • “H” хөзөр болон туг хөзөр адилхан өнгөтэй.
  • “F” хөзөр “J” хөзрөөс 1-ээр илүү үнэтэй.

Ямар хөзөр байгааг олж мэдээрэй

Хариуг доош явуулж хараарай

Хариуг доош явуулж хараарай

Хариулт-1

Бодлогын нөхцөлөөр: Оёдолчны газар гудамжны төгсгөлд байдаг. Оёдолчны газар болон нарийн боовны газар хоёрын хооронд гурван барилга байна. Мөн оёдолчны газар гоо сайхны дэлгүүр хоёрын хооронд хоёр барилга байсан. Тэгэхээр, нарийн боовны дэлгүүр хоёрдугаарт, гоо сайхны дэлгүүр гуравдугаарт байрладаг. Тоглоомын дэлгүүр, шивээсний газар хоёрын хооронд хоёр барилга байдаг. Энэ нь тэдний аль нэг нь хамгийн эхнийх эсвэл хоёр дахь нь гэсэн үг. Амьтны дэлгүүр тавдугаарт байрладаг. Бид тоглоомын дэлгүүр хоёр байшингийн дунд оршдогийг мэднэ. Тэгэхээр тоглоомын дэлгүүр дөрөвт, шивээсний газар гудамжны эхэнд байдаг гэсэн үг.

Шивээсний газар, нарийн боовны газар, гоо сайхны дэлгүүр, тоглоомын дэлгүүр, амьтны дэлгүүр, оёдолчны газар.

Тоглоомын дэлгүүрийн хажуугийн байшинг түрүүлж засах ёстой гэж заасан учир гоо сайхны дэлгүүрийг эхэлж засна.

Хариулт-1

Хариулт-2

Нийт 20 муурнаас:

  • Улаан өнгөтэй, эрээн сүүлтэй, хулгана барьдаг, бөөсгүй: 3
  • Цагаан өнгөтэй, эрээн сүүлтэй, бөөстэй, хулгана барьдаггүй: 5
  • Бор өнгөтэй, бөөстэй, хулгана барьдаг, эрээн сүүлгүй: 2
  • Улаан өнгөтэй, судалгүй,хулгана барьдаг, бөөсгүй: 1
  • Улаан өнгөтэй, эрээн сүүлтэй, бөөстэй. Тэд хулгана барихдаа  сайн: 4
  • Улаан өнгөтэй, бөөстэй, эрээн сүүлтэй мөн загас барих дуртай: 5

Хариулт-2

Хариулт-3

Алуурчин Роби: Роби усанд удаан байсан бол гарынх нь арьс нь үрчийсэн байх ёстой.

Хариулт-3

Хариулт-4

Хариулт-4

13
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()