Сурталчилгаа (15)
Хаах

Ким папарацичдын цангааг тайлж гудамжинд загварын шоу үзүүлжээ

Дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг од Ким Кардашиан (Kim Kardashian) бусдаас хэрхэн ялгарахаа мэддэг нэгэн. Тэрээр мягмар гаригт Калифорни дахь гэр бүлийн оффисийнхоо гадаа явж байгаад папарацичдын дуранд өртжээ. Гэхдээ гэрэл зурагчид отоод сууж байгааг мэдсэн үү, эсвэл жинхэнээсээ өдөрт 4-5 удаа хувцсаа сольж өмсөх зуршилтай юу, тэрээр папарацичдын "цангааг тайлах" гэсэн мэт энэ өдөр гудамжинд загварын шоу үзүүлжээ.  

Ким папарацичдын цангааг тайлж гудамжинд загварын шоу үзүүлжээ

37 настай телевизийн реалити шоуны од бүсгүй маань урт түрийтэй гутлаар гангарч өөрийн биеийн төгс пропорцыг харуулахыг хүсчээ. Нүд гялбам мөнгөлөг хувцас нь хамгийн содон өмсгөлүүдийн нэг гэж хэлж болно. Түүний энэ хувцас нь дуучин нөхөр Канье Уэст (Kanye West)-ийнх нь “Yeezy” брэндийн намрын улирлын шинэ цувралд багтсан нь дамжиггүй.

Хэдий гуалиг сайхан биетэй ч нүд сохлох шахам мөнгөлөг өнгийн өсгийтэй гутал олны анхаарлыг ихэд татаж байна. Энэ гутлыг гэрэл гялбаж ойдог материалаар хийжээ. Мөн дээгүүрээ саарал өнгийн куртик өмсөж этгээд, чамин тольтой шилээр гангарчээ.

Өдрийн туршид тэрээр 3-4 удаа хувцсаа сольсон гээд бод доо. Загвар нь төстэй олон өнгийн хувцсаар Кардашиан папарацичдыг гайхашруулж гүйцсэн байна. нэг гарч ирэхдээ хөх өнгийн хувцсаар гангарч, өнгө дагасан урт түрийтэй гутал өмссөн байв. Энэ удаа хөх хүрээтэй, тольтой шил зүүжээ.

Удалгүй тэр дүрэлзсэн улаан хувцсаар гоёсон байна. Хар саарал өнгийн трико, богино түрүүтэй хөх-саарал өсгийтэй гутал өмсчээ. Энэ удаа улбар шар хүрээтэй мөн л тольтой шил зүүсэн байлаа.

Улбар шар неон өнгийг моодонд оруулах гэсэн юм болов уу? Барагтай л бол ийм өнгийн хувцсаар алдартнууд гоёх нь ховор байдаг. Харин Ким бол ялгарч байна. Карго өмд өмсөж урт шилбээ гайхуулан, дээгүүрээ том размерын давхар цамц өмсчээ.

Энэ бүх хувцсаа өөрийн намирсан хар үс, хөнгөн будалтаараа чимжээ.

Сонирхуулахад, түүний нөхрийн 41 насны төрсөн өдөр зургадугаар сарын 8-нд тохиосон юм. Өөрийн твиттер хуудсандаа Канье “Үнэхээр хөгжилтэй, гайхалтай төрсөн өдрийн баярын үдэшлэг зохиосон ханьдаа баярлалаа” гэж бичжээ. Кимийн эгч дүү нар мөн баярт оролцож зургаа татуулсан юм.

Каньегийн найз нараас рэппэр Пуша Ти (Pusha T), Кид Куди (Kid Cudi) нар хүрэлцэн иржээ.

13
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()