51 настай үзэсгэлэнт бүсгүй Николь Кидманы амьдралын түүх

Дэлхийн хүн болгоны шахам мэддэг, алдартай жүжигчин байна гэдэг ховор хувь тохиол билээ. "Австрали хурга" нэрээрээ анх Холливудынханд танигдаж, энэ "их айл"-д хөл тавьсан бүсгүй өдгөө 51 настай. Үзэсгэлэнт бүсгүй, жүжигчин Николь Кидман (Nicole Kidman) 1983 оноос эхлэн 60 гаруй кинонд дүр бүтээж, “Оскар”-ын шагнал болон гурван удаа "Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болсон байна. Ингээд Холливудын шаргал үст сайхан бүсгүйн амьдралын түүхээс сонирхуулъя.

51 настай үзэсгэлэнт бүсгүй Николь Кидманы амьдралын түүх
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1

Николь Кидман 1967 оны тавдугаар сарын 21-нд АНУ-ын Хавайн алын Хонолулуд төрсөн байна. Бүсгүй австрали гаралтай бөгөөд Николийн гэр бүлийнхэн түүнийг дөрвөн настай байхад Австралид  нүүж очжээ.

2

Багадаа Николь бүрэг ичимхий, дуугүй хүүхэд байсан учир эцэг эх нь түүнийг балетын сургуульд өгсөн байна. Балетын сургалтанд явснаар тэрээр өөрийгөө жүжигчин талаас нь нээж, театрын урлагийг судалж, Австралийн "Филип Стрит" театрын залуусын сургалтанд суух болжээ.

3

Кидман 15 наснаасаа эхлэн Австралид зураг авалтанд оролцох болсон гэнэ. Түүний хамгийн анхны уран бүтээл нь дуучин Пэт Уилсон (Pat Wilson)-ы “Bop Girl” дууны клип байжээ. Ингээд 16 насандаа тэрээр “BMX Bandits” кинонд тоглосон байна.

4

Николийг 17 настай байхад ээж нь хөхний хорт хавдартай болсон учир тэрээр цаашдаа жүжигчний коллежид суралцах боломжгүй болжээ. Ингээд тэрээр массажистын сургалтанд сууж, массаж хийхээр болсон байна. Өөрийн олсон бүх орлогоо Николь ээжийнхээ эмчилгээнд зориулж байсан гэнэ.

5

1988 онд тэрээр "Bangkok Hilton" киноны гол дүрд тоглосон байна.

6

1989 онд Холливудын “Dead Calm” кинонд далайн офицерийн эхнэрийн дүрд тогложээ. Энэхүү кинонд дүр бүтээснээс хойш түүнийг АНУ-д кинонд тоглооч хэмээн урих болсон байна.

7

1989 онд “Days of Thunder” кинонд тоглож байхдаа Том Круз (Tom Cruise)-тай танилцсан бөгөөд удалгүй тэд гэрлэсэн юм. Кидман энэ кинонд "NASCAR" уралдааны машины жолоочид дурласан эмэгтэйн дүр бүтээж, тухайн залууг ослын дараа тэнхрэхэд нь тусалдаг аж. Энэ бол Австрали бүсгүйн хамгийн том дүр байсан бөгөөд тэрээр 200 мянган долларын цалин авсан байна.

8

Жоли болон Питт нарыг нэр холбогдон гарч ирэхээс өмнө Том Круз, Николь Кидман нар Холливудын хамгийн сайхан хосын тоонд багтаж байжээ. Тэд Изабелла Жейн, Коннор Энтони хэмээх хүүхдүүд өргөж авсан аж.

9

1991 онд Кидманы тоглосон “Billy Bathgate” киноны гэмт хэрэгтний нууц амрагийн дүр нь түүнд хамгийн анхны “Алтан бөмбөрцөг” шагналыг авчирчээ. Тэрээр “Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин” болсон байна.

10

1995 онд найруулагч Гас Ван Сентийн "To Die For" хэмээх кинонд тэр өмнөхөөсөө тэс өөр дүр бүтээжээ.

