Жокерын дүрийг ямар жүжигчин бүтээх вэ?

Жокер бол комик ертөнцийн домогт дүр. Комикийн түүхэн дэх хамгийн супер хорон санаатнуудын дунд Жокер яах аргагүй багтдаг. Үнэхээр солиотой, галзуу хэрнээ ухаантай Бэтмэнээр тэр даажигнаж чаддаг юм. Үргэлж шоронгоос зугтдаг ч хэзээ нэгэн цагт эргээд л Бэтмэнтэй учирдаг, энэ нь ч түүнд таалагддаг. Хэдий галзуу боловч тэр өөрийн гэсэн маш том ертөнцтэй. Тэгвэл тун удахгүй Жокерын ганцаарчилсан кино гарах гэж буйтай зэрэгцэн түүнд хэнийг тоглуулах вэ гэсэн яриа таамаг Холлиувудынхны дунд өрнөөд байна. Холливудын жүжигчдээс Жокерын дүрийг гаргууд сайн бүтээх 25 хүмүүсийг бид онцолж байна.

Жокерын дүрийг ямар жүжигчин бүтээх вэ?

25 Том Хиддлстон (Tom Hiddleston)

Том Хиддлстон өөрийн карьерынхаа туршид олон сонирхолтой дүр бүтээж ирсэн. Тор (Thor) киноны Локи (Loki) хорон санаатны дүрийг бүтээснээрээ бидний сэтгэл зүрхэнд хоногшсон. Локи Жокер хоёр хоорондоо их төстэй. Хоёул хүссэнээ авахын тулд дэлхийг сөнөөхөөс ч буцахгүй. Байж боломгүй юмыг хийж азаа турших дуртай, галзуу, хурц ухаантай байдлаараа адил шинж чанартай. Том амьдрал дээр эгэл, даруу, энхрий залуу. Гэхдээ өөрийгөө галзуу хорон санаатнуудын дүрд тоглох чадвартайгаа харуулж чадсан.

Тэрээр хорон санаат Локигоос гадна уянгын кинонд тоглож чаддагаа ч харуулсан билээ. Кинонд тод харагддаггүй ч Жокер уянгын, эмгэнэлт шинж чанартай билээ. Үүнийг Том Хиддлстон харуулж чадна гэдгээ “Crimson Peak”, “High- Rise”, “War Horse” зэрэг кинонд дүр бүтээснээрээ баталсан. Том Жокерын дүрд тоглож чадах жүжигчдийн нэг маргаангүй билээ.

Том Хиддлстон (Tom Hiddleston)

24 Норман Ридус (Norman Reedus)

Норман Ридус бусдаас арай өөр жүжигчин. Түүнийг Жокерт тоглуулах санаа хэний ч толгойд орж ирээгүй байх. Бие бялдар сайтай, Бэтмэнтэй эн зэрэгцэх Жокерыг бий болгох тохиолдолд Норман зөв сонголт болно. Томоохон кинонд дүр бүтээж байгаагүй ч телевизийн олон ангит “Амьд үхдэлүүд” (The Walking Dead) кинонд амьд үлдэхээр тэмцэж буй хүнд залуугийн дүрийг бүтээдэг.

Норман хөгжилтэй залуугийн дүрийг бүтээх чадвартай гэдгээ харуулсан ч галзуу хүний дүрд хэрхэн тоглох нь тодорхойгүй. Гэхдээ сүүлийн үед “DC Universe”-ийн кинонууд хар бараан дүр төрхтэй болж байгаа учраас Норман урьд урьдын Жокероос тэс өөр хувилбарыг бий болгож чадна гэдэгт эргэлзэх зүйлгүй юм.

Норман Ридус (Norman Reedus)

23 Жэк Глисон (Jack Gleeson)

Таны юу бодож байгааг мэдэж байна аа. Жэк хэтэрхий залуу харагддаг тул яаж Жокерт тоглож чадна гэж? Хэрвээ Жокерын өнгөрсөн үеийг харуулсан кино хийхээр болбол жүжигчин нь мэдээж залуухан байх ёстой. Жэкийг “Хаадын тоглоом” цуврал киноны Жофри Баратеоны (Joffrey Baratheon) дүрийг бүтээснээр нь хүмүүс таньдаг. Дүрээ маш сайн гаргасан болохоор үзэгчид түүнийг маш их үзэн ядахад хүрсэн. Тэгэхээр тоглосон дүрийнхээ шинж чанарыг сайн гаргасан гэсэн үг.

