Сурталчилгаа (15)
Хаах

Дэлхий дээр амьдарч байсан жихүүдэс төрүүлэм араатнууд

2018-06-23, 12:10
7,199

Эдгээр аймшигт араатныг хараад өөрийгөө XXI зуунд амьдардагт талархах хэрэгтэй болох биз ээ. Учир нь та энэ амьтадтай хэзээ ч нүүр тулахгүй шүү дээ. Ингээд өнгөрсөн үед амьдарч байсан, аймшигт амьтадтай танилцацгаая.

Дэлхий дээр амьдарч байсан жихүүдэс төрүүлэм араатнууд

1 Нугасан амтай, аварга заан (Платибелодон, Platybelodon grangeri)

Платибелодон нь мөхсөн өвсөн тэжээлтэн амьтан бөгөөд тэд дөрвөн сая жилийн өмнө дэлхий дээр амьдарч байсан гэнэ шүү.

Нугасан амтай, аварга заан (Платибелодон, Platybelodon grangeri)

Тэд ихэвчлэн Африк, Европ, Ази болон Хойд Америкийн орнуудад амьдарч байжээ. Платибелодон нь зургаан метрийн урттай, 2.8 метрийн өндөртэй. Өөрсдийн аймшигт соёог газраас ургамал гаргаж авах зорилгоор ашигладаг байсан гэнэ.

2 Аварга могой (Титанобоа, Titanoboa cerrejonesis)

Колумбиас олдсон Титанобоа аварга могой нь 60 сая жилийн өмнө амьдарч байсан гэнэ. Хамгийн том нь 13 метрийн урттай, тонноос илүү жинтэй байжээ.

Аварга могой (Титанобоа, Titanoboa cerrejonesis)

Энэ нь аварга могой болон анаконда могойны төрөлд багтах бөгөөд хохирогчдоо голдоо хийн цагираглаж хороодог байсан гэнэ. Титанобоа нь энэ дэлхий дээрх хамгийн том могой байгаад зогсохгүй үлэг гүрвэлийн дараагийн хамгийн том сээр нуруутны тоонд багтах юм.

3 Супер соно (Меганевра, Meganeura monyi)

Супер соно нь мөхөж үгүй болсон сонын төрөлд багтдаг. Энэ нь 300 сая жилийн өмнө амьдарч байсан гэнэ.

Супер соно (Меганевра, Meganeura monyi)

 Супер сонын далавч 65 см урттай төдийгүй толгой нь хүний толгойноос том юм. Тэд дэлхий дээр амьдарч байсан хамгийн том нисдэг шавьжны тоонд орно.

4 Аварга далайн хилэнц (Эвриптерид, Jaekelopterus rhenaniae)

2.5 метрийн урттай энэхүү амьтныг саяхан Германд илрүүлсэн байна. Аварга эвриптерид нь мөхөж үгүй болсон амьтны тоонд багтах бөгөөд 390 сая жилийн өмнө амьдарч байжээ.

Аварга далайн хилэнц (Эвриптерид, Jaekelopterus rhenaniae)

Матар мэт хэмжээтэй хилэнц 46 см-ийн урт амны хөндийтэй гэнэ.

5 Аварга шувуу Моа Динорнис робустус (Моа, Dinornis robustus)

Аварга Моа бол дэлхий дээр амьдарч байсан хамгийн том шувуу юм. Шинэ Зеландын Өмнөд хэсгийн аралд амьдардаг байжээ. Тэдний өндөр нь 3.6 метр, жин нь 250 кг байсан аж.

Аварга шувуу Моа Динорнис робустус (Моа, Dinornis robustus)

Энэ аварга шувууд олон сая жилийн өмнө амьдарч байсан нь яамай даа. 

6 Хамгийн том үлэг гүрвэл (Мегалания, Megalania prisca)

Дэлхийн хамгийн том үлэг гүрвэлийг “Чөтгөр-луу” хэмээн нэрлэдэг байжээ. Долоон метрийн урттай энэ амьтан 400-700 кг жинтэй байсан гэнэ.

