Аймшигт түүх өгүүлсэн гэрэл зургууд

Анзааралгүй хальтхан харахад жирийн нэгэн түүхэн зургууд мэт танд санагдаж байна уу. Харамсалтай нь зураг бүр аймшигт түүх өгүүлж буй. Тухайлбал, гэнэтийн аймшигт халдлага, осол гэмтэл, санаанд оромгүй аллага гэхчилэн олныг цочирдуулсан үйл явдлын гэрч нь тэд юм.

Аймшигт түүх өгүүлсэн гэрэл зургууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Найзынхаа махыг идсэн тамирчид

Энэ зургийг харахад ер бусын зүйл та олж харахгүй ч сайн анзаарвал баруун доод буланд байгаа хүний хавирга аймшигт сэтгэгдэл төрүүлнэ. 

Найзынхаа махыг идсэн тамирчид

Гэрэл зураг дээр Уругвайн "Old Cristians" хөлбөмбөгийн багийн тамирчид байгаа бөгөөд тэд 1972 оны аравдугаар сарын 13-нд Андын нуруунд осолдсон байна. Багийн 40 гишүүн болон таван нисгэгчийн 12 нь ослын үеэр нас барж, маргааш нь дахин таван хүн нас барсан гэнэ.

Эрэн хайх үйл ажиллагааг найм дахь хоног дээр нь зогсоосон учир амьд үлдсэн хүмүүс хоёр сарын турш тэсэх хэрэгтэй болжээ. Хоолны нөөц хурдан дууссан учир тэд нас барсан нөхдийнхөө махыг идэж амь зогоож байсан аж.

Ингээд тусламж ирэхийг хүлээсэн ч ирэхгүй удсан учир үлдсэн хүмүүс уул давахаар шийдсэн бөгөөд 16 хүн амьд эргэн иржээ.

2 Мексикийн үзэсгэлэнт бүсгүй

2012 онд Мексикийн дуучин, од бүсгүй Женни Ривера онгоцны осолд орж амь насаа алдсан байна. Осол болохын хэдхэн минутын өмнө тэрээр найзуудынхаа хамтаар энэхүү зургийг авахуулжээ. 

Мексикийн үзэсгэлэнт бүсгүй

Онгоц сүйрч, ганц ч хүн амьд гараагүй гэнэ.

3 Аймшигт аянга

1975 оны наймдугаар сард АНУ-ын Калифорнийн “Саквойя” үндэсний хүрээлэнгийн хадны орой дээр ах дүү Шон болон Майкл нарын энэхүү зургийг эгч Мэри Макквилкен нь авсан байна.

Аймшигт аянга

Зураг авсны дараахан аянга ниргэж тэд гурвуулаа өртсөн бөгөөд 18 настай Майкл л амьд үлдэж чаджээ.

Гэрэл зураг дээр ах дүүсийн эгч Мэри.

Аянганы өмнө маш хүчтэй соронзон орон үүссэн тул тэдний үс тэр чигтээ дээш босчээ. Майкл одоо компьютерийн инженерээр ажилладаг бөгөөд тухайн өдөр юу болсон талаар лавлаж асуусан захиаг одоо хүртэл хүлээн авдаг гэнэ.

4 Цуврал алуурчны золиос

14 настай Режина Уолтерсын гэрэл зургийг цуврал алуурчин Роберт Бен Роудс охины амийг хороохын өмнө авсан байна. Алуурчин залуу Режинагийн үсийг нь хайчлаад, хар даашинз болон туфль өмсүүлжээ.

Цуврал алуурчны золиос

Роберт Бен Роудс гэгч энэ алуурчин АНУ-ыг тойрон явж хүмүүсийн амийг хороодог байсан бөгөөд сард хамгийн багадаа гурван хүн түүний хохирогч болдог байжээ.

Режина Уолтерсын энэ зургийг түүний цогцсыг шатаах гэж байсан амбаарнаас олсон байна.

