Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд ямар баг амжилттай оролцох вэ?

2018-06-11, 12:55
4,572

Хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Хөлбөмбөгийн дэлхийн аваргын цомын төлөө 32 улсын баг өрсөлдөж, ертөнц даяар хөл бөмбөгийн хорхойтнуудыг дуртай спортоор нь "амьсгалуулах нь". ДАШТ-д оролцох багуудын дэлгэрэнгүй мэдээллийг, багууд ямар амжилт үзүүлж болох, мөн ямар алдаа гаргаж болзошгүй талаар гадны хэвлэлүүд таамаглал дэвшүүлснийг уншигчдадаа орчуулан хүргэж байна. 

Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд ямар баг амжилттай оролцох вэ?
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 А хэсэг: ОХУ, Уругвай, Египет, Саудын Араб

ОХУ

  • Дэлхийд чансаагаараа : 66
  • Хэсгээсээ гарах магадлал: 2/1
  • ДАШТ-д ялах магадлал: 50/1
  • Гол тоглогчид: Фёдор Смолов, Антон Миранчук, Алексей Миранчук
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: Зохион байгуулагч орны баг Уругвайн багийг хожиж, улирлын төгсгөлд гайхалтай тоглолтыг үзүүлнэ. Миранчук ихрүүд тэмцээний гайхалтай тоглолт үзүүлж хагас финалд хүрнэ.
  • Гаргаж болох хамгийн том алдаа: Саудын Араб тэмцээний нээлтийн тоглолтонд ОХУ-ын багийг хожиж хэсгээсээ гарах аргагүй болгоно.

А хэсэг: ОХУ, Уругвай, Египет, Саудын Араб

Уругвай

  • Дэлхийд чансаагаараа : 14
  • Хэсгээсээ гарах магадлал: 2/3
  • ДАШТ-д ялах магадлал: 30/1
  • Гол тоглогчид: Луис Суарес, Диего Годин.
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: Хэсгээсээ амархан гарч шууд  хагас финалд үлдэнэ. 
  • Гаргаж болох хамгийн том алдаа: Нутаг дээрээ байгаа ОХУ-д ялагдаж хэсгээсээ амархан гарч чадахгүйд хүрнэ. 

Египет

  • Дэлхийд чансаагаараа : 45
  • Хэсгээсээ гарах магадлал: 6/1
  • ДАШТ-д ялах магадлал: 30/1
  • Гол тоглогчид: Мохамед Сала, Ахмед Хегази.
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: Мохамед Сала гайхалтай тоглолт үзүүлэн багаа хэсгээс нь гаргана. Аз таарвал хасагдах шатанд Испанийг ялна. 
  • Гаргаж болох хамгийн том алдаа: Аваргуудын лигийн үеэр Салагийн авсан гэмтэл эдгээгүй байгаа тохиолдолд ОХУ, Уругвай хоёрт хожигдож хэсгээсээ гарч чадахгүйд хүрнэ. 

Саудын Араб

  • Дэлхийд чансаагаараа : 67
  • Хэсгээсээ гарах магадлал: 40/1
  • ДАШТ-д ялах магадлал: 1000/1
  • Гол тоглогчид: Мохаммад аль-Саллава, Фахад аль-Муваллад.
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: Саудын Арабын баг ДАШТ-д анхны багаа хожиж сүүлийн 20 жилийн хамгийн том амжилтаа үзүүлнэ. 
  • Гаргаж болох хамгийн том алдаа: Хэсгийн гурван багийг хожиж чадахгүйд хүрвэл 2002 оны ДАШТ-д хамгийн сүүлийн байранд орсон түүхээ давтана. 

2 B хэсэг: Португал, Испани, Иран, Марокко

Португал

  • Дэлхийд чансаагаараа : 4
  • Хэсгээсээ гарах магадлал: 2/1
  • ДАШТ-д ялах магадлал: 25/1
  • Гол тоглогчид: Кристиан Роналдо, Руй Патрисио.
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: Кристиан Роналдо, Руй Патрисио нар Евро 2016-д үзүүлсэн шигээ уран тоглолт гаргаж багаа дэлхийн цомд хүргэнэ.
  • Гаргаж болох хамгийн том алдаа: Португалийн хамгаалалт Роналдогийн довтолгоо шиг сайн байж чадахгүй бол хэсгээсээ ч гарч чадахгүйд хүрнэ.

