Та үүнийг мэдэх үү?

Таны мэдлэгийн хүрээг тэлэх үүднээс бид "Та үүнийг мэдэх үү" булангаараа сонирхолтой мэдээ мэдээлэл хүргэдэг билээ. Ердөө зам барихын тулд 2300 жилийн настай пирамидыг нураасан гэдгийг та мэдэх үү? Эсвэл хүмүүс гар утсаа шалгахын тулд секс хийхээ түр завсарладаг талаар дуулж байсан уу? 

Та үүнийг мэдэх үү?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Шүхэртэй минж

1948 оны үед АНУ-ын Айдахо мужийнхан хоёр асуудалтай тулгарчээ. Нэгдүгээрт, тэнд минж үржүүлгийн том төв байсан бөгөөд тэд минжнүүдийг хүний хөл хүрэхгүй газар нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Хоёрдугаарт, дэлхийн II дайнаас үлдсэн маш олон шүхрээ яахаа мэдэхгүй байсан аж. Ингээд тусгай хайрцаг хийж, түүндээ минжнүүдийг суулгаад хөөргөсөн байна.

Шүхэртэй минж

2 Покемонтойгоо гэрлэдэг байжээ

Покемонтой тоглоом япончуудын дунд алдартай ч өдгөө дэлхий дахинд хүүхэд залуус тоглох болсон. Тоглогчид Покемон хэмээх амьтдаа өсгөж том болгоод хооронд нь зодолдуулж тоглодог. Тэгвэл уг цахим тоглоомын номын санг ухаж үзвэл япон хүмүүс покемонтойгоо гэрлэж байсан талаар сонирхолтой түүх байдаг. Харин гэрлэж байсан гэдгийг нь “Нэг ширээний ард хамтдаа хоол идсэн” хэмээн англи хэл рүү орчуулсан  байдаг аж. Магадгүй тэд ямар нэг үүрэг хариуцлага хүлээхээс айсан бололтой.

Покемонтойгоо гэрлэдэг байжээ

3 Зам барих зорилгоор Майягийн пирамидыг нураажээ

2013 онд Төв Америкт орших Белиз улсын нэгэн зам барилгын компани зам барихад шохойн чулуу хэрэгтэй байсан учир хамгийн ойр байрлах байгалийн баримлыг ашигласан байна. Энэ нь 2300 жилийн настай Майягийн пирамид байсан гэнэ. Тэд энэхүү алдарт түүхэн олдворыг залхуугаасаа болж нураасан боловч 24.000 ам долларын торгууль төлсөн байна.

Зам барих зорилгоор Майягийн пирамидыг  нураажээ

4 Дэлхийн санхүүгийн системийн ихэнх нь 10 жилийн өмнө үүсчээ

Дэлхийн санхүүгийн системийн ихэнх нь 1959 онд үүссэн COBOL програмын тусламжтай бичигдсэн байдаг гэнэ. Энэ системийг сайн мэддэг хүмүүс нас өндөр болж, хорвоог орхиж байгаа учир хүн төрөлхтөн шинэхэн програмистуудыг бэлдэхээр яарч байна.

Дэлхийн санхүүгийн системийн ихэнх нь 10 жилийн өмнө үүсчээ

5 “Ghostbusters” киноны дууг хамгийн сүүлд зохиожээ

Кино зураг авалт дуусаж байхад уг бүтээл өөрийн гэсэн дуугүй байсан учир зураг авалтын багийнхан Рэй Паркер (Ray Parker)-ийг өөрийн авьяасаа гаргахыг хүссэн байна. Ингээд тэд түүнд хэдхэн хоногийн хугацаа өгсөн аж. Тэрээр шавьж устгах сурталчилгааг харж байгаад киноны дуугаа 2-3 цагийн дотор зохиосон байна.