5 Сургуулийн халдлага

Америкийн “Колумбайн” ахлах сургуулийнхны энэ зургийг 1999 оны дөрөвдүгээр сард авчээ.

Сургуулийн халдлага

Олон хүүхдийн дунд сууж, камер руу буу чиглүүлж байгаа мэт дүр үзүүлсэн  энэ залуусыг анзаарсан хүн байхгүй л болов уу.

Хэд хоногийн дараа эдгээр хүүхдүүд болох Эрик Харрис, Дилан Клиболд нар сургуулийн гадаа гар хийцийн тэсрэх бөмбөг болон зэвсэгтэй иржээ. Үүнээс болж 13 хүүхэд амиа алдаж, 23 хүүхэд шархадсан байна.

Энэ хэргийг урьдаас төлөвлөсөн байсан бөгөөд хэрэгтнүүд эцэст нь өөрсдийнхөө амийг хороосон аж. Хожим нь олж мэдсэнээр хөвгүүд сургуульдаа явах тун дургүй байсан гэнэ. Тиймээс өшөө авах зорилгоор энэ алхмыг хийжээ.

6 Амьдралын төлөө тэмцсэн бяцхан охин

1985 оны арваннэгдүгээр сард Колумбид Руис галт уул дэлбэрсэн бөгөөд Армеро тосгоноор галт уулын лаав урссан байна.

Амьдралын төлөө тэмцсэн бяцхан охин

13 настай Омайра Санчес охин байшингийн нурангид дарагдаж, хүзүүгээ хүрсэн  шавартай усанд гурав хоногийн турш байжээ. Түүний нүүр хавдаж, гар нь цайрч, нүдэнд нь цус хурсан байсан гэнэ. 

Аврагчид охины амийг аврахыг хичээсэн боловч харамсалтай нь чадаагүй юм.

Шавартай уснаас гаргаснаас хойш гурав хоногийн дараа бяцхан Омайра амьсгал хураасан аж.

7 Нас барагсдын гэрэл зураг

Викториагийн үеийн энэхүү гэр бүлийн зураг эхэндээ танд тийм ч сонин санагдахгүй л болов уу. Гэхдээ охин зураг дээр маш тод, харин аав ээж нь бүдэг гарсан харагдана. Тухайн үед нас барагсадтай зураг авахуулах нь энгийн үзэгдэл байсан бөгөөд зураг дээрх охин хэдийнэ нас барсан байжээ.

Нас барагсдын гэрэл зураг

Охины цогцос камерын өмнө хөдөлгөөнгүй байсан учир ийнхүү тод гарсан аж. Тиймээс тухайн үед нас барсан хүний зургийг авах нь түгээмэл байсан бололтой. 

Баруун талын зураг дээр байгаа бүсгүй найман сарын өмнө төрөх үедээ амь насаа алджээ. Гэрэл зургийн газар нас барагсдад зориулсан тусгай төхөөрөмж байсан бөгөөд нүдийг нь чийглэг харагдуулахын тулд зориулалтын дусаагуур дусаадаг байсан гэнэ.

8 Усанд шумбагчид

Усанд шумбагчдын дурсгалт зураг мэт харагдаж байгаа ч цаана нь яагаад нэг нь газар хэвтэж байгаа юм бол?

Усанд шумбагчид

26 настай Тина Уотсон бүсгүй бал сарынхаа үеэр буюу 2003 оны аравдугаар сарын 22-нд нас барсан бөгөөд шумбагчид түүний цогцсыг хайж олсон аж. Хуримын дараа бүсгүй өөрийн нөхөр Гейбийнхаа хамтаар Австралийг зорьж, усанд шумбалтаар хичээллэхээр шийдсэн юм байна.

