Сураггүй алга болсон хүмүүсийн аймшигт түүх

Өглөө гэрээсээ гарахдаа ямар нэгэн муу зүйл тохиолдох вий, эргэж ирэхгүй байх вий гэж боддог хүн лав байхгүй биз ээ. Гэхдээ хүний амьдрал адармаатай, юу ч тохиолдож болно. Ажилдаа яваад гэртээ буцаж ирээгүй хүмүүсийн  харамсалтай түүх цөөнгүй байдаг аж. Тэдэнд чухам юу тохиолдсон юм бол? 

Сураггүй алга болсон хүмүүсийн аймшигт түүх
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Сьюзи Лэмплью (Susan Lampley)

Лондоны түүхэн дэх хамгийн хачирхалтай сураггүй бологсдын нэг бол 25 настай, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч эмэгтэй Сьюзи Лэмплью юм. Хамгийн сүүлд түүнийг 1986 оны долдугаар сарын 28-нд “Sturgis Estate Agents”-т ажлын байрандаа байхыг хэн нэгэн харсан бөгөөд тэрээр Фулхэмд үйлчлүүлэгчид байшин үзүүлэх гэж яваад ор сураггүй алга болсон гэнэ. Сьюзи Лэмпльюгийн харилцагч ноён Кипперийн хэлж байгаагаар тэд 12.45 цагт уулзах ёстой байжээ.

Сьюзи энэ уулзалтаас эргэж ирээгүй бөгөөд түүний автомашин Фулхэмээс 2.5 км-ийн зайд байхыг олсон байна. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар тэрээр үл таних нэгэнтэй муудалцаж байхыг харсан гэнэ. Удалгүй бүсгүй өөр автомашинд суусан байна. Бүсгүйн талаар ямар нэгэн сураг гараагүй учир 1994 онд түүнийг нас барсан хэмээн зарлажээ.

Цагдаа нар ноён Кипперийг энэ хэрэг явдлаас гурав хоногийн өмнө суллагдсан цуврал алуурчин Жон Кэннэн байх магадлалтай гэж үзсэн байна. Түүний хоч нь Киппер бөгөөд тэрээр Лэмпльюгийн маргалдаж байсан хүнтэй төстэй байсан гэнэ. Тиймээс  бүсгүйн амийг хороосон хэргээр 1989 онд түүнд насан туршид нь хорих ял оноожээ. Жон Кэннэний экс найз бүсгүй түүнийг Сьюзи Лэмпльюгийн үхэлд холбоотой хэмээн мэдээлсэн байна.

Жон Кэннэн одоог хүртэл хоригдож байгаа ч Сьюзи Лэмпльюгийн  амийг хороогоогүй хэмээн баталсаар байдаг гэнэ.

Сьюзи Лэмплью (Susan Lampley)

2 Дебора По (Deborah Po)

Мини супермаркетын худалдагч байна гэдэг нэг талаар аюултай ажлын нэг билээ. Гэвч 26 настай Дебора По-д мөнгө хэрэгтэй байсан учир бүсгүй Орландо дахь дэлгүүрт шөнийн ээлжийн худалдагчаар ажиллах болсон байна.

1990 оны хоёрдугаар сарын 4-нд Дебора По үүрэгт ажлаа хийж байгаад гэнэтхэн алга болжээ. Хамгийн сүүлд шөнийн 03.00 цагт хэн нэгэн түүгээр үйлчлүүлжээ. Цагийн дараа  дэлгүүрт орсон нэгэн үйлчлүүлэгч худалдагч эзгүй байгааг мэдэж цагдаад дуудлага өгсөн байна.

Дебора Погийн автомашин, хэтэвч гээд бүх зүйл нь байрандаа байсан учир ямар нэгэн дээрэмтэй холбоогүй аж. Түүнийг дэлгүүрийн хойд хаалгаар гарч өөр унаагаар явсан байх магадлалтай гэсэн таамаг дэвшүүлжээ. Өөр нэгэн үйлчлүүлэгч 03.00-04.00 цагийн үед дэлгүүр ороход тэнд Дебора По биш, харин футболкатай залуу байсан хэмээн мэдээлжээ. Залуу эмэгтэйд тамхи зарсан гэнэ. Цагдаа нар тэр залууг олж чадаагүй бөгөөд түүнийг Дебора Погийн алга болсонтой холбоогүй гэж үзсэн байна.  Түүнийг одоо ч сураггүй алга болсонд тооцож байгаа аж. Британийн түүхэнд шөнийн дэлгүүрт ажиллаж байгаад алга болсон цорын ганц эмэгтэй нь Дебора По юм байна.