“Ghostbusters” киноны дууг хамгийн сүүлд зохиожээ

6 Ямар ч төрөлд хувирах боломжтой шувууд

Ирландын Скеллинг-Майкл арал зураг авахад ихээхэн тохиромжтой, байгалийн гоо үзэсгэлэнтэй газар билээ. Гэхдээ энэ газар порги хэмээх шувууд байдаг бөгөөд тэднийг фотошопын туслалцаагүйгээр шахам хүссэн амьтныхаа дүрд хувиргах боломжтой гэнэ.

Ямар ч төрөлд хувирах боломжтой шувууд

7 Халк анх ногоон байгаагүй

Бидний мэдэх Халк үргэлж ногоон өнгөтэй мангас байгаагүй бөгөөд киног анх найруулахдаа түүнийг зөвхөн шөнийн саарал мангас мэтээр харуулахаар зорьж байсан аж. Ингээд олон удаагийн өөрчлөлтийн үр дүнд түүнийг ийнхүү ногоон болгож өөрчилжээ.

Халк анх ногоон байгаагүй

8 Мэлхийг жирэмсний тест болгож ашигладаг байжээ

Дээр үед хүн мэдээж жирэмсний тест байгаагүй учир 1930-1950 оны үед жирэмсэн эсэхээ мэлхийгээр шалгадаг байжээ. Эмч нар Африкийн хумст мэлхийг шээсэнд хийгээд хэсэг хугацаанд харзнадаг бөгөөд хэрвээ бүсгүй жирэмсэн бол мэлхий өндөг гаргадаг байсан гэнэ.

Мэлхийг жирэмсний тест болгож ашигладаг байжээ

9 Сексээс өөр сонирхох зүйл бий

Судалгаанаас харахад эрчүүдийн 48 хувь, эмэгтэйчүүдийн 62 хувь нь утсанд ирсэн ямар нэгэн дохиог шалгаж үзэхийн тулд секс хийхээ түр завсарладаг болох нь батлагджээ. Үүнээс гадна дэлхийн хүн амын тал хувь нь интернэтээс татгалзсанаас илүү сексээс татгалзсан нь дээр гэж үздэг байна.

Сексээс өөр сонирхох зүйл бий

10 “Рокки 4”-ийн робот гунигтай түүхтэй

Энэхүү роботыг Сико гэдэг байсан бөгөөд түүнийг аутизмын өвчтэй хүүхдүүдэд зориулан бүтээжээ. Жүжигчин Сильвестр Сталлоне аутизмын өвчтэй хүү болох Сержиогоо уг роботтой уулзуулахаар шийдсэн байна. Дараа нь тэрээр Сержиогийн хүсэлтийг биелүүлж Сико роботыг кинонд тоглуулсан аж.

“Рокки 4”-ийн робот гунигтай түүхтэй

11 Хүний хэрэглэдэг эм амьтанд гаж нөлөө үзүүлдэг

Хүний хэрэглэдэг эм амьтны биед ороход тэд хачирхалтай үйлдэл гаргадаг гэнэ. Жишээлбэл, “Прозак” хавч эм ууснаар илүү зоригтой болж, зэрлэг амьтнаас айхаа больж, харин хоорондоо зодолддог аж. “Метформин” чихрийн шижин өвчний эсрэг эм нь эрэгтэй загасанд түрс тээх боломж бүрдүүлсэн эрхтэн ургуулдаг байна.

Хүний хэрэглэдэг эм амьтанд гаж нөлөө үзүүлдэг

12 Мичиганы Макинод автомашин хэрэглэхийг хориглоно

1890 оны үед Мичиганы Макинод автомашин хэрэглэхийг хориглодог байжээ. Гэхдээ энэхүү хориг одоог хүртэл үйлчилж байгаа бөгөөд хэрвээ та Макиногоор автомашинтай явахаар шийдсэн бол асуудалд орох болов уу. Тэнд одоо хүртэл морин тэрэг, унадаг дугуйг хэрэглэдэг байна.

