Сурталчилгаа (15)
Хаах

Бидний өдөр тутам өмсдөг хувцаснууд хэрхэн бий болсон бэ?

Хүн өөрийн дотоод ертөнц, зан чанараа бусдад илэрхийлэх боломжийг хувцас хэрэглэл олгодог. Мөн нөгөө талаар  хувцас нь байгаль цаг агаар, хүрээлэн буй орчноос хамгаалах буюу хүйтэнд дааруулахгүй байх, халуунд сэрүүцүүлэх зэрэг үүрэгтэй. Дэлхий нийтээр тархсан, хүн бүрт байдаг түгээмэл хувцаснууд анх хэрхэн үүсэж, хөгжлийн ямар үйл явцыг туулж өнөөг хүрсэн талаарх мэдээллийг танд хүргэе. 

Бидний өдөр тутам өмсдөг хувцаснууд хэрхэн бий болсон бэ?

1 Оймс

Чулуун зэвсгийн үед хүмүүс хөлөө хамгаалах гэж амьтны арьс ширээр оймс хийж байсан гэж үздэг. Мөн  МЭӨ VIII зууны үед амьтны үсээр оймс хийж өмсдөг байсан байх магадлалтай олдворууд ч бий. МЭ II зуунд ромчууд арьсаар хөлийн ул, шилбээ боодог байсан бөгөөд удалгүй удонес хэмээх тухайн хүндээ л таарах зүйлийг зохион бүтээжээ. Одоо мэдэгдэж байгаа хамгийн эртний оймс нь эртний Грекийн үеийн МЭ III-VI зууны хооронд хэрэглэж байсан оймс юм. Хамгийн хачирхалтай нь энэ оймсыг сандаалтай өмсөх зориулалттай байдаг. 

МЭ V зуунд Европын шүтлэгтэй хүмүүс оймсыг ариун цэвэрч байдлын илэрхийлэл гэж үздэг байсан бөгөөд 500 жилийн дараа оймс нь тухайн хүний нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлох болсон юм. Өмдний загварын хөгжлийг дагаад оймс ч бас өвдөг хүрсэн урт түрийтэй болсон байна. 1589 онд Уильям Ли нэхмэлийн машин зохион бүтээснээр оймсны үйлдвэрлэл өргөжжээ. Энэхүү машиныг зохион бүтээсэн шалтгаан нь хайртай эмэгтэй нь юм нэхээд түүнийг тоох завгүй байсан тул ажлыг нь хөнгөвчлөх санаа төржээ. Үүнээс хойш оймсыг их хэмжээгээр үйлдвэрлэхээс гадна суналттай материал, резиний тусламжтай хэн ч өмсөж болох, янз бүрийн загварын оймснууд зах зээлд гарсаар байна. 

Оймс

2 Нарны шил

Нарны шил нь бие даасан байдал болоод загварын бэлгэ тэмдэг болдог билээ. Мөн хурц нар, тод гэрэлтэй газруудад таны нүдийг хамгаалах үүрэгтэй. Мөн балар эртний эскимосчууд нарнаас нүдээ хамгаалахын тулд зааны ясаар хийсэн хавтгай линз хэрэглэдэг байсан гэдэг. Ромын эзэнт гүрний үед удирдагч Неро гладиаторуудын тулааныг ногоон эрдэнийн чулууны тусламжтай үздэг байсан аж. Нарны шилийг хүмүүс XII зууны үеэс хэрэглэж эхэлсэн бөгөөд түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн хамгийн анхны баримт нь 1352 онд Италийн зураач Томмас Де Моденагийн уран зурагт үлджээ. 

XX зууны эхэн хүртэл нүдний шилний хөгжил дэвшил нүдний харааг сайжруулах зорилго дээр тулгуурлан явагджээ. 

Нарны шил

3 Өмд

Өдөржин ажиллаж гэртээ ирээд өмдөө тайлах шиг таатай мэдрэмж  байдаггүй. Тэгвэл яагаад заавал өмд өмсөх хэрэгтэй гэж? Асуултын хариу нь цэрэг армийнханд энэ хувцас маш тохиромжтой. Өмд өмсөөд морь унах нь бусад хувцсыг бодвол хамаагүй эвтэйхэн шүү дээ. Хамгийн анх МЭӨ VI зуунд Төв Ази болон Персийн морьтнуудын өмдийг харсан Грекийн газарзүйчид "Зэрлэгүүд л ийм зүйл өмсдөг байх" гэж дургүйцэж байсан ч өмдний хялбар хэрэглээнд амархан уусжээ. Тэд өмдийг Европт анх оруулж ирснээр өмдтэй хослуулан хийсэн хослол, баатрын өмсгөл өргөн тархсан байна. 

