Сурталчилгаа (15)
Хаах

АНУ-аас явуулдаг нууц ажиллагаанууд

2018-06-08, 18:40
5,230

Дэлхийн хамгийн нөлөөтэй гүрний нийслэл Вашингтон дахь эрх мэдэлтнүүд хаалттай хөшигний цаана юу юу хийдэг вэ? Террорист халдлагууд, хуурамч мэдээлэл, цогцос хулгайлах зэрэг хэзээ ч таны санаанд орохооргүй хачирхалтай зүйлсийн талаар мэдэхийг хүсвэл цааш уншаарай. 

АНУ-аас явуулдаг нууц ажиллагаанууд

1 Нарны гэрэл ажиллагаа: Цогцос хулгайлах

1950-иад оны үед цөмийн зэвсгийн үр нөлөөг судлахын тулд АНУ-ын Засгийн газраас дэлхий нийтээр 900 гаруй хүний цогцосноос эсийн сорьц авах нууц үйл ажиллагаа зохион байгуулжээ. Цогцос хулгайлах энэхүү ажиллагааг нас барагсдын гэр бүл, хамаатан саднаас ямар нэгэн зөвшөөрөл авалгүй нууцаар явуулдаг байв. 1994 онд энэ хэрэг илэрч, Ерөнхийлөгч Билл Клинтон иймэрхий хэрэг нууц хэвээр үлдэхээс сэргийлж зөвлөх хороо байгуулсан байна. Үүний үр дүнд Нарны гэрэл ажиллагааны талаарх хүний үнэргүй, хууль бус үйлдлүүдийг гэрчилсэн 900 хуудас тайлан гаргажээ. 

Нарны гэрэл ажиллагаа: Цогцос хулгайлах

2 Нордвүүдс ажиллагаа: Хуурамч террорист төлөвлөгөө

Кубын удирдагч Фидель Кастрогийн дарангуйллын үед тус улсын Гахайн буланд явуулсан ажиллагаа бүтэлгүйтсэний улмаас 1962 оны гуравдугаар сарын 13-нд АНУ-ын Батлан хамгаалах зөвлөл (JCS)  "Кубад АНУ-ын цэргийн оролцоог хангах үндэслэл" сэдэвт санамж мэдэгдэл явуулсан байна. Энэхүү албан ёсны мэдэгдэлд "Цуурхал тараах....", "Боомтын ойролцоо усан онгоц живүүлж, олон тооны нас барагсдыг хуурамчаар үүсгэн, оршуулах ёслол зохион байгуул", "....Гуантанамод АНУ-ын усан онгоцыг живүүлж, Кубыг буруутга" гэсэн тушаал даалгавруудыг JCS-ээс өгсөн байлаа. Хэд хоногийн дараа Ерөнхийлөгч асан Жон Ф.Кеннеди "Нордвүүдс" ажиллагаанаас татгалзаж, JCS-ын ерөнхийлөгч Лайман Лэмнитзерийн албан тушаалын хугацааг сунгахыг хоригложээ. 

Нордвүүдс ажиллагаа: Хуурамч террорист төлөвлөгөө

3 Бичгийн хавчаар ажиллагаа: Нацист судлаачдыг ажиллуулах

Дэлхийн II дайн шиг цуст мөргөлдөөний үед л Засгийн газрын томоохон нууц хэргүүд үүсэх нь ойлгомжтой. 1945 оны наймдугаар сард буюу Дэлхийн II дайн дөнгөж дуусаж, утаа тортог нь ч арилж амжаагүй байхад АНУ-ын Ерөнхийлөгч Харри Труман Германы алдартай 1500 гаруй эрдэмтэд, техникчид, инженерүүдийг эх орондоо ажиллуулахыг зөвшөөрсөн байна. АНУ-д нэвтрэх боломж олгохын тулд Тагнуулын албанаас хуурамч бичиг баримт хүртэл гарган өгч байжээ. Тэдний дунд дайны үеийн гэмт хэрэгтнүүд гэсэн тодотголтой олон хүн байсан гэдэг. 

