Мухар сүсэг бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

2018-06-15, 14:40
6,938

Хүн бүрт их бага хэмжээгээр мухар сүсэг  байдаг. Зарим хүн мухар сүсэгт огт итгэдэггүй бол зөн билэгч шиг бүгдийг уялдаа холбоотой гэж холбож ойлгодог хүмүүс ч цөөнгүй. Тэгвэл бидний бэлтгэсэн дараах мэдээлэл таны сонирхлыг татах нь дамжиггүй. Мухар сүсэг хэрхэн яаж үүссэн, хүслээ биелүүлэх болон аливаа осол аюулаас сэргийлэхдээ ямар дом хэрэглэж ирсэн тухай эндээс мэдэж аваарай. 

Мухар сүсэг бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?
Хаах
Сурталчилгаа

1 Давс асгах

Давс үнэтэй байсан эрт үеэс л энэхүү үнэт эрдэнийг асгах нь маш азгүй үйлдэл хэмээн тооцогдох болжээ. Үүнийг хайр сэтгэлийн харилцаанд асуудал гарах, азгүйтэх, тэр ч байтугай гэр оронд чөтгөр шулам шүглэсний дохио гэж үздэг байна. Леонардо Да Винчигийн "Сүүлчийн зоог" зураг дээр Есүсийн 12 шавийн нэг Жудас Искариотын тохойн орчимд давс асгарсан байгаагаар энэхүү мухар сүсгийг харуулдаг. Азаар үүнийг хариулах амархан арга бий. Зүүн мөрөө буюу чөтгөр суудаг талаа давуулан бага зэрэг давс цацаж өгөөрэй. Цацсан давс тань чөтгөрийн нүд рүү орж, асгасан давсыг тань харах боломжгүй болгоно. 

Давс асгах

2 Дөрвөн навчтай хошоонгор ургамал

"Scientific American" сайтад бичсэнээр дөрвөн навчтай хошоонгор ургамал олох нь 10 мянгад нэг удаа тохиолдох ховор явдал аж. Хошоонгорын аз авчрах түүх нь Адам, Евагийн үеэс гаралтай гэж "howstuffworks.com" цахим хуудсанд мэдээлжээ. Домогт өгүүлснээр Адам, Ева нар Эдиний цэцэрлэгт хүрээлэнгээс гарахын өмнө Эва дөрвөн навчтай хошоонгорыг дурсгал болгон таслан авсан байдаг. Мөн үүнтэй холбоотой нэг домог нь эртний Кельтэд дөрвөн навчтай хошоонгор нь муу сүнсийг зайлуулах чадвартай гэдэг байжээ. Үүнээс гадна дундад зууны үед энэхүү азын ургамлыг өөрийн болгосноор шидэт дагинатай уулзах боломжтой гэж хүмүүс үздэг байсан юм. 

Дөрвөн навчтай хошоонгор ургамал

3 "13"-ын тоо

13-ын тооноос айж жийрхдэг явдал барууны оронд ихээхэн түгээмэл тулгардаг. "History.com" сайтад мэдээлснээр, АНУ-ын нийт хүн амын 10 хувь нь трискайдекафобиа (13-ын тооноос айх айдсын албан ёсны нэршил)-тай гэжээ. 13-ын тоотой хамааралтай түүх нь дэлхийн хамгийн анхны албан ёсны материал болох Хаммурабын хуультай холбогддог.  Мөн үүнээс гадна Есүсийн 12 шавийн нэг Жудас Искариот ч мөн "Сүүлчийн зоог"-нд ирсэн 13 дахь зочин байсан юм. Норсын домогт Валхалла дахь оройн хоолон дээр Локи бурхан 13 дахь гишүүн болж ирдэг бөгөөд аль хэдийнэ ирсэн байсан 12 бурхдын тооны тэнцвэрийг алдагдуулдаг байна.

"13"-ын тоо

4 Оршуулах ёслолд хар хувцас өмсөх

Оршуулга үйлдэх ёслолд хүмүүс хар хувцас өмсөж ирдэг нь бас л нэг мухар сүсгийн хэлбэр юм. "HuffPost"-д мэдээлснээр эртний уламжлалд үхлийг халдвартай гэж үздэг байсан тул үхсэн хүнтэй ойр байсан хүмүүсээс аль болох зайлсхийхийг оролддог байжээ. Ромд дан хар хувцас өмссөн хүн нас барсан хүнтэй ойролцоо байсан гэдгийг илтгэдэг. 

