Зочид буудалд гэрлэх санал тавих гэж байгаад бүтэлгүйтсэн эр

Хятадын иргэн Жан өөрийн амьдралын хамгийн чухал үйл явдлыг урьдаас сайтар төлөвлөж, маш ихээр бэлдсэн байна. Тэрээр найз бүсгүйтэйгээ танилцсаны нэг жилийн ойн дээр түүнд гэрлэх санал тавихаар зэхэж, буудлын өрөөнд найман лаагаар зүрх асаасан аж.

Зочид буудалд гэрлэх санал тавих гэж байгаад бүтэлгүйтсэн эр
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Зочид буудлын өрөөнд романтик орчин бүрдүүлж, бүх зүйлийг жин тан болгочихоод Жан дурлалт бүсгүйгээ авчрахаар гарсан байна. Харин сүйт бүсгүйгээ дагуулан ирэхэд буудлын долоон давхар тэр чигтээ галд автсан байсан бөгөөд гал командынхан ирчихсэн унтрааж байсан гэнэ. Гал сөнөөгчдийн үзэж байгаагаар лааны оч хивсэн дээр үсэрснээр гал гарсан байх магадлалтай аж.

Азаар галыг цагийн дотор унтрааж, хэн ч гэмтэж бэртээгүй байна. Харамсалтай нь, хосуудын гэрлэлт, бал сар тодорхойгүй хугацаагаар хойшлох бололтой. Залуу тус зочид буудлын эзэнд 38 мянган долларын өртэй болжээ. Тэрээр өөрийн захиалсан өрөө болон галд өртсөн бусад найман өрөөний хохирлыг барагдуулах хэрэгтэй болсон гэнэ.

Бүсгүй түүний гэрлэх саналыг хүлээж авсан уу, үгүй юү гэдэг нь нууц байгаа ч залуугийн хүчин чармайлтыг ойлгох хэрэгтэй биз ээ.

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()