Вьетнамд амьдардаг орос бүсгүйн сонирхолтой тэмдэглэл

Вьетнам  жуулчдын хөл хөдөлгөөнд төдийлөн дарагддаг орон биш билээ. Гэтэл үнэн хэрэгтээ амралтаа хөгжилтэй, тав тухтай өнгөрүүлэх олон боломж сайхан газар Вьетнамд байдаг гэнэ. Үүнд тансаг тохилог зочид буудал, түүхэн дурсгалт газар, ямар ч хүний сэтгэлд тод үлдэх үндэсний уламжлалт хоол зэрэг багтана. Гэхдээ Вьетнам орныг зорихын өмнө та энэ улсын талаар зарим нэг уламжлал, ёс жаягийг мэдэх хэрэгтэй.  Тус улсад зургаан жилийн турш амьдарч буй орос бүсгүй Снежанагийн өгсөн зөвлөгөөтэй танилцацгаая.

Вьетнамд амьдардаг орос бүсгүйн сонирхолтой тэмдэглэл
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Адилхан нэрнүүд

Нутгийн оршин суугчидтай танилцахад тэд танд нэг л нэр, овог хэлээд байгаа мэт сэтгэгдэл төрнө. Үнэндээ энэ бол худал зүйл биш бөгөөд Вьетнамын нийт хүн амын 40 хувь нь Нгуен (Nguyễn), 11 хувь нь Чан (Trần) овогтой юм байна.

Адилхан нэрнүүд

2 Хувийн орон зай

Вьетнамд хувийн орон зай гэж юу болохыг мартах хэрэгтэй.

  • Нийтийн тээврийн хэрэгсэлд заавал таны хажууд хэн нэгнийг суулгана. Сул сандал эсрэг талд нь байсан ч тэд таны л хажууд суух болно.
  • Орон сууцанд гэрийн хаалга бүр нь онгорхой байдаг. Хэрвээ түгжих юм бол хөршүүдийн тань санаа зовж, бүх зүйл хэвийн эсэхийг асууна.
  • Ихэнх байрны цонх нь ямар нэг хөшиг хаалтгүй, нэг хана нь битүү цонхтой байдаг.
  • Хоорондоо харилцах үедээ ч зай барих боломжгүй.Тантай ярьж буй Вьетнам хамгийн хангалттай хэмжээнд тантай ойр зогсож ярих болно.
  • Таныг дараалалд зогсох үед хөл дээр тань гишгэх бол энгийн асуудал. Учир нь хүн бүр зорилгодоо хамгийн ойр байр эзлэхийг хичээнэ.

Хувийн орон зай

3 Эвгүй асуултууд

Анх танилцаад л таны нас, хэдэн төгрөгийн цалинтай болохыг чинь асуух нь вьетнамчуудын хувьд энгийн үзэгдэл. Учир нь вьетнамчууд энэ төрлийн сэдэв нь харилцан яриаг илүү хөгжилтэй, халуун дотно болгоно гэж үздэг байна.

Эвгүй асуултууд

4 Үргэлж “Тийм” гэж хэлж бай

Вьетнамчууд “Үгүй” гэж хэлэх үнэхээр дургүй. Хэрвээ таны гуйлтыг ойлгохгүй байвал тэд таны өөдөөс толгой дохиж “Тийм” л гэж хэлэх болно. Тиймээс нэн түрүүнд харилцагчийнхаа царайны хувирлыг ажиглах хэрэгтэй. Тэнэгдүү харцаар харж, инээж байвал тэр таныг ойлгоогүй гэсэн үг.

Үргэлж “Тийм” гэж хэлж бай

5 Цаг хугацаа

Вьетнамчууд төдийлөн цаг барьдаг улс биш. Хэрвээ танд Таван минутын дараа эсвэл маргааш ямар нэг зүйл хийхээр амласан бол энэ нь үл мэдэгдэх хугацаагаар хойшлоход бүү гайхаарай.

Цаг хугацаа

6 Цэвэр цэмцгэр байдал

Вьетнамын гудамжны ресторануудад хог хаягдлаа шууд ширээн доороо хаях тохиолдол бий. Харин сүүлийн үед энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай хогийн сав байрлуулах болсон. Үүнээс гадна зарим вьетнам залуучуудад хүссэн газраа бие засах нь бий.

