Сурталчилгаа (15)
Хаах

Үхсэний дараа амьдрал байдагт итгэгчдийн санаанд оромгүй үйлдлүүд

2018-06-13, 16:00
3,736

Үхсэний дараа юу болдог бол? Дэлхий дээрх улс орон бүр соёл, шашин, уламжлалаас шалтгаалан энэ талаар өөр өөрсдийн гэсэн төсөөлөлтэй болсон байдаг. Бид хэзээ нэгэн цагт үхлийн дараа амьдрал байдаг эсэхийг мэдэх байх. Гэхдээ нас барагсдаа оршуулдаг зан үйл, итгэл бишрэл үндэстэн бүрт өөр. Тэдгээрээс хамгийн хачирхалтай оршуулгын зан үйлтэй танилцъя.

Үхсэний дараа амьдрал байдагт итгэгчдийн санаанд оромгүй үйлдлүүд

10 Сати

Сати нь Энэтхэгийн зан үйл бөгөөд эмэгтэй хүнийг нөхрийнх нь цогцсон дээрх галд шатаадаг юм. Саналаар нь эсвэл албан шахалтаар энэ зан үйлийг үйлддэг байжээ. Энэтхэгийн Өмнөд хэсэг болон чинээлэг давхаргын хүмүүс дунд энэ зан үйл түгээмэл тархсан байжээ.

Сати нь эмэгтэй хүний нөхөртөө үзүүлж буй хамгийн дээд хүндлэлд тооцогддог. 1827 онд хуулиар энэ зан үйлийг ашиглахыг хориглосон ч одоо хүртэл Энэтхэгийн зарим нутагт нууцаар үйлддэг юм.

Сати

9 Гашуудлын багана

Хойд Америкийн уугуул иргэд нас барагсдаа оршуулахдаа хушны модон дээр олон янзын дүрс сийлбэр хийж багана босгон хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Үүнийг гашуудлын багана гэж нэрлэдэг юм. Зарим омгийнхон гашуудлын баганын дээр нүхтэй хайрцаг байрлуулдаг бөгөөд дотор нь омгийн ахлагч гэх мэт чухал хүмүүсийг оршуулдаг аж. 

Хэдэн жилийн дараа цогцсыг өөр хайрцагт шилжүүлж, нүднээс далд оршуулдаг байна. Хайрцаг дээр нь янз бүрийн сийлбэр хийж, өнгийн будгаар буддаг гэнэ.  

Гашуудлын багана

8 Викингүүдийн оршуулга

Викингүүдийн оршуулах ёслол нь тэдний онгон шүтээний мөргөлтэй холбоотой юм. Үхэл нь хүнийг хойд насандаа Викингийн есөн вант улсад хүргэнэ гэж тэд итгэдэг. Үүнээс болж оршуулах ёслолд ихээхэн ач холбогдол өгдөг. Викингүүд нас барагсдаа ихэвчлэн хөдөөлүүлж, чандарладаг юм. 

Викингийн ахлагч, хааны оршуулах ёслол нь сүр дуулиантай болдог байжээ. Ахлагч нь нас барвал 10 хоногийн турш хүндэтгэл үзүүлж, өдөр болгон шинэ хувцас өмсгөдөг байжээ. Энэ хугацаанд овгийн эмэгтэйчүүдээс нэг нь сайн дураараа ахлагчаа дараагийн амьдралд нь үдэх зан үйлд оролцож, шарилын хажууд өдөр шөнөгүй архи уун, оршуулах ёслолын өдөр тосгоны бүх эртэй унтаж,  төгсгөлд нь өөр рүүгээ жад сэлэм зоолгож үхдэг юм байна. Овгийн ахлагчийн биеийг эмэгтэйн биетэй зэрэгцүүлэн модон хөлөгт хийж, дараа нь шатаадаг ажээ.

Викингүүдийн оршуулга

7 Дани үндэстний хуруу огтлох зан үйл

Папуа Шинэ Гвинейн дани үндэстэн сэтгэлийн шархыг бие махбодь дээрээ харуулах нь гашуудлын нэг хэлбэр гэж үздэг. Нас барсан гэр бүлийн гишүүд, хүүхдийнхээ араас эмгэнэн гашуудсан эмэгтэйчүүд хурууныхаа үзүүрийг огтолдог аж. Гашуудал, харамслаа өвчнөөр дамжуулж байгаа хэдий ч хуруугаа огтлох нь сүнснүүдийг чөлөөлж, бурхан болоочийнхоо замыг нь зааж байгаа гэж үздэг байна.

