Сурталчилгаа (15)
Хаах

Мах идэхгүй бол бидний биед юу болох вэ?

Дэлхий дээр маш олон хүн цагаан хоолтон болж байна. Зарим хүн үүнийг байгалийн хуулийг эвдсэн утгагүй зүйл гэж үздэг. Харин мах үнэхээр хүний биед хэрэгтэй эсэх талаар хүмүүс нэлээд эргэлзээтэй байдаг. Тэгвэл махтай холбоотой сонирхолтой баримтыг уншигчдадаа танилцуулж байна. Энэхүү мэдээллээр та мах идэх нь хүний биед хэрэгтэй эсэх талаар мөн цагаан хоолтон болох нь зөв, буруу эсэхийг тунгаана биз ээ.

Мах идэхгүй бол бидний биед юу болох вэ?

1 Яагаад мах идэх ёстой вэ?

  • Физиологийн хувьд хүн бол холимог тэжээлтэн юм. Махыг боловсруулах чадваргүй байдаг учраас зарим амьтан өвсөн тэжээлтэн байдаг. Харин хүн заавал мах идэх шаардлагагүй ч мах идэх боломжтой, шингээх ч чадвартай юм.
  • Мах нь уургаар баялаг, шим тэжээлтэй хүнс. Хүний биед уураг нэн чухал амин дэм болж өгдөг. Бие махбодод зайлшгүй хэрэгтэй зарим аминокислот уурагт агуулагддаг. Тиймээс бид тэр аминокислотыг идэх юмнаас л авч, нөхөж чаддаг. Ийм төрлийн аминокислотыг орлох боломжгүй байдаг. Зөвхөн мах идсэнээр л хүний бие авах ёстой аминокислотоо бүрэн хэмжээгээр нь авч чаддаг.  
  •  Маханд витамин В12 их хэмжээгээр агуулагддаг. Энэ витамин амьтан, ургамалд байдаггүй, зөвхөн амьтны гэдсэнд ургамлаар дамжиж орсон бактери витамин В12 үүсгэдэг юм.

Заримдаа цагаан хоолтнуудад угааж, цэвэрлээгүй ногоо ид гэж зөвлөдөг юм.

Яагаад мах идэх ёстой вэ?

  • Эрт дээр үеэс махыг хоолондоо ашиглаж ирсэн. Бидний өвөг эцэг мах идсээр ирсэн. Ийм болохоор зарим хүн цагаан хоолтнуудыг байгалийн хуулийг зөрчиж байна гэж үздэг байх. Мэдээж өмнө нь мах идэж болоод л байсан, одоо ч гэсэн идэхэд гэмгүй билээ.
  • Махнаас гэнэт гарвал бие махбодь цочролд ордог. Цагаан хоолонд гэнэт орвол хүний бие мах бодийн хэвийн ажиллагаа бага зэрэг алдагддаг. Хэсэг хугацааны дараа эргэн махан хоолонд орвол бие махбод бүр илүү цочролд ордог тул маш хортой юм.

2 Хүмүүс яагаад махнаас татгалзаж байна вэ?

  1. Хамгийн түгээмэл шалтгаан үзэл сурталтай холбоотой. Зарим хүмүүс амьтдыг тамлаж, зовоохоос татгалздаг бол зарим нь шашны сургаалаас болж махнаас гардаг.
  2. Эрүүл мэндийн байдлаас болж махнаас гардаг. Зүрхний өвчтэй, хорт хавдартай, чихрийн шижинтэй хүмүүст заримдаа эмч нар цагаан хоолонд орохыг зөвлөдөг. Цагаан хоолонд орсон ихэнх хүмүүс жингээ хасаж, бие эрүүлждэг гэж хэлсэн байдаг.  Хэдий махнаас татгалзсанаар эрүүл мэнд сайжирдаг нь нотлогдоогүй ч зарим хүмүүс махнаас татгалзсаны дараах үр дүнд сэтгэл хангалуун байдаг.
  3. Зарим хүмүүс зүгээр л туршилт хийх гэсэн хүсэлдээ автан махнаас гардаг. Нэгэн хэвийн амьдралаас татгалзаж өөр зүйл туршиж үзэх сонирхолтой хүмүүс олон байдаг. Нэг сар гаруй эсвэл нэг жил мах идэхээ больдог. Ийм хүмүүс зарим нэг муу зуршлаас гарах гэж эсвэл өөрөө өөртөө дүгнэлт хийдэг ажээ.
  4. Эцэст нь зарим хүмүүс зүгээр л олон нийтийг даган дуурайдаг. Үнэхээр сонин. Өөрийн бодлогогүй үйлдэл хийж, гарах үр дагаврыг нь тооцоолдоггүй хүмүүс ч мэр сэр байдаг юм.

