Аялагчдын дуранд буусан “National Geographic” сэтгүүлийн шилдэг гэрэл зургууд

Зураг түүх өгүүлэхээс гадна мартагдашгүй дурсамжийн тод баримт болж үлддэг. Тэр дундаа аялагч хүний хувьд торгон мөчийг алдалгүй дурандаа буулгах шиг аз завшаан үгүй. “National Geographic” сэтгүүлээс зарласан гэрэл зургийн уралдаанд ирсэн зарим гайхалтай бүтээлүүдийг танд сонирхуулъя. Гар утас болоод компьютертээ хадгалаад авмаар үнэхээр үзэсгэлэнтэй зургууд байна шүү!

Аялагчдын дуранд буусан “National Geographic” сэтгүүлийн шилдэг гэрэл зургууд

1 Накамегуро дахь сакура

“Шөнийн гудамжинд гэрэлтэх сакура цэцэгс үзэсгэлэн төгс харагдаж байна.” Зургийг Хироку Иноуй (Hiroki Inoue)

Накамегуро дахь сакура

2 Нарны геометр

Мексик улсын эртний Теотиуакан хот. “Хотын нэр бурхдын барьсан газар гэсэн утгатай. Археологийн үнэт цэнэтэй энэ газар очоод та яг л тийм мэдрэмж авна. Дэлхийн гурав дахь пирамидыг нарны бурханд зориулж барьсан байна. Эртний соёлч нийгмийн бүтээсэн геометрийн гайхамшгийг та зургаас харж байна”. Зургийг Энрико Пескантини (Enrico Pescantini).

Нарны геометр

3 Гудамжны хамгийн эхний галт тэрэг

Японы Эношима арал. “Эношима арлын гудамжны галт тэрэг. Өдөр хүн, машин зогсохгүй. Үүрээр бороо шивэрсний дараа маш цөөхөн хүнтэй байхад хамгийн эхний галт тэрэг аажмаар наашилж байна”. Зургийг Хидэюки Катагири (Hideyuki Katagiri).

Гудамжны хамгийн эхний галт тэрэг

4 Борооны дараах Гранд Каньон дээгүүрх солонго

“Нар дөнгөж нар мандан, өмнө зүгээс ширүүн бороо наашлах үед би ачаагаа баглаад дуусаж байлаа. Гэхдээ бороо хэсэгхэн зуур л орсон. Тэгээд хартал энэхүү үзэсгэлэнт байгалийг бий болгосон байсан. Анх удаа энэхүү газар руу аялж үзсэн минь энэ. Бүр дуу алдам үзэсгэлэнтэй байлаа” хэмээн зураач тайлбарт нь бичжээ. Зургийг Нареш Балагуру (Naresh Balaguru)

Борооны дараах Гранд Каньон дээгүүрх солонго

5 Лавын хүрхрээ

“Халуун лава далай руу хүрхрээ адил цутгаж байв. Дэлбэрэлт болж, утаа уур савсах нь сүрдмээр. Миний зургийн аппаратны дуран цантаж байлаа.” Зургийг Тэцүя Номура (Tetsuya Nomura).

Лавын хүрхрээ

6 Ширгэсэн Жамун хол

Бангладеш улсын Жамун мөрөн. “Халуун, гантай улиралд Жамун мөрөн ширгэж үгүй болсон байна.” Зургийг Танвир Хассан Рохан (Tanveer Hassan Rohan).

Ширгэсэн Жамун хол

7 Эгч дүүс

Энэтхэгийн Ражаста муж. “Ражастан дахь гэртээ эгч дүүс цай ууж байна.” Зургийг Фирдаус Хадзри (Firdaus Hadzri).

Эгч дүүс

8 Миний тэмээ- миний нөмөр

“Энэтхэгийн Ражастан мужийн Пушкар хотод жил бүр болдог тэмээний яармагийн үеэр.Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчдын анхаарлыг эл арга хэмжээ ихээхэн татдаг юм. Энэтхэгийн бүх мужаас тэмээчид энд хүрэлцэн ирж тэмээгээ зарж, бас худалдан авдаг.” Зургийг Сабби (Sabbyy Sg).

Миний тэмээ- миний нөмөр

9 Хоньчин ба ноход

“Нохойгоо дагуулсан хоньчин эрс Гималайн нурууны энгэрт малаа бэлчээгээд бууж явна. Ноход нь хүзүүвч, оосоргүй явдаг нь зэрлэг амьтад чонын дайралтаас малаа хамгаалахад тусалдаг байна. Зургийг Нитиш Такур (Nitish Thakur).

Хоньчин ба ноход

10 Барселоны амьдралыг дээрээс нь тольдохуй

“Өөрийн хамгийн дуртай хотуудын нэгийг дээрээс нь зургийг нь дарлаа. Би энэ хотын өдөр тутмын амьдралын үзэсгэлэн төгөлдөр байдлыг өнгө болоод өнцгийн донжтой талаас нь харуулахыг хичээсэн юм. Доор яваа хүмүүс ямар том зургийн нэг хэсэг болсноо мэдэхгүй л байгаа.” Зургийг Ричард Вандергриенд (Richard Vandegriend).

Барселоны амьдралыг дээрээс нь тольдохуй

11 Хотын дугуйтай тэрэгнүүд

“Бангладешийн хуучны замаар явах гурван дугуйт таксинууд". Зургийг Хуй Ван Еин (Hiu Wan Yeung).

Хотын дугуйтай тэрэгнүүд

12 Цэцэрлэгт хүрээлэн

“Сингапурын алдартай “Supertree Grove” хүрээлэнгийн зургийг дроноор дээрээс авчээ.” Зургийг Сон Тонг (Son Tong).