Дебора По (Deborah Po)

3 Линн Бердик (Lynn Berdick )

1982 онд Флоридагийн нэгэн жижиг хотод 18 настай, худалдагч Линн Бердик мөн л сураггүй алга болжээ. Тэрээр дөрөвдүгээр сарын 17-ны орой дэлгүүртээ ганцаараа ажиллаж байсан гэнэ. Дэлгүүр хаахаас 30 минутын өмнө буюу 20.30 минутын үед Линний эцэг эх түүнийг гэр рүү нь хүргэж өгөх хэрэгтэй эсэхийг асуухын тулд дэлгүүр рүү залгасан боловч хэн ч утсанд нь хариулаагүй байна. Бердикийн ах бүх зүйл хэвийн байгаа эсэхийг шалгахаар дэлгүүрт орсон боловч дүү нь ажлын байран дээрээ байсангүй. Линний талаар ямар ч гэрч, мэдээлэл олдоогүй бөгөөд касснаас 187 доллар дутсан аж.  Бүсгүйн алга болсон шалтгааныг цагдаагийнхан тухайн өдөр болсон өөр нэг  хэрэгтэй холбож байгаа гэнэ.

Бүсгүйг алга болохоос цагийн өмнө Уильямс коллежийн ойролцоо үл таних этгээд нэгэн бүсгүйг хулгайлахаар завдсан байна. Харин хожим нь гэмт хэрэгтний хар машин дэлгүүрийн зүг рүү явсан талаар мэдээлэл олджээ. Тухайн дэлгүүр Уильямс коллежоос 15 км-ийн зайтай оршдог бөгөөд түүнийг Линнийг хулгайлсан хэмээн сэжиглэж байгаа гэнэ. Цагдаа нар энэ хэргийн цор ганц сэжигтнийг Леонард Парадизо гэж үзсэн бөгөөд тэрээр нэгэн бүсгүйн амийг хороосон хэргээр 1984 онд шоронд орсон аж. Леонардыг өөр олон нууц аллага үйлдсэн хэмээн буруутгаж, үүнд алга болсон Бердикийн хэргийг нь мөн оруулжээ. Леонард 2008 онд хавдраас болж хорих ангид нас барсан аж. 

Линн Бердик (Lynn Berdick )

4 Кёртис Пишон (Curtis Pishon)

Кёртис Пишон 10 жилийн турш Нью-Хэмпширийн Конкор дахь цагдаагийн байгууллагад ажилласан бөгөөд ой санамжаа алдах өвчин туссан учир түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Ингээд 40 насандаа тэрээр Сибрукийн “Venture Corporation” үйлдвэрт хамгаалагчаар ажилд орсон байна.

2000 оны долдугаар сарын 5-нд Кёртис шөнийн ээлжинд гарчээ. 01.42 цагийн үед тэрээр гал командын дуудлага өгсөн бөгөөд төд удалгүй Кёртисийн машин ямар нэг шалтгаангүйгээр шатсан байна. Хэн ч автомашин шатсан шалтгааныг олоогүй аж. Гэхдээ Кёртис огтхон ч сандрахгүй тайван байсан гэнэ. Гал унтраасны дараа буюу 03.45 цагийн үед Кёртисийг алга байхыг хамтрагч нь анзаарчээ. Тэр үл мэдэгдэх шалтгаанаар алга болж, ямар ч  ул мөр үлдээгүй байна.

Өөрийн өвчинтэйгөө тэмцэж байсан түүнийг амиа хорлосон байх магадлалтай гэж таамаглажээ. Гэхдээ өвчнөөсөө болж тэрээр амиа хорлохоор завдсан ч хол явж чадахгүй байсан учир түүний цогцсыг ойр хавьд хайх хэрэгтэй байжээ. Үйлдвэрийн хаалга болон хоёр буу эвдэрсэн байсан учраас түүнийг гэмт хэрэгтэнтэй таарсан байх магадлалтай хэмээн цагдаагийнхан үзжээ.