Мичиганы Макинод автомашин хэрэглэхийг хориглоно

13 “Силиконы хөндий”-н саятнууд тахиандаа памперс өмсгөдөг

Баячууд өөрийн гэсэн сонирхол, гаж үзэлтэй байдаг билээ. Тэдгээрийн нэг нь тэжээж буй тахиандаа памперс өмсүүлэх явдал бөгөөд энэ нь өөрийгөө мөнгөтэй болохыг баталсан нэг арга юм.

“Силиконы хөндий”-н саятнууд тахиандаа памперс өмсгөдөг

14 Цөмийн тэсрэх бөмбөг үйлдвэрлэхийг хүсэж байвал Засгийн газар танд тусална

2007 онд АНУ-ын Конгрессийн судлаачид цөмийн материал үйлдвэрлэх, ийм зөвшөөрөл авах хэр хэцүү болохыг туршихаар шийдсэн байна. Үүний тулд хуурамч байгууллагыг бий болгож, лиценз хүссэн хүсэлт явуулжээ. Гэтэл лицензийн байгууллагынхан үүнийг тодорхой нягтлалгүйгээр эрхийн бичгийг нь өгсөн гэнэ шүү.

Цөмийн  тэсрэх бөмбөг үйлдвэрлэхийг хүсэж байвал Засгийн газар танд тусална

15 "Google Maps"-ын алдаанаас болж буруу байшин нураажээ

Техасын байшин нураадаг байгууллагынхан 7601 Cousteau Drive, Rowlett гэсэн хаягтай барилгыг нураах ёстой байсан гэнэ. Гэтэл "Google Maps"-ын тусламжтайгаар тэд 7601 Calypso Drive хаяг бүхий байшингийн гадаа ирээд байшинг нураасан боловч андуурсан байжээ. Ингээд "Google"-ийн буруугаас болж нураасан барилгыг дахин шинээр босгож өгчээ. Анхаарал хэзээд илүүдэхгүй бололтой.

"Google Maps"-ын алдаанаас болж буруу байшин нураажээ

16 "Скуби-Ду"-гийн айдас өнгөрсөнд бодит байсан

Сүнсэнд итгэх явдал өнгөрсөнд илүү бодит байсан билээ. Тиймээс ч зарим хүн үүнийг мөнгө олох арга болгон ашиглаж сүнс болон хувирч мөрийтэй тоглож байсан хэсэг тоглогчдыг айлгаж мөнгийг нь авч байсан гэнэ.

"Скуби-Ду"-гийн айдас өнгөрсөнд бодит байсан

17 Чаплины цогцсыг механикчид хулгайлжээ

Чаплиныг нас барсны дараа буюу 1978 онд Швейцарьт түүний шарилыг хоёр механик ухаж гаргасан байна. Харин дараа нь тэд түүний бэлэвсэн эхнэр болох Уны О'Нил-ээс 600.000 доллар нэхсэн аж. Цагдаагийн байгууллагынхан шуурхай ажиллаж хэрэгтнүүдийг баривчилж, Чаплины цогцсыг дахин авч болохооргүй бетонд оршуулсан байна.

Чаплины цогцсыг механикчид хулгайлжээ

18 Виаграны үйлдвэрийн орчим амьдардаг эрчүүд үргэлж асуудалтай байдаг

Виаграгийн ихэнх хувийг Ирландын Рингаскиддигийн “Pfizer” үйлдвэрт үйлдвэрлэдэг гэнэ. Харин үйлдвэрээс гарч буй агаар нь эрчүүдийн сэрлийг үргэлж өдөөж байдаг хэмээн нутгийн оршин суугчид хэлжээ.  “Pfizer” үүнийг худал зүйл хэмээн үзэж байгаа бөгөөд нутгийн оршин суугчид цэвэр агаар амьсгалахын тулд нэлээд холхон очдог байна.

Виаграны үйлдвэрийн орчим амьдардаг эрчүүд үргэлж асуудалтай байдаг

16
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()