Гэрэл зурагчны хэлж байгаагаар Гейб сүйт бүсгүйнхээ хүчилтөрөгчийн аппаратыг салгаж, түүнийг амьсгал хураатал нь хүчээр дарсан гэнэ. Бүсгүй хуримынхаа дараа эрүүл мэндийн даатгал хийлгэсэн бөгөөд түүнийг нас барсан тохиолдолд эд хөрөнгийнх нь тодорхой хувь Гейбэд шилжих ёстой байжээ. Үүнээс хойш Гейбийг Тинагийн амь насыг хороосон хэрэгт сэжиглэж эхэлсэн аж. Ингээд Гейб хагас жилийн турш шоронд сууж, Алабамад ирсэн бөгөөд дахин шүүх хурал зарласан ч нотлох баримт байхгүйн улмаас түүнийг сулласан гэнэ. Хожим нь Гейб дахин гэрлэжээ.

9 Охиноо алдсан африк залуу

1904 онд авсан энэ зурагт африк залуугийн өмнө хүүхдийн тавхай болон гар харагдаж байна.

Охиноо алдсан африк залуу

Африкийн Конголезийн каучукийн үйлдвэрийн ажилтныг өдрийнхөө нормыг хэрэгжүүлж чадаагүй гэдэг шалтгаанаар ажил олгогчид нь түүний таван настай охиныг идэж, цогцосноос үлдсэн гар болон хөлийнх нь тавхайг түүнд өгчээ. Энэ төрлийн зэрлэг балмад явдал тухайн үед их болдог байсан гэнэ.

Мөн өөрийн нормыг гүйцэтгээгүй тохиолдолд буудан хороох шийтгэл оноодог байжээ. Ажилтанг буудсаны нотолгоо болгон түүний сарвууг авчрах ёстой байсан бөгөөд шийтгэгчид цаазалсан хүнийхээ тоогоор шагнал хүртдэг байсан аж. Албан тушаал ахихын тулд бараг л хүн бүр, хүүхэд бүрийн гарыг тайрч байсан гэнэ. Үхсэн мэт жүжиглэж чадсан хүмүүс амьд гарч байжээ.

10 Баг өмссөн хэрэгтэн

Анх харахад Хэллоуины баярын зураг мэт харагдаж байгаа биз. 21 настай Антон Лундин Петерсон 2015 оны аравдугаар сарын 22-нд ийм хувцастай Тролльхеттан дахь сургуульдаа ирэхэд ангийнх нь хүүхдүүд түүнийг тоглож байна хэмээн бодож зургаа хамт авахуулсан байна.

Баг өмссөн хэрэгтэн

Петерсон эдгээр хүүхдийг хутгалж, дараагийнхаа хохирогчийг хайхаар явжээ. Тэрээр нийт дөрвөн сурагч, нэг багшийн амийг хороосон аж. Цагдаа нар гэмт хэрэгтэн рүү буудсанаар тэр газар дээрээ нас баржээ. Энэ бол Шведийн түүхэн дэх хамгийн олон хүний амь хороосон сургуулийн халдлага байсан гэнэ.

11 Явган аялагчид

Сейлор Гиллиамс болон Брендан Вега нар Санта-Барбарагийн ойролцоо явган аялал хийж яваад туршлагагүйн улмаас төөрсөн байна. Тусламж дуудах, бусадтай холбогдох ямар ч боломжгүй байсан учир тэд уух усгүй, хүч чадал ч үгүй болсон аж. Брендан бүсгүйд туслах гэж байгаад хаднаас унаж амиа алджээ.

Явган аялагчид

Харин энэхүү гэрэл зургийг туршлагатай жуулчид авсан байна. Гэртээ ирснийхээ дараа тэд газар ухаангүй хэвтэж буй шаргал үст эмэгтэйг олж харжээ. Аврагчид нисдэг тэргээр ослын газар очиж, Сейлор амьд гарсан аж.

12 Бяцхан хэрэгтнүүд

Нэгэн хүү бяцхан дүүгээ дагуулан явж буй мэт харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ энэ зургийн ард маш аймшигт түүх бий.

