Сурталчилгаа (15)
Хаах

Та үүнийг мэдэх үү?

Өндөг бол хүн төрөлхтний өдөр тутмын хэрэгцээ билээ. Тэр тусмаа өглөөний ундыг өндөггүйгээр төсөөлөхөд бэрх билээ. Өндөг яагаад цагаан эсвэл бор өнгөтэй, бас том бага хэмжээтэй байдгийн учрыг та мэдэх үү. Эдгээр нь хоорондоо юугаараа ялгаатай юм бол? Ингээд танд өндөгний талаар сонирхолтой баримтыг хүргэе.

Та үүнийг мэдэх үү?

1 Тахианы үүлдрээс бүх зүйл шалтгаалдаг

Хүмүүсийн дунд бор өнгөтэй нь гэрийн тэжээвэр тахианых, харин цагаан нь тахианы фермийн өндөг гэсэн ойлголт бий. Үнэн хэрэгтээ өндөгний өнгө нь тахианы үүлдрээс хамаардаг байна. Цагаан өдтэй тахиа цагаан өндөг гаргаж, харин бор өнгийн өдтэй тахиа бор өндөг гаргадаг аж. Толботой, цэнхэр өнгийн өндөг гаргадаг ховор төрлийн тахиа ч бий. Тиймээс энэ төрлийн өндгийг худалдах нь ховор.

Тахианы үүлдрээс бүх зүйл шалтгаалдаг

2 Аль өндөг нь илүү тэжээллэг, эрүүл мэндэд тустай бол?

Цагаан болон бор өндөг тэжээллэг чанар, найрлагаараа хоорондоо яг ижилхэн. Заримдаа өндөгний хальс нь хатуу, зөөлөн байдаг ч үүний гол шалтгаан нь тахианы наснаас хамаардаг байна. Залуу тахиа хатуу хальстай өндөг гаргадаг бол, хөгшин тахианы өндөг зөөлөн хальстай байдаг гэнэ.

Бор өндөг цагаан өндөгнөөс илүү үнэтэй байх тохиолдол бий. Учир нь бор өндөг илүү том хэмжээтэй байдаг бөгөөд, бор тахиаг илүү их хооллох хэрэгтэй болдог. Тиймээс тахиа үржүүлэгч өндөгний тусламжтайгаар тахианууддаа тавьж өгөх тэжээлийнхээ зардлыг олохыг хичээдэг байна.

Аль өндөг нь илүү тэжээллэг, эрүүл мэндэд тустай бол?

3 Заримдаа өндөгний үнэ өөр байдаг

Өндөгний өнгө, үүлдрээс үл хамааран бүх өндгөн дээр тамга байдаг.  Эхний тоо нь өндөгний төрөл, хоёр дахь нь орон, гурав дахь нь  үйлдвэрлэгч байгууллагын кодыг илэрхийлдэг. Харин доор нь он сар өдөр бий.

Заримдаа өндгөн дээр “Д” эсвэл “С” гэсэн үсэг байх магадлалтай. “Д” гэдэг нь хоолны дэглэм барьж буй хүмүүст тохиромжтой бол “C” нь энгийн хүмүүст тохиромжтой аж. Өөрөөр хэлбэл “Д” гэдэг нь долоо хоногтой шинэ өндөг, харин “С” нь 8-25 хоносон өндөг байдаг гэнэ.

Заримдаа өндөгний үнэ өөр байдаг

4 Хамгийн том нь “В” төрлийн өндөг

Өндөгний төрөл нь өндөгний үнэд нөлөөлдөг байна. Төрөл нь өндөгний жинг тодорхойлдог болохоос чанарыг нь илтгэдэггүй аж. Ингээд өндөгний төрлөөс дурдахад:

C3  - 3-р зэрэг (25 - 44,9 г)

C2  - 2-р  зэрэг  (45 - 54,9 г)

C1  - 1-р зэрэг (55 - 64,9 г)

C0 - Онцгой төрөл (65 - 74,9 г)

Хамгийн том нь “В” төрлийн өндөг аж. Ихэнхдээ хоолны жоронд нэг өндгийг 40 гр-аар тооцдог учир С3 зэргийн өндгийг сонгосон нь зөв.

Хамгийн том нь “В” төрлийн өндөг

5 Гэрийн тахианы өндөг илүү чанартай

Гадна талыг нь хараад та гэрийн өндгийг ялгах нь юу л бол.  Гэрийн өндөг нь амтлаг, тод шартай байдаг. Үүний гол шалтгаан нь мэдээж, тахианы идэж буй хоол тэжээлээс хамааралтай. Энэ төрлийн өндгийг зах дээрээс хайсан нь тохиромжтой.

Гэрийн тахианы өндөг  илүү чанартай

17
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()