XV зууны үеийн Европт өмднүүд илүү гоёмсог загвартай болж, том сул байснаа өвдөг хэсгээрээ оймстой холбогдсон оломтой байв. Ажилчин ангийнхан ийм өмд ихээр өмсөх болсноор загвар нь хоцрогдсон ч илүү биед эвтэйхэн болжээ. Эцэст нь XIX зууны үед Хатан хаан Викториагийн том хүү VII Эдвардын ачаар орчин үеийн өмдний загвар бий болсон юм. 

Өмд

4 Саравчтай малгай

Ийм малгай анх Америкт бэйсболын спортын ачаар  түгээмэл хэрэглэгдэх болж, тун удалгүй дэлхий даяар өргөн тархсан юм. Малгайг та загварлаг хувцаснуудтай хослуулан өмсөж, өнгө төрхөө өөрчлөхөөс гадна нарнаас халхалж, үсээ хамгаалах үүрэгтэйгээр ч бас хэрэглэж болно. Ийм шалтгаанаар малгайг "Энгийн иргэний титэм" ч гэж нэрлэх тохиолдол бий. 

"The New York Knickerbockers" багийнхан 1849 онд өөрсдийн бэйсболийн өмсгөлөө олон нийтэд танилцуулсан бөгөөд үүнд нь сүрлэн хүрээтэй малгай багтсан байжээ. Харин өөр нэгэн баг 1954 онд "59Fifty" загварын буюу одоогийн саравчтай малгайг өмсгөлдөө оруулан танилцуулжээ. 

1970-аад оныг хүртэл бэйсболын тамирчдын дунд маш алдартай байсан малгайг тоглолтын талбайн гадна өмсөх нь маш хачирхалтай явдал мэт тооцогддог байжээ. Харин одууд, алдартнууд хэрхэн тамирчны өмсгөлийн нэг хэсгийг загварын хувцастай хослуулан хэрэглэж болох талаар олон нийтэд таниулан одоогийн хөгжил дэвшилд хүрчээ. 

Саравчтай малгай

5 Хөхөвч

Хөхний даруулга хамгийн анх эртний Грект үүссэн гэгддэг. 1500 оны үед корсет нь дээд болон дунд зиндааны бүсгүйчүүдийн гоо сайхныг харуулах хэрэгсэл болжээ. Хэдийгээр эмч нар корсетний хэрэглээг эрүүл мэндийн хэд хэдэн шалтгаанаар хориглодог ч эмэгтэйчүүд хэрэглэхээ больсон гол шалтгаан нь дайнтай холбоотой. Учир нь корсетийг металлаар хийдэг бөгөөд 1917 онд АНУ эмэгтэйчүүдийг корсет худалдан авахгүй байхыг сануулж, түүнд орсон материалаар цэрэг армийн техник хийх болсон юм. Энэ ч эмэгтэйчүүдэд хөхний даруулга руу хошуурах боломж олгосон байна. 

Орчин үеийн хөхний даруулга нь 1914 онд патентлагдсан боловч хожим нь үүнийгээ "Warner Bros. Corset Company"-д 1500 ам.доллараар зарсан юм. 

Өмнө нь сунадаг материалаар бүх насны эмэгтэйчүүдэд таарах хөхөвч хийдэг байсан бол 1930 оны үеэс сунадаг мөрөвч, аяганы хэмжээ, хатуулга зэрэг өөрчлөлтүүд нэмэгджээ. Одоогийн байдлаар нийт эмэгтэйчүүдийн 95 хувь нь хөхний даруулга зүүдэг ч барууны орнуудад үүнээс татгалзахыг уриалсаар байна. 

Хөхөвч

6 Эрэгтэй хослол

Лоунж хослол гэж нэрлэгддэг энэхүү хувцас нь 1600-гаад оны үед Их Британийн хаан II Чарльзын нөлөөгөөр олонд танигджээ. Тахал тарснаас хойш II Чарльз эрдэмтэн мэргэдийг дүрэмт хувцастай ижил илүү хар бараан өнгийн хувцас өмсөхийг шаардсан байна. Үүний үр дүнд оёдолчдын тусламжтайгаар бий болсон костьюм нь тухайн үедээ албаны биш хувцаст тооцогддог байв. Бизнесийн хослолын хувьд хэзээ үүссэн нь тодорхойгүй ч XIX зууны дунд үеэс ажилчин ангийнханд гоёж гангалах, харин дээд зиндааныханд эсрэгээрээ ашиглагдаж байсан юм. Өмсөхөд амар, биед эвтэйхэн ч маш загварлаг харагддаг уг хослол нь таксины жолоочоос эхлээд алдартай одууд гээд эрэгтэй хүн бүрт заавал байх ёстой хувцас билээ. 

