Сурталчилгаа (15)
Хаах

Хамгийн их өв хөрөнгөтэй өсвөр насны хүүхэд, залуус

Арван жилийн өмнөхтэй харьцуулахад 2018 онд бүх зүйл өөрчлөгдсөн. Нэгэн цагт дэлхийн хамгийн баян хүн 60, 70 настай байсан бол өдгөө жирийн хүний насаараа ажиллаад ч цуглуулж чадахааргүй тийм их өв хөрөнгийг залуучууд олох болжээ. Тэр тусмаа 25 нас ч хүрээгүй шавилхан залуус баячуудын эгнээнд хүч түрэн орж ирэх боллоо. Тэдний зарим нь өөрийнхөө хүч хөдөлмөрөөр энэ бүхнийг босгосон бол зарим нь мэдээж баян өв залгамжлагчид юм. Ингээд АНУ-ын хамгийн баян 25 хүүхдийг танилцуулж байна.

Хамгийн их өв хөрөнгөтэй өсвөр насны хүүхэд, залуус

25 59 сая ам.долларын хөрөнгөтэй Данниелин Биркхэд (Dannielynn Birkhead)

11 настай Данниелин бол "Playboy" сэтгүүлийн загвар өмсөгч Анна Никол Смит (Anna Nicole Smith)-ийн охин юм. Тэрээр ээж шигээ мөн загвар өмсдөг болжээ.

2008 онд ээж нь нас барахад Данниелин 10 сая ам.доллар өв залгамжилж авахаар болсон юм. Гэхдээ тэр цагаас хойш түүний хөрөнгө 48 сая ам.доллар болж өсчээ.

59 сая ам.долларын хөрөнгөтэй Данниелин Биркхэд (Dannielynn Birkhead)

24 Нэг тэрбум ам.долларын хөрөнгөтэй Блю Айви Картер (Blue Ivy Carter)

Дуучин Жэй Зи, Бионсе хоёрын охин Блюг мэдэхгүй хүн ховор биз ээ. Бусад зургаан настнуудын хажууд тэрээр үлгэрт гардаг гүнжийн амьдралаар амьдардаг байх гэмээр.

Түүний эцэг, эхийнх нь орлого жилээс жилд нэмэгдэж байгаа. Тиймээс Блю ч мөн адил улам баяжсаар буй.

Нэг тэрбум ам.долларын хөрөнгөтэй Блю Айви Картер (Blue Ivy Carter)

23 Гурван сая ам.долларын хөрөнгөтэй Рован Бланчард (Rowan Blanchard)

Рован дөнгөж 16 настай ч түүний хөрөнгө аль хэдийнэ долоон оронтой тоонд хүрсэн. Есөн настайдаа анхныхаа кинонд тоглож байсан бөгөөд хожим "Дисней"-н олон ангит кинонд гол дүрийг бүтээх болсон гэнэ. Бусад жүжигчин шиг алдартай биш ч "Дисней"-н киноны нэг ангид тоглоод 10.000 ам.долларын цалин авдаг юм байна.

Гурван сая ам.долларын хөрөнгөтэй Рован Бланчард (Rowan Blanchard)

22 Гурван сая ам.долларын хөрөнгөтэй Куавенжане Уоллис (Quvenzhané Wallis)

14 настай Куавенжане охин бол өөрийгөө од болгож чадсан саятан юм. Түүний аав нь том оврын машины жолооч гэнэ. Дөнгөж есөн настайдаа тэрээр “Beasts of the Southern Wild” кинонд тоглож байжээ.

Тус кино түүнийг тэр дор нь л од болгосон бөгөөд "Оскар"-ын шилдэг эмэгтэй жүжигчний шагналд нэр дэвшиж байсан юм. Энэ нь түүнийг XXI зуунд төрсөн, хамгийн анхны "Оскар"-т нэр дэвшсэн хүн болгожээ. Түүний тоглосон дараа дараагийн кино ч мөн бүгд маш амжилттай байсан юм. Тэрээр одоо гурван сая ам.долларын хөрөнгөтэй болж, жилд 460.000 ам.долларын орлого олдог байна.

Гурван сая ам.долларын хөрөнгөтэй Куавенжане Уоллис (Quvenzhané Wallis)

21 Дөрвөн сая ам.долларын хөрөнгөтэй Жеки Иванко (Jackie Evancho)

Дөнгөж 18 настай боловч тэрээр дэлхийд танигдсан дуучин юм. 2009 онд “Авьяаслаг америкчууд” тэмцээнд оролцож байсан. Тэр цагаас хойш нийт долоон цомог гаргажээ. 2011 онд түүний цомог “platinum” цомгоор шалгарч байсан юм.  