10 настай Жон Венеблс болон Роберт Томпсон нар хоёр настай бяцхан хүү Жеймс Балжерийг худалдааны төвөөс хулгайлж, хэрцгийгээр зодож, нүүрийг нь будаад төмөр зам дээр хаясан байна. Тэд үүнийг азгүй явдал мэтээр харуулахыг хичээжээ.

Бяцхан хэрэгтнүүд

Алуурчдыг камерын тусламжтайгаар олсон байна. Хөвгүүдэд 10 жилийн хорих ял оноосон бөгөөд энэ нь олны дургүйцлийг хүргэсэн аж. 2001 онд тэд суллагдаж, өөр нэрээр шинэ бичиг баримт авчээ.

2010 онд Жон Венеблс хууль зөрчсөнөөр дахин шоронд орсон байна.

Хожим нь Венеблсийг хүүхдийн порно кино тараадаг хэргээр буруутгасан аж. Цагдаа нар түүний компьютер дээрээс хүүхдийн порнотой холбоотой 57 зураг олсон байна. Өөрийн порно зургийн тоог нэмэгдүүлэхийн тулд тэрээр цахим сүлжээнд өөрийгөө 35 настай эмэгтэй хэмээн хуурамч хуудас нээсэн байжээ.

13 Өшөөгөө авсан нь

Энэхүү зургийг хараад танд ямар сэтгэгдэл төрж байна? Гэр бүлийн жирийн зураг мэт харагдаж байна уу? Тэгвэл цаад талд байгаа залууг нь хар даа. 

Өшөөгөө авсан нь

Гэрэл зургийг Филиппиний нэртэй улстөрч Рейнальдо Дагса дарсан бөгөөд автомашины хулгайч залуу илчлэгдэхгүйн тулд түүнийг буудан хороосон байна. Өөрөөр хэлбэл өөрийг нь илчиллээ хэмээн өшөөгөө авсан аж.

Гэрэл зургийн ачаар алуурчныг баривчилсан аж.

14 Гүүрэн дээрх манан

Хятадын нэг сэтгүүлч Янцза голын дээгүүр татсан манангийн зургийг авахыг хүсчээ. Гэтэл яг зураг авах үед нэгэн залуу гүүрнээс доош үсэрсэн нь ийн түүний дуранд үлджээ. Хачирхалтай нь төд удалгүй залуугийн сүйт бүсгүй түүний араас үсэрсэн аж.

Гүүрэн дээрх манан

15 Шүршүүрт амиа алдсан нь

Энэхүү гэрэл зураг 27 настай Трэвис Александрын гэрийн угаалгын машин доторх камерт байжээ. Түүнийг шүршүүрийн өрөөнд нь 25 удаа хутгалж, буудаж амийг нь хороосон юм байна.

Шүршүүрт амиа алдсан нь

Энэ хэрэгт түүний найз бүсгүй Жоди Ариасыг буруутгаж байсан гэнэ. Учир нь Трэвис найз бүсгүйгээсээ салах гэж байсан ажээ. Хоёр жилийн дараа Ариас өөрийн хийсэн хэргийг хүлээжээ.

Трэвисийн дээрх гэрэл зургийг шүршүүрийн өрөөнд нас барахаас нь өмнөхөн авсан байжээ. Харин камерт байсан дараагийн зурган дээр Александр цусанд хутгалдаж хэвтсэн байсан аж.

16 Аймшигт халдлага

Бяцхан охин аавынхаа хамтаар "Vauxhall Cavalier" машины хажууд зургаа авахуулсан бөгөөд үүнээс хэдхэн секундын дараа хажууд нь байсан суудлын автомашин дэлбэрсэн байна.

Аймшигт халдлага

Энэхүү халдлагыг 1998 онд Ирландын Бүгд Найрамдах цэргийн хүчнийхэн зохион байгуулжээ. Халдлагаас болж 29 хүн амиа алдаж, 220 хүн шархадсан аж. Зургийг нурангин дороос олсон бөгөөд аав охин хоёр азаар амьд гарсан байна.

25
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()