Мацаг барьсны дараа биед гарах 7 өөрчлөлт

2018-06-10, 14:00
7,891

Богино хугацаанд мацаг барих явдал сүүлийн үед жингээ хасахыг хүссэн бүсгүйчүүдийн дунд маш алдартай болоод байгаа билээ. Гэвч энэ нь зөвхөн турах биш бүр биений хэвийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн хувьд маш ашигтай сонголт ажээ. Чухам ямар ямар давуу талтай болох талаарх мэдээллийг хүргэж байна. 

Мацаг барьсны дараа биед гарах 7 өөрчлөлт
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Сахар буурна

Мацаг барисан үеийн эхний хэдэн цагт таны бие өмнө нь нөөцөлж хадгалсан глюкоз болон гликогенийг энерги болгон хувиргах хэвийн үйл ажиллагаа явагдана. Үүний 25% орчим нь тархинд зарцуулагддаг бол үлдсэн хэсэг нь цусны улаан эс, булчингийн хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэгддэг. 

Сахар буурна

2 Кетосис

Цусан дахь сахарын хэмжээнээс хамааран 5-6 цагийн дараа таны бие кетосис гэх бодисыг солилцооны нэг төлөвт шилжинэ. Энэ үеэр энергийн түвшинг тогтвортой байлгах гэж цусан дахь кетонууд туслана. Уг үйл явц нь өөх хайлуулах бөгөөд өөх хайлснаар кетон үүсдэг юм. 

Уг үеэс эхлэн жинхэнэ мацаг барилт эхлэдэг учраас жингээ хасахыг хүссэн хүмүүст хамгийн хэрэгтэй үйл явц билээ. Мөн энэ төлөвт орохын тулд кетоний дэглэм буюу өндөр тослог, бага карбон бүхий хоолны дэглэмийг барьж болно. 

Кетосис

3 Хлостерол болон шээсний хүчлийн цэвэрлэгээ

Кетосисийн үед таны бие нэгэн төрлийн хорт бодис болох хлостерол болон шээсний хүчлийг цусны эргэлтээр дамжуулан биеэс гадагшлуулдаг. 

Энэ шатанд толгой өвдөх, толгой эргэх, ядарч сульдах, булчин өвдөх, арьсан дээр тууралт үүсэх, цөөн тохиолдолд үе мөч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч болно. Харин сүүлч хэсгээр өвчин тань намдаж, цусны даралт буурна. 

Хлостерол болон шээсний хүчлийн цэвэрлэгээ

4 Хоол боловсруулах тогтолцоо амрана

Идэх хоол тань багассан тул таны хоол боловсруулах тогтолцооны эрхтэнүүд амрах болно. Гэхдээ хоол боловсруулалт нь тодорхой хэмжээний хугацааг хамардаг учраас богино хугацааны мацаг барих үед бүрэн зогсохгүй. 

Хоол боловсруулах тогтолцоо амрана

5 Сэтгэл санааны цэвэрлэгээ

Мацаг барьж эхэлснээс 6 цагийн дараагаас та бухимдаж, их хэмжээгээр өлсөж эхэлнэ. Үүнээс болж сэтгэл санаагаар унах, гуниглах, уур хүрэх зэрэг сэтгэл хөдлөлүүд илэрч болно. Тиймээс аль болох ойр орчмынхоо хүмүүст уураа гаргалгүйгээр бясалгал хийх, өөр зүйлд анхаарлаа хандуулах зэргээр өлсөж байгаа талаараа мартах хэрэгтэй. Биеийн хүч нэг их шаардахгүй зүйл хийхийг оролдоорой. 

Сэтгэл санааны цэвэрлэгээ

6 Мацаг барих 2 арга

Завсарлагатай мацаг 

Энэхүү аргыг илүүдэл жингээ хасах, калори багасгах дэглэм барьж байгаа хүмүүс ихэвчлэн хэрэглэдэг. Ерөнхийдөө өдрийн тодорхой цагуудад идэж, үлдсэн хугацаанд хоолоо сойх замаар явагддаг. Ингэснээр та "өөрийн мэдэлгүй хивэх"-гүйгээр өдөрт авах ёстой калорио идэх хугацаандаа авах боломжтой юм. Хамгийн түгээмэл мацаг барих хугацаа нь 8 цаг идэх, 16 цаг хоолоо сойх арга билээ. 

Удаан хугацааны мацаг

Энэ бол зөвхөн шингэн зүйл хэрэглэж, хоолоо сойх арга юм. Хэрвээ та уг аргаар мацаг барих гэж буй бол эхлээд заавал мэргэжлийн хүний зөвлөгөө авах шаардлагатай бөгөөд таны бие мацаг барихад асуудалгүй гэж үзвэл мэргэжилтнүүд ихэвчлэн хоолоо сойхын хажуугаар нэмэлт бэлдмэл, хоол боловчруулах эрхтэнүүдийг дэмждэг бэлдмэл уудаг 7 хоногийн хугацаатай мацаг барихыг зөвлөнө.  

Мацаг барих 2 арга

7 Мацаг барих нь:

  • Жингээ барих хамгийн зөв арга
  • Инсулины хэмжээг тогтворжуулж, 2 төрлийн чихрийн шижингээс сэргийлнэ.
  • Өлсөх гормоны хэмжээг тэнцвэржүүлж, өлсөх мэдрэмж бууруулна.
  • Триглицеридийн түвшинг бууруулж, зүрхний өвчнөөс сэргийлнэ.
  • Хөгшрөлтийг удаашруулна.
  • Арьс эрүүлжинэ.
  • Хоол боловсруулах тогтолцоог сайжруулна.

Мацаг барих нь:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()