Бие галбиртаа тохируулан алдартнуудын баримталдаг австрали дэглэм

2018-06-25, 13:00
5,611

Амттаныг өдөрт зохих хэмжээгээр идэх нь шим тэжээлтэй хоол идсэнтэй тэнцдэг гэнэ. Гэхдээ амттан гэдэг ойлголтод чихэр, шоколад орохгүй гэдгийг санаарай. Австралийн хоол тэжээлийн мэргэжилтэн Габриэль Мастон (Gabrielle Maston) янз бүрийн бие галбиртай эмэгтэйчүүдэд тус бүрт нь зориулсан хоолны дэглэм бий болгосон байна. Бүсгүйчүүдийг дотор нь Эндоморф, Мезоморф, Эктоморф гэсэн гурван төрлийн биеийн галбирт ангилан авч үзжээ. Энэхүү дэглэм нь биеийн хэлбэрээс шалтгаалж өөр өөр амттан идэж энергиэ нөхөж  болох аж.

Бие галбиртаа тохируулан алдартнуудын баримталдаг австрали дэглэм

1 Эндоморф

Ийм биеийн галбиртай хүмүүс дундаж өндөртэй, богино гар хөлтэй, зөөлөн, дугуйвтар төрхтэй  байдаг. Мөн хүнд ястай байдаг. Эндоморф биеийн галбиртай алдартнууд бол Ким Кардашиан (Kim Kardashian), Кристина Агилера (Christina Aguilera), Бейонсе (Beyonce), Женнифер Лопез (Jennifer Lopez) нар юм.

Энэ ангилалд багтах хүмүүс илүүдэл нүүрс усыг муу шингээдэг, тиймээс уураг, тослог ихтэй хоол идэж болно. Эсвэл нүүрс ус багатай, бодисын солилцоо хурдасгадаг хүнс хэрэглэнэ. 

Идэж болох амттан: Самар, жимсгэнэ, чихэр багатай жимс, янз бүрийн үр тарианы талх, ногоо.

Жимс, жимсгэнийг үдээс өмнө л идэхэд болно, харин самар, ногоог үдээс хойш идэхэд өлсөх мэдрэмж дарна.

Эндоморф

2 Эктоморф

Эктоморф биеийн галбиртай хүмүүс өргөн мөр, хавтгай цээжтэй, урт мөчтэй, сул биетэй, өндөр туранхай, эмзэг бие махбодьтой, хүч чадал муутай байдаг. Мөн жин нэмж чаддаггүй, булчинлаг болоход хэцүү аж. Нэг харахад модель, загвар өмсөгчийн биетэй хүмүүс л гэсэн үг.

Виктория Бекхэм (Victoria Beckham), Кейт Мосс (Kate Moss), Жизель Бюндхен (Gisele Bündchen), Камерон Диаз (Cameron Diaz), Анжелина Жоли (Angelina Jolie) нар эктоморф төрлийн биетэй.

Идэж болох амттан: Нэвс, нэвсэн амттан, самар, самартай паста, жимстэй йогурт.

Эктоморф

3 Мезоморф

Яс булчингийн хөгжил сайн, хүчтэй, туранхай гуалиг, шөрмөслөг, төгс биеийн пропорцтой, бодисын солилцоо сайтай хүмүүс байдаг юм.  Гэхдээ энэ нь тэднийг жин нэмэхгүй гэсэн үг биш. Тиймээс жингээ барих хэрэгтэй.

Женнифер Энистон (Jennifer Aniston), Хэлли Берри (Halle Berry), Хайди Клум (Heidi Klum), Анна Курникова (Anna Kournikova), Ева Мендес (Eva Mendes) гэх мэт одууд мезоморф төрлийн биетэй юм. Ийм биетэй хүмүүс уургаар баялаг амттан идэхэд тохиромжтой.

Идэж болох амттан: Чанасан өндөг, бүх төрлийн ногоо, йогурт, смүүти, бяслаг, шувууны ясгүй мах.

Мезоморф

4 Холимог бие

Мэдээж хүн бүр дээрх гурван төрлийн биеийн галбирт багтахгүй. Өөрийн биеийн хэлбэрийг сайн ажигла, хэр хурдан жин нэмж буйгаа ч мөн хэмж. Жижигхэн сорил туршиж үзээд өөрийгөө дээрх гурваас ямар биеийн галбирт нь илүү дөхөж байгааг олж мэдээрэй.  

  • Бугуйгаа гараараа атган эрхий болон долоовор хуруугаа нийлүүлэх гэж оролдож үзээрэй.

Хуруунууд чөлөөтэй хүрч байвал: Эктоморф

Хуруунууд дөнгөж хүрч байвал: Мезоморф

Хуруунууд огт хүрэхгүй бол: Эндоморф

  • Эсвэл толинд хараад өөрийгөө ямар үсэгтэй төстэй биетэй байгаагаар шинжинэ

Хэрвээ I, H үсэгтэй төстэй бол эктоморф биетэй.

Хэрвээ X, T үсэгтэй төстэй бол мезоморф биетэй.

Хэрвээ О, А үсэгтэй төстэй биетэй бол эндоморф биетэй.

Холимог бие

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()