Цомгийн борлуулалтаас олсон орлого нь аль хэдийнэ дөрвөн сая ам.доллар хүрчээ.

Дөрвөн сая ам.долларын хөрөнгөтэй Жеки Иванко (Jackie Evancho)

20 Дөрвөн сая ам.долларын хөрөнгөтэй Белла Торн (Bella Thorne)

Өнгөрсөн жилүүдэд  "Дисней"-н  олон ангит хоёр ч кинонд гол дүр бүтээж тэрээр алдрын оргилд гарчээ. 1997 онд төрсөн жүжигчин бүсгүйн хөрөнгө дөрвөн сая ам.долларт хүрдэг гэнэ.

Дөрвөн сая ам.долларын хөрөнгөтэй Белла Торн (Bella Thorne)

19 Дөрвөн сая ам.долларын хөрөнгөтэй Уиллоу Смит (Willow Smith)

Жүжигчин Уилл Смитийн ганц охин Уиллоу ээж аавынхаа хөрөнгийг үрдэг нэгэн биш аж. Есөн настай байхдаа анхны дуугаа, тун удалгүй анхны цомгоо гаргажээ. Өдгөө Уиллоу 17 настай ч түүний хөрөнгө дөрвөн сая ам.доллараар үнэлэгддэг.

Дөрвөн сая ам.долларын хөрөнгөтэй Уиллоу Смит (Willow Smith)

18 Дөрвөн сая ам.долларын хөрөнгөтэй Рико Родригез (Rico Rodriguez)

“Орчин үеийн гэр бүл” цуврал кинонд тоглосноор нь хүмүүс Риког сайн таньдаг. 12 настайгаасаа хойш тус цуврал кинонд тэрээр тоглож буй юм. Рико 19 настай ч өдгөө дөрвөн сая ам.доллар түүний дансанд бий.

Дөрвөн сая ам.долларын хөрөнгөтэй Рико Родригез (Rico Rodriguez)

17 Таван сая ам.долларын хөрөнгөтэй Эль Фэннинг (Elle Fanning)

Тэрээр алдартай жүжигчин Дакота Фэннинг (Dakota Fanning)-ийн дүү юм. Эгч шигээ жүжигчин болох хүсэлдээ хөтлөгдөж, энэ хүслээ ч биелүүлж олон сайхан кинонд дүрээ мөнхөлжээ. Сайхан бие хаа, царай зүстэй учир жүжиглэхээс гадна алдартай брэндүүдийн нүүр царай болдог гэнэ. 2001 оноос хойш 30 цуврал болон бүрэн хэмжээний кинонд тоглож байсан ч 2015 он хүртэл алдартай болж чадаагүй юм. Харин одоо түүний хөрөнгө таван сая ам.долларт хүрдэг байна.

Таван сая ам.долларын хөрөнгөтэй Эль Фэннинг (Elle Fanning)

16 Таван сая ам.долларын хөрөнгөтэй Зендая (Zendaya)

"Дисней"-н бас нэгэн цуврал киноны од. Гэхдээ дээр дурдсан Бэллаг бодвол хавьгүй амжилттай яваа жүжигчин юм. Хамгийн сүүлд “The Greatest Showman” кинонд гол дүр бүтээж байсан.  

Дуучин, бүжигчин, жүжигчин, брэндийн нүүр царай бүсгүй өдгөө 20 настай. Америкийн хамгийн залуу баячуудын нэг яах аргагүй мөн юм.

Таван сая ам.долларын хөрөнгөтэй Зендая (Zendaya)

15 Найман сая ам.долларын хөрөнгөтэй Жейден Смит (Jaden Smith)

Охин дүүгээ бодвол кинонд жүжиглэж байсан Жейден дөнгөж 19 настай. Аавтайгаа хамт анх кинонд тоглосноос хойш дахин зургаан кинонд дүрээ мөнхөлсөн аж. Уилл Смитийн хүүхдүүд ч залуу саятнуудын тоонд байнга ордог байх даа.

Найман сая ам.долларын хөрөнгөтэй Жейден Смит (Jaden Smith)

14 Билл Гейтсийн (Bill Gates ) хүүхдүүд тус тус 10 сая ам.долларын хөрөнгөтэй

“Microsoft” компанийн эзэн цагтаа дэлхийн хамгийн баян хүний тоонд орж байсан. Тэгвэл түүний хүүхдүүд ч мөн хамгийн баян өв залгамжлагчдын тоонд ордог байна.  

