Алдартай кинонууд дээр гардаг таны анзаараагүй зүйлс

Кино урлаг ямар агуу болохыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Яаж ингэж сэтгэж чадав аа гэж гайхашруулах юм уу, ийм байх боломжтой гэж үү хэмээн уулга алдуулдаг, ухаарал хайрлаж, сэтгэлд хоногшсон кинонууд маш олон бий. Тэгвэл бидний шимтэн үзэх дуртай кинонуудын камерын ард үлдсэн сонирхолтой зүйлс, бидний өмнө дуулж байгаагүй сонин содон баримтуудын талаар танд хүргэж байна.

Алдартай кинонууд дээр гардаг таны анзаараагүй зүйлс
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 "Шоушенкийн шоронгоос оргосон нь" (The Shawshank Redemption)

"Шоушенкийн шоронгоос оргосон нь" киноны хэсэгт гардаг зураг дээрх залуу бол жүжигчин Морган Фримэний (Morgan Freeman) хүү Алфонсо (Alfonso) аж.

"Шоушенкийн шоронгоос оргосон нь" (The Shawshank Redemption)

2 "Сансрын хамгаалагчид" (Guardians of the Galaxy)

Тус киноны мартагдашгүй нэг хэсэг бол хөгжим, тэр дундаа кассет тоглуулагч билээ. Тэгвэл кино багийнхан энэхүү “Sony Walkman” болон “MDR-3L2”-ны улбар шар өнгийн чихэвчийг олох гэж бүхэл бүтэн дөрвөн сар зарцуулсан байна.

"Сансрын хамгаалагчид" (Guardians of the Galaxy)

3 "Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг" (One Flew Over the Cuckoo’s Nest)

Тус кинонд гардаг өвчтөнүүд нь сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилсөн бодит хүмүүс байжээ.

"Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг" (One Flew Over the Cuckoo’s Nest)

4 Борны цуврал I (The Bourne Identity)

"The Bourne Identity" киноны гол дүр Жейсн Борны паспортыг харуулдаг хэсэгт түүний пастортон дээрх нэрийг хүн анзаарахгүй гэдэг үүднээс хэн ч ойлгохгүй хэдэн үсэг нийлүүлээд тавьсан байсан бол "Улаан богширго" буюу "Red sparrow" киноны гол дүрийн баатрын паспортыг харуулахдаа жинхэнэ орос эмэгтэйн нэрийг зээлджээ.

Борны цуврал I (The Bourne Identity)

5 BBC-гийн цуврал "Шерлок" ( Sherlock)

"Шерлок" киноны гуравдугаар улиралын цуврал дээр гол дүрийн баатар гэртээ очих үед эцэг эх нь угтан авч буй тухай гардаг. Харин гол дүрийн жүжигчин Бенедикт Камбэрбатчийн (Benedict Cumberbatch) жинхэнэ эцэг эх байсныг хүмүүс тэр болгон мэдэхгүй.

BBC-гийн цуврал "Шерлок" ( Sherlock)

6 "Тэр" (The Thing)

Хойд туйлын эрдэмтэд нэгэн жигтэй уламжлалынхаа талаар твиттер хуудсандаа бичжээ. Юу вэ гэвэл жил бүрийн хоёрдугаар сард цаг агаар муудаж, эрс хүйтрэх үед  эрдэмтэд  тэр киног үздэг гэнэ. Кинон дээр цаг агаар муу үед маш аймшигт явдлууд болдог тухай гардаг аж. 

"Тэр" (The Thing)

7 "Өшөө авагчид: Ултроны эрин үе", "Торр: Рагнарок" (Avengers: Age of Ultron and Thor: Ragnarok)

Дээрх хоёр кинонд Торр өөрийн урт шаргал үсэндээ өөрийн  дүү Локигийн (Loki) үснээс зүүсэн байдаг. Кино сонирхогчид энэ явдлыг ах нь дүүгээ дурсан санаж ингэсэн хэмээн таамагладаг юм.

"Өшөө авагчид: Ултроны эрин үе", "Торр: Рагнарок" (Avengers: Age of Ultron and Thor: Ragnarok)

8 "Хулгай" (Snatch)

"Хулгай" киноны Эд (Ed) кино багийн хамгаалалтын албанд ажиллахаар ирээд найруулагчийн нүдэнд өртөж анхныхаа том кинонд тоглосон байна.

"Хулгай" (Snatch)

9 "Оршил" (Inception)

"Оршил" кино хоёр цаг 28 минут үргэлжилдэг. Харин “Non, je ne regrette rien” нэртэй ая хоёр минут 18 секунд эгшиглэдэг юм. Тус ая нь киноны дүрүүдийг зүүднээсээ сэрэхэд нь тусалдаг. Мөн гол баатруудын нэрсийн эхний үсгийг нийлүүлбэл Dom, Robert, Eames, Arthur, Mal, Sato буюу “DREAMS” гэдэг үг бүтсэн юм.

"Оршил" (Inception)

10 "Аниргүй орчин" (A Quiet Place)

"Аниргүй орчин" киноны гол дүрийн эхнэр нөхөрт тоглосон хоёр жүжигчин жинхэнэ амьдрал дээр ч гэр бүлийн хоёр юм.

"Аниргүй орчин" (A Quiet Place)

11 "Тулааны клуб" (Fight Club)

"Тулааны клуб" киноны гол дүрийн эмэгтэйд тоглосон жүжигчин Хелена Бонхам Картер (Helena Bonham Carter) өөрийн дүр хувиргагчаасаа нүүрийг нь зүүн гараараа будаж өгөхийг хүссэн байна. Учир нь түүний дүр хээгүй нэгэн бөгөөд хэзээ ч нүүрээ аятайхан будахгүй байсан гэнэ.

"Тулааны клуб" (Fight Club)

12 "Хаадын тоглоом" (Game of Thrones)

Алдарт "Хаадын тоглоом" киноны Жон Сноувын дүрийг бүтээсэн жүжигчин Кит Харингтоны (Kit Harington) өвөг эцэг суултууртай жорлонг зохион бүтээсэн хүн юм.

"Хаадын тоглоом" (Game of Thrones)

13 "Уолл-И" (WALL-E)

Өхөөрдөм "Уолл-И" хүүхэлдэйн киноны Ив нэртэй баатрын зураг төсөл дээр “iPod”, “iMac”, “iPhone”-ы загварыг гаргасан хүн ажилласан байна.

"Уолл-И" (WALL-E)

14 "Титаник"(Titanic)

Алдарт "Титаник" хөлөг дээр Жек Даусон (Jack Dawson) нэртэй зорчигч байсан эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ 23 настай залуу хөлөг дээр нүүрс ачигчаар ажилладаг байжээ. Мөн кинон дээр гардаг Жэк Роуз хоёрын хайрын түүх ч зохиомол гэнэ. Гэсэн хэдий ч доорх зураг дээрх жүжигчин Ди Каприотой (Di Caprio ) төстэй харагдах 20 орчим насны залууг жинхэнэ Жек байсан гэж таамагладаг юм.

"Титаник"(Titanic)

15 "Бөгжний эзэн" (The Lord of the Rings)

"Бөгжний эзэн" киноны гол баатруудын нэг Гандалфын (Gandalf) хамгийн чухал зүйл бол түүний модон саваа. Гэхдээ яг мод байсан уу? Мөн л эргэлзээтэй байгаа биз. 

"Бөгжний эзэн" (The Lord of the Rings)

19
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()