Эр бэлгийн эсийн тухай хачирхалтай баримтууд

2018-06-20, 17:58
33,989

Хүний бие организм маш нарийн бүтэц, зохион байгуулалттай нэгэн бүхэл тогтолцоо билээ. Яг одоо бидний сууж байгаа энэ жирийн үйлдлийг хийхийн тулд хэчнээн мянган эд эсүүд, яс, булчингууд ажиллаж байна гэж бодно? Хэдийгээр энгийн мэт санагдах боловч үнэн хэрэгтээ огтхон ч тийм биш. Энэ удаа танд хүн төрөлхтний хамгийн чухал эс болох эр бэлгийн эсийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе. 

Эр бэлгийн эсийн тухай хачирхалтай баримтууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Сперм гадагшлахгүй бол хүний биед хэр уддаг вэ?

Сперм нь эрэгтэй хүний биед 74 орчим хоног болдог. Энэ хугацаанд гадагшлахгүй бол үхэж, хүний биед шингэдэг байна. Дундаж эрэгтэй хүн нэг секундэд 1000 орчим сперм үйлдвэрлэдэг. 

Сперм гадагшлахгүй бол хүний биед хэр уддаг вэ?

2 Тэдний 90 хувь нь бүрэн хөгжөөгүй байдаг

Бүх спермүүд яг ижилхэн бүтэц хөгжилтэй байдаггүй. Зарим нь хүзүү, толгой, сүүл,  хоёр сүүл, нийлсэн сүүл зэрэг янз бүр байдаг. Эдгээр нь спермийн өндгөн эсэнд хүрч, үр тогтоох чадварыг бууруулдаг ч энэ нь  огт үргүй гэсэн үг биш. 

Тэдний 90 хувь нь бүрэн хөгжөөгүй байдаг

3 Нэг удаагийн дур тавилтаар 300 сая гаруй сперм гадагшилдаг

Эмэгтэй хүнийг жирэмсэн болгоход нэг ширхэг л сперм хангалттай боловч нэг удаагийн дур тавилтаар 300 сая орчим эс гадагшилдаг байна. Таван эс тутмын нэг нь л зөв зүгтээ сэлдэг гэнэ. Фаллопиевийн гуурсаар дамжин гадагшлах явцад хамгийн сайн эс нь тунаж үлддэг. 

Нэг удаагийн дур тавилтаар 300 сая гаруй сперм гадагшилдаг

4 Сперм ч гэсэн хүйстэй

Бүх сперм нь хромсомын хувьд эр биш. Зарим нь Х, зарим Ү хромсом бүхий байдаг. Гэхдээ эм сперм нь эр спермээс илүү хүчирхэг байдаг гэж Харвардын Эрүүл мэндийн тэнхмийн судалгаанд дурджээ. Энэ нь эмэгтэй спермээс жирэмсэн болох магадлал илүү өндөр гэсэн үг. Хэрвээ аав нь Х хромсомтой бол хүүхэд нь эмэгтэй эсрэгээрээ бол хүүхэд нь эр байна. 

Сперм ч гэсэн хүйстэй

5 Бүдүүн хоолойтой эрчүүд цөөн тооны спермтэй байдаг

"PlosOne"-д нийтлэгдсэн судалгаагаар дур булаам баргил хоолойтой эрчүүд дур тавих үедээ бусдыг бодвол цөөн тооны сперм гадагшлуулдаг болохыг тогтоожээ. 

Бүдүүн хоолойтой эрчүүд цөөн тооны спермтэй байдаг

6 Спермүүдэд бие хамгаалагч байдаг

Үрийн шингэний таван хувь нь л сперм агуулдаг бөгөөд сперм нь бусад эсүүдийн л адил ДНХ-тэй. Энэ нь дархлааны системийг төөрөгдөлд оруулдаг тул үрийн шингэний эсүүд нь спермийг хамгаалж байдаг аж. 

Спермүүдэд бие хамгаалагч байдаг

7 Хэмжээ хамаагүй

Сперм нь 0.05 мм-ийн хэмжээтэй бөгөөд энгийн нүдээр бол харагдахгүй. Харин өндгөн эс нь спермээс 30 дахин том тул энгийн нүдээр харах боломжтой. 

Хэмжээ хамаагүй

8 Спермүүд хүйтэнд дуртай

Цаг агаарын температур спермийн тоонд нөлөөлдөг байна. Эрчүүд зуны улиралд арай цөөн тооны сперм ялгаруулдаг бол өвөл илүү байдаг гэнэ. Мөн эр хүний төмсөг нь биеийн бусад хэсгээс хэдэн градусаар бага дулаантай байдаг аж.

Спермүүд хүйтэнд дуртай

9 Зөв хоолны дэглэм=Чанартай сперм

Спермийн тоо болон чанар нь идэж байгаа хоол хүнснээс шууд хамаарна. Гадил, хушга, аспарагус, сармис, өөхгүй үхрийн мах, шоколад зэрэг нь спермийн чанарыг сайжруулдаг. Мөн ус их уух нь сайн. 

Зөв хоолны дэглэм=Чанартай сперм

10 Буруу хоолны дэглэм=Муу сперм

Хэрвээ та эрүүл хүүхэдтэй болохыг хүсвэл архи, тамхинаас хол байгаарай. Мөн бяслаг, зайдас, бялуу зэргээс аль болох татгалзах хэрэгтэй. 

Буруу хоолны дэглэм=Муу сперм

58
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()