Сурталчилгаа (15)
Хаах

Улс орнуудын хамгийн хачирхалтай хоол хүнс

Дэлхийн зарим оронд хөдөлдөг бүхий л төрлийн шавьжийг иддэг байх юм. Зарим нь хоол хүнсний гачигдлаас болоод энэ төрлийн хоол иддэг болсон тохиолдол ч бий. Тэгвэл зарим оронд энэхүү хоол хүнсийг амттан, тансаг  зэрэглэлийн хоол хэмээн нэрлэдэг. Доорх 10 төрлийн хоолыг хэдий муухай үнэртэй, хачирхалтай хэлбэр төрхтэй ч хүмүүс амтархан иддэг байна.

Улс орнуудын хамгийн хачирхалтай хоол хүнс

1 Шарсан аалз, Камбож

Хүний алганы хэмжээтэй “а-пинг” нэртэй энэхүү аалз нь Камбожид хамгийн амттай тансаг хоолны тоонд багтдаг аж. Аалзыг гуриланд өнхрүүлж, амтлагчаар амтлаад дараа нь шардаг гэнэ.  Шарахын өмнө тогооч хортой соёог нь авч хаяна.  Туршлагагүй тогооч соёог нь авалгүй шарж орхих магадлалтай. Улс орон хоолны хомсдолд орсон үед хүн төрөлхтөн бүхий л зүйлийг идэж байсан учраас энэ хоол нь Камбожи улсад алдартай болжээ.

Шарсан аалз, Камбож

2 Касу марцу (Casu marzu), Итали улсын Сардини арал

Энэхүү амттанг сардо хэмээх бяслагаар хийдэг байна. Өт үржих боломжийг олгохын тулд бяслагийг удаан хугацааны туршид хадгалдаг юм. Эдгээр өт нь бяслагийг идэж, онцгой фермент ялгаруулдаг бөгөөд тэр нь тосон хэлбэртэй цавуулаг  бодис аж. Бяслагийг онцгой үнэр, амттай болох үед өттэй нь хамт иддэг. Зарим тохиолдолд өт 10-15 см хүртэл үсэрч гарч ирдэг учир болгоомжтой байх хэрэгтэй гэнэ лээ шүү.

Касу марцу (Casu marzu), Итали улсын Сардини арал

3 “Сунхуа” өндөг, Хятад

Хар хөх өнгийн, ногоон шартай өндгийг “Сунхуа” гэдэг. Зарим тохиололд энэ өндгийг "Зуун жилийн өндөг" ч гэж нэрлэдэг юм. Энэ төрлийн өнгөтэй болгохын тулд тахианы өндгийг шавар, үнс, давс болон хятад бордооны хамтаар цагаан будааны сүрлэнд ороож хэдэн сарын турш хадгалдаг байна.  Бэлэн болсон өндгийг голоор нь зүсэж, сармис, гүнжидийн тосоор амтлан иддэг юм.

“Сунхуа” өндөг, Хятад

4 Сюрстрёмминг (Surströmming), Швед

Шведийн амттаны тоонд лаазалсан, өмхий үнэртэй, давсалсан загас багтдаг байна. Шинэхэн барьсан загасны толгой болон дотор эрхтнүүдийн авч, давстай  уусмал бүхий саванд хийж хэдэн сарын турш тавина. Энэ хугацаанд загас болон загасны бактери нь пропион, тосны хүчил, цууны хүчил, устөрөгчийн сульфид ялгаруулдаг бөгөөд энэ нь мартахын аргагүй үнэрийг бий болгодог. Ингээд хэсэг хугацааны дараа загасыг шилэн саванд хийнэ. Ийнхүү шилжүүлэн хийсэн ч исэлт үргэлжлэн явагдаж, дэлбэрэх аюултай болдог  учир агаарын тээврийн "Air France" болон "British Airway"  компаниуд энэ төрлийн амттанг авч явахаас татгалздаг гэсэн.

Сюрстрёмминг (Surströmming), Швед

5 Эскамолес (escamoles), Мексик

Энэ төрлийн амттанг бэлдэхийн тулд хар "lyomethopume" овгийн шоргоолжны өндгийг ашигладаг аж. Шоргоолжны өндөг нь ээдэм мэт учир шарвин амтлахад нэн тохиромжтой байдаг гэнэ.  Амтын хувьд самар нэмсэн цөцгийн тостой адилхан юм. Тиймээс шарвин худалдаж авч буй жуулчид дотор нь юу байгааг төдийлөн анзаарахгүй иддэг байна.

Эскамолес (escamoles), Мексик

6 Сарьсан багваахай, Вьетнам

Сарьсан багваахай мах багатай учир толгой, далавчийг нь хоолонд хийдэг. Сарьсан багваахайг ил гал дээр шарахад хачин үнэр гардаг учир тогооч нар төрөл бүрийн амтлагчаар үнэрийг нь дардаг.

Сарьсан багваахай, Вьетнам

7 Лютефиск (Lutefisk), Норвеги, Швед

Хатаасан сагамхай загасыг эхүүн содтой уусмалд гурав хоног дэвтээж, дараа нь хэд хоногийн турш  усанд байлгадаг. Үүний ачаар загас даршлагдаж цэлцэгнүүр мэт болж, хурц үнэртэй болдог байна.

Лютефиск (Lutefisk), Норвеги, Швед

8 Далайн гахай, Перу, Эквадор

Бусад улсаас ялгаатай нь эдгээр орны иргэд далайн гахайг хүнсэндээ хэрэглэдэг байна. Хоолны нэрийг “куй” гэж нэрлэдэг.  Далайн гахайг тэр чигт нь амталж,  ил гал дээр шардаг. 

Далайн гахай, Перу, Эквадор

9 Хаггис (Haggis), Шотланд

Хонины зүрх, элэг, уушгийг машиндаж, сонгино, гахайн өөх гэх мэт бүх төрлийн амтлагчаар амталж хонины ходоодонд чихнэ. Ингээд олон цагийн турш чанаж, дараа нь төмс болон манжингийн нухаштай хамт таваглаж өгдөг. Энэхүү хоолыг ихэнхдээ нэгдүгээр сарын 25-нд Шотландын алдарт зохиолч Роберт Бёрнсийн төрсөн өдрөөр хийж иддэг байна. Бараг л баярын идээ гэж хэлж болно. 

Хаггис (Haggis), Шотланд

10 Зэрлэг гахай, Намиби

Зэрлэг гахайг мэдээж бүхлээр нь иддэггүй. Зөвхөн  гахайн сүүлийг нь таслан авч галд шарж иддэг байна.

Зэрлэг гахай, Намиби

3
таалагдаж байна

22
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()