Хайртай хүнээ үнсээд л баймаар 10 баримт

Үнсэлцэхээс илүү гоё зүйл үгүй. Тийм биш гэж үү. Хайртай хүнийхээ балын амтат уруулыг үнсэж, зүрхний цохилтыг мэдрээд ажилдаа гарах нь аз жаргалын гормон ялгаруулж, тэр өдөртөө л сэтгэл дүүрэн явах эрч хүч бэлэглэдэг билээ. Тэгвэл хосуудын үнсэлтийн талаар 10 сонирхолтой баримтыг танд орчуулан хүргэе.

Хайртай хүнээ үнсээд л баймаар 10 баримт
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Дархлааны системийг дэмждэг

Үнсэлт бол хайр, энхрийлэл дүүрэн байгааг илэрхийлдэг. Гэхдээ энэ нь зөвхөн уруул нийлж, хэл орооцолддог үйл явц биш. Үнсэлт нь хүний дархлааны системд эерэг нөлөө үзүүлдэг. “Medical Hypotheses”-аас гаргасан судалгаагаар бол эмэгтэйчүүдийн дунд цитомегаловирус буюу ураг амьгүй, хараагүй гэх мэт янз бүрийн эмгэгтэй төрөхөд нөлөөлдөг вирусийн эсрэг дархлааг дэмждэг.

Сонирхуулахад дэлхий дээр хамгийн удаан үнсэлцэж рекорд тогтоосон хос 58 цаг 35 минут үнсэлцсэн байна. Тайланд хос 2013 онд энэ рекордыг тогтоожээ.

Дархлааны системийг дэмждэг

2 Калори шатаадаг

Биеийн ямар хэсэг гэдгээс үл хамааран үнсэлцэх үед минутад 2-6 калори шатдаг байна. Тэгэхээр "Сникерс" идсэнийхээ дараа заавал гүйлтийн зам дээр гарах шаардлагагүй боллоо шүү.

Гэхдээ үнсэлцхээс айдаг хүмүүс бас байдаг бөгөөд үүнийг “philemaphobia” гэж нэрлэдэг. Огт үнсэлцэж үзээгүй, эсвэл туршлагагүй  хүн тэдний дунд ихэвчлэн байдаг. Цаг хугацааны явцад энэ айдсаас салах боломжтой ч зарим хүний хувьд тэгж чаддаггүй. Тиймээс эмч, сэтгэлзүйчид хандах хэрэгтэй.

Калори шатаадаг

3 Үнсэлцэхэд хүний бие тайвширдаг

Судлаачид хүмүүс үнсэлцэх явцад хүний биеэс окситоцин буюу байгалиасаа тайвшрах мэдрэмж төрүүлдэг химийн элемент задардаг болохыг олж тогтоожээ. Энэ нь мөн байгалийн өвчин намдаагч, сэтгэл санаа дээшлүүлэгч эндорфиний хэмжээг нэмэгдүүлдэг байна. Үүгээр ч зогсохгүй хүсэл тачаал төрүүлдэг юм.

Үнсэлцэхэд хүний бие тайвширдаг

4 Амьдралынхаа ханийг үнсэлцэж сонгоорой

Ханхүү Үнсгэлжингийн гарыг бариад л өөрийнх нь заяаны хань гэдгийг мэдсэнтэй адил үнсэлтээр хамтрагчаа олж болно. Гавал тархины 12 хос мэдрэл байдгаас тав нь ам, уруул орчмоос мэдээлэл авдаг байна. Амт, үнэр, биеийн хэм зэрэг хамгийн нарийн мэдрэмжүүдийг өгч байдаг гэнэ. Тэгэхээр үнсэлцэх үед зөвхөн тэр хүний уруул, хэл, амыг мэдрэхээс гадна сэтгэл доторхыг нь сонсож, харж болох ажээ. Үнсэлцсэнээр та нөгөө хүнтэйгээ бүх мэдээллээ солилцож болно.

