Сурталчилгаа (15)
Хаах

Африк эрчүүдийн амь өрссөн ан

Аль ч оронд ан хийх нь эрчүүдийн хувьд эр зоригийн бэлгэ тэмдэг болдог билээ. Хийсэн ангаараа бахархаад зогсохгүй, олзоо бусадтай хуваалцан дайлж цайлах дуртай хүмүүс ч цөөнгүй байдаг. Нэг ёсондоо зугаа, кайф болгож ан хийх нь элбэг. Тэгвэл зарим оронд амьдрахын эрхэнд ан хийдэг хүмүүс байна. Жишээлбэл, Африкийн зарим оронд могой агнаж, махыг нь хоол  хүнсэндээ хэрэглэдэг бол арьсыг нь өндөр үнээр худалдаалдаг аж. Зургаан метр урттай зэрлэг могойг африк эрчүүд хэрхэн агнаж байгаа талаар танд сонирхуулъя.

Африк эрчүүдийн амь өрссөн ан

1

Юуны түрүүнд могойн анчид нэг гараа үхрийн арьсаар орооно. Энэ гараараа тэд могойг агнадаг юм байна.

2

Могойн үүр рүү толгойгоороо орно. Могойны үүр дунджаар 10 метрийн урттай бөгөөд үүрэнд гацахгүйн тулд анчид биеэ тусгай тосоор тосолдог аж.

3

 Могой харанхуйд маш сайн хардаг. Хүний бие дулаан их ялгаруулдаг учир үүр рүүгээ мөлхөж ирсэн олз руу могой дайрахаар бэлддэг байна. Могойг сатааруулахын тулд анчин гал асаана. Гал нь хүнээс  илүү их дулаан ялгаруулдаг учир могой төөрөлдөж эхэлдэг аж.

4

Өндгөн дээрээ хэвтэж буй могой. Ихэнхдээ 100 орчим өндөг байдаг.

5

Могой дайрч байна. Харин залуу анчин үхрийн арьсаар ороосон гараа түүнд тавьж өгөх бөгөөд сул гараараа могойн хоолойг боодог аж. Гурван метрийн урттай могой хүний хоолойг боох чадалтай байдаг гэнэ. 

6

Харин зургаан метрийн урттай могой бол хүнийг бүхэлд нь залгих чадвартай. Могой эхлээд хохирогчоо хазаж, дараа нь түүний биеийг ороож, бүх ясыг нь хугалдаг гэнэ.  Хорт могой хоёр давхар шүдтэй байдаг учир шүднээс нь мултарч гарах үнэхээр хэцүү. Ингээд эцэст нь тухайн хүнийг бүтнээр нь залгидаг аж.

7

10-15 кг жинтэй могойн хамтаар үүрнээс ганцаараа гарч ирнэ гэдэг бүтэшгүй зүйл. Тиймээс анчны хамтрагчид түүнийг могойтой хамт татаж гаргаж ирдэг байна.

8

Могойг хоолойноос нь барин гарч ирж буй анчин. Үүрэндээ байхдаа могой эсэргүүцэл үзүүлдэггүй ч үүрнээсээ гараад  тэмцэж эхэлдэг ажээ.

Анчдын нэг нь могойн толгойг газарт дарж барих хэрэгтэй болдог. Харин хоёр дахь нь могойн сүүлийг барьж, гурав дахь нь могойн хоолойг хэрчдэг байна. Могойн арьсыг зардаг учир аль болохоор  гэмтээхгүй байх хэрэгтэй.

Могойтой хийсэн дайн дуусаж үүрэнд үлдсэн өндгийг авахаар буцаж орно. Чанасан могойн өндөг гайхалтай сайхан амттан болдог гэнэ. 

9

Олз омог ихтэй ирсэн анчдаа нутгийн иргэд нь дайнд ялсан баатар мэтээр баярлан угтдаг. .

25
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()