Бичгийн хавчаар ажиллагаа: Нацист судлаачдыг ажиллуулах

4 Дуучин шувуу ажиллагаа: Сэтгүүлчдийг тагнах

Жорж Орвеллийн роман шиг улсын нууцлалтай мэдээллийг сонинд нийтэлсэн хоёр сурвалжлагчийг 1963 оны гурваас зургадугаар сар хүртэл Тагнуулын төв газраас тагнасан байна. Сурвалжлагчдын гэрийн болон ажлын утасны яриаг чагнах зэрэг хууль бус ажиллагааны үеийн материал, бичиг баримтууд 2007 онд олон нийтэд анх ил болжээ. Тагнуулын төв газраас энэхүү ажиллагааны талаар "Сурвалжлагч нар болон сенатор, конгрессын гишүүд, бусад өндөр албан тушаалтнуудын хоорондын харилцааг хянахад  маш үр дүнтэй байсан" гэж дурджээ. 

Дуучин шувуу ажиллагаа: Сэтгүүлчдийг тагнах

5 Грек арал ажиллагаа: Нууц оромж барих

АНУ-ын Баруун Виржиниа мужийн "Цагаан хүхэр" амралтын газрын "The Greenbriar" зочид буудал гаднаасаа дээд зэрэглэлийн мэт харагддаг боловч буудлын баруун жигүүртэй холбоотой нууцыг Засгийн газраас 30 гаруй жил хав дарсан юм. 1961 онд баригдсан 10 мянган м.кв энэхүү буудал нь 1100 хүний багтаамжтай бөгөөд Конгрессын гишүүдийг цөмийн бөмбөгдөлтөөс хамгаалах зориулалттай аж. 1992 онд "Washington Post" сонинд гарсан нийтлэл энэ тухай мэдээллийг олон нийтэд ил болгож, тэр даруй ашиглахаа больсон байна. Харин одоо бол жуулчдыг татах нэг  байгууламж болжээ. 

Грек арал ажиллагаа: Нууц оромж барих

6 CHAOS ажиллагаа: Дайн эсэргүүцэгчдийг мөрдөн шалгах

1960 оны дундуур Вьетнамын дайны эсэргүүцэгчид хүчтэй хөдөлгөөн өрнүүлсэн юм. Ерөнхийлөгч Жонсон болон Тагнуулын төв газар хамтран АНУ даяар коллеж, дотуур байрнуудад эсэргүүцэгчдийг хайж эхэлжээ. Тэд дайны эсрэг энэхүү үйл ажиллагаанд гадны орнуудаас ялангуяа Коммунист орнуудаас ямар нэгэн нөлөөлөл үзүүлсэн эсэхийг судалж байв. Мөн Тагнуулын төв газрын тагнуулчид Өмнөдийн Христийн шашинтнуудын холбоо болон Вашингтон хотын холбоо зэрэг байгууллагуудад нууцаар орж ажиллажээ. Тэд Коммунист нөлөөлөл огтхон ч илрүүлж чадаагүй бөгөөд гэм зэмгүй олон хүний талаар мэдээлэл цуглуулсан байдаг. Тагнуулын төв газар зөвхөн гадны тагнуулуудын мэдээллийг цуглуулах зөвшөөрөлтэй байдаг тул энэхүү үйл ажиллагаа нь бүхэлдээ хууль бус байсан юм. 