Жэк галзуу хүнд тоглож чадах уу? Мэдэхгүй, гэхдээ Жофригийн дүрд тоглосноос нь харахад магадгүй. Муу талын дүрийг тултал нь бүтээсэн хүн Жокерыг ч мөн сайн гаргаж чадна гэж бодож байна.

Жэк Глисон (Jack Gleeson)

22 Роберт Паттинсон (Robert Pattinson)

Зарим хүмүүс Робертыг Жокерт тохирохгүй хүн гэж бодож байж магадгүй. Харин ч сайн тохирох юм бил үү. “Бүрэнхий” (Twilight) киноны гол дүрийн сэтгэл татам залуугийн дүрээр тэр алдаршсан. Хөгшин, залуу Жокерын аль ч дүрийн нүүр хувиралд сайн орох боломжтой жүжигчин юм. Сэтгэл хөдлөм дүрийг гаргууд сайн гаргадаг тэрээр хэний ч анзаараагүй Жокерын нэг хувилбарыг боломжийн гаргаж мэднэ. Түүнийг инээдмийн кинонд тоглож байхыг нь бид харж байгаагүй юм. Тэр нэг бол уянгын, хайрын, адал явдалт кинонд тоглож хэвшсэн. Мөн маш их мөнгө олсон хоёр ч том кинонд тоглосон тэрээр ямар ч том дарамт, шахалт дор ажиллах чадвартай.

Роберт Паттинсон (Robert Pattinson)

21 Даг Жонс ( Doug Jones)

Та бидний мэдэхгүй хамгийн сайн жүжигчин байх. Жүжигчин Даг кино ертөнцөд ажиллаад олон жилийн нүүр үзсэн. Гэхдээ маш их дүр хувиргалттай дүрүүдэд тоглодог болохоор хүмүүс төдийлөн таньдаггүй байх. Олон цагийн нүүр хувиргалт дор суух жүжигчид ч ховор шүү. Их тэсвэр тэвчээр шаардагддаг хэдий ч Даг бол ажлын хүнд нөхцөл байдлыг давж сурсан хүн юм.

Хамгийн сүүлд "Оскар"-ын шилдэг киног авсан “Shape of Water” киноны гол дүрийн загасан хүний дүрийг бүтээж байсан. Мөн "Тамын хүү" киноны цэнхэр загасан хүний дүрд мөн тогложээ. Харин дүр хувиргалт их орох Жокерын дүрийг тэр хэр бүтээх бол? Хялбархан дөнгөх байх шүү.

Даг Жонс ( Doug Jones)

20 Майкл Фассбендер (Michael Fassbender)

Майкл Фассбендер бол онцгой чадварлаг жүжигчин. Тоглосон бүх дүрээ тултал нь амилуулж чаддаг гоц нэгэн. “Стив Жобс” (Steve Jobs) киноны гол баатар, “Икс хүмүүс” (X-Men) киноны муу талын дүр, “Assassin’s Creed” кинонд алуурчны дүрийг тун сайн гаргасан билээ. Бүх кинонд тогтвортой сайн тоглож чаддаг. Галзуу, солиотой, уянгын, хошин, ухаантай гээд олон янзын дүрд сайн ордог. Тоглосон кино бүр нь чамгүй амжилт олдог учир алдар нэрд сайн гарсан хүн юм.

Зарим тохиолдолд Жокер маш ойлгомжгүй зан гаргадаг. Жокерын энэ дүр төрхийг гаргаж жүжиглэх хүнд их л авьяас шаардагдана. Харин Майкл үүнд яг тохирно.

Майкл Фассбендер (Michael Fassbender)

19 Жонни Депп (Johnny Depp)

Маш олон киногоороо хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшсон. Дүрийг маш дээд зэрэглэлийн түвшинд бүтээж чаддаг тэрээр амьдрал дээр ичимхий мэт боловч кино зураг авалтын үеэр яг л өөр хүн шиг болчихдог нэгэн. Үнэхээр мундаг дүрдээ ордог билээ. Дүрийнхээ ярианы хэлбэр, зан араншин гээд байж болох бүхий л зүйлийг төгс харуулдаг. Этгээд, сонин, галзуу ч гэмээр дүрүүдэд олон удаа тоглосон тэрээр Жокерын дүрд ч гологдохгүй тоглох байх шүү. Жонни өдгөө 50 настай ч супер баатрын кинонд тоглоход оройтоогүй.

Жонни Депп (Johnny Depp)

18 Райан Гослинг (Ryan Gosling)

“Тэмдэглэлийн дэвтэр” (The Notebook) киноны тачаангуй, романтик залуугаар од болсон жүжигчин маань  зодоонтой, инээдмийн кинонд ч амжилттай дүр бүтээж чаддаг билээ. Тухайлбал, “Drive”, “Ides of March”, “Gangster Squad” гэх мэт киног дурдаж болно. Энэ бүх кинонд тоглосноороо Жокерын дүрийг сайн гаргаж чадна гэдгээ харуулж байна.

