Хүүхдээ айдастай, муу зуршилтай болоход эцэг эхчүүд өөрсдөө нөлөөлдгийг судалгаагаар баталжээ

Статистик мэдээгээр ихэнх эцэг эхчүүд хүүхдээ сайн өсгөж хүмүүжүүлж байгаа гэдэгтээ итгэлтэй явдаг аж. Гэвч тэдний дийлэнх хувь нь буруу бодсон байдаг гэнэ. Эцэг эхчүүд яг адилхан алдааг дахин дахин давтаж гаргадаг нь хүүхдүүдээ айдастай, муу зан ааштай болоход хүргэдэг байна. Тэгвэл үүнээс хэрхэн зайлсхийх талаарх мэдээллийг бид танд хүргэе. 

Хүүхдээ айдастай, муу зуршилтай болоход эцэг эхчүүд өөрсдөө нөлөөлдгийг судалгаагаар баталжээ
ХАУСТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Хов зөөх

"Битгий хов зөөгөөд бай" гэж аав, ээж нар үргэлж хүүхдэдээ сургадаг. Үүнийгээ ч маш зөв зүйл гэж боддог. Гэтэл, сэтгэл судлаачдын үзэж байгаагаар энэ нь хүүхэд өөрт тохиолдсон зүйлээ ярихгүй "хаалттай" болохын үндэс гэж үзжээ. Хов зөөхөөс эмээж, ихэнх хүүхдүүд өөрт тохиолдсон хүчирхийллийг бусдад хэлдэггүй байна. 

Тиймээс та бүхэн хүүхдүүддээ шударга бус нөхцөл байдлын талаар тайлбарлаж, асуудлыг багш, эцэг эхийн оролцоотойгоор шийдэх хэрэгтэйг сануулж байгаарай. 

Хов зөөх

2 Сөрөг сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй байх

Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ уйлах, уурлах, тоглоомоо шидлэх зэрэг сөрөг аашинд дургүй байдаг. "Битгий уйл" гэж хашгирах нь асуудал юунаас болов гэдгийг мэдэхээс илүү хялбар гэдэг нь ойлгомжтой. 

Гэвч хүүхдэдээ ингэж хандах нь хамгийн буруу юм. Учир нь сөрөг сэтгэл хөдлөлийг хүүхэд дотроо хадгалалгүй гаргаж байх хэрэгтэй. Энэ нь сэтгэл зүйн эрүүл мэндэд маш чухал. Насанд хүрсэн хүмүүс сөрөг сэтгэл хөдлөлөө илэрхийлэх арга чадвартай болсон байдаг. Хүүхдийнхээ энэ зан чанарыг эртнээс төлөвшүүлж байх нь тустай. 

Сөрөг сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй байх

3 Багш, найз нөхөд, хөршүүд бүгд чамайг хайрлах ёстой

Бүх л аав ээжүүд үр хүүхдээ бусадтай эвтэй найртай байхыг хүсдэг. Тэд найз нөхөд, хэн нэгнээс хэзээ  ч муу үг сонсохгүй байгаасай гэж мөрөөддөг. Үүнийг биелүүлэхийн тулд "Бүгдэд нь сайн ханд" гэсэн тактикийг сонгодог. 

Мэдээж хэрэг бусадтай хүндлэлтэй, сайхан харилцах нь чухал. Гэхдээ бусдын таалалд нийцүүлэх гэж хэтэрхий хичээх хэрэггүй. Учир нь бусдыг өөртөө татах гэж хэт их хичээснээр та өөрийнхөө хүсэл сонирхол, зорилгыг үгүй хийж байдаг. 

Багш, найз нөхөд, хөршүүд бүгд чамайг хайрлах ёстой

4 Муу сурвал олигтой ажил хийхгүй

Хүүхдийн сургуулийн ололт амжилт нь ирээдүйн амжилттай шууд холбогдоно гэж эцэг эхчүүд эндүүрдэг. Боловсрол амжилтын үндэс боловч амжилтанд хүрэхийн тулд өөр бусад зүйлсийг ч мөн санах хэрэгтэй. 