Харин хэдэн жилийн дараа Пишоны хамтран ажиллагч Роберт Эйприлийг тэс өөр хэргээр баривчилсан байна. Тэрээр өөрийгөө Кёртисийн амийг хороосон хэмээн хүлээн зөвшөөрсөн ч нотлох баримт хангалтгүйн улмаас хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. 

Кёртис Пишон (Curtis Pishon)

5 Лайза Гейс (Liza Gase)

1989 оны хоёрдугаар сарын 27-нд нэгэн байгууллагын ажилтнууд ажлын байр нь усанд автсаныг мэджээ. 26 настай програмист Лайза Гейс урд орой нь сууж ажилласан бөгөөд сураггүй алга болжээ. Гал болон ус алдалт нь тухайн үед төдийлөн том асуудал биш байжээ. Гэтэл Лайза Лайза Гейсийн ажлын ширээний орчимд их хэмжээний цус байсан аж.

Лайзагийн машин болон түрийвчийг хажуудах ойгоос олсон бөгөөд хажууд нь цустай тоосго байсан нь цагдаа нарын анхаарлыг татжээ. Их хэмжээний ус алдсанаас болж бүхий л нотлох баримт устсан байна.

Хамгийн гол сэжигтэн нь саяхан халагдсан ажилтан нь байх магадлалтай гэнэ. Тэрээр халагдсандаа хорсон ажлын байрыг түйвээхээр оффис руугаа орсон боловч Лайза Гейсийг хараад сандарч түүний амийг хороосон байж болзошгүй хэмээн цагдаа нар таамаг дэвшүүлж байгаа аж. Ажлын байрны ойролцоо худаг байсан бөгөөд сэжигтэн уг газрыг “нас барагсдын цогцсыг нуухад нэн тохиромжтой газар” хэмээн эхнэртээ хэлж байсан гэнэ. Цагдаа нар худгийг шалгаж үзсэн боловч Лайза Гейсийн ул мөр олдоогүй байна.

Лайза Гейс  (Liza Gase)

6 Брайан Каррик (Bryan Carrick)

2002 оны арванхоёрдугаар сарын 20-нд 17 настай Брайан Каррик Иллинойс дахь Жонсбургийн худалдааны төвд ачигч хийхээр явжээ. Харин хүү гэртээ ирж хоноогүй учир эцэг эхийнх нь санаа зовж, хүүгээ сураггүй алга болсон хэмээн зарласан байна. Каррикийг ажлаасаа гарч байсныг батлах ганц ч гэрчийг цагдаагийнхан олсонгүй.

Каррикийг алга болсны маргааш дэлгүүрийн ажилтан хөргөгчний урдуур их хэмжээний цус урссан байхыг олжээ. Дэлгүүрийн менежер цусыг махнаас дуссан хэмээн үзэж угаахыг шаардсан байна. Гэхдээ энэ цус дэлгүүр даяар хаа сайгүй байсан учир цагдаагийнханд хандаж, ДНК-ийн шинжилгээгээр Каррикийн цус болохыг баталжээ.

Хэдэн жилийн дараа дэлгүүрийн ажилтан Шэйн Лэмб хар тамхины хэргээр баривчлагдсан бөгөөд ийнхүү баригдсаныхаа дараа менежер Кассиаро болон Каррикийн талаар мэдүүлэг өгчээ. Шэйн Лэмбийн хэлж байгаагаар Каррик Кассиарод зориулж марихуан авчирдаг байсан гэнэ. Үүнээс гадна Каррик Кассиарод өртэй байжээ. Кассиаро хүүгээс мөнгөө авахын тулд Шэйн Лэмбээс тусламж гуйсан байна.  Энэ үед бүх зүйл хяналтаас гарч тэд Каррикийг алж, харин дараа нь цогцсыг нь гаргаж хаясан гэжээ.
2010 онд Кассиарог Каррикийн үхэлд буруутгасан байна. Харин Шэйн Лэмб Кассиарогийн эсрэг мэдүүлэг өгснөөр түүний ялыг хөнгөвчлөхөөр болжээ. Анхны шүүх хуралдаанаар цагдаа нар нэгдсэн саналд хүрч чадаагүй ч 2013 онд Кассиарог буруутан хэмээн тогтоож 26 жилийн хорих ял оноосон байна. Тэрээр өөрийгөө одоо хүртэл буруугүй гэж хэлж байгаа боловч Каррикийн цогцсыг олоогүй аж.

