Сурталчилгаа (15)
Хаах

Дэлхийн хамгийн их хүн бужигнасан газрууд

Дэлхийн өндөр хөгжилтэй томоохон хотуудад ажил эхлэх болон тарах үе буюу замын хөдөлгөөний "оргил цаг"-аар автобус болон метронд хөл тавих зайгүй битүү хүнээр дүүрдэг нь хааяа маш аймшигтай санагдах нь бий. Гэхдээ Хонконгийн Коулуна хотын иргэд үүнийг юман чинээ тоохгүй л болов уу. Учир нь хүн ам шигүү суурьсан хот энэ хотод нэг километр кв талбайд 1.2 сая хүн ноогддог гэнэ. Гэхдээ хүн амын хэт төвлөрөлтэй хот зөвхөн Коулунагаар тогтохгүй. Дараах 10 хотын жишээ таныг гайхашруулна гэдэгт итгэлтэй байна. 

Дэлхийн хамгийн их хүн бужигнасан газрууд

1 “Сөнөсөн тэнгис”, Хятад

Сычуаньд байдаг “Сөнөсөн тэнгис” хиймэл устай, далайн эргүүдээс хамгийн алдартай нь юм байна. Халууны улиралд тэнд хөл тавих зайгүй битүү хүнтэй болдог гэнэ. Энэхүү далайн эргийн зуны нээлтийн үйл ажиллагаа Хятадад хамгийн томдоо ордог.  Нийт талбайнх нь хэмжээ 30 мянган кв.м  “Сөнөсөн тэнгис”-т нэг удаа 10 мянган хүн зэрэг сэлж байсан түүхтэй ажээ. Хэдийгээр хиймэл тэнгис хэдий ч байгалийн тэнгистээс ялгаагүй амин дэм, эрдэс агуулсан байдаг учраас хүмүүс ийнхүү батгана адил шавдаг юм байна.

“Сөнөсөн тэнгис”, Хятад

2 Таж-Махал, Энэтхэг

Дэлхийн долоон гайхамшгийн тоонд шинээр багтсан Таж-Махал жуулчдын анхаарлыг маш их татдаг. Таж-Махалыг үзэх гэж жил бүр 7-8 сая хүн зорьж очдог байна. Хэрвээ та Энэтхэг улсыг зорихыг хүсэж байвал сэрүүний улирал болох аравдугаар сараас хоёрдугаар сар хүртэл хүн ихтэй байдаг учир өөр сарыг сонгосон нь зүйтэй.

Үүнээс гадна баасан гариг бүр жуулчдын хувьд Таж-Махал хаалттай байдаг. Учир нь зөвхөн энэ өдөр мусульманчууд мөргөл үйлдэхээр Таж-Махалыг зорьдог аж. Харин бүтэн сартай үед үзвэрийг шөнийн цагт ч үзэх боломжтой.

Таж-Махал, Энэтхэг

3 Цагаан хэрэм, Хятад

“Цагаан хэрэм” нь дэлхийн хамгийн алдартай дурсгалт газруудын нэг билээ. Жил бүр 10 сая жуулчин “Цагаан хэрэм”-ийг зорин очдог бол 2013 онд 10 сая 720 мянган хүн очжээ.  Хэрвээ та хүн багатай хэсгээр нь очихыг хүсэж байвал Жиньшаньлин (Jinshanling) болон Хуанхуачэн (Huanghuacheng) хэсгийг сонгоорой. Хэдийгээр зарим хэсгийг нь дахин босгосон ч  очиж сонирхоход нэн тохиромжтой.  Энэ хэсгүүдээс та байгалийн үзэсгэлэнг мэдэрч болох бөгөөд сайхан зураг авахуулахын тулд олон хүнтэй чихэлдэх хэрэггүй болно.

Цагаан хэрэм, Хятад

4 Пьяцца-дель-Кампо, Итали

Энэ нь Италийн Сиена дахь төв талбай бөгөөд дундад зууны үеийн хамгийн алдартай талбайн нэг юм. Гэхдээ Пьяцца-дель-Кампо жилд хоёр удаа өөрийн дүр төрхийг өөрчилдөг. Эхлээд элс цацаж, тэнд алдарт морин уралдаан болох Палио зохион байгуулагддаг.  Морин уралдааны үеэр талбай дээр 60 мянга орчим хүн цугладаг гэнэ.

Морин уралдаан долдугаар сарын 2-нд болон наймдугаар сарын 16-нд болдог бөгөөд энэ үеэр Пьяцца-дель-Кампо талбай дээр хотын ихэнх иргэн, мөн жуулчид очдог байна.  Хэрвээ та чихэлдэхээс айхгүй, алдарт Палиог үзэхийг хүсэж байвал тэмцээн эхлэхээс таван цагийн өмнө очих хэрэгтэйг зөвлөж байна.

