Оросуудын Лионель Мессид барьсан сюрприз

Лионель Мессигийн 31 насны төрсөн өдөр өчигдөр нижгэр болж өнгөрөв. Гэвч төрсөн өдрөө тэмдэглэх таатай шалтгаан түүнд байсангүй. Учир нь Аргентиний шигшээ баг Исландтай тэнцэж, Хорватад хожигдон, хоёр тоглолтын дараа ердөө ганцхан оноотой байгаа бөгөөд хэсгээсээ гарах эсэх нь ч тун эргэлзээтэй байгаа билээ. Гэсэн ч дэлхийн номер нэг хөлбөмбөгчний төрсөн өдөрт барьсан сюрприз олны анхаарлыг татахгүй байж чадсангүй. 

Оросуудын Лионель Мессид барьсан сюрприз
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Төрсөн өдрөөс илүү дараагийн тоглолт түүнд чухал

Месси багийнхныхаа хамтаар Москвагийн ойролцоох амралтын баазад байрлан, удахгүй Нигертэй тоглох шийдвэрлэх тоглолтондоо илүү анхаарал төвлөрүүлэхээр хичээж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Түүнд үнэндээ төрсөн өдрөөс илүү дараагийн тоглолт чухал гэдэг нь аргагүй. 

Төрсөн өдрөөс илүү дараагийн тоглолт түүнд чухал

2 Хүслээ шивнэх мөч

Гэсэн хэдий ч Аргентиний шигшээ багийнхан нь түүнд төрсөн өдрөөр нь бялуу бэлэглэж, хүслээ шивнэх лаа үлээлгэсэн бол энэ өдөр түүнийг бас нэгэн сюрприз  хүлээж байсан юм.

Хүслээ шивнэх мөч

3 Оросуудын барьсан сюрприз

Алдарт хөлбөмбөгчинд зориулан Москвагийн нарийн боовны мастерууд 60 кг жинтэй тун өвөрмөц шоколадан бялуу урласан байна. Мессиг дуурайлган хийсэн бялууны өндөр нь хөлбөмбөгчний өндөртэй ижил бол жин нь түүний биеийн жингээс 12 кг-аар бага юм байна.

Оросуудын барьсан сюрприз

4 Бялуугаар урласан Лионель Месси

Бялуугаа Мессигийн төлөөлөгчөөр дамжуулан бэлтгэлийн бааз руу нь хүргүүлжээ.

Дашрамд дуулгахад, Лионель Месси 1987 оны зургадугаар сарын 24-нд Аргентиний Росарио хотод төржээ. Тэрбээр Италийн цагаач гэр бүлээс гаралтай. Эцэг Хорхе Орасио Месси ган хайлуулах үйлдвэрийн ажилчин, ээж Мария Месси нь жирийн нэгэн цэвэрлэгч байжээ. Лионель Месси эцэг эхээс дөрвүүлээ, хоёр ах, нэг эгчтэй.

Бялуугаар урласан Лионель Месси

5 Энэтхэгчүүдийн түүнд барьсан бэлэг

Энэтхэгийн Каннур (Kannur) хотын иргэд энэ өдөр хайртай хөлбөмбөгчнийхөө төрсөн өдөрт бэлэг болгож, Мессигийн толгойн баримлыг урлаж, түүнд сюрприз барьсан талаараа цахим ертөнцөд зарласан байна.

Энэтхэгчүүдийн түүнд барьсан бэлэг

6 Гурван хүүгийн аав

Тэрбээр таван настайгаасаа эхлэн эцэг Хорхегийн дасгалжуулдаг “Грандоли” хөлбөмбөгийн клубт хичээллэж эхэлсэн байна. Харин 1995 оноос мэргэжлийн клубт тоглох болсон аж. Месси гурван хүүтэй бөгөөд хамгийн том нь зургаан настай бол бага  хүү нь энэ онд мэндэлжээ. 

Гурван хүүгийн аав

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()