Дани үндэстнүүд нас барагсдын мөн чанар нь сүнсний үймээн самуунд хүргэж болзошгүй гэж үздэг юм. Энэ зан үйлийг өнөө цагт хориглодог ч зарим өндөр настан тайрсан хуруутай байх нь цөөнгүй харагддаг. 

Дани үндэстний хуруу огтлох зан үйл

6 Фамадихана

Фрамдихана нь нас барагсдад зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ юм. Энэ нь Мадагаскар улсын өмнөд уулархаг нутгаар түгээмэл зохиогддог зан үйл юм. Тус улсад долоон жил тутамд зургаагаас есдүгээр сарын хооронд энэ арга хэмжээг зохион байгуулдаг. Уйлж, гашуудахыг хориглодог бөгөөд яг л баяр наадам шиг тэмдэглэн өнгөрүүлдэг байна. 

Зан үйл эхлэхийн өмнө бурхан болоочдынхоо булшийг ухаж шарилыг нь гаргаж ирэн шинэ даавуугаар ороодог аж. Үхэгсдийг дахин булшлахаас өмнө биеийг нь мөрөн дээрээ дээш өргөн, бунхныг нь хэд тойрч явдаг. Ингэснээр тэднийг байрлах газартайгаа сайн танилцана гэж үздэг байна. Фрамдиханагийн үеэр нас барсан гэр бүлийн гишүүдийг нэг булшинд хамтад нь оршуулах боломжтой юм. Баярын үеэр чанга дуу хөгжим тавьж, бүжиглэж, ууж, идэцгээдэг. Сүүлийн Фамадихана нь 2011 онд болсон бөгөөд дараагийнх нь өнөө жил зохион байгуулна. 

Фамадихана

5 Саллекхана

Сантахара ч гэж нэрлэдэг энэ зан үйлийг Жайнизмын шашинд өөрийгөө бурханд зориулахад хэрэглэдэг юм. Амьдралынхаа төгсгөлд иргэд мацаг барьж, өөрийгөө цэвэрлэн, аажмаар халин оддог байна. Жаинизмд энэ нь маш их хүндэтгэл хүлээсэн зан үйл юм. 

Зөвхөн амьдрах хоногийн тоо нь ойртсон хүн л ийнхүү өөрийгөө бурханд зориулж үхэх замыг сонгодог юм. Зарим тохиолдолд энэ зан үйл 12 жил хүртэл үргэлжлэх боломжтой. Ингэснээр тухайн хүн амьдралдаа хийсэн бүх үйл хэргээ дүгнэж, гэм, нүглээ ухаарч, алдаагаа засан дахин алдаа гаргахгүй байх дээр анхаардаг. Энэтхэгийн Дээд шүүх 2015 онд Саллехана зан үйлийг хориглосон юм. 

Саллекхана

4 Дахма буюу аниргүй цайз

Эртний Иран, мөн Энэтхэгт гашуудлын барилга буюу аниргүй цайз босгодог байсан  аж. Зороастризм сүсэг бишрэлд үхэгсдийн шарилыг тас шувууны хоол болгохоор ил тавьдаг байжээ. Гал, ус, салхи, газар шороо нь ариун дагшин бөгөөд үхэгсдийн биесээр тэдгээрийг бузарлах ёсгүй гэж зороастризмд  үздэг байна.  Иймээс үхсэн хүний биеийг махчин шувуудын хоол болгон тавьж өгөхийн тулд аниргүйн цайз барьдаг байжээ. 

Энэ цайз нь дугуй хэлбэртэй, гурван давхар барилга юм. Эрэгтэй хүний цогцсыг тойргийн зах хэсэгт, эмэгтэйчүүдийнхийг дунд хэсэгт харин хүүхдийн шарилыг гол хэсэгт тавьдаг байжээ. Махчин шувууд ирж хооллосны дараа яс л үлддэг гэнэ. Энэ төрлийн цайзуудыг Иран болон Энэтхэгийн газар нутгаас олох боломжтой.

