Сурталчилгаа (15)
Хаах

Бусдад гайхалтай боломжийг олгосон хүмүүсийн 10 сонирхолтой түүх

Дэлхийн оршин суугчид сүүлийн жилүүдэд ихээхэн хохирол, хор хөнөөл амсаж байгаа билээ. Зарим нэг нь дэлхий аюулд ороод буй талаар хий хоосон ярьж байхад, зарим нь санаачилгыг хэдийнэ гартаа авч, аврах оролдлогууд хийгээд эхэлжээ. Тэд арал цэвэрлэж, далай нуураас хог түүж, эко ферм байгуулж байна. Ингээд эх дэлхийгээ аврах үйл ажиллагаанд  идэвхтэй оролцож буй ачтай, эко элч нартай хамтдаа танилцацгаая.

Бусдад гайхалтай боломжийг олгосон хүмүүсийн 10 сонирхолтой түүх

1 20 жилийн дараа цэвэрхэн арал дээр ирсэн яст мэлхий

Энэтхэгийн Мумбай хотын далайн эрэг орчмын газар олон жилийн турш хур хогонд дарагдаад байжээ. Өмнө нь энд яст мэлхийнүүд олноор амьдардаг байсан ч бохирдлын улмаас өөр газар руу дүрвэсэн аж. Харин Афроз Шах хэмээх залуу арлыг сайн дураараа цэвэрлэж, бусад оршин суугчид ч түүнийг дэмжсэн байна.

Тэд 5000 тонн хог хаягдал түүсэн бөгөөд НҮБ-ынхан энэхүү санаачилгыг “Далайн эргийн хамгийн том цэвэрлэгээ" хэмээн нэрлэжээ. Харин энэ хавар 20 жилийн дараа яст мэлхийнүүд арал дээрээ ирж өндөглөн 100 үр төлөөр бүл нэмсэн байна. Сайн дурын ажилчид тэднийг Арабын тэнгис хүртэл явахад нь хамгаалж байсан гэнэ.

20 жилийн дараа цэвэрхэн арал дээр ирсэн яст мэлхий

2 “Африкчуудад зориулсан цэвэр усны цорго”

1994 онд Курт Далин гэгч эр Маливт очсон бөгөөд хүмүүс нэг хувин бохир усны төлөө тэмцэлдэж, харин зарим охид 18 литр ус авчрахын тулд бүхэл өдрийн турш алхдаг байсан гэнэ. Тиймээс тэрээр энэ улсын иргэдэд туслахыг хичээж хамгийн анхны цэвэр усны цоргыг хийжээ. Энэ нь үргэлж бохир ус уудаг байсан хүмүүст маш том тус хүргэсэн юм.

Эхний дөрвөн жилийн хугацаанд уг цорго 26 мянган хүнийг цэвэр усаар хангаж байсан бол 10 жилийн дараа цоргоны тоо 76 болж нэмэгдсэн төдийгүй "Water Wells for Africa" хэмээх байгууллага тэнд нээгджээ. Өнөөдрийн байдлаар эдгээр цорго нийт 300 мянган хүнийг цэвэр усаар хангах болжээ.

“Африкчуудад зориулсан цэвэр усны цорго”

3 Брэндүүд органик бүтээгдэхүүн сонгох болжээ

"Levi’s", "Nike", "Zara" зэрэг дэлхийд алдартай брэндүүд урт удаан хугацааны турш байгаль экологийн үйл ажиллагааг дэмжсээр ирсэн билээ. Жишээлбэл "H&M"-ийнхэн амьтны арьс үсээр хийсэн материалаас татгалзаж, байгалийн гаралтай даавуу ашиглах болсон бол "M&S"-ынхан ус болон цахилгааны хэмнэлттэй үйлдвэр нээсэн байна. Харин "Zara"-гийнхан органик бүтээгдэхүүн үйлдвэрлээд зогсохгүй 2015 оноос бүх сүлжээ дэлгүүрүүдээ тусгай хогийн саваар хангажээ.

