Эрдэмтдийн хийсэн санаанд багтамгүй туршилтууд

Эрдэмтдийг өрөвч зөөлөн, сайхан сэтгэлтэй гэж тодорхойлоход бэрх. Учир нь тэд ихэвчлэн хүн, амьтан болон өөр дээрээ туршилт хийдэг учраас ийн үзэх болсон байх. Үнэндээ фантастик кинонд л ашиглаж болохоор тийм туршилтыг бодит амьдрал дээр хэрэгжүүлж, бусдыг болон өөрийгөө эрсдэлд оруулдаг хүмүүс бол яах аргагүй тэд. Ингээд эрдэмтдийн хийсэн өвөрмөц туршилтуудыг сонирхоцгооё.

Эрдэмтдийн хийсэн санаанд багтамгүй туршилтууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Австрийн эрдэмтэд лабораторид тархи ургуулжээ

Австрийн эрдэмтэд томоохон нээлт хийсэн бөгөөд тэд тархийг лабораторид ургуулж чадсан байна. Тархи шилэн саван дотор хөвөхгүй байгаад тэд ихээхэн олзуурхаж буй юм. Өөрөөр хэлбэл, энэ бол дөрвөн мм-ийн диаметртэй “тархины бүтэц” юм.

Лабораторийн нөхцөлд бүтээсэн анхны "тархи"-ны  ачаар эрдэмтэд тархины “ус багадалт” хэмээх өвчний талаар судалгаа хийж чадсан байна. Үүнээс гадна энэ аргыг аутизм болон сэтгэцийн өвчнийг судлах зорилгоор ашиглаж болно.

Австрийн эрдэмтэд лабораторид тархи ургуулжээ

2 Норвегийн эмч “Клиникийн үхэл”-ээс өвчтөнөө аварчээ

Норвегийн Наварик хотын эмч Анна Багенхольм 1999 онд уулын цанаар гулгаж байгаад золгүй осолд оржээ. Тэрээр мөсөн доорх харзанд 80 минутын турш байсан гэнэ. Аннагийн хөлдсөн биеийг хамгийн ойр байрлах эмнэлэгт нисдэг тэргээр хүргэсэн ч бүсгүй нас барсан мэт харагдаж байжээ.

 Мадс  Гилберт эмч

Норвегийн эмч “Клиникийн үхэл”-ээс өвчтөнөө аварчээ

Тус эмнэлгийн эмч Мадс Гилберт бүсгүйн хөрсөн биеийг гурван цагийн турш бага багаар дулаацуулснаар аажмаар зүрх нь цохилж эхэлжээ. Аннагийн бие бага багаар сайжирсаар тэрээр амьд гарч чадсан бөгөөд энэ түүх боломжгүй зүйл гэж байдаггүй болохыг баталсан байна.

 Анна Багенхольм

3 Өөр дээрээ туршилт хийдэг эрдэмтэн

Ихэнх эрдэмтэд туршилтыг өөр хүн дээр хийдэг бол Стеларк хэмээх энэ эрдэмтэн туршилтуудаа өөр дээрээ хийдэг байна. Түүний жинхэнэ нэрийг Стелиос Аркадиу (Stelios Arcadiou) гэдэг боловч тэрээр 1972 онд нэрээ сольжээ.

Өөр дээрээ туршилт хийдэг эрдэмтэн

Стеларк өөрийгөө робот болгон хувиргадаг. Тэгээд мэс заслын аргаар удирдагч-роботыг өөрийн биетэй холбож, цахим сүлжээний тусламжтайгаар бусад хүмүүсээр өөрийгөө удирдуулдаг байна.

Түүний өөр нэгэн туршилт нь гар дээрээ чихтэй болсон явдал юм. Эмч нар түүний гарын шуун дээр гурав дахь чихийг нь суулгаж өгчээ.

4 Био цахилгааны тусламжтайгаар арьсны эд эсийг сэргээжээ

Эд эсийг нөхөн төлжүүлэх зорилгоор цахилгаан ашиглах санааг Мэри Шеллигийн “Франкенштейн” зохиол хэвлэгдэн гарахаас өмнө буюу 1818 оноос өмнө хэрэгжүүлж байсан аж. Италийн эмч Жованни Альдинигийн (1762-1834) нас барсан хүмүүсийг цахилгааны тусламжтайгаар амилуулж буй туршилт дээрх зохиолчид сэдэл өгсөн бололтой. Гэхдээ энэ туршилтыг саяхныг хүртэл хуурамч зүйл гэж хүлээж авч байсан гэнэ.

Биологич, судлаач Майкл Левин (Michael Levin) био цахилгааны эмчилгээг орчин үед "авчирсан" байна. Тэрээр үхэжсэн эд эсийг цочролд оруулахын тулд бичил цахилгааныг ашигладаг аж. Энэхүү судалгааны талаар Синти Граберын “Matter” номноос уншиж болно.М

Жованни Альдинигийн туршилт

Био цахилгааны тусламжтайгаар арьсны эд эсийг сэргээжээ

5 Хүний толгойг шилжүүлэн суулгах боломжтой гэж үзжээ

Сүүлийн хэдэн жилийн турш толгойг өөр биед шилжүүлэн суулгаж болох эсэх талаар хэд хэдэн туршилт явагджээ. 1959 онд Хятадын эрдэмтэд нохойны толгойг амжилттай шилжүүлэн суулгасан бол 1970 онд сармагчны толгойг мөн шилжүүлэн суулгасан нь үр дүнтэй болжээ. Нугасыг нь хэрхэн холбох нь хамгийн гол асуудал байсан бөгөөд сармагчин болон нохойны аль аль нь удаан амьдарч чадаагүй юм.

