Сильвестр Сталлонегийн экс эхнэр 54 настайдаа тав дахь хүүхдээ төрүүлжээ

Данийн жүжигчин, дуучин Бригитта Нильсен (Brigitte Nielsen)  тав дахь хүүхдээ саяхан төрүүлжээ. Тэрээр “Red Sonja” болон "Rocky IV" киногоороо олонд алдартай болсон билээ. Бүсгүй удтал хүсэн хүлээсэн охиноо өлгийдөн авсан бөгөөд Фрида хэмээх нэр хайрласан байна. Цагтаа эрчүүдийг хуйлруулж явсан үзэсгэлэнт бүсгүй өдгөө 54 настайдаа тав дахь хүүхдээ төрүүлсэн нь яах аргагүй лны анхаарлыг татаж буй аж.

Сильвестр Сталлонегийн экс эхнэр 54 настайдаа тав дахь хүүхдээ төрүүлжээ
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

184 см-ийн өндөртэй тэрээр сэтгүүлчдийн дунд "Амазон" хэмээх хочтой байжээ. 1980-аад оны үед Данийн үзэсгэлэнт бүсгүйгээс болж Сильвестр Сталлоне болон Арнольд Шварцнеггер нар муудалцаж байсан удаатай гэнэ.

Арнольдтой тэрээр 1985 оны үед “Red Sonja” киноны зураг авалтын үеэр болзож байсан ч эцэст нь Сильвестр Сталлонетэй гэрлэж, хоёр жилийн турш хамт амьдарсан байна.

Сүүлийн 12 жилийн турш тэрээр Италийн продюссер Маттиа Десситэй амьдарч байгаа бөгөөд нөхөр нь 39 настай гэнэ. Энэ нь бүсгүйн тав дахь гэрлэлт ажээ. Тэрээр эхний болон дөрөв дэх нөхрөөсөө нийт дөрвөн хүүтэй гэнэ. Сильвестр, Бригитта хоёр хүүхэдтэй болоогүй гэнэ.

Бригиттагийн хөвгүүд 23-34 насны залуучууд байдаг аж.

Бага хүү Киллианыхаа хамтаар, 1990 он. Одоо хүү нь 195 см-ийн өндөртэй том эр болсон аж.

54 настай бүсгүй өөрийгөө жирэмсэн гэдгийг төрөөөсөө сарын өмнө буюу тавдугаар сард зарласан байна. Цахим хэрэглэгчид энэ мэдээллийг сонсоод зарим нь түүгээр бахархаж, харин зарим нь өөрийнхөө болон хүүхдийнхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна хэмээж байсан юм.

Азаар жүжигчин эмэгтэй Лос-Анжелост хүндрэлгүй төрж, 2.5 кг жинтэй охин төрүүлсэн аж. Тав дахь гэрлэлтээс нь төрсөн Фрида охин нь эцгийнхээ  анхны хүүхэд болжээ.

17
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()