11

Николь, Том нар танилцсанаасаа хойш хэд хэдэн кинонд хамтдаа дүр бүтээсэн. 1992 онд “Far and Away” кинонд тоглосон байна.

12

1999 онд Круз болон Кидман нар Стэнли Кубрикийн сүүлийн бүтээл болох “Eyes Wide Shut” киноны гол дүрд мөн тоглосон юм. Тэд шаардлагатай хугацаагаар кино зураг авалтанд оролцох болно гэж гэрээ байгуулжээ. Уг эротик киног бүтээхэд 400 хоног шаардагдсан бөгөөд зураг авалтын дараах бэлтгэл хэмээн дахин нэг жил өнгөрсөн байна. Найруулагчийг нас барснаас хэдэн сарын дараа кино олны хүртээл болжээ.

13

Стэнли Кубрикийн кинонд тоглосны дараа 10 жилийн турш хамтран амьдарч байсан хосууд салахаар шийдсэн байна. Тэд сүүлийн кинондоо нэг нэгнээсээ холдсон гэр бүлийн хосуудын дүр бүтээснээс гадна олон цагийн турш нүцгэн байсан нь тэдний салалтын шалтгаан болсон гэж үзэх хүмүүс цөөнгүй. Зураг авалтын багийнхан "Зураг авалт эхлэхээс өмнө Том болон Кидман нарын харилцаа тийм ч таатай байгаагүй. Зураг авалтын үеэр тэд олны өмнө хэрэлдэх болсон" гэжээ.

14

Харин сэтгүүлчдийн үзэж байгаагаар хосуудын салах болсон шалтгаан нь шашин шүтлэг гэнэ. Учир нь Кидман католик, харин Том сайентологи шашинтай байсан аж. Гэрээний дагуу тэдний бүх хөрөнгө Томд үлдэх ёстой байсан гэнэ. Хосууд салсны дараахан Кидман "Зөвхөн Крузэд хайртай. Хэрвээ хүүхэдтэй байсан бол бид салахгүй ч байсан байж магадгүй" гэж хэлж байжээ.

15

2001 онд хосууд салсныхаа дараа "Stanley Kubrick: A Life in Pictures" баримтат кинонд ярилцлага өгсөн бөгөөд энэ нь тэдний тоглосон хамгийн сүүлийн кино байсан гэхэд болно.

16

Крузаас салах үедээ Кидманыг зургаан сартай жирэмсэн байсан, сэтгэл санааны хямралаас болж зулбасан байх магадлалтай гэсэн яриа гарч байжээ. Хэсэг хугацаанд Кидман уран бүтээлээ орхисон ч эргэн кино ертөнцөд ирсэн байна. 2001 онд тэрээр найруулагч Баз Лурманы “Moulin Rouge” мюзиклд гол дүр бүтээжээ. Мюзиклын бүх дууг Кидман өөрөө дуулсан байна. Энэхүү кино нь мартагдсан уран бүтээлийг сэргээсэн гэхэд болно.

17

Кидманы хувьд “Хөнгөмсөг бүсгүй Сатин”-ы дүрийг бүтээхэд ихээхэн хэцүү байсан гэжээ. Зураг авалтын үеэр тэрээр хоёр ч удаа хавиргаа хугалж байсан гэнэ. Эхний удаад өндөр өсгийт дээр бүжгийн бэлтгэл хийж байгаад шатнаас унасан бөгөөд хамтрагч нь түүнийг барьж авч чадаагүй байна. Тэрээр туслахаа корсетыг нь чангалаад өгөөч гэж гуйхад туслах нь хэт чанга татсан учир эдгэж амжаагүй хавирга нь дахин хугарчээ.

18

Харин  дараа нь “The Others” кино дэлгэцээр гарч 200 сая долларын орлого олсон байна. Уг кино 17 сая долларын төсөвтэй байжээ.