2013 оны долдугаар сард Италийн эрдэмтэн Серхио Канаверо орчин үед толгой шилжүүлэн суулгах боломжтой гэж үзжээ. Түүний хэлж байгаагаар хамгийн түвэгтэй зүйл нь үйлчлүүлэгч болон донорын нугасыг холбох явдал гэнэ. Үүнээс гадна энэхүү хагалгааг амжилттай болгохын тулд нугасыг маш цэвэрхэн зүсэх хэрэгтэй гэжээ. Түүний энэхүү санааг ихэнх нь хүлээн зөвшөөрөөгүйгээр барахгүй үл ойшоосон байдалтай хүлээн авсан байна. Одоогийн байдлаар бодитоор хэрэгжүүлээгүй байгаа аж.

Хүний толгойг шилжүүлэн суулгах боломжтой гэж үзжээ

6 Гоо сайхны мэс заслын эмч өөртөө төгс эхнэр бүтээжээ

Дэвид Мэтлок эмч үргэлж олон жилийн турш төгс эхнэр хайж байсан гэнэ. Вероника хэмээх энэ эмэгтэй үтрээний хагалгаа хийлгэхээр түүнд хандах үед тэрээр бүсгүйд анхны харцаар дурласан ажээ. Эсвэл тэрээр Вероникаг өөрийн үгэнд дуулгавартайгаар орох нэгэн гэдгийг анзаарсан ч байж болох юм. Тэрээр бүсгүйд хэд хэдэн хагалгаа хийсэн бөгөөд эрүүний хэлбэрийг нь өөрчилж, өөхийг нь соруулж, булчин суулгасан байна. Харин дараа нь Дэвид Мэтлок эмч бүсгүйд гэрлэх санал тавьжээ. Мэдээж бүсгүйн түүнтэй гэрлэхийг зөвшөөрч, Дэвид төгс эмэгтэйтэйгээ гэрлэсэн байна.

Гоо сайхны мэс заслын эмч Дэвид Мэтлок төгс эхнэрийнхээ хамтаар

Гоо сайхны мэс заслын эмч өөртөө төгс эхнэр бүтээжээ

7 "Сафар төв" үхсэн нохойг амь оруулжээ

Пенсильвани мужийн Питсбург дэх Сафарын төв нь нас барагсдыг дахин амь оруулж болох эсэх талаар судалгаа хийжээ. 2005 онд эрдэмтэд хэд хэдэн нохойны биенээс бүх цусыг нь соруулж аваад оронд нь давсны уусмал хийжээ. Ийм туршилтын үр дүнд ноход гурван цагийн турш клиникийн үхлийн байдалтай байсан гэнэ. Харин дараа нь эрдэмтэд давсны уусмалаа дахин соруулж аваад, буцаад цусыг нь юүлжээ. Удалгүй ноход ч сэргэсэн байна.

Ийм аргаар осолд орсон эсвэл эдгэшгүй өвчин туссан хүмүүсийг түр хугацаанд клиникийн үхлийн байдалд оруулж, эмчилгээний арга олдох хүртэл хадгалах боломжтой гэнэ.

"Сафар төв" үхсэн нохойг амь оруулжээ

8 Австралийн зураачид хүний эсээр баримал хийж байна

Шинжлэх ухаан, урлагтай холбогдох болжээ. Баруун Австралийн их сургуулийн “Симботик А” багийнхан амьд эс агуулсан баримал бүтээж эхэлсэн байна. Тэдний уран бүтээл дунд хүний эсээр хийсэн чих, хулганы эсээр хийсэн арьсан хүрэм, мэлхийний эсээр хийсэн “стейк” хүртэл байгаа гэнэ. Хамгийн анхны баримлуудынх нь дунд "Хагас амьд хүүхэлдэй" байсан аж. Нэг талаас харахад энэ нь аймшигтай мэт санагдавч, нөгөө талаас гайхашралыг төрүүлнэ.

Австралийн зураачид хүний эсээр баримал хийж байна

9 Мичиганд Франкенштейн эмч үзлэг хийсээр л...

Франкенштейн бодит байдал дээр үнэхээр оршдог гэнэ шүү. Мичиган мужийн Бельвийд 85 настай Уолдо Э.Франкенштейн гэгч эмч байдаг аж. Тэрээр 55 жилийн турш гэр бүлийн эмчээр ажилласан бөгөөд Хэллоуины баярын үеэр аймшигт Франкенштейний дүрд хувирах дуртай юм байна.

Франкенштейн эмч өөрийн нэрийг эрүүл мэндийн сайтан дээрээс харах дуртай байдаг гэсэн. Жишээлбэл, "Үзлэгийг мэргэжилтэн Франкенштейн хийнэ",  "Мэргэжилтэн Франкенштейн зөвлөгөө өгнө" гэх мэт.

Мичиганд Франкенштейн  эмч үзлэг хийсээр л...

7
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()