Цэвэр цэмцгэр байдал

7 Шүд

100 жилийн өмнө Вьетнамын үзэсгэлэнт бүсгүйн бэлгэ тэмдэг нь хар шүд байсан юм. Учир нь хар шүд төрөл бүрийн хар, цагаан хэл амнаас хамгаалдаг гэж үздэг байна. Орчин үед ч гэсэн хар шүдтэй Вьетнам эмэгтэйчүүдтэй таарч болзошгүй.

Шүд

8 Арьс

Бусад орны адилаар вьетнамчууд цагаан арьсыг илүү дур булаам гэж үздэг. Тиймээс тэд боломжтой бүх аргаар нарнаас арьсаа хамгаалдаг байна. Хувцасныхаа дээр цагаан банзал, урт бээлий, маск, урт ханцуйтай цамц өмсөх нь бий. Үүнээс гадна маск нь мотоциклиэр явах үед салхинаас хамгаалдаг байна.

Арьс

9 Хумс

Хэрвээ урт хумстай бол тухайн эрэгтэй баян гэсэн ойлголт Вьетнамд байдаг. Ийнхүү өөрийн баян тансаг амьдралаа вьетнам залуучууд ил гаргахыг хичээдэг бөгөөд ихэнх нь чигчий хурууны хумсаа ургуулдаг бол зарим нь бүх хурууныхаа хумсыг урт ургуулах нь бий. Энэ тохиолдолд гэрийн бүх ажлыг гэрийн эзэгтэй хийх болно.

Хумс

10 Гал тогоо

  • Вьетнамчууд хөдөлдөг бүх зүйлийг иддэг. Сарьсан багваахай, нохой, харх, хулгана, матар, яст мэлхий, галууны өндөг гэх мэт. Гэхдээ энэ үндэстний хоолноос хамгийн алдартай нь бүх төрлийн аргаар боловсруулсан будаа юм.
  • Үүнээс гадна вьетнамчууд чихэрлэг зүйлд маш их дуртай учир бараг бүх хоолондоо элсэнчихэр нэмдэг.
  • Мөн есөн сарын турш наранд байлгасан загасны сүмс болох нуок мак нэлээд алдартай.
  • Цагаан будааны дарс болон талхны спиртэнд дарж хийсэн могойны дарс мөн алдартай.
  • Вьетнамд нэг удаа байсан бол та өтгөрүүлсэн сүүтэй кофены амтыг нь санаж байгаа биз ээ.

Гал тогоо

11 Мөнгө

2003 оноос эхлэн тус улсад даавуун мөнгөний оронд синтетик полимер мөнгө ашиглах болжээ. Орос улстай ойр дотно харилцаатай гэдгээ илэрхийлж 1976 оны 10 донг дээр Оросын ТДТ-40 трактор байдаг бол, 1987 оны 200 донг дээр “Беларусь” трактор байдаг гэнэ.

Мөнгө

12 Спорт

Вьетнамчууд спортод маш дуртай бөгөөд хөлбөмбөг, волейбол эсвэл сепактакрау буюу хөл волейболд дуртай аж.

Спорт

13 Амралт

Вьетнамд ихэнхдээ өдрийн 12.00 цагийн үед ихэнх дэлгүүр хаалттай байдаг. Мөн оффисын ажилчид ид унтдаг гэнэ. Вьетнамчууд 5-6 цагт сэрж, үдээс өмнө нь маш олон ажил амжуулдаг.

Урт хугацаагаар автобусанд явдаг ажилчдад зориулж (sleeper bus) хэмээх тусгай автобус байдаг аж. 

Амралт

14 Шөнийн клуб

Вьетнамд шөнийн клубт очвол үйлчлэгч охид танд юугаар ч туслахад бэлэн уриалгахан угтдаг. Утсаар ярих юм уу гар утсаа цэнэглэхийг хүсвэл асуудалгүй.  Үйлчлэгч охид нь маш задгай хувцасласан байхыг та харах болно. 

Шөнийн клуб

Хэдийгээр хачирхалтай уламжлалтай ч сонирхолтой, амралтаа зугаатай өнгөрүүлэх боломжтой орон гэдэгтэй маргах хэрэггүй.

11
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()