B хэсэг: Португал, Испани, Иран, Марокко

Испани

  • Дэлхийд чансаагаараа : 10
  • Хэсгээсээ гарах магадлал: 4/9
  • ДАШТ-д ялах магадлал: 6/1
  • Гол тоглогчид: Диего Коста, Дэвид Силва, Андрес Иньеста, Сержио Рамос.
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: Испани хэсэгтээ Португалийг хожно. Хасагдах шатанд бусад томоохон багуудыг хожиж финалд үлдэнэ.
  • Гаргаж болох хамгийн том алдаа: Роналдог тэд зогсоож чадахгүй бол хасагдах шатанд хамаагүй хүнд өрсөлдөгчидтэй тулгарна. 

Иран

  • Дэлхийд чансаагаараа : 37
  • Хэсгээсээ гарах магадлал: 40/1
  • ДАШТ-д ялах магадлал: 500/1
  • Гол тоглогчид: Эшсан Хажзий, Сардар Азмун
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: Хэсгээсээ гарах нь бараг боломжгүй зүйл ч Морокког буулгаж авбал тэдэнд боломж бий.
  • Гаргаж болох хамгийн том алдаа: Хэсгээсээ гарч чадах нь битгий хэл нэг ч гоол хийж чадахгүй.

Марокко

  • Дэлхийд чансаагаараа : 41
  • Хэсгээсээ гарах магадлал: 16/1
  • ДАШТ-д ялах магадлал: 500/1
  • Гол тоглогчид: Айзуб Эл Каби, Хаким Зек.
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: Ираны буулгаж авбал хэсээгээ гарах боломж гарч ирнэ.
  • Гаргаж болох хамгийн том алдаа: Ираныг дийлж чадахгүй бол Роналдогийн эсрэг тоглосон гэхээс өөр бахархах зүйл гарч ирэхгүй л болов уу.

3 C хэсэг: Франц, Перу, Дани, Австрали

Франц

  • Дэлхийд чансаагаараа : 7
  • Хэсгээсээ гарах магадлал: 2/7
  • ДАШТ-д ялах магадлал: 6/1
  • Гол тоглогчид: Оливер Гийруд, Хюго Лорис, Паул Погба, Килиан Мбапе.
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: Францчууд хэсгээсээ гараагүй тохиолдол түүхэнд байхгүй. Хасагдах шатанд гайгүй багуудтай таарвал хагас финалд хүрэх ядах юм байхгүй.
  • Гаргаж болох хамгийн том алдаа: Францчууд нэг ялагдалтай ч хэсгээсээ гарна. Харин хасагдах шатанд Лионель Мессид арчуулах магадлал өндөр үлдэнэ.

C хэсэг: Франц, Перу, Дани, Австрали

Перу

  • Дэлхийд чансаагаараа : 11
  • Хэсгээсээ гарах магадлал: 9/1
  • ДАШТ-д ялах магадлал: 200/1
  • Гол тоглогчид: Паоло Гуерреро, Алберто Родригез, Педис Галесе.
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: Данийг перучууд буулгаж авбал 1978 оноос хойших анхны ДАШТ-ийн ялалтаа авна.
  • Гаргаж болох хамгийн том алдаа: Даниийг буулгаж аваагүй тохиолдолд хэсгээсээ гарах боломж бараг байхгүй.

Дани

  • Дэлхийд чансаагаараа : 12
  • Хэсгээсээ гарах магадлал: 9/2
  • ДАШТ-д ялах магадлал: 100/1
  • Гол тоглогчид: Кристиан Эриксен, Томас Делэний
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: Хэдийгээр "Евро 2016"-д орж чадаагүй ч Францыг буулгаж авах юм бол хэсгээсээ гарахад амархан болно. Эриксен уран тоглолт үзүүлэх эсэхээс бүх зүйл шалтгаална.
  • Гаргаж болох хамгийн том алдаа: 2010 оны ДАШТ-ий түүх давтагдаж Перуд ялагдах юм бол эрт нутаг буцах хэрэг гарна.

Австрали

  • Дэлхийд чансаагаараа : 36
  • Хэсгээсээ гарах магадлал: 20/1
  • ДАШТ-д ялах магадлал: 500/1
  • Гол тоглогчид: Тим Кэйхилл, Аарон Мой, Мэтью Раян.
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: Тим Кэйхилл гайхалтай гоолуудыг үзүүлж сүүлчийн дэлхийн аваргын тэмцээнээ харамсах зүйлгүй дуусгана. Хоёр ялалт байгуулж чадвал баг нь хэсгээсээ анх удаа гарна.
  • Гаргаж болох хамгийн том алдаа: 2014 оны түүх давтагдаж францчуудад 0-3 харьцаатай ялагдана. 