Амьдралынхаа ханийг үнсэлцэж сонгоорой

5 Тачаадаж үнсэх нь амны хөндийн эрүүл мэндэд сайн

Тачаадаж, шунаг үнсэлцэх үед шүлсний солилцоо илүү эрчимтэй явагдаж шүд, буйлны эрүүл ахуйд хэрэгтэй байдаг гэж “Dental Health Magazine” сэтгүүл бичжээ. Түүнчлэн эрэгтэй хүнээс илүү эмэгтэй хүмүүс амны хөндийн цэвэр байдалд анхаарал хандуулдаг болохоор өглөө үнсэлцэх дуртай байдаг гэнэ.

Тачаадаж үнсэх нь амны хөндийн эрүүл мэндэд сайн

6 Үнсэлцэж стрессээ тайлаарай

Стресстэй, урт өдрийн төгсгөлд ганц сайхан үнсэлцээд авахад яагаад болохгүй гэж? Үнсэлцсэнээр стрессийг бууруулах чадалтай тайвшруулах гормоны окситоцины хэмжээ ихэсдэг байна.

Үнсэлцэж стрессээ тайлаарай

7 Цусны даралт багасгана

Үнсэлцэх үед таны зүрх хүчтэй цохилохыг мэдэрч байсан уу? Энэ нь сайн хэрэг. Ингэж зүрх хүчтэй цохилохоор таны цусны судас тэлж эрхтэнүүдэд хэрэгтэй хэмжээний цусыг түгээж, даралт буурдаг байна. Мөн толгойн болон бусад өвдөлтийг намдаадаг. Бүсгүйчүүд ээ, үнсэлт сарын тэмдгийн өвдөлтийг ч намдаах ид шидтэй гэсэн шүү.

Цусны даралт багасгана

8 Нүүрний булчин чангаруулах шидтэй

Нүүрний булчин чанга байх нь арьс унжихгүй, хөгшрөхгүй байхад хэрэгтэй. Та заавал үнэтэй хагалгаанд орох шаардлагагүй, хааяа нэг сайн үнсэлцээд аваарай. Сайн үнсэлт гэхээр л франц үнсэлтийн талаар бодож байна уу. Тэгвэл франц үнсэлтийг өмнө нь Флорентин үнсэлт (Florentine kiss) гэж нэрлэдэг байсан юм. Дэлхийн I дайны дараагаар Европоос англи, америк цэргүүд эх нутагтаа ирж эхнэр, хүүхнүүдээ хүсэл тачаалаар дүүрэн маш удаан үнссэн нь ийм нэршил гарахад нөлөөлжээ. 

Нүүрний булчин чангаруулах шидтэй

9 Яагаад баруун тийш хазайдаг вэ?

Судалгаагаар үнсэлцэж байгаа хүмүүсийн гуравны хоёр нь үнсэлцэх үедээ толгойгоо баруун тийш хазайдаг нь тогтоогджээ. Бүр ч гайхмаар нь хүмүүс хэрхэн үнсэлцэх нь гентэй холбоотой байдаг гэж Германы нэгэн судлаач нотолжээ. Тэрээр гурван өөр улсад цэцэрлэгт, онгоцны буудал дээр, далайн эрэгт үнсэлцэж байгаа 224 хосыг ажиглаж, ихэнх хүмүүс баруун тийш хазайдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Яагаад баруун гэж? Энэ нь эхийн хэвлийд байхдаа ураг толгойгоо бага зэрэг баруун тийш хазайлгаж байдагтай холбоотой юм байна.

Яагаад баруун тийш хазайдаг вэ?

10 Үнсэлцсэн бүсгүйчүүд сэтгэлд тод үлддэг

Эмэгтэй хүн үнсэлтээр ч дур тавьж чаддаг. Харин эрэгтэй хүний хувьд унтсанаасаа илүү үнсэлцсэн хүүхнүүд сэтгэлд нь тод үлддэг гэнэ. Хүн дунджаар бүх амьдралынхаа туршид хоёр долоо хоногийг үнсэлцэж өнгөрүүлдэг байна. 

Үнсэлцсэн бүсгүйчүүд сэтгэлд тод үлддэг

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()