Хачирхалтай ч уг хослолыг 1930-аад онд бослогын үеэр өмсөж байсан түүх бий. 

Эрэгтэй хослол

7 Дотуур өмд

Шортон дотуур өмдийг 1925 онд Жэйкоб Голомб гэгч хүн анх бий болгожээ. Харин 1934 онд Артур Нейбэр бариу "Ү" хэлбэрийн дотуур хувцас санаачилсан бөгөөд өмнөх загвараасаа ч сайн зарагдаж байв. 

Харин 1970, 1980-аад оны үеэс "Calvin Klein" зэрэг брэндүүд дотуур хувцас гэхээсээ илүү гоёж гангалах, басхүү өөрийгөө илэрхийлэх хэрэгсэл болгон хөгжүүлсэн юм. 

Мөн эрэгтэй дотуур өмдийг үндэстний хэмжээний үр ашгийг тооцоход хэрэглэж болно. 2008 онд АНУ-ын Холбооны нөөцийн газрын дарга  Алан Грийсфан эдийн засгийн хэвийн байдлыг тодорхойлох нэг хүчин зүйл бол эрчүүдийн дотуур хувцасны үйлдвэрлэл хэмээн тайлбарлажээ.Түүний ингэж үзэх болсон шалтгаан нь эрчүүд ихэвчлэн хуучирч, муудсан дотуур хувцсаа салбарч урагдтал нь өмсдөг гэсэн байна. Тиймээс эдийн засаг муудахад зах зээлд хамгийн түрүүнд эрэгтэй дотуур хувцасны борлуулалт буурдаг аж. 2008 онд эрэгтэй дотуур хувцасны борлуулалт 12 хувиар буурсан нь үүнийг үнэний ортой гэдгийг батлан харуулжээ. 

Дотуур өмд

8 Малгайтай цамц

Малгайтай цамцыг 1930 оны үед "Champion Products" компани зохион бүтээсэн гэдэг боловч хүнд нөхцөлд ажилладаг ажилчдад зориулан анх гаргажээ. Харин ахлах сургуулийн тамирчид найз охиддоо цамцаа өмсүүлдэг байсан явдал нь энгийн хүмүүсийн дунд дэлгэрэх үндэс болсон юм. Харин 1970-аад оны үеэс малгайтай цамцыг хулгайч тонуулчин болон графитт зураачдад нүүрээ нуух зориулалтаар ашиглагдах болжээ. "Rocky" кинонд малгайтай цамцыг ашиглан доод зиндааны маягийн мэдрэмжийг гайхалтай гаргасан байдаг. 

Ингээд малгайтай цамцыг скейтер, рэппэр, гудамжны уран бүтээлчид хүртэл өмсөх болжээ. 

Малгайтай цамц

9 Майк

Ханцуйгүй, нимгэн материалтай учир халуунд хамгийн тухтай хувцас бол майк юм. Ямар ч халуун цаг агаартай газарт эр, эмгүй маш өргөнөөр хэрэглэдэг уг хувцсыг 1900 оны үед эмэгтэйчүүд урлажээ. 1912 онд Стокгольмд болсон олимпийн наадамд анх удаа эмэгтэйчүүдийн усанд сэлэлтийн төрөл нэмэгдэж, 27 бүсгүй одоогийнх шиг майктай төстэй загвар бүхий усны хувцастай оролцсон байна. 

Майкны олон нийтэд хүрэх үйл явц нь кинон дээр эрэгтэй жүжигчид өмсөж дүр бүтээх болсонтой холбоотой. Кинон дээр эхнэртээ эр бяраа гаргадаг эсрэг талын дүрүүд ихэвчлэн биеийн хүч чадлаа харуулахаар майк өмссөн байсан аж. 1970 оноос хойш харин хувцас хэрэгсэл гэдэг утгаар нь хэрэглэж эхэлсэн юм. 

Майк

10 Фудболк

Анхны фудволк нь "Тhis Side of Paradise" зохиол дээр гол дүрийн баатар сургуульдаа авч явдаг зүйл хэмээн дурдагддаг. Бусад бүх загварын хувцаснуудыг хэдийнэ зохион бүтээсэн байсан тул спортын салбарынхан фудболкийг урлах санаа гаргасан байна. Өмнөд Каролинагийн их сургуулийн хөл бөмбөгийн багийнхан 1932 онд "Jockey International Inc"-д хувцасны захиалга өгч, фудволк бий болжээ. 

Дэлхийн II дайны дараа дайнд оролцсон цэргүүд гэртээ эргэн ирж, ойр зуурын ажилдаа фудболкоо өмсөх болсон юм. 

Фудболк

11
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()