Сурталчилгаа (15)
Хаах

Эрдэмтэд Хойд Атлантаас 500 гаруй жилийн настай аймшигтай амьтан олжээ

2018-06-25, 17:32
10,530

Энэхүү Хойд Атлантаас барьсан аварга загасыг эрдэмтэд ойролцоогоор 1505 онд төрсөн буюу ойролцоогоор 512 жилийн настай хэмээн баталж байна. Насыг нь тодорхойлсны дараа энэхүү аварга загасыг дэлхийн хамгийн урт насалсан сээр нуруутан амьтан байх магадлалтай гэж эрдэмтэд үзэж буй юм. 

Эрдэмтэд Хойд Атлантаас 500 гаруй жилийн настай аймшигтай амьтан олжээ

Энэхүү амьтан Гренландын аварга загасны төрөлд багтдаг бөгөөд тэд насан туршдаа жилд нэг см-ээр өсдөг байна. Тэдний зарим нь таван метр хүрдэг шалтгаан нь урт удаан насалдаг болохынх нь баталгаа юм. Гэхдээ үүнийг батлах боломж сая л гарчээ.

Копенгагений их сургуулийн эрдэмтэн, далай судлаач Юлиус Нильсен 5.4 метрийн урттай энэхүү аварга загасыг ойролцоогоор 512 жилийн настай болохыг нь тогтоожээ.

Тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар аварга загасны нүдийг харж, түүний насыг тодорхойлдог байна.

 

Энэхүү амьтныг хэдэн сарын өмнө олж илрүүлсэн байна. Аварга загасны насыг Норвегийн Арктикийн их сургуулийн эрдэмтэд тодорхойлсон бөгөөд энэ талаарх мэдээлэл "Science" сэтгүүлд нийтлэгдсэн аж. Энэхүү аварга загас 1505 онд төрсөн аж. Энэ нь алдарт "Шекспир" жүжгээс ч өндөр настай гэсэн үг юм. Эрдэмтэд 28 төрлийн аварга загасыг харьцуулан судалж байгаа бөгөөд тэд ч мөн урт насалсан байх магадлалтай гэнэ.

Эдгээр загас Хойд мөсөн далай болон Атлантикийн далайн хойд хэсэгт амьдардаг байна. 150 нас хүрмэгцээ тэд нас бие гүйцдэг аж.

Ийн урт насалдаг гол нууц нь бодисын солилцоо муу явагддаг, цаг агаарын даралт багатай орчинд байдагтай холбоотой гэнэ. Саяхны судалгаанаас харахад хүйтэн орчин хөгшрөлтийг удаашруулдаг болохыг баталсан бөгөөд өндөр наст загас үүний  тод жишээ болжээ.

Хэдийгээр хэдэн зуун жил амьдардаг ч эдгээр загас нүдний хорхой өвчнөөр шаналдаг байна.

Аварга загасны нүдний нян Ommatokoita elongate

Гренландын аварга загас хүн рүү бараг довтолдоггүй гэнэ. Учир нь тэд хүн орох боломжгүй хүйтэн усанд амьдардаг. Ариун Лаврентийн тохойд Гренландын аварга загас завины араас дагаж явсан гэх бүртгэл байдаг бол өөр нэгэн аварга загас дайвингийн тамирчдыг дагаж, усны мандал дээр гарахад хүрсэн гэнэ.

Зарим загасчид Гренландын аварга загасыг далайд хортой гэж үздэг. Хэрвээ энэ загасыг барих юм бол тэд сүүл хэсгийг нь тасалж хаядаг байна. Баригдсан аварга загас ямар ч эсэргүүцэл үзүүлдэггүй ажээ.

Энэхүү өндөр наст загасны ачаар хүн төрөлхтөн далайд хэрхэн нөлөөлж байгаа талаар олж илрүүлэх боломжтой болжээ.

33
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()