Сурталчилгаа (15)
Хаах

Нүцгэн зөөгчидтэй Америкийн кофе шопын нууц

АНУ-ын нэгэн сүлжээ кофе шоп үйлчлүүлэгчдээ татахын тулд нэгэн өвөрмөц арга сэджээ. Тэд зар сурталчилгаанд огт мөнгө зардаггүй, харин "Bikini Beans Espresso" нэртэй уг кофе шопын ажилчид хагас нүцгэн буюу усны хувцастай үйлчилдэг юм байна. Энэ арга нь ч үр дүнгээ өгч, сүүлийн үед тус кофе шопын орлого огцом нэмэгдсэн ажээ. 

Нүцгэн зөөгчидтэй Америкийн кофе шопын нууц

Үйл ажиллагаагаа явуулаад удаагүй ч "Bikini Beans Espresso"-гийн салбар Финикс, Техас, Аризона мужуудад нээгдээд байгаа юм байна. Эндхийн ажилчид бүгд усны хувцас, эсвэл халуухан харагдахуйц дотуур хувцас өмсөх ёстой. Кофе шопын удирдлагуудын энэ шийдвэрт үйлчлүүлэгчид ихэд баяртай байгаа гэнэ.

Мэдээж хэрэг ийм үйлдэл хэл ам дагуулалгүй яахав. Тухайлбал, хотын зөвлөлийн гишүүн Майк Фаган тэдний энэ үйлдэл эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж байна хэмээн мэдэгдэж олон нийтийн үйлчилгээний байгууллагын ажилтнууд дотуур хувцастайгаа хүмүүст үйлчлэхийг хуулиар хориглохыг санал болгожээ. Түүний саналыг  хэн ч дэмжээгүй байна.

Гэхдээ зарим үйлчлүүлэгчид гомдол мэдүүлсээр байгаа учраас" Bikini Beans Espresso" өөрсдийн вэбсайт дээрээ "Манайх АНУ дахь анхны усны хувцастай кофе шопыг байгуулж, эмэгтэйчүүдэд нууж хаах зүйлгүй, өөрсдийгөө бүрэн илэрхийлэх боломжийг олгосон болно. Түүнчлэн манай ажилчид одоогийн байгаа ажлын орчин нөхцөл, ажлын хувцсандаа сэтгэл хангалуун байдаг" гэж албан ёсоор мэдэгджээ. 

Эцсийн эцэст ямар ч хэл ам хийсэн тус кофе шопоор үйлчлүүлэх хүмүүсийн цуваа тасралтгүй нэмэгдэж байгаа гэнэ. 

17
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()