CHAOS ажиллагаа: Дайн эсэргүүцэгчдийг мөрдөн шалгах

7 Азориан ажиллагаа: Живсэн усанд шумбагчийг сэргээх

Зургаан жил үргэлжилсэн уг ажиллагаа нь Тагнуулын төв газрын хариуцаж авсан хамгийн адармаатай хэргүүдийн нэг байсан юм. 1960 оны сүүлээр Зөвлөлтийн "K-129" нэртэй гурван ширхэг баллистик пуужин авч явсан шумбагч Хавайн арлаас 2.4 км зайд живжээ. Тагнуулын төв газар болон Батлан хамгаалах яам Зөвлөлтийн талаарх чухал мэдээллүүдийг тэндээс авч болно гэж үзжээ. Ингээд тэд шумбагчийг газрын гадарга дээр 4.8 км-т шууд өргөн гаргах аварга том төхөөрөмж зохион бүтээсэн байна. Гэвч тэд шумбагчийн ердөө нэг хэсгийг нь л дахин сэргээж чадсан юм. Үүн дээр нэмээд энэхүү төсөлтэй холбоотой бичиг баримтуудыг хэн нэгэн хулгайлсан байна. Ингээд энэхүү ажиллагаа олон нийтэд ил болж, ТЕГ шумбагчийг нөхөн сэргээх ажиллагаагаа зогсоосон аж.

Азориан ажиллагаа: Живсэн усанд шумбагчийг сэргээх

8 Алт ажиллагаа: Зөвлөлтийн холбоог таслах

Хүйтэн дайны үед Тагнуулын төв газраас хийсэн "Алт" ажиллагаа нь Зөвлөлтийн Берлинд байрладаг цэргийн удирдах газрын харилцаа холбоог тасалдуулах зорилготой байсан юм. АНУ болон Британийн ТЕГ-ынхан хамтран хотын доорх холбооны хэрэгслүүдэд нэвтрэх гэж оролджээ. Гэвч үүнийг биелүүлнэ гэдэг асар их хүчин чармайлт шаардсан хэрэг байв. 1954 онд 450 метр урттай хонгил ухах ажил эхэлж, ойролцоогоор есөн сарын дараа анхны төхөөрөмжөө суурилуулсан байна. Харин 1956 оны дөрөвдүгээр сард Зөвлөлтийн засварын багийнхан хонгилыг илрүүлснээр америкчууд энэ ажиллагаагаа зогсоожээ. Ямартай ч хонгилыг илрүүлээгүй байсан 11 сарын хугацаанд мянга мянган мэдээллийг энэ замаар мэдсэн байна. 

Алт ажиллагаа: Зөвлөлтийн холбоог таслах

9 Мерлин ажиллагаа: Хуурамч цөмийн төсөл боловсруулах

1990 оны сүүлчээр Ираны цөмийн зэвсгийн төслийг АНУ-ын ТЕГ маш аюултай гэж үзсэн тул саад болох арга зам хайж эхэлжээ. Ингээд тэд алдаатай бичигдсэн, бөмбөг хийж болохооргүй зураг төслийг Техраны эрдэмтдэд  өгөхөөр энэхүү ажиллагааг зохион байгуулсан байна. Тэд төсөл хуурамч гэдгийг огтхон ч таамаглаагүй Оросын эрдэмтэнд энэхүү зураг төслөө өгсөн байна. Төлөвлөгөө ёсоор орос эрдэмтэн төслийг иранчуудад өгсөн боловч өнөөх нь алдааг нь олж харж, зассаныхаа дараа тэдэнд шилжүүлсэн  аж. 

Мерлин ажиллагаа: Хуурамч цөмийн төсөл боловсруулах

10 Старгэйт ажиллагаа: Сэтгэцийн чадварыг судлах

Энэ нь Засгийн газрын нууц материалуудаас хамгийн хачирхалтай нь байх. 1970-аад оноос эхлэн ТЕГ-аас хүний сэтгэцийн бүх чадваруудаас "Холыг харах" чадварыг нь нээн илрүүлэхийн тулд хэд хэдэн цуврал туршилт явуулжээ. Хэдийгээр энэ төсөл нь 20-хон оролцогчийг хамарсан байсан ч 20 гаруй жилийн хугацаанд үргэлжилсэн юм. 1995 онд ямар нэг үр дүн гараагүй гэсэн шалтгаанаар сая нэг ажиллагааг зогсоожээ. 

Старгэйт ажиллагаа: Сэтгэцийн чадварыг судлах

4
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()