Орос залуу Итали орны үнэн төрхийг илчилжээ

Итали улсыг амтат пицца, пастагаар нь мэдэхгүй хүн бараг л байхгүй. Харин бидний мэдэхгүй бусад олон зүйл энэ оронд бий. Италид сүүлийн хэдэн жил амьдарч байгаа нэгэн орос залуу тус улсын талаар сонирхолтой, содон зүйлүүдийг онцолсон байна. Тэрээр аялаад өнгөрөхөд нэг өөр харин энд ажиллаж амьдрахад ямар улс болохыг бусдад хүргэхийг зорьсон байна. 

Орос залуу Итали орны үнэн төрхийг илчилжээ
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Орон зайн өөр ойлголттой

Та Италийг хөндлөн гулд арван цагийн дотор л туулах боломжтой. Иймээс л италичуудын хувьд нийслэлээс зайтай хот тосгодод очно гэдэг тийм ч их асуудал биш юм. Милан хотоос хамгийн ойр орших Лигурия эрэг хүртэл 194 орчим км бөгөөд хоёр цагийн дотор л туулна.

Орон зайн өөр ойлголттой

2 Эх оронч үзэлтэй

Италичууд төрсөн эх орон, газар нутгаараа бахархдаг. Та итали хүнтэй танилцвал тэд танд төрж өссөн хот тосгон, юугаар нь илүү бахархдаг, гэхчилэн асуугаагүй байхад тань л бүгдийг нь хэлнэ. Магадгүй энэ нь Итали орон өмнөх зуунд төрт улс болон хаант улсуудын эх орон байсантай холбоотой байх.

Эх оронч үзэлтэй

3 Олон янзын аялгаар ярьдаг

Италичууд ойролцоогоор 100 гаруй нутгийн аялгаар ярьдаг. Бараг л өөр хэл шиг. Италийн хотуудын таних тэмдэг, тэмдэглэгээнүүд ялгаатай бичигддэг. Нэг нь уугуул аялгаар, нөгөөх нь итали хэлээр бичсэн байдаг.

Гудамжинд хүнтэй таараад мэддэг итали хэлээрээ ямар нэг зүйл асуухад өмнөөс тань огт мэдэхгүй хэлээр ярьж мэднэ. Италийн уугуул иргэд дасаж сурсан хэлээрээ ярих нь түгээмэл. Зарим нутагт өөр өөрсдийн аялгаа хамгийн сонсголонтой нь гэж маргалдах нь ч байдаг.

Олон янзын аялгаар ярьдаг

4 Өндөр настнуудад ээлтэй орон

Итали өндөр настнууд олонтой. Уйтгартай, нэгэн хэвийн ажил хийдэг хүмүүс тэтгэвэрт гарах өдөр хоногоо хүлээн суудаг. Аялж, ном бичиж, өөр бусад сонирхолтой зүйл хийх боломж настай хүмүүст л бий. Бусад улстай харьцуулахад Итали улсын иргэдийн дундаж наслалт 82 байдаг тул тэтгэвэрт гарах нас жилээс жилд өсөж байдаг юм.

Хэрвээ та Италид үзэсгэлэнтэй, тансаг хуучны тосгонтой таарвал хөгшдийн сувиллын газар байх боломжтой.

Өндөр настнуудад ээлтэй орон

5 Залуу үеийнхнээ дэмждэггүй

Италид карьерээ өсгөх боломж бараг л байдаггүй. Их сургуулиа онц төгссөн хүмүүс ажилд орохоор Лондон, Берлин, Хельсинк бүр болохгүй бол Милан руу явцгаадаг. Ажлын туршлага хуримтлуулах зорилгоор 30 эргэм насны хүмүүс үнэ хөлсгүй ажиллах нь ч түгээмэл. Итали улсад хамгийн залуу ажилчид нь 40 хүртэлх насны хүмүүс байдаг бол 40-өөс дээш насныхан л карьер хөөж эхэлдэг байна.

Залуу үеийнхнээ дэмждэггүй

6 Хүүхэд гаргах гэж яардаггүй

Итали хүүхнүүд хүүхэд гаргах гэж яардаггүй байна. Европын холбооны “Eurostat” гэдэг статистик судалгааны газраас гаргасан мэдээллээр Итали улсад 2016 онд нярайлсан нийт эхчүүдийн дундаж нас 32 байсан бол нөхрүүдийнх нь дундаж нас 35 байжээ. 20 настай эмэгтэйгээс илүү 40 эргэм насны бүсгүйчүүд хүүхэд төрүүлэх нь ихэсчээ. Италийн алдарт модель, жүжигчин Моника Беллуччи л гэхэд анхныхаа хүүхдийг 39 настайдаа гаргажээ.

