Сурталчилгаа (15)
Хаах

13 жилийн турш онгоцны үйлчлэгчээр ажилласан бүсгүй нислэгийн үеийн нууцыг дэлгэжээ

Онгоцоор үйлчлүүлж байхдаа хэн боловч аюулгүй нислэг хийж байгаа гэдэгтээ 100 хувь итгэлтэй байдаг билээ. Тэгвэл онгоцны багийнхан зорчигчдын амар амгалан байдал, тав тухыг хангахын тулд  маш олон зүйлийг нууцалдаг гэнэ. 13 жилийн турш онгоцны үйлчлэгчээр ажиллаж буй Аннет Лонгоос (Annette Long) нислэгийн зарим нууцаас дэлгэсэн сонирхолтой ярилцлагыг ямар ч хачиргүйгээр орчуулан хүргэж байна. Тэрээр эдгээр асуултад шударгаар хариулсан учир танд сонирхолтой санагдах болов уу.

13 жилийн турш онгоцны үйлчлэгчээр ажилласан бүсгүй нислэгийн үеийн нууцыг дэлгэжээ

1. Онгоцны үйлчлэгч нар нислэгийн хоолноос хүссэнээрээ иддэг үү?

Үгүй дээ. Нислэгийн хоолноос идэх боломж бидэнд бараг л олддоггүй. Нэгдүгээр зэрэглэлийнхний хоол үнэхээр тансаг байдаг. Гэхдээ бид бүх зорчигч хооллосны дараа л хоолоо иддэг. 

2. Онгоцны үйлчлэгч нарын хувьд хамгийн сонирхолтой нислэг юу вэ?

Хүн бүр өөрийн гэсэн сонирхолтой учир яг тодорхой хариулт өгөхөд хэцүү. Нэг удаа би өөрийн фэйсбүүк хуудсандаа Бээжин рүү нислээ гэсэн пост бичсэний дараа манай нэг найз “Бээжин рүү нисэж байгаа чинь ямар гоё юм бэ? Би биш чи нисэж байгаа нь харамсалтай юм” гэсэн сэтгэгдэл үлдээсэн байлаа. Тэр дотоодын нислэгт ажиллах илүү дуртай. Онгоцны үйлчлэгчдийн зарим нь дотоод, зарим нь гадаад нислэгт явах дуртай байдаг. Би Бээжин, Токио болон Вашингтон руу нисэх дуртай. Бээжин рүү нислэг хийхэд очсоныхоо дараа 52 цагийн турш амардаг учир би чөлөөтэй шоппинг хийх боломжтой байдаг.

3. Олон цагийн нислэг та нарт хэрхэн нөлөөлдөг вэ?

Гэртээ ирэх үедээ маш ядарсан байдаг. Заримдаа бүр фэйсбүүк нээж, цахим сүлжээнд орох ч чадал байдаггүй. Олон цагийн нислэгийн дараа утсаар ярих, хаалга онгойлгох хүсэл төрөхгүй үе ч байдаг.  Бүх төлөвлөгөөгөө өөрчлөөд зүгээр л унтаж амрахыг хүсдэг.

4. Олон цагийн нислэгийн үеэр онгоцны үйлчлэгч нарт унтах боломж байдаг уу?

Тийм ээ. Энэ бол боломжтой. Жишээлбэл, Бээжин рүү 14 цаг нисдэг. Дөрвөн цагт нь амрах эрх бидэнд бий. Зорчигчдод хоол цай өгсний дараа хэсэг хугацаанд амрах боломжтой. Онгоцны үйлчлэгч нар ээлжилж амардаг юм. Эхний хэсэг нь үйлчилгээ үзүүлж байхад, хоёрдугаар хэсэг нь амрах жишээтэй. Бидний амралтын өрөө яг л авс мэт жижигхэн байдаг боловч хэвтээд, дуу сонсоод, бага ч болов амрах боломжтой.

5. Тэнд унтаж болно биз дээ?

Саяхан ажилд орсон манай нэг ажилтан тэнд нам унтаад гурван удаа сэрүүлэг нь дуугарахад сэрээгүй гэсэн. Ер нь бол боломжтой. Би бол хэдхэн цаг л унтаж чадна.

6. Амралтын өрөөндөө унтаж байхад чинь онгоц агаарын хүчтэй урсгалд орж, чичиргээ үүсвэл яах вэ? 

