Сурталчилгаа (15)
Хаах

Англи улсын хөгжлийн нууц

Орчин үеийн Британи улсын хөгжил дэвшил тэднийг дэлхийн томоохон гүрнүүдийн нэг гэдгийг бидэнд сануулсаар байна. Хэдийгээр сүүлийн үед тус улсад гарч буй гэмт хэргүүд олон улсын чанартай болж байгаа ч доорх 10 хүчин зүйл Их Британийг дэлхийн хэмжээний том гүрэн хэвээр байхад нь тусалдаг гэхэд болно. 

Англи улсын хөгжлийн нууц

1 Боловсролын тогтолцоо

Дэлхийд нийтдээ 26 мянган их сургууль байдаг гэсэн тоо баримт бий. Эдгээрээс гарын 10 хуруунд багтах шилдэг сургуулиудыг нэрлэвэл хоёр нь Британид байна. Оксфорд болон Кембрижийн их сургуулийн боловсролын чанар дэлхий даяар алдартай. 

Дэлхийн шилдэг их сургуулиудын рейтингийг гаргадаг "QS" байгууллагын 2018 оны жагсаалтыг хараарай. Брексит болон хөрөнгө санхүүгийн бусад асуудал байсан хэдий ч Их Британийн 10 сургууль шилдэг 100-д орсон байгаа юм. Оксфордын дөрвөн хичээл жагсаалтыг тэргүүлсэн бол Кембрижийн их сургууль антропологийн хичээлээрээ Харвардыг ардаа орхижээ. Бүр Суссексийн их сургууль хүртэл нийгмийн ухааны зарим хичээлүүд дээр Харвардын өмнө орсон байна. Ерөнхийдөө Их Британийн сургуулиуд шилдэг 3-т байгаа бөгөөд ажлын байрны хангамжаараа барууны бусад орныг бодоход илүү байна. Ихэнх орны удирдагч, тэргүүлэгч нар Их Британид боловсрол эзэмшсэн гэдэг баримт тийм ч хачирхалтай санагдахгүй болов уу. 

Боловсролын тогтолцоо

2 Эрүүл мэндийн салбар

Хэрвээ та АНУ-д амьдардаг бол Английн эрүүл мэндийн салбарын талаарх сөрөг мэдээллүүдийг маш их сонсох болно. Саяхан л гэхэд Чарли Гард хэмээх эдгэршгүй өвчтэй хүүг Английн нэг эмнэлэгт хүлээн авахаас татгалзсан гэх мэдээлэл бөөн сенсаац болж байсан. Мөн урт удаан хүлээлгийн цаг нь өвчтөнүүдэд түвэг учруулдаг, эмч нарын буруутай үйлдлийн улмаас иргэд хохирдог зэрэг асуудал байнга гардаг гэлцдэг.  Хэдийгээр эдгээр мэдээлэл нь хэцүү сонсогдож байгаа ч хувь хүний хэрэг юм. Харин Их Британийн Эрүүл мэндийн салбарыг бүрэн бүрэлдэхүүнээр нь харвал хэвлэл мэдээлэлд байнга бичээд байгаа шиг тийм ч муу биш бололтой. 

АНУ-д байрладаг Хамтын нийгэмлэгийн сангаас эрүүл мэндийн үйлчилгээний салбаруудын жагсаалтыг гаргахад "NHS" буюу Британийн эрүүл мэндийн салбар хоёр ч удаа эхний байранд шалгарч байв. Мөн 2014 оны судалгаагаар 51 орноос эрүүл мэндийн салбар нь амжилттай сайн яваа гэсэн үзүүлэлтээр аравдугаар байранд орсон бол АНУ харин 44-дүгээрт жагсжээ. 

Эрүүл мэндийн салбар

3 Хамгийн аюулгүй хотуудын нэг

2018 онд Лондонд болсон гэмт халдлагын үеэр амиа алдсан хүний тоо Нью-Йорк хотынхыг давсан байна. Учир нь 2017 онд болсон дөрвөн удаагийн террорист халдлагын үеэр 31 хүн амиа алдсан юм. 