4 D групп: Аргентин, Хорват, Исланд, Нигер

Аргентин

  • Дэлхийд чансаагаараа : 5
  • Хэсгээсээ гарах магадлал: 4/7
  • ДАШТ-д ялах магадлал: 6/1
  • Гол тоглогчид: Лионель Месси, Сержио Агуэро
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: Лионель Месси дэлхийн шилдэг гэдгээ баталж дахин алтан гутлын эзэн болно. Хэрвээ Сержио түүнтэй сайн ханьсаж чадах юм бол дэлхийн цомыг авах тийм ч хэцүү хэрэг биш юм.
  • Гаргаж болох хамгийн том алдаа: Багийнхан нь хэр байхаас бүх зүйл шалтгаална. Хэрвээ хангалттай сайн байж чадахгүй бол Сержио, Месси хоёр багаа чирж чадахгүйд хүрнэ.

D групп: Аргентин, Хорват, Исланд, Нигер

Хорват

  • Дэлхийд чансаагаараа : 20
  • Хэсгээсээ гарах магадлал: 11/5
  • ДАШТ-д ялах магадлал: 30/1
  • Гол тоглогчид: Марио Мандзукик, Лук Мондрик, Иван Рашик
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: Мондрик, Рашик нар Нигерийг буулгаж авна. Хэрвээ Аргентиний хаалганд гоол оруулж чадвал хасагдах шат руу орох үүд нээгдэнэ.
  • Гаргаж болох хамгийн том алдаа: Исланд Хорватыг 2010 оны дэлхийн аваргын тэмцээн шиг 1-0-ийн харьцаатай буулгаж авах юм бол хэсгээсээ гарах боломж бараг үлдэхгүй. 

Исланд

  • Дэлхийд чансаагаараа : 22
  • Хэсгээсээ гарах магадлал: 12/1
  • ДАШТ-д ялах магадлал: 200/1
  • Гол тоглогчид: Гилфи Сигурдсон, Альберт Гудмундссон
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: "Евро 2016"-гийн амжилтаа давтаж Аргентинтай хайнцаж Нигерийг буулгаж чадах юм бол хэсгээсээ гарч чадна.
  • Гаргаж болох хамгийн том алдаа: ДАШТ-д тэнцэж чадсан хамгийн жижиг орон нэг ч гоол хийлгүй нутаг буцна. 

Нигер

  • Дэлхийд чансаагаараа : 48
  • Хэсгээсээ гарах магадлал: 11/1
  • ДАШТ-д ялах магадлал: 250/1
  • Гол тоглогчид: Микел Жон Оби, Алекс Ивоби
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: Нигерийн баг 1998 оны амжилтаа давтаж Исландыг ялах юм бол хэсгээсээ гарах боломж бий.
  • Гаргаж болох хамгийн том алдаа: Исландад ялагдах юм бол тэмцээний хамгийн муу үзүүлэлттэй баг болно. 

5 E хэсэг: Бразил, Швейцарь, Коста Рика, Серби

Бразил

  • Дэлхийд чансаагаараа : 2
  • Хэсгээсээ гарах магадлал: 2/9
  • ДАШТ-д ялах магадлал: 4/1
  • Гол тоглогчид: Неймар, Тиаго Силва, Филиппе Кутиньо.
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: 2014 оны ДАШТ-ий хариугаа авч Германы багийг бут цохин зургаа дахь цомоо авна.
  • Гаргаж болох хамгийн том алдаа: Коста Рика юм уу, Сербид ялагдаж хэсгээсээ гарсан ч хасагдах шатанд Германтай таарч дахин бут цохиулна. 

E хэсэг: Бразил, Швейцарь, Коста Рика, Серби

Швейцарь

  • Дэлхийд чансаагаараа : 6
  • Хэсгээсээ гарах магадлал: 7/1
  • ДАШТ-д ялах магадлал: 125/1
  • Гол тоглогчид: Харис Сеферович, Гранит Хака, Стефан Лихтштайнер.
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: Швейцарь Бразилийг ялж чадах юм бол 1954 оноос хойш анх удаа хагас финалд үлдэх боломж гарч ирнэ. 
  • Гаргаж болох хамгийн том алдаа: Бразилд ялагдлаа гээд харамсах юм байхгүй ч Сербийн эсрэг муу тоглолт үзүүлэх юм бол хэсгээсээ ч гарч чадахгүйд хүрнэ.