Үйлдвэрлэлийн явцад хамгийн бага усыг ашигласан гэсэн тодорхойлолттой "Waterless" хэмээх өмдийг "Levi’s" анх гаргасан. "Adidas" -ынхан далай болон нуураас түүсэн хог, загасны тороор пүүз үйлдвэрлэж байгаа гэнэ. Харин "Nike" 1993 оноос эхлэн хэрэггүй болсон гутлыг ашиглан гүйлтийн зам, талбай байгуулах болсон аж. Ихэнх брэнд хоёр жилийн дотор задардаг цаасан торыг худалдаа үйлчилгээндээ ашиглах болсон юм.

Брэндүүд органик бүтээгдэхүүн сонгох болжээ

4 Ой хамгаалагч дрон

Мод, модон эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мөн түлшинд хэрэглэх зорилгоор хайр найргүй цавчсаны улмаас ойг сүйрүүлж байгаа билээ. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд нисгэгчгүй төхөөрөмж ашиглаж эхэлсэн бөгөөд дрон нь мод тарьж болох хамгийн бололцоотой газрыг сонгож, тохиромжтой үрийг санал болгож байгаа гэнэ.

Ой хамгаалагч, Робин нэртэй уг дрон нь 18 минутын дотор нэг га газарт мод тарьж, өдөрт 100 мянган мод тоолох чадвартай аж. Харин Британийн "BioCarbon Engineering" төслийн хүрээнд 2050 он гэхэд 500 тэрбум  мод тарихаар төлөвлөжээ.

Ой хамгаалагч дрон

5 Цагт 28 шуудай хог түүдэг "Цэвэрч залуу"

Ихэнхдээ хүмүүс дэлхий дээр хог хаягдал их байна гэж ярьцгаадаг. Харин Челябинскийн нэгэн ажилсаг залуу зүгээр ярьж суухын оронд өөрийн биеэр харуулахаар шийдэж, ганцхан цагийн дотор 28 шуудай хог түүжээ. Түүний хог түүж байгаа бичлэгийг голландчууд хийсэн бөгөөд залуугийн нүүрэндээ зүүсэн ногоон багных нь талаар асуухад тэрээр "Эх дэлхийгээ хогноос нь цэвэрлэх асуудалд хүн төрөлхтний анхаарлыг хандуулах зорилготой" гэж хэлжээ. “Цэвэрч залуу” маань "Хог цэвэрлэх амархан, санаа зовох зүйлгүй” гэдэг уриа үгтэй гэнэ.

Цагт 28 шуудай хог түүдэг "Цэвэрч залуу"

6 Дэлхийн хамгийн эко хоолны газар

Калифорнийн "Muse" сургуулийн хоолны газар дэлхийн хамгийн эко хоолны газраар өргөмжлөгджээ. Хоолны чанар, цэс, байгалийн нөөц ашиглалт, хог хаягдлаа боловсруулж буй байдал гэх мэт олон үзүүлэлтийн үр дүнд ийм үнэлгээ авсан гэнэ. 2015 онд уг хоолны газарт Жеймс Камерон болон түүний  эхнэр Сьюзи нар нарны эрчим хүчээр ажилладаг, наран цэцэг хэлбэртэй уг цахилгааны эх үүсвэрийг бэлэглэжээ.

Сургууль дэргэдээ ногооны талбай байгуулж хүнсний ногоо, жимс жимсгэнэ ургуулдаг бөгөөд 1.5 жилийн дотор амьтны гаралтай хоол хүнсийг ургамлын гаралтай болгон сольсон байна.

Дэлхийн хамгийн эко хоолны газар

7 Хөвдөг цэвэрлэгч

Номхон далайд 100 мянга гаруй тонн хуванцар хуримтлагдсан гэнэ.  Эрдэмтэд энэхүү хог хаягдлыг цэвэрлэх төрөл бүрийн санал санаачилга гаргасан ч хамгийн шилдэг санааг бяцхан зохион бүтээгч Боян Слат зургаан жилийн өмнө танилцуулжээ.  Энэ жилээс түүний төслийг хэрэгжүүлэхээр болсон юм.