Италид бурхан болоогүй л бол эцэг эхийнхээ нэрээр хүүхдээ нэрлэхийг цээрлэдэг гэнэ.

Хүүхэд гаргах гэж яардаггүй

7 Хожуу гэрлэдэг

Итали улсад хосууд ихэвчлэн хоёр, гурван хүүхэд гаргасныхаа дараа гэрлэдэг байна. Учир нь гэрлэлтээ цуцлуулах нь маш түвэгтэй, хууль дүрэм нь маш чанга байдагтай холбоотой аж. Хэрвээ хосууд үр хүүхэдгүй, өмч хөрөнгийн маргаангүй бол салахад жил гаруй хугацаа зарцуулдаг гэнэ. Харин хүүхэдтэй бол их хэмжээний мөнгө төлөхөөс гадна ойролцоогоор гурван жилийн дараа гэр бүлээ цуцлуулдаг байна.

Хожуу гэрлэдэг

8 Хүн бүр банкинд данс нээх боломжгүй

Италийн ямар нэгэн банкинд төрөл садан, ээж аав нь данстай тохиолдолд гадаадын иргэн тэнд данс нээлгүүлэх боломжтой. Банкны ажилтан таныг өөрийнхөө болон тухайн банкинд данстай хамаатныхаа талаар хангалттай мэдээлэл өгөөгүй тохиолдолд утсаар зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс татгалздаг. Тиймээс та банк руу өөрийн биеэр л очих шаардлагатай.

Хүн бүр банкинд данс нээх боломжгүй

9 Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэртээ суугаад байдаггүй, усанд сэлэх, дэлгүүр хэсэх, уушийн газар орж, наргиж цэнгэх, аялалд явах боломжууд бүгд нээлттэй байдаг. Нийгмийн зөв үлгэр дуурайл, хүмүүжлийн нөлөөгөөр хүүхэд, залуус хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өөрсдөөс нь ялгаатай гэж үздэггүй, тун эергээр хүлээж авдаг.

Тухайлбал, хэдий зогсоол олдохгүй байсан ч машинаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан машины зогсоол дээр тавьдаггүй.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй

10 Хоолны хатуу дэглэм барьдаг

Италийн хойд нутгаар зоогийн газрууд зөвхөн өдрийн (12.00- 14.30) болон оройн (19.00- 23.00) хоолны цагаар л нээлттэй байдаг бөгөөд бусад цагт зөвхөн хавчуургатай талх, салатаар л үйлчилдэг гэнэ. Хэрвээ итали хүн өдрийн хоолны цагаараа юм амжиж идэхгүй  бол оройн хоолны цаг болтол хүлээх шаардлагатай болдог юм.

Түүнчлэн 24 цагийн дэлгүүр ер байдаггүй. Итали хүмүүс гэр бүл, ахуйн амьдралаа нэгдүгээрт тавьдаг тул дэлгүүрийн ажилчид хэзээ ч орой болтол ажилладаггүй. Мөн ням гаригийг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөх ёстой учир дэлгүүрээ хаадаг. Хэрвээ ням гаригт ажиллавал даваа гаригт амрах ёстой байдаг юм.

Хоолны хатуу дэглэм барьдаг

11 Үүрэн холбооны операторын бүртгэлээ цуцалбал торгуультай

Хэрвээ та гар утсандаа дугаар авах гэж байгаа бол гэрээтэй нь сайтар танилцах хэрэгтэй. Мөн үүрэн операторын сарын хураамж сар тутамд нэмэгддэг гэдгийг анхаараарай. Түүнчлэн хэрвээ гэрээгээ цуцалбал торгуультай байдаг.

Үүрэн холбооны операторын бүртгэлээ цуцалбал торгуультай

12 Ухаалаг суултуур (Bidet)

Италид бүх ариун цэврийн өрөө ухаалаг суултууртай. Тэр ч бүү хэл ийм суултуурыг хүүхдэд зориулсан угаалтуур болгосон газрууд хүртэл нэлээд байдаг.

Ухаалаг суултуур (Bidet)

Танд юу нь хамгийн сонирхолтой байв?

38
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()