Төвдүүдийн бурхан болоочдоо үдэх аймшигтай уламжлал

Төвдийн оршуулах ёслолыг жатор эсвэл бягтор (jhator, byag tor) гэж нэрлэдэг байна. Энэ нь “Шувуудад өглөг өгөх” гэсэн утга санааг илэрхийлдэг аж. Төвд иргэдийн үзэж байгаагаар тухайн хүн нас бармагц сүнс нь биеэ орхидог бөгөөд харин хүн амьдралынхаа сүүлийн мөчид ч сайн үйл хийх хэрэгтэй хэмээн үзэж цогцсоор нь шувууд хооллодог байна. Энэ нь сүүлийн удаа буян үйлдэж буй хэрэг болдог. Төвд улсад энэ төрлийн оршуулах ёслол зонхилдог аж. Гэхдээ Далай лам болон банчин ламын цогцсыг занданшуулж, алтаар бүрдэг байна.

Төвдүүдийн бурхан болоочдоо үдэх аймшигтай уламжлал
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1

Тэнгэрийн оршуулга нь Төвдийн бүхий л газар нутагт болдог бөгөөд Энэтхэгийн зарим нэг оронд ийм зан үйл хийх нь бий. Үүнд: Ладах, Аруначал-Прадеш муж багтана.

Чалан (Chalang) сүмийн орчим нас барагсдыг оршуулах зорилготой байгуулсан талбай.  Дажи (Dari), Цинхай тосгон, Голог-Төвд, 2007 оны арваннэгдүгээр сарын 5. Фото: China Photos/Getty Images

2

Нас барагсдын ойр дотныхон хамаатан садан нь оршуулгын ёслолын үеэр мөргөл үйлдэж байна. 1959 онд хятадууд Төвдийн газар нутгийг эрхшээлдээ оруулсны дараа энэ төрлийн оршуулгын ёслолыг хориглосон байжээ. Харин 1974 оноос олон лам нар, төвдүүдийн хүсэлтээр “тэнгэрийн оршуулга”-ын ёслолыг дахин сэргээсэн аж.

3

Чалан сүмийн ойролцоо цугласан тас шувууд.

Энэ төрлийн оршуулга хийх зориулалттай 1100 орчим талбай байдаг бөгөөд оршуулгын ёслолыг рогьяп хэмээх тусгай хүмүүс хийдэг.

4

Оршуулгын ёслол эхлэхийн өмнө хутгаа ирлэж буй рогъяп.

Төвд хүнийг нас барсны дараа цогцсыг нь суугаа байдалд шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл лам нарыг ном уншиж байх үед 24 цагийн турш суугаа байдалтай хөшдөг байна. Нас барснаас нь гурав хоногийн дараа талийгаачийн хамгийн сайн найз түүнийг нуруун дээрээ үүрч, оршуулах газар аваачна. Үүний дараа рогьяп талийгаачийн биеийг мөчлөн жижиглэж тас шувуудад өгдөг аж.  Шувууд бүх махыг идсэний дараа рогьяп үлдсэн яснуудыг нь цуглуулж нунтаглаад шувуудад цацаж өгнө. 

Нас барагсдын биенээс юу ч үлдэхгүй болтол нь шувуудыг хооллодог бөгөөд энэ тохиолдолд дараа төрлөө хялбар олох болно гэж Буддын шашинд үздэг байна.

5

Төвд хүн бүр жилд нэг удаа ч болов оршуулгын ёслолд оролцож, амьдралын үнэ цэнийг мэдрэх ёстой гэж үздэг.

6

7

Оршуулгын ёслолын өмнө рогьяп мөргөл үйлдэж байна. Ийн нэг  талийгаачийн оршуулахад тэрээр 13.5 долларын цалин авдаг. 

Дажи, Цинхай тосгон, Голог-Төвд, 2007 оны арваннэгдүгээр сарын 5. Фото: China Photos/Getty Images

8

Рогьяп талийгаачийн биеийг жижиглэж байна.

9

Талийгаачийн махаар тас шувуудаг хооллож буй байдал.

10

 Оршуулах ёслолын үеэр залбирч буй рогьяп.

11

Рогьяп үлдсэн яснуудыг цуглуулж байна.

12

13

Оршуулгын ёслолын үеэр лам ном уншиж байна.

14

15

16

17

 Оршуулах ёслолын дараа гар нүүрээ угааж буй рогьяп- лам.

18

Гэр рүүгээ харьж буй рогьяп.

19

Ажлаа хийж дууссаны дараа гэр бүлийнхэнтэйгээ цай ууж буй рогьяп.

30
таалагдаж байна

69
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()