Сурталчилгаа (15)
Хаах

Алдартай зураачдын зүрх сэтгэлийг эзэмдсэн шилдэг бүтээлүүд

Урлагийн түүхэнд ихэнх алдартай зураачид бүтээлдээ өөрийн сонирхол, ур чадвар, хандлагыг харуулахыг эрмэлздэг билээ. Хэдийгээр тэд олон уран бүтээл туурвисан ч нэг л бүтээлдээ хамгийн хайртай байдаг. Ингээд алдартай уран зураачдын тэрхүү нандин зургуудтай танилцацгаая.

Алдартай зураачдын зүрх сэтгэлийг эзэмдсэн шилдэг бүтээлүүд

1 Рембрандт өөрийнхөө хөрөг зурганд дуртай

XVII зууны үеийн Нидерландын алдарт зураач Рембрандтыг алтан үеийн уран бүтээлчдийн тоонд зүй ёсоор ордог. Амьдралынхаа турш тэрээр янз бүрийн сэдвээр бүтээл туурвиж байсан ч өөрийгөө зурах ихээхэн дуртай байсан гэнэ.

Рембрандт 40 жилийн дотор 100 орчим  зураг зуржээ. Өөрийнхөө зургийг зурахдаа ихэвчлэн нүүрний хувиралд анхаарал хандуулдаг байжээ. “Амьдралын өнгө бидний нүүрэн дээр харагддаг. Зовлон, жаргал, уйтгар, гуниг гээд л бүхий зүйлийг бид өөрийн нүүр царайнаас харах боломжтой” гэж тэр хэлсэн удаатай.

Рембрандт өөрийнхөө хөрөг зурганд дуртай

2 Эдгар Дегагийн "Франц бүжигчид"

Францын алдарт зураач, барималч Эдгар бусдын адил өдөр тутмын амьдралд анхаарал хандуулж бүтээлээ туурвидаг байсан ч ихэнхдээ балетчин бүсгүйчүүдийг зурах дуртай байжээ. Амьдралынхаа туршид тэрээр 1500 гаруй зураг зурсны ихэнх нь балетчин бүсгүйчүүдийг дүрсэлжээ. Дега "Балетчин бүсгүйчүүдийг зурах нь нэг сумаар хоёр туулай буудсантай ижил. Нэгдүгээрт, гоо үзэсгэлэнг нь олж харна, хоёрдугаарт сайхан хувцас зурах боломжтой байдаг" гэж ярьсан байна.

Эдгар Дегагийн "Франц бүжигчид"

3 Густав Климт бүсгүйчүүдийг зурах дуртай

Австрийн уран зураач Густав Климтийн хамгийн алдартай бүтээл нь залуу нь бүсгүйгээ үнсэж буйг дүрсэлсэн "Үнсэлт” хэмээх зураг. Гэхдээ тэрээр бүсгүйчүүдийн хөрөг зургийг зурах дуртай байжээ. Ихэвчлэн баян эмэгтэйчүүдийн хөрөг зургийг захиалгаар зурж өгдөг байсан гэнэ. Климт бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг шүтэн биширч “Венийн эмэгтэй”-н дүрийг бүтээдэг байсан аж.

Густав Климт бүсгүйчүүдийг зурах дуртай

4 Анри де Тулуз-Лотрек Парисын шөнийн амьдралыг дүрслэх дуртай

Элэглэн дуурайгч Анри де Тулуз-Лотрек Парисын шөнийн амьдралын талаар “Гайхалтай зуун” хэмээх уран зураг зурснаар дэлхий даяар алдартай болсон аж. Зураачийн гараагаа эхлэх үедээ тэрээр чөлөөт цагаа Парисын зураачдын дунд Монмартред өнгөрүүлдэг байжээ. Анри де Тулуз-Лотрек кафе болон ресторануудад цагийг өнгөрүүлж өөрийн уран бүтээлээ туурвидаг байсан гэнэ.

Анри де Тулуз-Лотрек Парисын шөнийн амьдралыг дүрслэх дуртай

5 Клод Монегийн цэцэрлэгт хүрээлэн

Клод Моне "Живерни дахь цэцэрлэгт хүрээлэн"-гээ өөрийн хамгийн том уран бүтээл гэж нэрлэдэг. Төвийн худаг, тод өнгийн ургамлууд нь байгалийн үзэсгэлэнг зурахад ихээхэн нөлөөлсөн гэнэ. Амьдралынхаа хугацаанд Моне 250 орчим томоохон уран зураг зурсан бөгөөд энэ нь их бага хэмжээгээр түүний цэцэрлэгт хүрээлэнтэй холбоотой байдаг ажээ.

Клод Монегийн цэцэрлэгт хүрээлэн

6 Фрида Кало өөрийгөө зурах дуртай

Мексикийн алдарт зураач Фрида Калогийн зургууд хувь хүний зан ааш, сэтгэл хөдлөлийг уран мэдрэмжтэйгээр илэрхийлсэн байдаг гэнэ. Тэрээр 55 орчим зураг зурсан бөгөөд бүтээлээрээ дамжуулан хүнд хэцүү амьдралтайгаа тэмцэхийг хүсэж байсан аж. “Өөрийнхөө зургийг зурдаг шалтгаан нь би маш их ганцаарддаг.  Энэ хорвоо дээр би өөрийгөө л хамгийн сайн мэднэ” хэмээн  тэр энэ талаарх бодлоо хуваалцжээ.

Фрида Кало өөрийгөө зурах дуртай

7 Поль Сезанны "Сент-Виктуар уул"

Орчин үеийн уран зургийн "Загалмайлсан эцэг" Поль Сезан амьдралын хэв маягийн зургаараа алдартай ч байгалийн уран зураг зурахыг илүүд үздэг байсан юм. Ялангуяа тэрээр Сент-Виктуар уулын зургийг зурах дуртай байжээ.

Поль Францын зүүн өмнөд зүгт орших Экс-ан-Прованс хотод амьдарч байсан бөгөөд уг хотод байдаг Сент-Виктуар уулын үзэсгэлэнг харуулсан 80 орчим уран зураг зуржээ.

Поль Сезанны "Сент-Виктуар уул"

8 Яёи Кусамагийн "Вандуй мэт хээ"

Яёи бол орчин үеийн хамгийн алдартай, уран зураачдын нэг юм. Тэрээр зураг бүр дээрээ вандуй мэт бөөрөнхий дүрс ашигладаг нь хүүхэд настай нь холбоотой гэнэ. Түүнийг хүүхэд байхаас л энэ хээ толгойд нь байнга эргэлддэг байжээ.

Яёи Кусамагийн "Вандуй мэт хээ"

13
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()