Гэхдээ та гайхаж магадгүй, Билл Гейтс тоолж барамгүй их өв хөрөнгөтэй атал хүүхдүүд нь яагаад 10-хан сая ам.долларын хадгаламжтай байна вэ гэж. Тэгвэл одоогийн байдлаар л тэр хүүхэд тус бүртээ 10 сая доллар хуваарилж өгсөн байна. Цаана нь түүнд 92.8 тэрбум ам.долларын хөрөнгө бий шүү дээ. 

Билл Гейтсийн (Bill Gates ) хүүхдүүд тус тус 10 сая ам.долларын хөрөнгөтэй

13 11 сая ам.долларын хөрөнгөтэй Райан (Ryan)

Райан бол янз бүрийн тоглоомд үнэлэлт дүгнэлт өгдөг "Youtube"-ийн од жаал юм. Өнгөрсөн жил хүү 11 сая ам.долларын орлого олжээ. Анх дөрвөн дөрвөн настай байхдаа 2015 онд "Youtube"-д сувгаа нээсэн юм.

Түүнээс хойш тэрбээр 10 сая үзэгчтэй болжээ. Энэ нь сард нэг сая ам.доллар олдог гэсэн үг юм.  

11 сая ам.долларын хөрөнгөтэй Райан (Ryan)

12 12 сая ам.долларын хөрөнгөтэй Хлоя Грейс Морец (Chloë Grace Moretz)

Хлоя бол Холливудын алдартай залуу жүжигчин юм. Өнгөрсөн 14 жилийн хугацаанд тэрээр тасралтгүй 50 кинонд тогложээ. Түүний тоглосон ихэнх кино амжилт олдог.  Тийм болохоор түүний хөрөнгө 12 сая ам.долларт хүрдэг аж.  Цаашид ч кино ертөнцөд нэрээ мөнхлөх түүний ирээдүй гэрэлтэй байна.

12 сая ам.долларын хөрөнгөтэй Хлоя Грейс Морец (Chloë Grace Moretz)

11 12 сая ам.долларын хөрөнгөтэй Валентина Палома Пинаулт (Valentina Paloma Pinault)

Жүжигчин Сальма Хайек (Salma Hayek) тэрбумтантай гэрлэсэн юм. Тиймээс түүний охин ойролцоогоор 12 сая ам.долларын өв хөрөнгө өвлөж авах магадлалтай юм. 

12 сая ам.долларын хөрөнгөтэй Валентина Палома Пинаулт (Valentina Paloma Pinault)

10 13 сая ам.долларын хөрөнгөтэй Жижи Хадид (Gigi Haddi)

2013 онд моделийн карьерээ эхлүүлсэн тэр цагаас хойш Жижи оддын дунд нэрээ мөнхөлсөн. Энэ онд 23 нас хүрсэн тэрээр дууны клипэнд тоглож, загвар өмсөж, брэндүүдийн нүүр царай болж байсан. Тиймдээ ч  Жижи  өөртөө хангалттай хөрөнгө хурааж чаджээ.

13 сая ам.долларын хөрөнгөтэй Жижи Хадид (Gigi Haddi)

9 Дакота Фэннинг 16 сая ам.долларын хөрөнгөтэй

Охин дүүгээ бодвол жагсаалтын хамаагүй дээгүүр заларсан Дакота таван настайгаасаа кино урлагт хөл тавьсан. Өдгөө тэрээр байнга урилгаар кинонд тоглодог гэнэ. Түүний жүжиглэлтийг үнэлдэг найруулагчид олон учир киноны саналаар хэзээ ч цангадаггүй гэсэн шүү.

Дакота Фэннинг 16 сая ам.долларын хөрөнгөтэй

8 16 сая ам.долларын хөрөнгөтэй Эбигейл Бреслин (Abigail Breslin)

Дакотаг бодвол хоёр жилийн өмнө, гуравтайгаасаа тэр анхныхаа кинонд тогложээ. Хожим нь 10 настайдаа алдарт “Little Miss Sunshine” киноны гол дүрийг бүтээсэн юм.

16 сая ам.долларын хөрөнгөтэй Эбигейл Бреслин (Abigail Breslin)

7 18 сая ам.долларын хөрөнгөтэй Кендалл Женнер (Kendall Jenner)

14 настайдаа загвар өмсөж эхэлсэн тэрээр хоёр жилийн дараа гэр бүлийн реалити шоунд тоглох болсон билээ. Алдартай эгч дүүсийн нэг Кендалл 22 настай хэдий ч дансандаа 18 сая ам.доллартай.