Брайан Каррик (Bryan Carrick)

7 Ким Леггетт (Kim Leggett)

21 настай Ким Леггетт хэмээх бүсгүй Техас мужийн Мерседест нарийн бичгээр ажилладаг байжээ. 1984 оны аравдугаар сарын 9-ний 16.30 цагийн үед Леггеттийг хоёр танихгүй залуутай автомашины зогсоол дээр ярьж байхыг нэг хүн харсан байна. Үүнээс 15 минутын дараа Леггеттийн хойд эцэгт түүнийг барьцаалсан гэсэн зурвас иржээ. Мэдээж илгээгчийн дугаарыг нууцалсан байжээ.

Эхэндээ тэрээр үүнийг тоглоом гэж бодсон ч охиноо ажлын байран дээрээ байхгүй байгааг нь мэдсэн аж. Леггеттийн машин, түрийвч зэрэг хувийн хэрэгсэл нь байрандаа байсан ч тэрээр сураггүй алга болжээ. Бүсгүйг барьцаалсан хүмүүс  250.000$-ыг нэхсэн захидлыг эцэг эх нь хүлээн авсан бөгөөд захидлыг Леггетт өөрөө бичсэн байжээ.
Леггетийн хойд эцэг нь нисгэгч байсан гэнэ. Тэрээр Мексик рүү хууль бус ачаа тээвэрлэхээс татгалзсан учир ийнхүү түүнийг охиныг барьцаалсан гэх яриа ч бий. Леггетт нэг настай хүү болон нөхөртэй бөгөөд түүний нөхрийг энэ хэрэгт бас сэжиглэжээ. Тэрээр Леггеттийн алга болсон талаар мэдээлэл гараагүй байхад найзууддаа түүнийг сураггүй болсон гэж хэлсэн байна.

Леггеттэй ярилцаж байсан хоёр залууг олж чадаагүй бөгөөд барьцаалагчид Леггеттийн гэр бүлтэй дахин холбогдоогүй аж.

Ким Леггетт (Kim Leggett)

8 Тревэлайн Эванс (Trevelyan Evans)

Хойд Уэльсийн Лланголлен хотод 52 настай Тревэлайн Эванс хуучны үнэт зүйлс зардаг жижигхэн дэлгүүр ажиллуулдаг байжээ. 1990 оны зургадугаар сарын 16-ны өдөр Эванс дэлгүүрээсээ сураггүй алга болсон байна. Автомашин нь байрандаа байсан бөгөөд дэлгүүрийн хаалган дээр хоёр минутын дараа ирнэ гэсэн бичиг өлгөөтэй байжээ. 
Эванс 12.40 цагийн орчимд хажуу талд байрлах дэлгүүрээс алим болон гадил худалдаж аваад буцаад дэлгүүр рүүгээ явсан гэнэ. Дэлгүүрийн хогийн саванд гадилын хальс байсан нь түүнийг дэлгүүртээ эргэж ирсэн болохын баталгаа болж байна.  

Бүтэн өдрийн турш Эванс хотын хаа сайгүй хүмүүстэй тааралдсан бөгөөд гэрийнх нь гадаа хүртэл хүн харжээ. Хэрвээ Эванс эргэн дэлгүүр дээрээ ирсэн бол хоёр минутын дараа ирнэ гэсэн бичгийг яагаад хураагаагүй байсан юм бол? Үүнээс гадна дэлгүүр дотор түүний цүнх болон бусад зүйлс үлдсэн байжээ. Энэ хугацаанд Эвансыг Лондон, Франц, Австралид харсан гэсэн баримт байгаа боловч албан ёсоор батлагдаагүй юм. Эвансыг алга болох үед дэлгүүрт үл таних нэгэн хүн орж ирсэн гэнэ. Гэвч хэн ч энэ залууг олж чадаагүй юм. 25 жилийн дараа ч Тревэлайн Эвансын хэрэг хамгийн ээдрээтэй, битүүлэг хэргийн тоонд багтсаар байгаа аж.

