Сурталчилгаа (15)
Хаах

Энэтхэгийн үзэсгэлэнтэй жүжигчин өөрөөсөө 10 дүү дуучинтай нэр холбогдож олны анхаарлыг татлаа

Энэтхэгийн алдарт жүжигчин Приянка Чопра (Priyanka Chopra) шиг сайхан хүүхэнд хэн нүд алдаж дурлахгүй байх билээ. Сүүлийн үед энэтхэг гаралтай жүжигчин Приянка болон дуучин Ник Жонас (Nick Jonas) нар хамтдаа үзэгдэх болсон нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Хоёр алдартан хоорондын харилцааныхаа талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа ч хамт авахуулсан зургуудаас нь харахад бүх зүйл ойлгомжтой байна.

Энэтхэгийн үзэсгэлэнтэй жүжигчин өөрөөсөө 10 дүү дуучинтай нэр холбогдож олны анхаарлыг татлаа

1 "Дэлхийн мисс"-ийн эзэн

Прианка 2000 онд “Дэлхийн мисс”-ийн титмийн эзэн болж, олонд алдаршсан юм. Үүнээс өмнө тэрээр “Miss World Continental Queen of Beauty - Asia and Oceania” тэмцээний ялагчаар тодорч байжээ. Мэдээж "Дэлхийн мисс"-ийн тэмцээнд орох эрхээ авахын тулд “Энэтхэгийн мисс 2000” тэмцээнд түрүүлэх ёстой байсан. Энэ зорилгоо ч биелүүлсэн аж.

Дэлхийн мисс болсноор түүний жүжигчний карьер тавигдсан гэж хэлж болно. Мэдээж дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйг кинондоо тоглуулахыг хүссэн найруулагч олон байлаа.

"Дэлхийн мисс"-ийн эзэн

2 ЮНИСЕФ-ийн "Хүүхдийн элч"

Приянка 2010 онд Энэтхэг улсын ЮНИСЕФ-ийн "Хүүхдийн элч"-ээр өргөмжлөгджээ. Энэ хүрээндээ хүүхдийн эрх, хүүхдийн хүмүүжлийн талаарх маш олон хурал чуулганд оролцож байсан юм. Хамгийн сүүлд тэрээр Хүүхдийн эрхийн тухай конвенцын 20 дахь удаагийн ёслолын арга хэмжээнд уригдаж оролцжээ.

ЮНИСЕФ-ийн "Хүүхдийн элч"

3 "Боловсрол, эрүүл мэндийн сан”-тай

Приянка хүүхдийн сайн сайхны төлөө маш олон ажил санаачилж хийсэн юм. Тийм ч учраас “Приянка Чопрагийн боловсрол, эрүүл мэндийн сан” (The Priyanka Chopra Foundation for Health and Education) гэдэг нэртэй тусламжийн сан нээсэн юм. Энэтхэгийн хамгийн ядуу буурай мужийн амьдралын бололцоо муутай 70 хүүхдийн сургалтын төлбөр, эмнэлгийн төлбөрийг тус сангаас ивээн тэтгэж суралцуулж байсан удаатай.  

"Боловсрол, эрүүл мэндийн сан”-тай

4 Америкийн бахархал

Приянка зөвхөн Энэтхэгийн төдийгүй Америкийн бахархал юм. Энэтхэгийн маш олон кинонд дүр бүтээсэн тэрээр Холливудын бүрэн хэмжээний хэд хэдэн кинонд ч тоглосноор нь үзэгчид мэднэ. Мөн Америкийн телевизийн цуврал кинонд дүр бүтээсэн анхны Өмнөд ази жүжигчин юм.

Америкийн бахархал

5 Дүрдээ маш сайн хувирдаг

Холливудын болон Болливудын кино хоорондоо тэс өөр шүү дээ. Тэр болгонд киноныхоо онцлогт нийцүүлж өөрчлөгдөж чаддаг нь түүний  гайхалтай чадварын илрэл юм. Бүжигчин охиноос цагдаагийн ажилтан, сайн, муу талын дүрд хувирахдаа тэр гарамгай жүжигчин билээ.

Дүрдээ маш сайн хувирдаг

6 Түүний хуучин найз залуучуудын хувьд

Гэсэн хэдийн ч тэрээр Энэтхэг даяараа ихээхэн алдартай ч Холливудын босгоор алхаад төдий л удаагүй байгаа  билээ. Тиймээс түүний хуучин найз залуусын талаар тодорхой мэдээлэл хомс юм.