Харвардын их сургуулийн эрдэмтэн Ховард Гарднер долоон мэдрэхүйг тогтоосон бөгөөд ихэнх IQ тестүүд нь харааны чадавх, хөгжим болон оюун ухааны бусад чадваруудыг шалгалгүй зөвхөн логикийн түвшинг гаргадаг гэж үзжээ. Сэтгэл зүйн чадвар нь амжилтанд хүрэхэд маш чухал үүрэгтэй гэж хэд хэдэн судалгааны үр дүнд дурдагдсан байдаг. 

Муу сурвал олигтой ажил хийхгүй

5 Хүүхэд хамгийн сайныг нь авах ёстой

Эцэг эхчүүдийн жилд хүүхдэдээ зарцуулдаг мөнгөний хэмжээг Америкийн социологич тооцоолон гаргажээ. Санхүүгийн мэргэжилтэн, ээж Ашли Энеризийн үзэж байгаагаар эцэг эхчүүд хүүхдэдээ зарцуулж байгаа мөнгө нь хэрэгцээ шаардлагаасаа хэтэрсэн байдаг аж. Мөн хүүхдийнхээ хүссэн бүхнийг авч өгөх нь үнэхээр хэрэгтэй эсэхийг тэрээр дахин нэг бодож үзэхийг зөвлөсөн юм. 

Хүүхдийнхээ хүссэн бүхнийг авч өгөхгүй байна гэдэг нь таныг муу аав, ээж болгохгүй. Харин ч та хэрэггүй зүйлд мөнгө үрэхгүй байх талаар тэдэнд сургаж байгаа хэрэг юм. 

Хүүхэд хамгийн сайныг нь авах ёстой

6 Шийтгэл

Хүүхдээсээ ямар нэг зүйл хураан авах нь шийтгэлийн үр дүнтэй хэлбэр биш гэдэгт сэтгэл судлаач нар итгэлтэй байна. Энэ бол эцэг эхчүүдийн гаргадаг түгээмэл алдаа бөгөөд үр дүн нь эцэг эхийн тухайн үеийн сэтгэл санааны байдалтай шууд холбоотой байдаг. 

Хүүхдийнхээ дуртай зүйлийг хураан авч, найзуудтайгаа өнгөрөөх цагийг багасгах нь тэдэнд сайн зүйл зааж өгөхгүй. Эсрэгээрээ хүүхэд тань хүчтэй нэг нь хүссэн зүйлээ хийж болно гэсэн сэдэлтэй болох вий. 

Шийтгэл

7 Эцэг эхчүүд хүүхдэдээ үргэлж анхаарал тавих ёстой

"Би хүүхдээ уйдаамааргүй байна" гэж хүүхдээ шинээр дугуйланд явуулж байгаа аав ээж нар хэлдэг. Хүүхдээ уйдаах хором ч өгөхгүй байхыг тэд хичээдэг. 

Харин сэтгэл судлаачдын үзэж байгаагаар ингэж хүүхдээ өсгөх нь тэдний бие даах боломжийг сүйрүүлж байгаа хэрэг гэнэ. 

Эцэг эхчүүд хүүхдэдээ үргэлж анхаарал тавих ёстой

8 Хүүхдүүд тоглоомоо хуваах хэрэгтэй

Хүүхдүүд нь бусадтай заавал юмаа хуваалцаж байх ёстой гэж аав ээж нар итгэдэг. Ямар нэг зүйлээ хуваалцах тулган шаардалтад орсон хүүхдүүд заавал тэгэх ёстой гэж ойлгодог. 

Энэ нөхцөлд өөрийгөө орлуулаад бодоод үзэхийг сэтгэл судлаачид зөвлөж байна. Таны дуртай цамц хөршид тань таалагдсан учраас та түүнд газар дээр нь тайлаад өгөх үү? Тэгнэ гэдэгт тань итгэхгүй л байна шүү. 

Хүүхдүүд тоглоомоо хуваах хэрэгтэй

120
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()