Райан Гослинг (Ryan Gosling)

17 Жим Керри (Jim Carrey)

Жим Керри комик номын маш олон кинонд тоглож байсан намтартай. “Баг” (The Mask) кинонд тоглож олонд өөрийгөө чадварлаг жүжигчин гэдгээ баталсан. Тэр ч бүү хэл "Бэтмэн" цувралын (Batman Forever) киноны “Riddler” нэртэй хорон санаатны дүрийг ч гаргаж байсан. Түүний тоглосон дүр тэр киноны хамгийн шилдэг хэсэг нь болсон гэж яригддаг бөгөөд хожим нэг өдөр Жокерын дүрийг өөрийн болгоход асуудалгүй юм.

Жим Керри нэг бодлын хошин дүрээрээ алдартай ч түүхэн уянгын хоёр гурван кинонд тоглож байсан. Чадварлаг, солиотой, галзуу дүрийг бүтээх бол түүнд юу ч биш. Одоо 56 настай ч нүүр будаг хийсэн байхад залуухан Жокерт тоглоход яг таарна.

Жим Керри (Jim Carrey)

16 Орландо Блум (Orlando Bloom)

"Бөгжний эзэн", "Карибын тэнгисийн дээрэмчин" зэрэг киноны гол дүрийг олон жилийн турш бүтээж нэр алдарт хүрсэн түүнийг зарим хүн дутуу үнэлдэг. Гэвч тэрээр авьяас чадварынхаа хүчинд л олон мянган долларын ашиг олсон хоёр ч цувралд тоглосон. Жокерын дүр бол түүний урьд урьдын дүрүүдээс бага зэрэг ондоо ч тус дүрийг бүтээхэд түүний хувьд асуудалгүй гэж найдаж байна.

Орландо Блум (Orlando Bloom)

15 Мэтт Деймон (Matt Damon)

Мэтт Деймоныг Жокерт тоглож байна гэхээр толгойд буухгүй л байх. Жүжиглэх, найруулах авьяастай тэрээр Холливудын одууд дунд өндрөөр үнэлэгддэг. Тэр ч утгаараа Жокерын дүрд тоглуулахгүй байхын аргагүй залуу. Түүний багын анд Бэн Аффлек (Ben Affleck) Бэтмэний дүрийг бүтээгээд хоёр жил болж байгаа. Яагаад энэ зэрэгцэн түүний эсрэг талын дүрд тоглож болохгүй гэж?

Мэтт олон жилийн турш ганцаарчилсан киноны гол дүрийг бүтээж явсан. Энэ нь түүнийг жүжигчний талаасаа “задалж” өгсөн байх. Мөн комик киноны жижиг “чимэг” дүрүүдийг бүтээж байсан. Тухайлбал, "Торр Рагнарок", "Дэдпүүл 2" орно. Цаашид ч комик киноны том дүрийг авах боломж түүнд бүрэн бий.

Мэтт Деймон (Matt Damon)

14 Нил Патрик Харрис (Neil Patrick Harris)

Жүжигчин Нилийн тоглож байсан өмнөх дүрүүд нь бүсгүйчүүдийн хайрыг булааж, тэднээр тоглосон эрс байсан. Гэвч Нил ижил хүйстэн юм. Мөн амьдрал дээр тэр илбэ сонирхож, хичээллэдэг гэсэн. Өмнө нь театрын жүжигчин байсан болохоор төгс жүжиглэхийг зорьдог нэгэн. Тэгэхээр хайртай хүүхэндээ харгис хэрнээ, энхрий ханддаг Жокерын дүрийг бүтээж болмоор ч юм шиг.

Нил Патрик Харрис (Neil Patrick Harris)

13 Люк Эванс (Luke Evans)

Люк "Дракула", "Хоббит", "Нойрсож буй гүнж" зэрэг олон кинонд тоглосон. Чийрэг том биетэй тэрээр Жокерын дүрийг авбал аймшиггүй зоригтой талыг нь илүү сайн харуулж өгөх байх. Муу талын дүрд тоглож байгаагүй биш, тоглосон юм шүү. "Нойрсож буй гүнж" киноны адгийн санаатай муу залуугийн дүрд сайн орсон билээ.