Коста Рика

  • Дэлхийд чансаагаараа : 23
  • Хэсгээсээ гарах магадлал: 18/1
  • ДАШТ-д ялах магадлал: 300/1
  • Гол тоглогчид: Брайн Руис, Марко Урения
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: Коста Сербийн хаалганд гурван гоол оруулж Бразилд хожигдоно. Тэр үед Швейцарийг дийлэх юм бол хэсгээсээ гарна.
  • Гаргаж болох хамгийн том алдаа: Сербид ялагдах юм бол гэртээ харихаас өөр зам үлдэхгүй.

Серби

  • Дэлхийд чансаагаараа : 34
  • Хэсгээсээ гарах магадлал: 8/1
  • ДАШТ-д ялах магадлал: 200/1
  • Гол тоглогчид: Неманья Матич, Александр Митрови
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: Бразил хэсгээсээ гараад бусад гурван багийн аль нэгийг ялах юмуу тэнцэх юм бол Сербиүд 1998 оноос хойш анх удаа хэсгээсээ гарна.
  • Гаргаж болох хамгийн том алдаа: Коста Рика, Швейцарийн багт хоёуланд нь ялагдах юм бол хэсгээс гарах найдвар байхгүй болно. 

6 F хэсэг: Герман, Мексик, Швед, Өмнөд Солонгос

Герман

  • Дэлхийд чансаагаараа : 1
  • Хэсгээсээ гарах магадлал: 2/7
  • ДАШТ-д ялах магадлал: 7/2
  • Гол тоглогчид: Мессут Озил, Томас Мюллер, Мануэль Нойер.
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: Одоогоор дэлхийн шилдэгт тооцогдож байгаа баг замдаа таарсан бүгдийг арчиж ДАШТ-д түрүүлсэн тоогоор Бразилтай тэнцэнэ.
  • Гаргаж болох хамгийн том алдаа: Хагас финалд хүрэх нь тодорхой ч түүнээс өмнө Англи, Бразил, Аргентин, Испани мэтийн багуудад ялагдах магадлал бий. 

F хэсэг: Герман, Мексик, Швед, Өмнөд Солонгос

Мексик

  • Дэлхийд чансаагаараа : 15
  • Хэсгээсээ гарах магадлал: 11/2
  • ДАШТ-д ялах магадлал: 50/1
  • Гол тоглогчид: Хавьер Эрнандес, Карлос Вела.
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: Германчуудад ялагдсан ч хэсгээсээ гарч чадах юм бол сүүлийн 16 багийн нэг болох боломж бий.
  • Гаргаж болох хамгийн том алдаа: Хасагдах шатанд Бразилтай таарах магадлал өндөр бий. 

Швед

  • Дэлхийд чансаагаараа : 23
  • Хэсгээсээ гарах магадлал: 7/1
  • ДАШТ-д ялах магадлал: 150/1
  • Гол тоглогчид: Маркус Берг, Андреас Гранквист, Эмиль Форсберг
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: Өмнөд Солнгос, Мексик нарыг буулгаж авч байж хэсгээсээ гарна.
  • Гаргаж болох хамгийн том алдаа: Өмнөд Солонгост ялагдах юм бол хэсгээсээ гарах найдвар үгүй болно. 

Өмнөд Солонгос

  • Дэлхийд чансаагаараа : 61
  • Хэсгээсээ гарах магадлал: 20/1
  • ДАШТ-д ялах магадлал: 500/1
  • Гол тоглогчид: Сын Хун-мин, Ки Сун-юйэн
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: Мексикийг ялж Шведийн хаалганд гурван гоол оруулж чадах юм бол хасагдах шатанд орж болно.
  • Гаргаж болох хамгийн том алдаа: Өмнөд солонгосчууд дахин хэсгээсээ гарч чадалгүй нутаг буцна.

7 G хэсэг: Бельги, Англи, Тунис, Панам

Бельги

  • Дэлхийд чансаагаараа : 3
  • Хэсгээсээ гарах магадлал: 2/3
  • ДАШТ-д ялах магадлал: 10/1
  • Гол тоглогчид: Иден Хазард, Ромелу Лукаку, Муса Дембеле
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: Хазард сайн тоглолт үзүүлж чадах юм бол хагас финалд ядах юмгүй хүрнэ.
  • Гаргаж болох хамгийн том алдаа: Панама нөгөө хоёр багийг хожиж чадах юм бол бельгичүүдэд хэсгээсээ гарахад хүндрэл учирна. 