Пьяцца-дель-Кампо, Итали

5 Токиогийн метро, Япон

Хэдийгээр оргил ачааллын үеэр альч оронд автобус, нийтийн тээврийн хэрэгсэл маш их хүнтэй байдаг ч Японд энэ нөхцөл байдал үнэхээр аймшигтай гэнэ. Жишээлбэл, Японы Синдзюку метроны буудлаар өдөрт гурван сая хүн зорчдог учир “Хамгийн их хүнтэй метроны буудал” гэсэн тодорхойлолтоор “Гиннес"-т бичигджээ. 

Токиогийн метро, Япон

Синдзюку метроны буудал дээр осия хэмээх ажил анх үүсжээ. Осиячууд метронд орж чадахгүй байгаа хүмүүсийг метро руу чихдэг гэнэ. Тиймээс ид ачаалалтай үеэр буюу ажлын өдрүүдэд өглөө 7-9 цагийн хооронд, орой 5-7 цагийн хооронд метрогоор зорчих хэрэггүй.

6 Есүс Христийн баримал, Бразил

Рио-де-Жанейро дахь Есүс Христийн баримал Таж-Махалтай адил “Дэлхийн долоон гайхамшиг”-ийн тоонд багтах болсон. Жуулчид өндөрт гарахаас огтхон ч төвөгшөөдөггүй бөгөөд ид ачаалалтай үедээ өдөрт 3-4 мянган хүн Есүс Христийн баримлын цахилгаан шатаар зорчдог байна.

Баримал дотор та хуримын ёслол хийж болно. Хэрвээ та зүгээр л зугаалахыг хүсэж байвал амралтын өдөр, долдугаар сар, Зул сар болон Агуу их мацаг барихын өмнөх өдрүүдэд зочлохоос зайлсхий.  Тиймээс даваагаас пүрэв гаригийн хооронд өглөө 8:30-аас өмнө, 15:30-аас хойш ирэх хэрэгтэй.

Есүс Христийн баримал, Бразил

7 Чичен-Ица, Мексик

"Дэлхийн долоон гайхамшиг"-ийн тоонд шинээр багтсан газар бол ица иргэдийн ариун хот юм. Кукульканы пирамидад эртний үед майя омгийнхон тахил өргөдөг байсан бол одоо Мексикийн хамгийн их жуулчинтай хот болжээ. Жил бүр 2.6 сая жуулчин зөвхөн энэ хотыг зорьж ирдэг байна.

Олон хүнтэй тааралдаж, зайгүй чихэлдэхгүйн тулд өглөө 08.00 цагт очих нь тохиромжтой.

Чичен-Ица, Мексик

8 Санта-Круз-дель-Ислоте, Колумб

Хөл бөмбөгийн талбайн хэмжээтэй энэхүү бяцхан арал дээр 1200 хүн оршин суудаг байна. Санта-Круз-дель-Ислоте нь 120 метрийн өргөнтэй, 200 метрийн урттай хиймэл арал юм. Арал дээр очихын тулд Толугаас усан онгоцоор явж хүрнэ.

Жижигхэн газар учир энэ арал дээр амралтын газар болон эмнэлэг байхгүй.  Сургуульд сурах, эмнэлэгт үзүүлэхийн тулд иргэд нь хамгийн ойр байх арал руу очдог байна. Арлын оршин суугчид нь зэргэлдээх томоохон арал дээр байдаг том, жижиг зочид буудлуудад  ажилладаг.

Санта-Круз-дель-Ислоте, Колумб

9 Америкийн молл, АНУ

АНУ-ын хамгийн том дэлгүүрийн нэг бөгөөд жилд дунджаар 40 сая хүн үүгээр үйлчлүүлдэг байна. 40 сая үйлчлүүлэгчийн гуравны нэг нь жуулчин гэнэ. Америкийн молл дотор 520 дэлгүүр, "Nickelodeon Universe" хөгжөөнт тоглоомын газар, далайн аквариум болон бусад төрлийн сонирхолтой газрууд бий.

Ресторан, дэлгүүр, цэнгээний газрын ажиллах хуваарь нь их дэлгүүрийн цагийн хуваарьтай таарах ёстой учир  худалдан авалт хийхээр ирэхийнхээ өмнө дэлгүүрийн цагийн хуваарьтай танилцахыг зөвлөж байна. 

Америкийн молл, АНУ

10 Монкок, Хятад

Энэ нь Хонконгийн хүн ам ихээр суурьшсан хотын нэг бөгөөд нэг кв.м талбай дээр 130 мянган хүн ноогддог байна. Хамгийн их хүнтэй хот нэрээр "Гиннес"-ийн амжилтын номд багтсан юм. Монкок нь хүн ам шигүү суурьшсанаас гадна залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх газар олонтой, их сургуулийн кампус цөөнгүй бий.

Хүн ам ихтэй учир Монкок үргэлжийн мөнхөд хөл хөдөлгөөн дунд байдаг. Долоо, хоёр, болон гуравдугаар сард жуулчид ихтэй байдаг учир энэ саруудад очихгүй байсан нь дээр.

Монкок, Хятад

9
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()