Түүний хуучин найз залуучуудын хувьд

7 Харин түүнтэй холбогдоод байгаа дуучны талаар

Харин түүний партнер болоод буй Никийн хуучин амрагуудын талаар бид ихийг мэдэх билээ. 

Харин түүнтэй холбогдоод байгаа дуучны талаар

8 Өөрөөсөө нь 10 дүү

Үзэсгэлэт жүжигчин бүсгүй маань Никээс 10 насаар эгч юм. Гэсэн ч сүүлийн үеийн хосуудад нас тийм ч чухал асуудал байхаа больсон гэхэд хэлсдэхгүй л болов уу.

Өөрөөсөө нь 10 дүү

9 Жүжиглэхээс гадна дуулдаг

Приянка Ник хоёрт адил төстэй ямар ч тал байхгүй мэт боловч энэтхэг бүсгүйн дуулах авьяас түүнийг Никтэй холбосон байж магадгүй юм шүү.

Жүжиглэхээс гадна дуулдаг

10 Питбуллтэй хамтран дуулсан

Тэрээр зөвхөн жүжиглэх нь түүний цор ганц авьяас биш бөгөөд Питбуллтэй (Pitbull) хамтран дуу гаргаж, тус дууны клипийг "Youtube" хуудсанд 146 сая гаруй хүн үзсэн байна.

Питбуллтэй хамтран дуулсан

11 Энэтхэгийн хамгийн өндөр орлоготой жүжигчин

2017 онд “Forbes” сэтгүүлээс гаргасан Энэтхэгийн хамгийн өндөр орлоготой 10 жүжигчний жагсаалтад Приянка долдугаар байранд бичигдсэн байна. Өнгөрсөн жилд Приянка нийт 10 сая ам.долларын орлоготой ажиллажээ. Энэтхэг болоод Америкт Приянкатай сурталчилгааны гэрээ хийсэн маш олон брэнд, компани байдаг. Тиймээс ч түүний жилийн орлого маш өндөр гэдэг нь ойлгомжтой.

Энэтхэгийн хамгийн өндөр орлоготой жүжигчин

12 Өөртөө итгэл муутай даруухан охин

Приянка бол Энэтхэгийн бахархал юм. Энэтхэгт төрж өссөн хэдий ч өсвөр насандаа Америк руу нүүсэн байна. Өөр улсаас ирсэн болохоор эхэндээ хүүхдүүд шоолж, дээрэлхдэг байсан гэнэ. Тиймдээ ч өөртөө итгэл муутай даруухан охин болж өсчээ.

Өөртөө итгэл муутай даруухан охин

13 Жүжигчнээр зогсохгүй тэр бас нийтлэгч

Зөвхөн үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй эмэгтэй, бас сайн жүжигчнээр зогсохгүй тэр бас нийтлэгч юм. “The Times of India”, “The British Daily”, “The Guardian”, “The New York Times”, “Elle” зэрэг сэтгүүлд тэр олон арван өгүүлэл, нийтлэл бичиж байжээ. Гэхдээ загвар, нүүр будалтын талаар бус хүүхдийн хүчирхийлэл, охидын боловсрол, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, үзэл бодлын зөрчил гэх мэт нийгмийн анхаарал татсан олон  асуудлын  талаар хөндөж бичсэн аж.

Жүжигчнээр зогсохгүй тэр бас нийтлэгч

14 Энэтхэг хүн гэдгээрээ бахархдаг

Приянка Энэтхэг хүн гэдгээрээ бахархдаг. Энэтхэг улсын соёл, уламжлал, хүмүүсээр цаг үргэлж бахархаж явдаг гэдгээ тэрээр нэг удаа хэлж байсан билээ.

Энэтхэг хүн гэдгээрээ бахархдаг

15 Өрөвч, зөөлөн сэтгэлтэй

Приянка сэтгэл хөдлөл ихтэй бүсгүй юм. Учир нь өөрөөсөө илүү бусдыг нэгдүгээрт тавьдаг. Өрөвч, зөөлөн сэтгэлтэй тэрээр үнэхээр л “Гоо үзэсгэлэн дэлхийг аварна” гэдэг үгний бодит жишээ юм.

Өрөвч, зөөлөн сэтгэлтэй

Түүний Питбуллтэй хамтран дуулсан дууг та бүхэндээ хүргэе.

11
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()