Төрсөн сараараа зан ааш, эрүүл мэндээ шинжээрэй!

2018-06-23, 09:50
12,070

Тухайн хүний төрсөн сар нь ердөө нэг гариг эрхсийн байрлал биш гэдгийг шинжлэх ухаанчид баталсан байна. Бидний эрүүл мэндийн байдал болон зан ааш төрсөн сартай шууд холбоотой гэнэ. Учир нь сэтгэл санааны байдлыг зохицуулж байдаг допамин болон серотонин гормонуудын түвшин таны төрсөн сараас хамааралтай аж. Олон зүйл нуршилгүй гол мэдээллээ танд хүргэе.

Төрсөн сараараа зан ааш, эрүүл мэндээ шинжээрэй!
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Нэгдүгээр сар

Нэгдүгээр сард төрсөн хүмүүс сэтгэл санааны гутралд орох магадлал өндөр байдаг. Тэдэнд ихэвчлэн ходоодны шархлаа үүсэх, өтгөн хатах, гэдэсний өвчин тусах, зүрхний шигдээс болох, толгой өвдөх, цэвэршилт эрт явагдах зэрэг асуудал үүсч мэдэх юм. Гэхдээ жилийн эхний сард төрсөн эрчүүд бамбай булчирхайн асуудалд орох магадлал нь есдүгээр  сард төрсөн эрчүүдээс гурав дахин бага аж. 

Нэгдүгээр сар

2 Хоёрдугаар сар

Энэ сард төрсөн хүмүүст бамбай булчирхай, остеоартрит, зүрхний өвчин (эрчүүд), тромбоз (эмэгтэйчүүд)-ын эмгэг үүсэх магадлалтай. 

Хоёрдугаар сар

3 Гуравдугаар сар

Гуравдугаар сард төрсөн хүмүүс зүрх судас, хамар самсаа, астма, өтгөн хаталтаар өвчлөмтгий байдаг. Гэхдээ тэд маш цоглог, эрч хүчтэй хүмүүс. 

Гуравдугаар сар

4 Дөрөвдүгээр сар

Дөрөвдүгээр сард төрсөн эрчүүд яс сийрэгжих, бамбай булчирхайн өвчин, астмаар өвчлөх магадлал өндөр бол эмэгтэйчүүд нь бронхит, хавдар, яс сийрэгжих зэргээс сэргийлэх хэрэгтэй. 

Дөрөвдүгээр сар

5 Тавдугаар сар

Энэ сард төрсөн эрэгтэйчүүд астма, сэтгэл гутрал, чихрийн шижин өвчнүүдээс өөрийгөө хамгаалах нь зүйтэй. Харин эмэгтэйчүүд ясны сийрэгжилт, өтгөн хаталт, ноцтой харшлаас эмзэг мэдрэмтгий байж мэдэх юм. 

Тавдугаар сар

6 Зургадугаар сар

Энэ сард төрсөн хүмүүс бүх зүйлийг эергээр хүлээж авдаг ч бодит байдлыг эрхэмлэдэг. Маш цөөн тохиолдолд тэд сэтгэцийн өөрчлөлттэй болох, сэтгэлээр унах зэрэг эмгэгт өртдөг байна. Сэтгэл санааны хувиралт огцом. Нурууны өвчин хэр баргийн тусдаггүй. 

Зургадугаар сар

7 Долдугаар сар

Энэ сард төрсөн хүмүүс шөрмөс татах, бөөлжих зэрэг асуудал тулгарах талтай. Тэд маш бардам бөгөөд өөрийгөө дээгүүр үнэлдэг. 

Долдугаар сар

8 Наймдугаар сар

Эрчүүд нь ясны сийрэгжилтэнд өртөх өндөр магадлалтайгаас гадна астма, бамбай булчирхай өвчлөх зэрэг асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Харин эмэгтэйчүүд нь хэрэх, үе мөчний өвчин, тромбоз зэргээр өвдөх магадлалтай. 

Наймдугаар сар

9 Есдүгээр сар

Энэ сард төрсөн хүмүүс огцом түргэн ууртай. Ясны сийрэгжилт болон бамбай булчирхайгаар өвчлөх магадлалтай. Эрчүүд нь астма, эмэгтэйчүүд нь хавдраас сэргийлэх хэрэгтэй. Сайн мэдээ нь есдүгээр сард төрсөн хүмүүс хүнд ноцтой өвчнөөр өвдөх магадлал бага байдаг. 

Есдүгээр сар

10 Аравдугаар сар

Эрэгтэйчүүд нь бамбай булчирхай, толгойн өвчинд эмзэг. Харин эмэгтэйчүүд нь анемиа болон холестеролын хэмжээ өндөр байх эрсдэлтэй. Мөн энэ сард төрсөн эрэгтэй, эмэгтэйчүүдийн аль аль нь ясны сийрэгжилтэнд өртөх магадлалтай. 

Аравдугаар сар

11 Арваннэгдүгээр сар

Энэ сард төрсөн эрчүүд арьсны ноцтой өвчин болон зүрх, бамбай булчирхайн асуудалд өртөмтгий байдаг. Харин эмэгтэйчүүд нь зүрхний шигдээс, өтгөн хаталт, судасны нарийсалт зэрэг эмгэгээр өвчлөх магадлалтай. 

Арваннэгдүгээр сар

12 Арванхоёрдугаар сар

Энэ сард төрсөн эрэгтэй хүмүүс сэтгэл санааны хямралд орох, зүрхний асуудалд өртөх боломжтой. Харин эмэгтэйчүүд нь астма, бронхит зэрэг амьсгалын замын өвчин тусах магадлал өндөр.

Арванхоёрдугаар сар

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()