Хүмүүс яагаад махнаас татгалзаж байна вэ?

3 Махны эсрэг

Хүн төрөлхтөн мах идэж ирсэн. Оросын эрдэмтэн Александр Михайлович Уголевын хийсэн судалгаагаар бол ходоод түүхий махыг шарсан махнаас илүү хурдан шингээдэг байна. Шарсан хоол хүнсийг шингээх хэцүү байдаг тул ходоод хямрах нь түгээмэл байдаг гэнэ.  

Орчин үеийн хүмүүс түүхий мах идэх чадваргүй. Аппетит хөдөлдөггүй болохоор идэх сэдэл төрдөггүй гэнэ. Гэсэн ч маханд маш их бактери агуулагддаг шүү дээ.

Хүн аргаа барах үед юуг ч хамаагүй идэж, шингээж чадна. Гэхдээ бид үргэлж мах идэж бие махбодио байнгын асаалттай, бэлэн байдалд оруулж байдаг.

  • Дээр дурдсан шиг мах идсэнээр бид хэрэгтэй аминокислотыг авдаг. Гэхдээ зөв цагаан хоолны зөв дэглэмтэй бол хэрэгтэй шим тэжээлийг авч болно. Харин витамин В12-ыг ургамал, амьтан бус бактери ялгаруулдаг гэдэг ч нэмэлт бэлдмэлээс үүнийг авах арга цагаан хоолтнуудад бий.
  • Ногоо, ургамлыг тарьж ургуулахын тулд усалж, борддог. Харин махыг “авахад” амьтан үржүүлнэ, хооллоно, усална, өсгөж үржүүлнэ. Дараа нь махыг нь гаргаж авна, махыг нь янзална гээд ажил их ордог.

Махны эсрэг

  • Өнөө үед хүний махны хэрэглээ эрс нэмэгджээ. Энэ их хэрэгцээг нөхөхийн тулд үхэр, гахайд онцгой тэжээл (гормон, антибиотик) нэмж тэр нь маханд нь шингэж хүний биед хамт ордог болсон. Мөн ийм тэжээл нэмсэн мах махан бүтээгдэхүүн нь хүний биед хортой эсэх нь бас мэдэгдээгүй.
  • Удаан хугацаанд цагаан хоолоор хооллож байгаа хүмүүс эрүүл мэндийн ямар ч асуудалтай тулгараагүй байдаг гэнэ. Гэхдээ энэ нь цагаан хоолтон байснаар огт өвчин тусахгүй гэсэн үг биш ч тодорхой хэмжээнд нөлөөлдөг юм.  

4 Сорил

Эцэст нь бид танд бяцхан сорил бэлтгэлээ. Доорх зураг дээрх хоёр охины аль нь мах иддэг, аль нь цагаан хоолтон гэж бодож байна?

Сорил

Хариулт нь:

Яг үнэндээ аль охин нь цагаан хоолтон, аль нь мах иддэгийг нүдээр хараад мэдэх боломжгүй юм.  

Бид нэг л зүйлийг хэлэхийг хүссэн юм. Хүн юу иднэ, түүн шигээ харагдана. Гэхдээ үүнд маш олон хүчин зүйл үүнд нөлөөлдөг. Удам, генетик, амьдралын хэв маяг, амьдралын буруу зуршил, ажил гэх мэт. Хүн болгон өөр өөр. Зарим хүнд цагаан хоол тохирч болно, заримд нь таарахгүй ч тохиолдол бий. Тиймээс бие махбодио сайн судалж, эмчид үзүүлсний үр дүнд л цагаан хоолонд орох орохгүйгээ шийдэх хэрэгтэй.  

Хариулт нь:

13
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()