Сурталчилгаа (15)
Хаах

Кристина Агилера шинэ дүр төрхөөр эргэн ирлээ

2000-аад оны Америкийн алдарт поп дуучин Кристина Агилера (Christina Aguilera) зургаан жилийн дараа анхны шинэ цомгоо өнөөдөр үзэгч фэнүүдийнхээ хүртээл болгож байна. Шинэ цомогтоо зориулсан аялан тоглолтоо мөн удахгүй хийх юм. Хэсэг хугацаанд сураг алдраад байсан түүнийг шинэ цомгоороо эргэн ирэхэд фэнүүд нь тун талархалтай хүлээн авсан юм. Папарацичдын дуранд өртсөн  Кристина Агилерагийн содон агшнуудыг уншигчдадаа толилуулъя.

Кристина Агилера шинэ дүр төрхөөр эргэн ирлээ

1

Өдгөө 37 настай дуучин бүсгүй нэлмэгэр даашинзан цамцыг урт түрүүтэй өндөр өсгийттэй хослуулан өмсчээ. Цамцан дээр нь “You Can Do It Like No One Else” гэсэн бичиг байна. 

2

Хосгүй дүр төрхийнх нь нэг хэсэг болсон алтан шаргал үсээ сүлжиж, хар нүдний шил зүүсэн нь цаана л нэг донжтой харагдана. 

3

4

5

6

7

Лхагва гаригт Кристина өөрийн инстаграм хуудсандаа “Liberation” цомгийнхоо арын ажлын талаар хийсэн бичлэг болон шинээр гаргасан “Twice” дуугаа оруулжээ. 

8

Дуучин бүсгүй Макс (10 настай хүү), Саммер (3 настай охин)  нэртэй хоёр хүүхэдтэй юм. Одоогоор Кристина гитарчин Маттю Рутлертэй (Matthew Rutler) сүй тавьсан байгаа. 2002 оны хит “Dirrty” дууных нь клипийг хүүхдүүд нь үзээд юу гэх бол гэхээс тэр ихэд санаа зовдог гэсэн. “Бүсгүйчүүд өөрийнхөө биеэр үргэлж бахархах ёстой гэж би боддог. Миний зөв гэж боддог зүйл миний охин, ирээдүйн ачийн маань хувьд зөв биш байж болно. Гэхдээ 21 настай байхдаа би өөрийн биедээ сэтгэл хангалуун байж, бахархах ёстой л гэж боддог байсан” гэж хэлжээ.

9

“Би охиноо ухаантай, бие даасан хүн болно гэж найдаж байна. Хүүгээ ч мөн адил эмэгтэй хүнийг хүндэлдэг сайн хүн болно гэж итгэдэг” гэлээ. Тэрээр аялан тоглолтдоо охиноо дагуулж явахаа “People” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ. “Хүү маань сургуульдаа сурч, аавтайгаа үлдэх байх. Охин минь ээждээ эрх болохоор надтай хамт явна. Ингэснээр тэр минь орчлон хорвоог бас нэг өөр нүдээр харж сурна. Миний хувьд хүүхдүүд минь хамгийн эрхэм” гэж дуучин бүсгүй хайр бахдам өгүүллээ.

10

Түүний шинэ цомгийн "Fall in Line" нэртэй дууг хүлээн авна уу. Алдарт дуучин Дэми Ловатотой (Demi Lovato) хамтарч уг бүтээлийг гаргажээ.

8
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()