Тревэлайн Эванс (Trevelyan Evans)

9 Келли Уилсон (Kelli Wilson)

17 настай Келли Уилсон хэмээх бүсгүй Гилмер хотын "Northeast Texas Video"-д ажилладаг байжээ. 1992 оны нэгдүгээр сарын 5-ны орой тэрээр видео хуурцаг зардаг дэлгүүртээ ажиллаж байгаад хажууханд нь байрлах банкнаас мөнгө авахаар гарсан байна. Үүнээс хойш хэн ч түүнийг хараагүй аж. Хэсэг хугацааны дараа бүсгүйн автомашиныг машины зогсоолоос олоход дугуй нь хагарсан байжээ. 

Бүсгүйн алга болсон талаарх мэдээлэл гарсан даруй хүмүүс аймшигтай таамаг дэвшүүлсэн байна. Түүнийг шашны үйл ажиллагаанд ашиглаж хүчиндэж, хэсэгчлэн амийг нь хороосон гэх яриа гарчээ.

1994 оны нэгдүгээр сард 8-нд сэжигтнүүд тодорсон бөгөөд тэдний дунд цагдаагийн ажилтан Жеймс Браун багтсан байна. Эдгээр сэжигтнийг хүүхдүүддээ бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэргээр шүүсэн бөгөөд үүнийг Уилсоны хэрэгтэй холбож тайлбарласан аж. Бүх сэжигтнүүд өөрсдийгөө Уилсоны хэрэгт буруугүй хэмээн хэлсэн бөгөөд бүсгүйн хэрэг одоо хүртэл тайлагдаагүй аж.

Келли Уилсон (Kelli Wilson)

10 Пол Армстронг (Paul Armstrong) болон Стивен Ломбард (Steven Lombard)

1993 онд Калифорнийн ачилтын байгууллагаас хоёр хүн ор сураггүй алга болж энэ компани олны анхаарлын төвд орсон байна. Цэвэрлэгч машины жолооч Стивен Ломбард, бульдозерын жолооч Пол Армстронг нар хэдийгээр хоорондоо холбоогүй байсан ч нэг өдөр, нэг цагт зэрэг алга болжээ.

Тухайн өдрийн өглөө Армстронг найз эмэгтэйтэйгээ  үдийн цайны цагаар уулзахаар болзоод салсан бөгөөд цагтаа ирээгүй  учир түүнийг алга болсон хэмээн мэдээлсэн байна. Харин Ломбардыг тухайн өдрийн цайны цагаар цалингаа авах гэж ажил руугаа орохыг нь хүмүүс харжээ. Үүнээс хойш түүнийг хэн ч хараагүй бөгөөд хэсэг хугацааны дараа түүний машиныг "K-Mart"-ын автомашины зогсоол дээр түлхүүртэйгээ байхад нь олсон байна.

Хамгийн хачирхалтай нь тухайн үед дэлгүүрийн эзэн Рэндал Райтын эргэн тойронд хачирхалтай зүйлс болж байсан гэнэ. 2009 онд Райтын эхнэр Мексик дэх зуслангийн байшингаасаа ор сураггүй алга болжээ. Бүсгүйг олж чадаагүй бөгөөд Райт энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг хүсээгүй байна.

Үүнээс гадна Райтын зургаан настай дагавар хүүхэд 1982 онд усан санд живж амиа алджээ. Хүүг Райт харж байсан гэнэ. Хэдийгээр хүүгийн нас барсныг золгүй явдал гэж үзэж байгаа ч Райтын эхнэрийн алга болсон шалтгааныг олохын тулд хүүгийн үхлийн хэргийг дахин сөхжээ. Гэвч тэд санаатай аллагын нотлох баримт олж чадаагүй аж.

Райтыг эхнэр хүүхдийнхээ хэрэгт буруутай үгүйг хэн ч мэдэхгүй байгаа ч түүний хоёр ажилтан нэг өдөр алга болсон нь хачирхалтай.

Пол Армстронг (Paul Armstrong) болон Стивен Ломбард (Steven Lombard)

8
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()