Люк Эванс (Luke Evans)

12 Брэд Питт (Brad Pitt)

Холливудын хамгийн чадварлаг жүжигчдийн нэгт Брэд Питт зүй ёсоор орно. Тоглосон кино бүр нь амжилттай байдаг тэрээр уянгын, аймшгийн, зодоонтой, адал явдалт, инээдмийн гэхчилэн төрөл бүрийн кинонд тоглож байсан. Тэр хэрээрээ ч үнэтэй жүжигчин. Жүжиглэхээс гадна кино найруулж байсан болохоор кинонд хэрхэн тоглож, хэрхэн хийвэл үзэгчид шимтэн үзэх талаар мэдлэг сайтай. “12 Сармагчин” (12 Monkeys) кинонд тун галзуу нэгний дүрийг бүтээж байсан болохоор Жокерт ч тоглох боломжтой юм. Хэрвээ Жокерт Брэд Питтийг тоглуулахаар сонговол хүмүүс бараг сарын өмнөөс тасалбараа захиалж эхлэх байх.

Брэд Питт (Brad Pitt)

11 Эдвард Нортон (Edward Norton)

Эдвард маш хачирхалтай кинонд тоглож байсан. "Тулааны клуб", "Ханнибал" зэрэг кинонд тоглож байсан тэрээр олон том шагналд нэр дэвшсэн,  өндөр зэрэглэлийн жүжигчин юм.

Гэхдээ бас супер баатрын кинонд ч тоглож байсан юм шүү. Хамгийн анх "The Incredible Hulk" киноны Халкийн дүрийг бүтээж байсан. Олон янзын кинонд тоглож байсан туршлагатай жүжигчин тэрээр Жокерын дүрийг ч ядах юмгүй бүтээх байх аа.

Эдвард Нортон (Edward Norton)

10 Жэйк Жилленхол (Jake Gyllenhaal)

Жэйк Жилленхолл "Бөгтөр уул", "Персийн хунтайж" зэрэг томоохон кинонд тоглож байсан. Хэдий ихэнх тохиолдолд хайрын болон уянгын кинонд дүр бүтээдэг ч адал явдалт, зодоонтой хэд хэдэн кинонд бадриун залууд тоглож байсан.

Түүхэн дэх хамгийн шилдэг Жокерын дүрийг бүтээсэн жүжигчин бол "Бөгтөр уул" кинон дээр Жэйкийн хамтрагч болж тоглосон жүжигчин Хит Лежер (Heath Ledger) байсан. Тэгэхээр Жэйк ч мөн Жокерын дүрийг сайн бүтээж мэдэх л байх.

Жэйк Жилленхол (Jake Gyllenhaal)

9 Дэниел Дэй-Льюис (Daniel Day-Lewis)

Бүх цаг үеийн хамгийн шилдэг жүжигчдийн нэг Жокерт тогловол юу болох бол? Жокерын дүрд Хит Лежерийг давах илүү сайн жүжигчин байдаг юм гэхэд Дэниел энэ дүрийг өөрийн болгож чадах хүн. Учир нь тэрээр "Оскар"-ын гурван удаагийн шагналт жүжигчин юм. Энэ нь түүнийг хэр сайн жүжигчин бэ гэдгийг харуулж байна. Гэхдээ тэрээр тоглохыг хүссэн кинондоо л тоглодог. "Оскар"-ын шагналтан Жокер болбол тэр хэмжээгээрээ кино нь дээд зэрэглэлийнх болно.

Дэниел Дэй-Льюис (Daniel Day-Lewis)

8 Дэвид Те́ннант (David Tennant)

“Доктор хэн” (Doctor Who) цуврал кинонд тоглосноор нь телевизийн үзэгчид сайн мэднэ. Шинжлэх ухааны, адал явдалт тоглодог тэрээр "Харри Поттер"-ийн дөрөвдүгээр ангийн муу талын дүр болж байсан юм. Түүний тоглосон дүрүүд хэрцгий, аймшигтай, садист байдаг. Жокерт яг л байдаг чанарууд. Хэрцгий, солиотой хүнд хэн сайн тоглох вэ гэвэл  толгойд Дэвид яалт ч үгүй  орж ирнэ.

Дэвид Те́ннант (David Tennant)

7 Брэдли Купер (Bradley Cooper)

Хөгжилтэй атаманы дүрд тоглоод хэвшсэн Брэдли супер баатрын "Сансрын хамгаалагчид" киноны илбэнхийн дүрд дуу оруулсан. Анх сонсоод хэн ч танихааргүй байсан нь дуу хоолойгоо дүрдээ зориулж сайн өөрчилж чаддагийг нь харуулсан юм. Жокер ч мөн адил хэрцгий, этгээд хоолойтой дүр билээ.