Дахма буюу аниргүй цайз

3 Гавлын оршуулга

Номхон  далайд орших Кирибати улсын үндэстэн XIX зууны үед гавлын оршуулга хийдэг байжээ. Үхэгсдийн гавлын ясыг гэртээ авч хадгалснаар итгэдэг бурхан нь гэрт нь ирж нас барсан хүнийг хойд насанд нь залдаг гэж тэд үздэг байна. Хүнийг үхсэний дараа тэдний биеийг гэртээ 3-12 өдөр байлгаж хүмүүст гашуудах боломж олгодог юм байна. Цогцосноос гарах үнэрийг дарахын тулд нүд, хамар, аманд нь цэцэг хийж, хажууд нь навч шатааж тавьдаг байжээ. Мөн наргил модны самрын тос гэх мэт олон төрлийн үнэртнээр биеийг нь тосолдог байсан юм. 

Тухайн хүний биеийг булшилснаас хэд хоногийн дараа гэр бүлийн гишүүд нь цогцсыг нь ухаж гарган, гавлыг нь салгаад угааж цэвэрлэн гэртээ залдаг байсан аж. Нас барсан хүний эхнэр, хүүхэд нь гавлын ясны хажууд хооллож ундлан, хаа явсан газраа түүнийг авч явж болдог байсан аж. Унасан шүдээр нь зүүлт, гоёл чимэглэл хийж байсан тохиолдол ч бий. Хэдэн жилийн дараа гавлыг булдаг байжээ.

Гавлын оршуулга

2 Өлгөсөн авс

Филиппиний хойд нутгийн уулархаг газраар амьдардаг байсан Игорот овог нь бараг 2000 гаруй жилийн турш нас барагсдынхаа авсыг хадан цохионоос өлгөдөг байжээ. Үхэгсдийн биеийг дээш залах тусам өвөг дээдсийн сүнстэй нь ойртуулна гэж үздэг юм байна. 

Цогцсыг эхийн хэвлийд байгаа ураг шиг хөлийг нь атийлган хэвтүүлдэг байсан нь хүн энэ хорвоод мэндэлсэн шигээ буцах ёстой гэж үздэг байсантай холбоотой юм. Орчин үед залуу үеийнхэн нь нас барагсдаа ийн үдэхээ больсон байна. 

Өлгөсөн авс

1 Сокушинбуцу

Дэлхийн олон шашинд үхсэн хүний биеийг муутгаж ялзруулахгүй, амьд юм шиг байлгах нь бурхантай илүү ойртоно гэж үздэг. Японы Шинто шашны лам нар өөрсдийн биеэ занданшуулах үйл ихэвчлэн хийдэг байжээ. Ингэснээр диваажинд очиж олон зуун жил дэлхий ертөнцийг хамгаалах боломжтой болдог гэж үздэг аж. Үүнийг Сокушинбуцу гэж нэрлэдэг. Өөрийн биеэ дотроос нь гадагш занданшуулах нь маш их тэсвэр тэвчээр, бясалгал шаарддаг байна. 

Лам нар модны үндэс, хальс, самар, жимс, шилмүүс, чулууг хүртэл идэж сокушинбуцу зан үйлээ хийж эхэлдэг байна. Энэ хоолны дэглэм нь хүний биеэс өөх, булчинг агшааж хорыг гадагшлуулахад тусалдаг. Сокушинбуцу 1000-3000 өдөр хүртэл үргэлжилж болно. Лам нар Хятадын паалан модны шүүс уудаг бөгөөд энэ нь хожим нь цогцсыг нь гадны биетээс хамгаалах боломж олгодог юм. Бясалгах үеэрээ лам нар давстай ус бага зэрэг ууж болно. Энэ их тэсвэр тэвчээрийн эцэст тэд нарсаар хийсэн нарийхан хайрцагт орж хэвтдэг төдийгүй өөр лам нар ирж булдаг байна. Харин ийм байдалтай тэд 1000 өдөр булшинд байдаг. Хэрвээ цогцос нь хөндөгдөөгүй бүтэн байх юм бол тэр лам сокушинбуцу боллоо гэсэн үг аж. Дараа нь булшнаас нь гаргаж, биед нь хувцас өмсгөөд сүмд хүндэтгэлтэйгээр залдаг юм. Энэ бүх үйл хэрэгт хамгийн багадаа гурван жил шаардагддаг. Энэ зан үйлээр 1903 он хүртэлх хугацаанд өөрийгөө 24 лам занданшуулсан байдаг аж. Гэхдээ 1877 оноос энэ нь гэмт хэрэгт тооцогдож эхэлжээ. 

Сокушинбуцу

5
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()