Сурталчилгаа (15)
Хаах

Хятадуудын панда үржүүлдэг нууц арга

2018-06-24, 12:43
4,497

Панда Хятадын бэлгэ тэмдэг болсон амьтан боловч тун удахгүй мөхөх аюул нүүрлээд буй. Пандаг их хэмжээгээр устгаж, тэдний үржүүлгийн талбай үгүй болсноор өдгөө дэлхий дээр 1600 ширхэг панда амьдарч байгаа гэнэ. Байгаль орчны мэргэжилтнүүд энэ амьтныг устан үгүй болохоос сэргийлж, өсгөж үржүүлэх тал дээр сүүлийн арван жилийн турш анхаарал хандуулж иржээ. Америкийн фотосэтгүүлч Эми Витале PBS болон "National Geographic" телевизийн багийнхантай хамтран Хятадын Сычуаньд очиж панда хэрхэн үржүүлж буй талаар судалж, дараах зургуудыг авсныг танд сонирхуулъя.

Хятадуудын панда үржүүлдэг нууц арга

2005 онд Хятадын үндэсний "Волонь" хүрээлэнгийнхэн хамгийн анхны гэр үржүүлгийн пандаг байгальд тавьсан боловч тун удалгүй зэрлэг пандатай зодолдож үхсэн байна. Энэ үеэс эхлэн хүрээлэнгийн захирал Чжан Хеминийг Пандагийн эцэг хэмээн нэрлэсэн бөгөөд түүний багийнхан гэр аргаар үржүүлсэн панда зэрлэг байгальд амьдарч чадахгүй болохыг нь ойлгожээ. Ингээд тэд панда үржүүлэх төслийг дахин шинээр гаргахаар шийдсэн байна.

Хятадын мэргэжилтнүүд пандаг үржүүлэхдээ хүний бүх ул мөрийг арилгах хэрэгтэй гэж үзжээ. Бяцхан пандагийн эргэн тойронд хүн огт байх ёсгүй гэж тэд үзсэн учир хүрээлэнгийн ажилчид бүгд баг өмсөх ёстой болсон гэнэ.

1

Бяцхан пандаг Хятадын Сычуаний үржүүлгийн газар аваачихаар бэлтгэж байна.

2

14 бяцхан панда Панда үржүүлгийн болон судалгааны газар иржээ.

3

Үржүүлгийн газрын ажилчид пандаг зэрлэг байгальд нь буюу зориулалтын орчинд амьдруулахын тулд хулс мод бэлтгэж байна. Панда үржүүлгийн газрын ажилтнууд бүгд пандагийн баг, хувцас өмсөх хэрэгтэй бөгөөд панда нэг ч хүн харах ёсгүй аж.

4

Пандаг өөр тийш шилжүүлэхийн тулд үржүүлгийн газрын ажилчид түүнийг дуудаж байна.

5

14 настай панда зулзагын хамтаар. Хиймэл үржүүлгийн аргаар зулзагануудаа төрүүлсэн бөгөөд тэднийг хэдэн жилийн дараа зэрлэг байгальд тавих болно.

6

Төрөөд нэг сар болж буй панда.

7

"Волонь" үндэсний хүрээлэнгийн ажилчдын хувцас. Дэлхий дээр ийм сонирхолтой ажлын хувцас үүнээс өөр бий болов уу. 

8

Хүрээлэнгийн ажилтан. Харин ард нь бяцхан панда харагдаж байна.

9

Чжан Хемин болон бусад ажилчид пандаг үүрнээсээ гарахыг нь хүлээж байна.

10

Чжан Сиань. Үржүүлгийн аргаар төрсөн пандаг зэрлэг байгальд тавилаа.

11

Байгальд тавьсан пандаг үргэлж камераар хянадаг.

12

День Шень ойд хулс идэж буй бяцхан панда.

13

Панда үржүүлгийн газар буй бяцхан панда.

29
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()