"Оскар"-т дөрвөн удаа нэр дэвшиж байсан, энэ нь ч нэгийг хэлж байгаа. Брэдли өөрийн ганцаарчилсан кинонд тоглох цаг нь болсон жүжигчин. Ажлаа ч сайн хийж чадна.

Брэдли Купер (Bradley Cooper)

6 Жэймс Франко (James Franco)

Супер баатрын "Хүн аалз" цувралд тоглож байсан туршлагатай. Нэгэн хэвийн кинонд бус, бодит үйл явдлаас сэдэвлэсэн кино, аймшгийн, адал явдалт гэхчилэн олон бүтээлд өөрийгөө сорьдог жүжигчин. Хит Лежертэй ч царай зүсээрээ төстэй харагддаг. Магадгүй хүмүүст хуучныг санагдуулах байх. Жэймс галзуу хүний дүрд ч сайн тоглодог. Жокерт яг таарах хүмүүсийн нэг.

Жэймс Франко (James Franco)

5 Эдди Редмэйн (Eddie Redmayne)

Одоогийн байдлаар Холливудын хамгийн шилдэг кинонуудад тоглоод буй Эдди аль хэдийнэ анхныхаа "Оскар"-ыг авсан. Эмэгтэй хүн, өвчтэй эрдэмтэн, шидтэн, хорон санаатны дүрд ч тоглож байсан. Хэдий өндөр нуруутай, булчинлаг биш ч Жокерт тоглох боломжтой. Үнэнхүү чадварлаг жүжигчин гэдгээ Жокерт тоглож батлах боломж түүнд байна.

Эдди Редмэйн (Eddie Redmayne)

4 Жеймс Макэвóй (James McAvoy)

Сүүлийн үед Жеймсийг мэдэхгүй хүн бараг байхгүй болсон. 2016 онд “Split”  кинонд зан авирын сэтгэцийн өвчтэй залуугийн дүрд тоглосон. Тэр залуу нийт 23 өөр зан араншинтай байсан бөгөөд Жеймсийг нэг кинонд тийм олон хүний дүр бүтээснээр нь хүмүүс магтан шагшдаг. Үнэхээр галзуу, супер кино болсон. Энэ кинонд тоглосноороо олон шагналын эзэн болж чадсан. Жокерт тултал нь тоглож чадах цөөн хүний нэг.  

Жеймс Макэвóй (James McAvoy)

3 Трой Бэ́йкер (Troy Baker)

Тройг мэдэхгүй хүн бараг үгүй. Тэрээр мөн хүүхэлдэйн киноны баатрын дуу хоолой бүтээдэг юм. Тоймгүй олон видео тоглоом, супер баатрын хүүхэлдэйг өвөрмөц дуу хоолойгоороо чимсэн байдаг. Жокерын хүүхэлдэйн дүрд ч дуу оруулж, хүүхэд залуусын зүрхэнд хоногшсон юм. Хэдий бүрэн хэмжээний кинонд тоглож үзэж байгаагүй ч оролдоод үзэхэд гэмгүй байх.

Трой Бэ́йкер (Troy Baker)

2 Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio)

Кинонд хэзээ ч муу тоглож байгаагүй, "Оскар"-т зургаан удаа нэр дэвшиж, нэг удаа алтан хүнийг гартаа авсан жүжигчин маань магадгүй манай үеийн хамгийн шилдэг жүжигчин байх. Өвчтэй, галзуу, золбин хүнээс гадна ханхүү, зүүдэнд ялагч гэх мэт маш олон сонин содон дүрүүдийг бүтээсэн тэрээр Жокерыг өөрийн урын сандаа нэмбэл яг зохино.

Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio)

1 Хоакин Феникс (Joaquin Phoenix)

Хоакин олон кинонд эсрэг талын дүр бүтээж байсан. "Гладиатор", “Walk The Line” зэрэг кинонд нүүр хувирал сайтай тоглож үзэгчдэд муу талын дүрээрээ сэтгэлд хоногшсон.

Сайн жүжигчин гэдгээ баталж "Оскар"-т гурван удаа нэр дэвшиж байжээ. Жокерын дүрийг Хоакин ядах юмгүй гаргах нь тодорхой юм.

Хоакин Феникс (Joaquin Phoenix)

Бэтмэн цувралын  2008 онд хийгдсэн "The Dark Knight" киноны трейлэрийг хүлээн авна уу.

Дөнгөж өчигдөрхөн "Бэтмэн" цувралын Жокерын дүрд тохирох жүжигчнийг тодруулснаа зарласан байна. Жокерын дүрд дээрх жагсаалтын нэгдүгээрт бичигдсэнд Хоакин Феникс (Joaquin Phoenix)-ийг тоглуулахаар болжээ. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()