Тэнд ямар ч аюулгүй. Хамгаалалтын бүс байдаг юм.

7. Нислэгийн үеэр хэн нэгний бие муудах эсвэл нас барвал та нар ямар алхам хийдэг вэ?

Бид эмнэлгийн байгууллагатай холбогдож, юу хийх талаар зөвлөгөө авдаг. Тэд асуулт тавьж, бид хариулснаар хүссэн зөвлөгөөгөө авч чаддаг. Яаралтай тохиолдолд хэрэглэх зүйлс онгоцонд бий.

8. Нислэгийн үеэр нас барсан хүнийг суудал дээр нь үлдээдэг үү?

Тийм ээ. Гэхдээ азаар надтай ийм зүйл тохиолдож байгаагүй. Миний таних хүмүүстэй ч энэ төрлийн аймшигт явдал тохиолдож байгаагүй. Хэрвээ ийм зүйл тохиолдвол бид нас барсан хүний биеийг ямар нэг зүйлээр хучиж, бусдын анхаарлыг татахгүй байхыг хичээх болов уу.

9. Онгоцны бусад багийнхантай холбоо барих төхөөрөмж бий юү?

 Шаардлагатай үед бид зөвхөн онгоцны багийнхны ойлгодог үгийг ашигладаг. Харамсалтай нь энэ талаар тантай хуваалцаж чадахгүй.

10. “Бүсээ бүсэл” тэмдэг гарах үед зорчигч бүсээ бүслэхгүй бол яах вэ?

“Бүсээ бүсэл” гэсэн тэмдэгт анивчихгүй, зүгээр л асах үед зарим зорчигч энэ дохиог огтхон ч хүлээж авдаггүй бөгөөд харин ч ариун цэврийн өрөө орох хүсэлтэй болдог. Мэдээж бид хүчээр тэднийг зогсоох эрхгүй шүү дээ. Гэхдээ би түүнд гэрэл ассан учир суудлын бүсээ тайлах, босож явах хориотой гэдгийг сануулах үүрэгтэй.

11. Зорчигч ямар алдаа гаргасан тохиолдолд нислэгээс өмнө буулгадаг вэ?

Тухайн зорчигчийг согтууруулах ундаа уусныг анзааралгүй онгоц руу оруулсан ч нислэг эхлэхийн өмнө согтуу болохыг нь мэдсэн бол тэр хүн нисэх боломжгүй болно. Газраас 10 км-ийн өндөрт гараад согтуу хүн бусдад саад болоосой гэж бид хүсэхгүй байна. Үүнээс гадна нислэгээс өмнө зорчигч бусдад муухай хандах юм уу, зэрлэг авир гаргасан тохиолдолд тэр хүнийг нислэгт авч явах боломжгүй.

12. Ажлаа хийж байх үедээ таарч байсан хамгийн хачирхалтай зүйл?

Миний нислэг ихэнхдээ л тайван болж өнгөрдөг. Сонин содон зүйл бараг л үгүй дээ. Гэхдээ ганц, хоёр тохиолдол бий. Нэг удаа зорчигч маань санамсаргүй унаад нүүрээ шалбалчихсан юм. Тэр ямар нэгэн зүйлээс барьж ч амжаагүй. Энэ их хачирхалтай. Үүнээс гадна гар тээшний ачаа тавьдаг газраас цус гоожиж байсан тухай манай нэг ахмад ажилтан ярьдаг. Яасан бэ гэхээр хэн нэгэн нь гар тээшиндээ ямааны толгой авч явахыг оролдсон байсан. Гэхдээ энэ мэдээж нэлээд дээр үед  болсон явдал. 

Зорчигчид ямар үйлдэл хийх нь таны хувьд хамгийн аймшигтай вэ?

Хэн нэгэн хөлийнхөө хумсыг авахыг оролдох үе л хамгийн аймшигтай, бас муухай. Энэ бол ховор тохиолдол биш. Үүнээс гадна зарим зорчигч гутлаа тайлаад хөлөө хаа нэгтээ дээш гаргаж тавихыг хүсдэг. Энэ бас л таатай зүйл биш. Зарим нь онгоцны хойд хэсэгт очиж, дасгал хийж эхэлдэг. Онгоц хөөрмөгц зарим нь үнэгүй согтууруулах ундаа нэхдэг бол, зарим зорчигч санаа зовох зүйлгүйгээр порно үздэг.

27
таалагдаж байна

13
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()