Лондонд хутгатай холбоотой ямар нэгэн гэмт хэрэг гардаггүй гэж хэлбэл худлаа ярьсан хэрэг болно. Гэхдээ нийтээр нь авч үзвэл Британи бол дэлхийн хамгийн аюулгүй, амар амгалан орнуудын нэг юм. 

"OECD" байгууллагаас гаргасан мэдээллээр амар амгалан, аюулгүй орнуудын жагсаалтад 38 улсаас Британи 11 дүгээрт, яг Канадын ард бичигдсэн бол АНУ бүр 22 дугаар байранд орсон байжээ. 2016 онд гэмт хэргийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо Японоос ч бага байсан юм. 

Хамгийн аюулгүй хотуудын нэг

4 Британийн соёл

Британийн соёл иргэншил нь урлаг, уран зохиолын шилдэг бүтээлүүд төрөн гарах үндэс болсон гэдэгтэй зарим хүн санал нийлдэггүй. Үүн дээр бид зөвхөн Уильям Шекспирийг дурдаж байгаа юм биш, төдийгөөс өдийг хүртэл хийж бүтээсэн бүхий л зүйлсийг хамруулж байна. 

"Битлз" хамтлаг, Дэвид Бовие, "Жеймс Бонд" цуврал, "Харри Поттер" зохиол, "1984" ном, Доктор Хэн, Мистер Бен, Роллинг Стоунс гэхчилэн бүгд Англиас гаралтай. Британийн агуу найруулагчид болох Альфред Хитчкок, Чарли Чаплайн нарын талаар та сонссон л байх учиртай. Тэд ч мөн дэлхийн соёл иргэншилд том хувь нэмэр оруулсан байдаг. 

Британийн соёл

5 Хүмүүс нь сайхан сэтгэлтэй

Брекситийн санал асуулгаас хойш Англи улсыг гадны иргэдэд хаалттай мэтээр үзэх хандлага эрчимтэй явагдсан. Энэ нь үндсэрхэг үзэлтнүүдийн зөв гэж бодсон зүүнтний дэмжигчдийн хандлага юм. Хэдийгээр Брекситийн үйл ажиллагаа нь цагаачлалын эсрэг асуудлыг хөндсөн ч гэсэн урьд урьдын жилүүдийн мэдээллээс харахад англичууд ямар ч үндэстэн ястны хүмүүст маш найрсгаар хандаж ирсэн байдаг. 

Их Британи дахь иргэдээс цагаан арьстан биш хүнтэй хамт ажиллаж, хөрш байж, удирдуулах ямар байх вэ гэж асуухад тэдний ихэнх нь "Юунд хэрэгтэй гэж арьсны өнгийг нь хэлээд байгаа юм бэ?" гэж хариулж байв. 

Хүмүүс нь сайхан сэтгэлтэй

6 Эрх чөлөөний хууль

АНУ-тай харьцуулахад Британид иргэдийн эрх чөлөөт байдлыг хангасан хууль бага зэрэг сул. Америкт бол та нацистын туг хашаандаа зоогоод, "Коран" судар шатааж, цэргийн оршуулга ухаж байсан ч эрх чөлөөтэй. Харин Англид бол шууд л шоронд суух ялтай. 

"Legatum Prosperity Index" байгууллагын мэдээллээр Англи улс нь хувь хүний эрх чөлөөг хамгаалах тал дээр 15 дугаарт бичигддэг байна. Энэхүү жагсаалтыг үгээ хэлэх эрх чөлөө, шашин шүтлэгийн эрх чөлөө, хуулийн үйлчилгээ авах, бусад цөөнх үндэстнүүдийн эрхийг хүндэтгэх зэрэг дээр үндэслэн гаргажээ. 15 дугаарт жагссан нь мэдээж ахих хэрэгтэйг сануулж байгаа ч Англи улс Испани, Швейцарь, АНУ-ын ч урд орсон байна. 

Эрх чөлөөний хууль

7 Амьдралын түвшин

Британийн зарим хэсгүүдэд ядуурал, хоосрол байсаар л байгаа. Харамсалтай боловч энэ нь үнэн. Гэхдээ бусад улстай харьцуулж үзвэл амьдралын түвшин тодорхой хэмжээгээр илүү байгаа юм. 