Оршуулах ёслолд хар хувцас өмсөх

5 Хүсэл биелүүлэгч яс

Талархлын баярын өдрөөр цацагт хяруул, тахиа, нугасны ац хэлбэртэй ясыг хугалж, хүслээ хэлдэг зан үйл МЭӨ 700 оны үеэс эхлэлтэй гэж "howstuffworks.com"-д мэдээлсэн байна. Шувуунууд ирээдүйг харах чадвартай байдаг хэмээн Этрускууд итгэдэг байсан бөгөөд ясыг нь хатааж, хугалснаар ирээдүйг харж, хүсэл биелүүлдэг гэж сүсэглэн шүтдэг байв. Ромчууд энэхүү сүсгийг мөн даган дуурайж, аз хийморь бэлгэддэг болжээ. Яван явсаар уг зан үйл нь дэлхий даяар тархжээ. 

Хүсэл биелүүлэгч яс

6 Сормуусаар хүсэл биелүүлэх

Унасан сормуусаараа хүсэл биелэхийг үздэг зан үйл XVIII зууны үеийн Британи, Ирланд улсаас үүсчээ. Английн Шропшайр дахь хувилбар нь унасан сормуусаа гарынхаа ар тал дээр тавиад, хүслээ бодон мөрөө давуулж шиднэ. Хэрвээс сормуус тань гаран дээрээс унавал хүсэл тань биелнэ гэж үздэг байж. Мөн өөр нэг нутагт унасан сормуусаа хамрынхаа үзүүр дээр тавиад үлээж унагаж чадвал хүсэл нь биелнэ гэж үздэг байжээ. 

Сормуусаар хүсэл биелүүлэх

7 Мод тогших

Энэхүү нийтлэг сүсэг нь эртний шашингүйчүүд бурхдыг модонд амьдардаг гэж үздэг байснаас үүдэлтэй аж. Тэд мод тогшсоноор хамгаалах бүрхүүл бий болдог гэж боддог байжээ. Мөн үүнээс гадна мод тогших нь чөтгөрийн сүнсийг хөөдөг гэж хүмүүс итгэдэг. Харин, Британийн домог судлаач Стив Роуд үүний гарал үүсэл нэлээд хожуу илэрсэн хэмээн үзжээ. Түүний онолоор XIX зууны үед хүүхдүүдийн тоглодог байсан "Tiggy Touchwood" буюу "Модонд хүрсэн хүүхэд аюулгүй" гэх дүрэмтэй тоглоомноос анх үүссэн гэсэн байна. 

Мод тогших

8 Морины тах

МЭӨ 400 жилийн өмнө Кельтийн овог аймгууд одоогийн Хойд Европ болон Британийн арлууд руу нүүн суурьшиж байхдаа сүүгүй үнээ, өндөг гаргадаггүй тахиа зэргийг газар усныхаа дэв чөтгөртэй холбон тайлбарладаг байжээ. Ингээд тэдгээр чөтгөрүүд нь төмөр зэвсэг барьсан дээрэмчдээс айдаг гэж итгэн морины төмөр тахыг хаалган дээрээ өлгөдөг байсан аж. 

Морины тах

9 Туулайн хөл биедээ авч явах

Энэхүү сүсэг бишрэл нь тотемизм буюу амьтныг шүтэн бишрэх үзлийн нэгэн илрэл юм. Хэрвээ ямарваа нэгэн омог бүлэглэл өөрсдийгөө туулайнаас үүссэн гэж үзвэл туулайны биеийн хэсгийг өөртөө авч явах нь хачирхалтай үзэгдэл биш байв. Мөн туулайны хөл нь үржил шим, арвин ургац, аз хийморь зэргийг бэлгэддэг гэж  "howstuffworks.com" хуудсанд дурджээ. Кельтийн омог аймгууд туулайнууд нь газар доорх бурхан болон сүнснүүдтэй нүхнийхээ тусламжтай харилцдаг гэдэгт итгэдэг байжээ. Тийм ч учраас туулайн хөл авч явах нь аз авчирдаг гэж үздэг аж. 

Туулайн хөл биедээ авч явах

10 Хагарсан зам дээр гишгэх

"Хагарсан зам дээр гишгэх нь ээжийн тань нурууг хугална" гэсэн үг барууны орнуудад байдаг. Энэхүү мухар сүсэг нь Европ болон Африк, Америк гаралтай хүмүүсээс үүдэлтэй. Замын хагарлыг энэ ертөнцийг нөгөө ертөнцтэй холбох гүүр гэж үзэн үүн дээр гишгэх эсвэл зогсох нь таны болон гэр бүлийн тань хэн нэгэнд муу зүйл дуудах дохио гэж итгэдэг байна. Мөн хана туурганд хагарал цууралт үүсэх нь байшинд тань муу ёрын сүнс орж ирэх хаалга болдог гэнэ. Бас замын хагаралтанд шоргоолж байсан бол бороо орохын шинж. Харин өвс ургаж байвал ирэх өвөл хүйтэн байхын дохио гэнэ шүү. 

Хагарсан зам дээр гишгэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()