Цэцэрлэгт хүрээлэн

13 Холливууд самбарын ардаас

“Лос-Анжелес хотын дээгүүр нар жаргахад төгс зураг авах гэж олон удаа оролдсоны эцэст энэ зураг бий болсон.” Зургийг Люк Мена (Luc Mena).

Холливууд самбарын ардаас

14 Жирийн иргэдэд зориулсан ордон

“Санкт-Петербург хотын газар доорх энэхүү архитектурыг гайхаад барахгүй. Энэ нь метроны буудал бөгөөд ордонд явж байгаа юм шиг л сэтгэгдэл төрнө” Зургийг Кристиан Баумгартнер (Christian Baumgartner).

Жирийн иргэдэд зориулсан ордон

15 Элсэн чихэр болон бохь

“Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Бо Кап хотын гудамж байнга ийм өнгөлөг байгаагүй. Апартейд буюу арьс өнгөөр ялгаварлах засаглалтай байх үед байшин барилгын өнгө саарал, өнгө зүс муутай байсан бөгөөд дээрх засаглал нуран унасныг тэмдэглэж оршин суугчид байшингуудаа солонгын долоон өнгөөр буджээ” Зургийг Стефани Миллер (Stephanie Miller).

Элсэн чихэр болон бохь

16 Солонгын тосгон

“Хонконг улсын Ковлуун хотын нэг дүүрэг ямар өнгөлөг байгааг та хараарай. Хувцсаа хатааж тавьсан нь яг л эможи мэт.” Зургийг Хайтон Ю (Haitong Yu).

Солонгын тосгон

17 Ан барих мөч

"Африкийн Сахара цөлд залуу ирвэсүүд үдийн хоолоо амжилттай барьж байна." Зургийг Росамунд Кидман (Rosamund Kidman).

Ан барих мөч

18 Нар жаргахад манан хотыг бүрхсэн нь

“Би цор ганцаараа улс дамнан аялахаар шийдсэн бөгөөд энэ бүхэн надад гайхалтай дурсамж үлдээсэн юм. Калифорни мужийн Саусалито хот. Манан энэ хотыг нөмөрч авахыг харахад үнэхээр үзэсгэлэнтэй байлаа” Зургийг Рики Батиста (Ricky Batista).

Нар жаргахад манан хотыг бүрхсэн нь

19 Хадархаг уулын хяр

“Энэ зургийг авсныхаа дараа тэр газраар олон дахин аялсан. Тэр өглөө нар, сүүдрийн тусгал яг л уран зураг шиг харагдаж байсан. Байгалиас өгсөн бэлэг бол энэ зураг юм” Зургийг Карстэн Хойнак (Karsten Hoenack).

Хадархаг уулын хяр

20 Хоолны араас ангуучилж буй загас

“Мальдивын Михири арлын эрэг орчмоор аварга загасны үр төл үдийн хоолны цагаараа үй олон жижиг загасны дунд сэлж явна” Зургийг Мохамед Шариф (Mohamed Shareef).

Хоолны араас ангуучилж буй загас

21 Усанд сэлэлтийн хичээл

“Ээж цагаан баавгай хоёр бамбарууштайгаа идэш хоол хайн сэлж байгаатай бид таарсан юм.” Зургийг Карен Ларсон (Karen larson).

Усанд сэлэлтийн хичээл

22 Өрөвтас барьж буй ирвэс

“Энэ бол нэг удаагийн оролдлогоор авсан зураг. Ирвэсийг өрөвтас руу гэтэж байгааг харсан даруйдаа би маш шаламгай хөдөлж хурдхан зургийг нь авах шаардлагатай болсон. Өрөвтасыг далавчаа нэг дэвэхэд л би товчлуураа дарсан” Зургийг Паул Рифкин (Paul Rifkin).

Өрөвтас барьж буй ирвэс

23 Нууцаар харж байна

“Маш том навчны араас нууцхан харж байгаа гүрвэл.” Зургийг Лими Жу (Limin Zhu).

Нууцаар харж байна

24 Замбараатай, замбараагүй

“Хүний гараар бүтсэн замбараатай, бас замбараагүй байгаль. Намар Австрали улсаар аялах үедээ авсан зураг.” Зургийг Амир Сезавар (Amir Sezavar).

Замбараатай, замбараагүй

25 Үүлэн далай

“Итали улсын Өмөнд Тиролд явган аялал хийж байхдаа авсан зураг. Үүлээр хүрээлэгдсэн уулын нуруу өөд би амьдралдаа анх удаа мацаж явсан юм. Ийм байгаль хараад би хүн төрөлхтөн дэлхий дээрх зочин гэдгийг санасан юм.” Зургийг Гуйллаум Фландр (Guillaume Flandre).

Үүлэн далай

26 Цугларалт

“Бид Коста Рикогийн Рио Тарколест ирээд матарнуудын цугларалтыг олж харсан юм. Хараад л би заавал дурандаа буулгах ёстой гэж бодсон. Маш их сэтгэл хөдөлсөн байсан учир зүрх минь хурдан хурдан цохилж байлаа.” Зургийг Никлас Вебер (Niklas Weber).

Цугларалт

27 Хойч үе

“Немо загасны хүүхдүүд.” Зургийг Клаудиа Пейэр (Claudia Peyer).

Хойч үе

28 Лусын дагина

“Энэ тугал үргэлж ээжтэйгээ явж байсан. Үе үе бидэн дээр ирсэн.” Зургийг Рэйкө Такахаши (Reiko Takahashi).

Лусын дагина

Дээрх гэрэл зургаас аль нь таныг хамгийн ихээр алмайруулсан бэ? Сэтгэгдлээ хуваалцаарай. 

19
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()