Хамгийн том үлэг гүрвэл (Мегалания, Megalania prisca)

Хэдийгээр Мегаланияг нэлээд эрт устаж үгүй болсон гэж үзэж байгаа ч Австралиас олдсон яс 300 жилийн настай байсан гэнэ. Тиймээс эрдэмтэд Мегаланияг одоо болтол Австралид амьдардаг байх магадлалтай гэж үздэг юм байна.

7 Аварга жаран хөлт (Артроплевра, Arthropleura)

Артроплевр нь дэлхийн хамгийн том сээр нуруугүй амьтан байсан бөгөөд 2.6 метр урттай аж. Тэд орчин үеийн жаран хөлтийн овогт багтдаг ч 340-280 жилийн өмнө амьдарч байсан гэдэг.

Аварга жаран хөлт (Артроплевра, Arthropleura)

Үүнээс гадна тэд биеийнхээ урд хэсэг дээр зогсож чаддаг байсан гэнэ.

8 (Мегатерии, Megatherium americanum)

Хэдийгээр мегатерии нь өвсөн тэжээлтэн амьтны тоонд багтдаг ч эрдэмтэд хурц хумс нь махан хоол идэхэд зориулагдсан гэж үзжээ.

(Мегатерии, Megatherium americanum)

Мегатерии 200 жилийн өмнө мөхсөн байна. Тэдний өндөр зургаан метр, жин нь дөрвөн тонн орчим бөгөөд хойд хоёр хөл дээрээ явдаг байжээ.

9 Аварга загас (Дунклеостей, Dunkleosteus terrelli)

Дэлхий дээр амьдарч байсан хамгийн том, хамгийн аймшигтай амьтны төрөлд багтах энэхүү загас есөн метрийн урттай байсан гэнэ. Дуонклестей девоны үед буюу 360 сая жилийн өмнө амьдарч байжээ.

Аварга загас (Дунклеостей, Dunkleosteus terrelli)

Энэ загас шүдгүй бөгөөд түүний хурц эрүү нь аварга загасыг голоор нь хуваах чадалтай хурц байсан аж. Харин ямар нэгэн зүйл идээгүй үедээ эрүүнийхээ ясыг ирлэж байгаа мэт хооронд нь үрдэг байжээ. 

10 Аварга яст мэлхий (Протостега, Protostega gigas)

Энэхүү аварга яст мэлхий гурван метрийн урттай байжээ. Түүний хурц хошуу болон хүчтэй эрүүний яс нь жижиг, том загас, аварга загасыг хүртэл идэхэд тусалдаг аж.

Аварга яст мэлхий (Протостега, Protostega gigas)

Гэхдээ тэд тийм ч хурдан биш байсан учир заримдаа аварга загасны хоол болох нь ч бий.

11 Богино нүүрт аварга баавгай (Arctodus Simus)

Богино нүүрт аварга баавгай нь дэлхийн хамгийн том хөхтөн амьтан юм. Тэд 3.5 метрийн өндөртэй, 900 кг жинтэй байжээ.

Богино нүүрт аварга баавгай (Arctodus Simus)

Аварга том бие, 20 сантиметрийн урттай хурц хумс нь бусад жижиг хөхтөн амьтдын айдсыг төрүүлж байсан нь мэдээж.

12 Аварга матар (Саркозух, Sarcosuchus imperator)

Саркозух бол 112 сая жилийн өмнө амьдарч байсан ч устаж үгүй болсон матрын төрөл юм.  Дэлхий дээр амьдарч байсан хамгийн том матрын тоонд багтана.

Аварга матар (Саркозух, Sarcosuchus imperator)

Орчин үеийн матрууд хүртэл аймшигтай харагддаг хэдий ч 12 метрийн урттай энэхүү аймшигт амьтныг лав гүйцэхгүй.

13 Аварга акул (Мегалодон, C. megalodon)

Мегалодон нь 28-1.5 сая жилийн өмнө амьдарч байжээ. Энэхүү аварга акулын шүд 18 см хүртэл ургадаг аж.

Аварга акул (Мегалодон, C. megalodon)

Түүний урт 15 метр, жингийн хувьд 50 тонн хүрч байсан гэнэ. Мегалодон нь автобусыг бүхэлд нь залгих чадалтай байсан бөгөөд дэлхийн хамгийн том загасны төрөлд багтаж байжээ.

39
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()