18 сая ам.долларын хөрөнгөтэй Кендалл Женнер (Kendall Jenner)

6 18 сая ам.долларын хөрөнгөтэй ихрүүд

Жүжигчин Нил Патрик Харрис (Neil Patrick Harris)-ын ихрүүд нь өдгөө  зургаан настай юм. Аав нь тэднийг олны нүднээс хол байлгахыг хүсдэг. Ихрүүд ойролцоогоор 18 сая ам.доллар өв залгамжилж авах нь тодорхой болжээ. Нил болон түүний гей хамтрагчийн өв хөрөнгө нийлээд 40 сая ам.долларт хүрдэг гэсэн шүү.

18 сая ам.долларын хөрөнгөтэй ихрүүд

5 Алдарт жүжигчнээс мэндэлсэн ихрүүд 67.5 сая ам долларын хөрөнгөтэй

Анжелина болон Брэд Питт (Brad Pitt) нар нийт зургаан хүүхэдтэй. Гэхдээ тэднээс энэ хоёр ихэр нь л хамгийн их хөрөнгө өв залгамжилж авах гэнэ.

Жоли Брэд хоёрын орлого нийлээд 400 сая ам.доллар хүрдэг аж. Тиймээс хүүхэд тус бүр нь 70 сая ам.долларыг өвлөж авах магадлалтай гэдэг.  

Алдарт жүжигчнээс мэндэлсэн ихрүүд 67.5 сая ам долларын хөрөнгөтэй

4 45 сая ам.долларын хөрөнгөтэй Аксл Духаммел (Axl Duhamel)

Дуучин Ферги (Fergie) болон түүний салсан нөхрийн хүү Аксл эцэг эхээсээ ойролцоогоор 45 сая ам.доллар өвлөж авах гэнэ. Дөнгөж дөрвөн настай хүү энэ жагсаалтад тун дээгүүр орж байна гээд бод доо. 

45 сая ам.долларын хөрөнгөтэй Аксл Духаммел (Axl Duhamel)

3 Мэттью Макконехи (Matthew McConaughey)-гийн хүүхдүүд тус бүр 79 сая ам.долларын хөрөнгөтэй

Холливудын жүжигчин Мэттью 10 нас ч хүрээгүй гурван хүүхэдтэй. Түүний орлогыг эхнэрийнхтэй нь нийлүүлбэл 100 сая ам.доллар хүрдэг гэнэ. Мөн Мэттью хамгийн үнэтэй жүжигчдийн тоонд ордог хойно хүүхдүүд нь ч баян жаалуудын жагсаалтад багтсан хэвээр байх биз ээ.

Мэттью Макконехи (Matthew McConaughey)-гийн хүүхдүүд тус бүр 79 сая ам.долларын хөрөнгөтэй

2 Кайли Женнер (Kylie Jenner) 50 сая ам.долларын хөрөнгөтэй

Кайлийг дөнгөж 20 настай гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Гэвч эгч дүүсийн хамгийн бага нь тэрээр өөрийгөө нэр алдарт хүргэж чадсан билээ. Кайли өөрийн нэрийн гоо сайхны брэнд гаргаж, бизнесээ амжилттай эхлүүлсэн аж. Загвар өмсөг ч эгчээсээ ч баян тэрээр  өдгөө 50 сая ам.долларын хөрөнгөтэй.

Кайли Женнер (Kylie Jenner)  50 сая ам.долларын хөрөнгөтэй

1 56 сая ам.долларын хөрөнгөтэй Роуз Дороту Дауриак (Rose Dorothy Dauriac)

Роуз бол алдартай жүжигчин Скарлетт Иоханссон (Scarlett Johansson) -ы охин юм. Хэдийгээр Скарлетт нөхрөөсөө салсан ч тэдний дундаас мэндэлсэн, дөрвөн настай охин нь ээж дээрээ үлдсэн билээ.

Сүүлийн жилүүдэд Скарлетт “Marvel”-ийн алдартай кинонд тоглож маш их мөнгө олох болсон. Тиймээс түүний охин ээжийнхээ хөрөнгийг өвлөж авах нь тодорхой. Роуз ойролцоогоор 56 сая ам.долларыг өвлөж авах боломжтой гэнэ.

56 сая ам.долларын хөрөнгөтэй Роуз Дороту Дауриак (Rose Dorothy Dauriac)

15
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()