Сурталчилгаа (15)
Хаах

Ники Минаж реппер Эминем хоёрын дунд хайрын романс үүссэн үү?

2018-06-25, 17:08
4,783

Алдарт дуучин бүсгүй Ники Минаж (Nicki Minaj) 2008-2014 онд реппер Сафари Самуельс (Safaree Samuels)-тэй үерхэж, сүй тавьж, гэрлэх дээрээ тулж байсан. Дараа нь мөн л реппер Мийк Милл (Meek Mill)-тэй хоёр жил болзсон юм. Харин сүүлийн үед тэрээр алдарт реппер Эминэм (Eminem)-тэй нэр холбогдоод байгаа билээ.

Ники Минаж реппер Эминем хоёрын дунд хайрын романс үүссэн үү?

2018 оны тавдугаар сард дуучин бүсгүй өөрийн шинэ “Big Bank” нэртэй дуундаа “Back to the back Maybach, stack the M’s/Told ’em I met Slim Shady, bag the M/Once he go black, he’ll be back again” гэж үглэдэг байна. Өөрөөр хэлбэл "Надтай нэг унтаад үзвэл буцаад ирнэ" гэсэн утгатай энэ дууг сонссон фэнүүд нь Никиг Эминемтэй үерхэж байгаа гэж бодох болжээ. Гэхдээ зөвхөн Ники ийнхүү дуундаа Эминемийг дурдсан гэвэл бас эндүүрэл. Эминем 2011 онд “Fast Lane” дуундаа Никигийн талаар мөн дуулдаг байна.

Никигээс Эминемтэй болзож байгаа эсэхийг нь асуухад тэрээр “Тийм” гэсэн хариулт өгсөн талаар “CNN"-ий сурвалжлагч ярьжээ. Дараа нь Эминем “Үнэн гэдгийг нь та нар мэдэж байгаа” гэж мөн хэлсэн байна. Үүний хариуд Ники “Хонгор минь хурим хүртлээ нууя гэж бодсон юм. Гэртээ хариад ярья” гэж Ники хариулсан байна.

Дараа нь Эминем Бостонд хийсэн тоглолтынхоо үеэр “Та нар намайг Никитэй үерхээсэй гэж хүсэж байна уу? Сайн байна, би ч мөн адил. Ники чи яг одоо намайг үзэж байвал хоёулаа энэ тухай жич ярья” гэж хэлжээ. Үүнийг мэдсэн Ники хөгжилтэй хариу өгч, хамтарсан уран бүтээл гаргая гэж урьжээ. 

Үүнээс үзэхэд алдартай дуучид маань хараахан болзчихоогүй байгаа бололтой. Зүгээр л багахан даажигнасан нь харагдаж байна. Харин цаашид хамтарч дуу хийж магадгүй бололтой шүү.

Зургадугаар сарын 24-ний өдөр Ники “BET Awards”-т оролцож шинэ дуугаараа олныг баясгасан юм. Тус арга хэмжээнд Эминем оролцоогүй ч уулзсан байх магадлалтай гэнэ шүү.

Дуучин маань эхлээд хар халаадтай, дараа нь латекс материалтай задгай, улаан өнгийн хувцастай гарч ирэн “Chun-Li” дуугаа дуулсан юм. Дууныхаа нэртэй хүзүүний зүүлт зүүж, үсээ олон өнгийн сортой болгосон нь содон харагдаж байлаа.

Тэрээр тачаангуй бүжиг бүжиглэж, тайзан дээр мөлхөж байсан нь залуусыг доргиож чадсан аж.

Дараагийн үзүүлбэртээ тэрээр ягаан богино даашинз өмсөж, морин дээр тэгнэн хэвтэж, Эминемийн тухай өгүүлсэн “Big Bank” дуугаа дуулжээ.

Харин үзэгчдийн суудалд суухдаа тэрээр тун халуухан задгай энгэртэй, саарал өнгийн богино даашинз өмссөн байлаа. "BET Awards"-ын хөтлөгч Жэйми Фокс (Jamie Foxx) олны дундаас Никиг онцолж яриа өдсөн юм.

Тайзны үзүүлбэрээс гадна Ники “Үзэгчдийн сонголт”, “Шилдэг эмэгтэй хип хоп уран бүтээлч” шагналд нэр дэвшсэн байна. Гэвч рэппэр Карди Би (Cardi B) шилдгээр шалгарчээ.

2018 оны "BET Awards"-ын үеэр Ники Минажийн толилуулсан үзүүлбэрийг та хүлээн авч үзнэ үү.

4
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()