19

2003 онд Кидман найруулагч Стивен Долдригийн бүтээл “The Hours” кинонд Виржиния Вульфын дүрийг бүтээснээрээ тэр “Шилдэг эмэгтэй дүр”-ээр “Оскар”-ын шагнал хүртсэн байна. Уг кинонд тэрээр сэтгэл санааны гүн хямралд орсон, амиа хорлохыг завдаж буй зохиолч эмэгтэйн дүрийг бүтээсэн аж.

20

Майкл Каннингемийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг кино 2002 онд нэлээд шуугиан дэгдээсэн байна. “Оскар”-ын шагналаас гадна тэрээр энэхүү дүрээр Берлиний кино наадмын “Алтан бөмбөрцөг” шагнал хүртжээ.

21

2003 онд Кидман дуулиант найруулагч Ларса фон Триерын “Dogville” кинонд тоглосон бөгөөд энэхүү зураг авалтын талаар ийнхүү тайлбарласан байна. Тэрээр кино найруулагчтай тун харьцаа муутай байсан гэнэ. Учир нь триер кино бүтээхийн тулд жүжигчидтэйгээ хэрэлдэж, тэднийг доромжилж байжээ. Ийнхүү "Dogville" киноны дараагийн ангийг бүтээх саналыг Кидманд тавихад тэрээр татгалзсан байна.

“Нэг өдөр зураг авалт гайхалтай сайхан өндөрлөж байсан бол өөр нэг өдөр хар дарсан зүүд мэт байсан. Нэг өдөр Ларс надтай сайхан харьцаж, харин заримдаа миний тэвчээрийг бардаг байсан. Би юу болж байгааг огтхон ч ойлгож байгаагүй. Мэдээж шүү дээ, жүжигчин найруулагчийн толгойд ямар бодол байгааг мэдэх ёсгүй”.

22

2006 онд Кидманд “Австралийн иргэний одон” гардуулсан бөгөөд энэ нь Их Британийн баатрын цолтой ижил юм. Жүжигчний хамтаар энэхүү шагналыг Нобелийн шагналд нэр дэвшигч Барри Маршалл, Робин Уоррен болон санхүүгийн сайд Кен Генри нар хүртсэн байна. Хотын захирагч Майкл Жеффери Кидманы кино уран бүтээл, эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлжээ.

23

2006 онд Кидман дахин гэрлэсэн юм. Түүний хоёр дахь нөхөр нь Австралийн дуучин Кит Урбан юм.

24

Ингээд тэрээр урт хугацааны турш эмчилгээ хийлгэж, хичээснийхээ эцэст 41 насандаа хүүхэдтэй болжээ. Хосууд найман настай Сандэй Роуз Кидман-Урбан болон зургаан настай Фэйт Маргарет Кидман-Урбан хэмээх охидтой болжээ. Харин Фэйт Маргарет Кидман-Урбаныг тээгч эх төрүүлсэн байна. Хөл хүнд байх үедээ Кидман кино ертөнцөөс холджээ.

25

2014 онд Кидман тайзнаа эргэн ирж, “Grace of Monaco” кинонд Грейс Келлигийн дүрийг бүтээсэн байна.

26

2016 онд тэрээр найруулагч Гарт Дэвисийн бүтээл, болсон явдлаас сэдэвлэн бүтээсэн “Leo” хэмээх кинонд тогложээ. “25 настай энэтхэг гаралтай, австрали гэр бүлд өргүүлсэн бизнесмэн залуугийн тухай энэ кинонд гардаг бөгөөд тэрээр 25 жилийн дараа төрсөн ээжийгээ хайхаар шийддэг аж”. Энэхүү кино “Оскар”-ын кино наадамд зургаан төрлөөр нэр дэвшсэн бол Николь Кидман “Туслах дүрийн шилдэг эмэгтэй” төрөлд нэр дэвшсэн байна.

27

50 насны төрсөн өдрөө Кидман “How to Talk to Girls at Parties” киноны панкуудын хатан хааны дүрээр угтжээ. Киног 2017 онд Каннын кино наадам дээр танилцуулсан байна.

28

Сүүлд тэрээр “Aquaman” кинонд Атлантидагийн хатан хааны дүрийг бүтээжээ.

43
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()