Хөвдөг хамгаалалтын тусламжтайгаар таван жилийн дотор Номхон далайн хог хаягдлын 50 хувийг цэвэрлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.  Цуглуулсан хог хаягдлаар сандал, автомашины гупер гэх мэт олон төрлийн зүйл хийх аж. "The Ocean Cleanup Foundation" компанийн хөрөнгө оруулагчид нь "Цахиурын хөндий"-н бизнесмэнүүд юм байна.

Хөвдөг цэвэрлэгч

8 “Сунадаг" гутал

Кенийн ядуу гэр бүлийн хүүхдүүд багадсан гуталтай явж байгааг тус улсад ажиллаж байсан сайн дурын ажилтан Кентон Ли анзаарч харсан гэнэ. Тэгээд тэрээр хүүхдүүдийн хөлтэй хамт сунаж том болох зориулалт бүхий гутлын загвар гаргажээ. Тусгай хавхлагын тусламжтайгаар гутлыг таван размераар томсгох боломжтой бөгөөд ингэснээр  хүүхэд үүнийг 5-6 жил өмсөх аж.

Буяны үйл ажиллагаа явуулдаг "The Shoe That Grow"  хэмээх сайт байгуулагдсан нь хүүхдүүдэд туслахыг хүссэн хүн бүр уг гуталнаас худалдан авч дэлхий даяар тараах боломжийг бүрдүүлжээ. Сайн дурын аянд нэгдэхийг хүссэн хүмүүс маш олон байсан бөгөөд албан байгууллагууд 100-200 гутал захиалж байсан гэнэ.

“Сунадаг" гутал

9 Тарьсан ногоогоороо хотынхоо бүх рестораныг хангаж буй гэр бүл

Калифорнид орших, дөрвөн акр газартай "Urban Homestead" ферм нэгэн гэр бүлийн харьяанд байдаг. Энэхүү гэр бүлийнхэн өөрсдийн болон хотынхныхоо хэрэгцээнд зориулж хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарьж жилд гурван тонн ургац хурааж авдаг байна. Үүнээс гадна галуу, тахиа, ямаа, зөгий үржүүлдэг аж. Тиймээс ч тэд үргэлж шинэ сүү, өндөг, зөгийн балтай байдаг гэнэ.

Эхлээд гэрийн эзэнй Жюль гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулж эрүүл, аюулгүй ногоо тарихыг хүсэж байжээ. Тэрээр дээвэр дээрээ нарны эрчим хүчээр ажиллах хавтан байрлуулж, түлшээр биш, харин ногооны хог хаягдлаар ажилладаг машин зохион бүтээсэн байна. Ус болон газрыг үр дүнтэй ашиглахын тулд тэд босоо цэцэрлэгт хүрээлэн, шавар савнуудыг хэрэглэдэг гэнэ. “33 жилийн өмнө ногоо тарьж эхлэхэд хүмүүс биднийг галзуу гэж бодож байсан ч азаар бүх зүйл амжилттай болсон. Одоо бид өдөр бүр шинэ хүнсний ногоо жимс жимсгэнэ хэрэглэж, хотоо шинэхэн ногоогоор хангаж байгаа” хэмээн Жюль ярьжээ.

Тарьсан ногоогоороо  хотынхоо бүх рестораныг хангаж буй гэр бүл

10 Неаполис ухаалаг эко хот

Киприйн Пафосын ойролцоо Газрын дундад тэнгист цор ганц эко хотыг барьж байгаа гэнэ. Неаполис хэмээх уг хотод 110 га газар амины орон сууц, цэнгээний цогцолбор, худалдааны төв, эрүүл мэндийн төв болон далай руу харсан ногоон байгууламж байх аж. Ухаалаг хотод очвол та Судалгаа хөгжлийн төв, их сургуулийн хотхон, олон улсын бизнесийн төв болон бусад газруудад ажиллаж, бас сурч боловсрох боломжтой.

Неаполис хотын дэд бүтцийн болон цахилгаан, бусад хангамжийг байгальдаа хамгийн бага хор хөнөөл учруулахаар, ухаалгаар тохируулах бөгөөд цахилгаан эрчим хүчний 25 хувийг байгалиас авах юм байна.  2023 онд Неаполист шинэ амьдрал өрнөх бололтой.

Неаполис ухаалаг эко хот

27
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()