Бидний нүүрний арьсанд хоёр төрлийн хачиг "амьдардаг"

Та өөрийн бие эрхтэнүүд, хамар, нүд, сормуус, арьсныхаа талаар бүх зүйлийг мэднэ гэдэгтээ итгэлтэй байна уу? Бид бие организмаа хэзээ ч бүрэн гүйцэд судалж чаддаггүй гэж ярьдаг нь зарим талаараа үнэний хувьтай. Тэгвэл бид танд зориулж нүүрний талаар сонирхолтой, хачирхалтай мэдээллийг хүргэе. Таныг гайхашруулна гэдэгт итгэлтэй байна.

Бидний нүүрний арьсанд хоёр төрлийн хачиг "амьдардаг"
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Аман дотор яс бий

Энэ яс хэлний булчингийн доор байрладаг юм. Хэлний доорх ястай хүзүүний зарим булчин холбогддог. Энэ ясыг та рентгений тусламжтайгаар олж харах боломжтой. Хальт харахад хоолойд тээглэсэн яс мэт үзэгдэх бөгөөд таны хэлэнд зангууны үүргийг гүйцэтгэж, хэлний хойд хэсгийг хөдөлгөөнгүй хадгалах зорилготой.

Аман дотор яс бий

2 Нүүрэн дээрх амьтад

Хэдийгээр тийм ч таатай мэдээ биш хэдий ч таны нүүрэн дээр хоёр төрлийн аалз хэлбэрийн хачиг байдаг гэнэ. Харамсалтай нь эдгээр хачиг нүдэнд үл харагдаж, гарт үл баригдах учир та түүнийг оролдож мэдрэх гэсний хэрэггүй. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Тэд таны нүүрэнд ямар ч хор учруулахгүй ч хэмжээ нь ихэссэн тохиолдолд батга гарах магадлалтай. Бүх хөхтөн амьтанд энэ төрлийн хачиг бий.

Нүүрэн дээрх амьтад

3 Хамрын нүхний нэг нь чиглүүлэгч юм

Та чиглүүлэгч хамрын нүх байдаг гэдгийг мэдэх үү? Энэ бол их хэмжээний агаар ордог хамрын нүх юм. Бүтэн өдрийн турш энэ үйл явц өөрчлөгдөх магадлалтай бөгөөд таны юу үнэрлэж байгаагаас шалтгаалдаг байна. Үүний ачаар таны тархи аливаа нэгэн үнэрийг мэдэрч чаддаг аж. Хэрвээ итгэхгүй байгаа бол доош харж байгаад хамарныхаа нүхийг шалгаад үзээрэй. Нэг хамар нь нөгөөхөөсөө илүү их агаарыг сорох болно.

Хамрын нүхний  нэг нь чиглүүлэгч юм

4 Дээд талын сормуус доод талынхаас хоёр дахин их

Хэрвээ та сормуусаа тоолж байгаагүй л бол дээд сормуус доод сормууснаасаа их хэмжээтэйг мэдэхгүй л болов уу. Ойролцоогоор хүн бүрт 200 ширхэг дээд сормуус, 100 ширхэг доод сормуус байдаг гэнэ.  Нэг сормуус унаж нөгөө сормуус ургаж байдаг учир тоо нь үргэлж өөрчлөгддөг. 4-8 долоо хоногийн турш энэ төрлийн солилцоо явагддаг.

Дээд талын сормуус доод талынхаас хоёр дахин их

5 Тайвшрахын тулд хацраа чимх

Сэтгэл судлаач Ориана Арагоны үзэж байгаагаар хацраа чимхсэнээр та сэтгэл хөдлөлөө хянах боломжтой гэнэ. Тиймээс хэрвээ хэт их сэтгэл хөдлөлтэй, уур бухимдалтай байвал хацраа чимхээд үзээрэй.

Тайвшрахын тулд хацраа чимх

6 Хамрын доорх хонхорхой ямар ч үүрэг гүйцэтгэдэггүй

Хамар болон уруул хоорондын зайг “фильтр” гэж нэрлэдэг байна. Зарим хүний хувьд энэ хонхорхой маш тод байдаг бол заримд нь огт харагддаггүй. Гэхдээ энэ хонхорхой ямар ч үүрэг гүйцэтгэдэггүй. Заримдаа “фильтр” харагдахгүй байх нь согтууруулах ундааны синдромтой болохыг илтгэдэг.

Хамрын доорх хонхорхой ямар ч үүрэг гүйцэтгэдэггүй

7 Инээмсэглэхийн тулд хүч зарцуулах шаардлагатай

Инээмсэглэхэд жуумалзахаас илүү их хүчийг зарцуулдаг гэнэ. Инээмсэглэхийн тулд 53 булчингаас 12-ыг нь чангалах хэрэгтэй байдаг бол, жуумалзахад 11 булчин л чангардаг аж. Хуурамчаар инээхэд төдийлөн хүч шаарддаггүй байна.

Инээмсэглэхийн тулд хүч зарцуулах шаардлагатай

8 Нүүрний хамгийн хүчтэй яс бол эрүү

Эрүү бол хамгийн хүчтэй яс бөгөөд бид энэ үүгээр ямар нэгэн зүйлийг зажилдаг. Бидний эрүүний яс орангутан болон гиббоныхоос хүчтэй боловч горилл, шимпанзегээс сул чадвартай.

Нүүрний хамгийн хүчтэй яс бол эрүү

9 Таны аманд дэлхийн хүн амын тооноос ч их нян бий

Хэрвээ та дэлхий дээрх хүн амыг их байна гэж үзэж байвал таны аман дотор юу болж байгааг төсөөлөөд үз дээ. 20 тэрбум орчим нян таны хэлэн дээр байрладаг. Тэд өсөж үржихэд таатай нөхцөлд амьдарч байгаа учир хэзээ ч устаж үгүй болохгүй. Тиймээс нян бол таниас салшгүй нэгээхэн хэсэг юм.

Таны аманд дэлхийн хүн амын тооноос ч их нян бий

13
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()