Энэхүү мэдээллийг ашгийн бус "Social Progress Index" байгууллагаас гаргадаг бөгөөд жил бүр дараах гурван зүйл дээр тулгуурлан жагсаалтаа дүгнэдэг. Үүнд хүний эрхийг хангасан гол зүйлс хэрэгжиж байгаа эсэх, иргэдэд ямар боломж байгаа эсэх, эрүүл амьдрахад туслах зэрэг нь юм. 2017 оны хувьд Англи улс 128 орноос 12 дугаарт бичигдсэн байна. 

АНУ 18, Франц 19, Итали 24-дүгээрт оржээ. Англи улсын хувьд эрүүл аюулгүй амьдрах орчин, эрүүл мэндийн үйлчилгээ, суурь боловсрол, хүний эрхийн хамгаалал тал дээр хамгийн өндөр оноонуудыг авсан байна. 

Амьдралын түвшин

8 Британи технологи

Олон улсын аудитын байгууллага болох "KPMG" технологийн салбарт томоохон хэмжээний шинэчлэлт хийж буй орнуудыг жагсаалтыг жил бүр гаргадаг. Энэхүү жагсаалтанд Их Британи дандаа шилдэгт ордог. 2018 оны хувьд Британи улс дөрөвдүгээрт жагссан юм. 

Энэ нь хэдийгээр 2017 оныхоос буурсан боловч дөрөвдүгээр байр гэдэг бас л нэлээд амжилттай байгаагийн шинж шүү. Хотуудынх нь хувьд авч үзвэл Лондон бол Сан Франциско, Нью-Йорк хотуудын дараа ордог техникийн хөгжилтэй хот юм. Харин Лондоны араас Сөүл, Сингапур, Берлин бичигджээ. Хөрөнгө оруулалтын хувьд ч гэсэн "KPMG"-ийн тооцооллоор Франц, Герман, Испани, Ирланд улсын зарцуулсан мөнгийг нийлүүлснээс ч их хөрөнгийг Англи улс техник технологийн салбарт хаясан байна. 

Британи технологи

9 Брексит бүгдийг хуваагаагүй

2016 оны Брекситийг орхих санал хураалтын дүн олон нийтийн таамаглаж байснаас өөр гарсан нь хүмүүсийг гайхашруулж орхисон билээ. Гэхдээ зөвшөөрсөн болон эсэргүүцсэн саналын хариу маш ойролцоо буюу 52 хувиас бага байсан юм. Британичууд үүнийгээ олон нийтэд зарлахдаа "Бид энэ талаар итгэлтэй биш байгаа хэдий ч гарах тал руугаа хандаж байх шиг байна. Баярлалаа" гэсэн байдаг. 

Брексит бүгдийг хуваагаагүй

10 Британичууд бол гайхалтай хүмүүс

Англи хүмүүс үнэхээр гайхалтай. Хэрвээ та Англид очоод гудамжинд таарсан хэнтэй ч болов үг солиод үзэх юм бол тэднийг ямар эелдэг найрсаг болохыг нь мэдэх болно. Мэдээж хэрвээ тэд согтуу л биш бол шүү дээ. 

Гэхдээ Англид согтууруулах ундаатай холбоотой гэмт хэргийн гаралт буурч байгаа бөгөөд энэ нь ерөнхийдөө согтууруулах ундааны хэрэглээ буурч байгаатай холбоотой. 2018 онд гэмт хэргийн тоо өссөн ч Британид бол бага зэргийн бүдүүлэг явдлыг ч гэмт хэрэгт тооцдог гэдгийг санаарай. 

Ямар ч улс үндэстэн төгс төгөлдөр биш. Та хаана ч очсон гэмт хэрэгтнүүд, илүү сайн хичээж ажиллах хэрэгтэй эрх баригчид байж л байгаа. Гэхдээ л одоогийн Их Британи улс гайхалтай байх тал руу нэлээд дөхөж явна. 

Британичууд бол гайхалтай хүмүүс

10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()