G хэсэг: Бельги, Англи, Тунис, Панам

Англи

  • Дэлхийд чансаагаараа : 13
  • Хэсгээсээ гарах магадлал: 5/4
  • ДАШТ-д ялах магадлал: 20/1
  • Гол тоглогчид: Харри Кейн, Деле Алли, Рахим Стерлинг
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: Харри Кейн, Деле Алли хоёр сайн хамтарч чадвал тэмцээний хамгийн олон гоолуудыг хийж, бүр финалд үлдэх ч боломж бий.
  • Гаргаж болох хамгийн том алдаа: Панамачууд Английг ялах юм бол хэсгээсээ гарна гэдэг амаргүй даваа болно. 

Тунис

  • Дэлхийд чансаагаараа : 21
  • Хэсгээсээ гарах магадлал: 18/1
  • ДАШТ-д ялах магадлал: 500/1
  • Гол тоглогчид: Вахби Хазри, Ферджани Сасси
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: Англитай хайнцаж Панамыг дийлж чадвал хэсгээсээ гарна. 
  • Гаргаж болох хамгийн том алдаа: Англи, Бельгийн аль нэгтэй хайнцаж чадахгүй бол хэсгээсээ гарна гэдэг үлгэр. 

Панама

  • Дэлхийд чансаагаараа : 55
  • Хэсгээсээ гарах магадлал: 50/1
  • ДАШТ-д ялах магадлал: 1000/1
  • Гол тоглогчид: Луис Техада, Габриэль Торрес, Хайме Пенедо
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: 36 настай хаалгач Хайме Пенедо үүргээ сайн гүйцэтгэвэл анх удаа ДАШТ-д оролцож байгаа баг хэсгээсээ гарч чадна.
  • Гаргаж болох хамгийн том алдаа: Бусад гурван багийг дийлэх нь бүү хэл хаалганд нь гоол ч хийж чадахгүй бол гэртээ харихаас өөр зам байхгүй.

8 H хэсэг: Польш, Колумб, Сенегал, Япон

Польш

  • Дэлхийд чансаагаараа : 10
  • Хэсгээсээ гарах магадлал: 17/10
  • ДАШТ-д ялах магадлал: 40/1
  • Гол тоглогчид: Роберт Левандовски, Якуб Блащиковский
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: Левандовски ДАШТ-д хүрэх гэж оруулсан 16 гоолын амжилтаа давтаж чадвал хагас шигшээд хүрээд зогсохгүй алтан гутлын эзэн болж ч болно. 
  • Гаргаж болох хамгийн том алдаа: Польшийн хамгаалалт сул хэвээрээ байвал хэсгээсээ гарах хүндхэн хэрэг болно.

H хэсэг: Польш, Колумб, Сенегал, Япон

9

Колумб

  • Дэлхийд чансаагаараа : 16
  • Хэсгээсээ гарах магадлал: 13/10
  • ДАШТ-д ялах магадлал: 40/1
  • Гол тоглогчид: Радамель Фалькао, Жеймс Родригес
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: Колумбынхан бусад багуудыг амархан ялж хагас шигшээд хүрнэ.  
  • Гаргаж болох хамгийн том алдаа: Нэг л багт хожигдох юм бол хасагдах шатанд хүндхэн багуудтай таарна.

10

Сенегал

  • Дэлхийд чансаагаараа : 28
  • Хэсгээсээ гарах магадлал: 19/4
  • ДАШТ-д ялах магадлал: 200/1
  • Гол тоглогчид: Садио Мане, Мусса Конате
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: Колумбыг ялж хэсгээсээ гарна. Тэгээд Герман юм уу, Английг дийлэх юм бол хагас шигшээд хүрнэ. 
  • Гаргаж болох хамгийн том алдаа: Польшид дийлдэх юм бол хэсгээсээ гарч чадахгүй.

11

Япон

  • Дэлхийд чансаагаараа : 60
  • Хэсгээсээ гарах магадлал: 7/1
  • ДАШТ-д ялах магадлал: 300/1
  • Гол тоглогчид: Шинжи Оказаки, Шинжи Кагава, Эйжи Кавашима
  • Үзүүлж болох хамгийн том амжилт: 2014 онд Колумбад 4-1 ялагдсаныхаа өшөөг авч чадах юм бол хэсгээсээ гарах найдвар бий. 
  • Гаргаж болох хамгийн том алдаа: Колумбад дахиад дийлдэх юм бол гэртээ эрт харихаас өөр зам байхгүй. 

4
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()