Бодит амьдрал дээр хүний амь аварсан баатарлаг алдартнууд

Олны танил ихэнх эрэгтэй жүжигчид хэн нэгний төлөө амиа золиослохоос ч буцахгүй эрэлхэг баатрын дүрийг бүтээдэг билээ. Харин бодит амьдрал дээр тэд кинон дээр харагдаж байгаагаасаа тэс өөр хүмүүс байх нь бий. Авгай хүүхэн сольсон, эд хөрөнгөө булаацалдсан, хэнэггүй нөхөр, хайхрамжгүй аав хэмээн хэвлэлийнхэнд цоллуулах тохиолдол ч бий. Гэхдээ бүгд ч бас тийм биш ээ. Зарим алдартай жүжигчид бодит амьдрал дээр ч гэсэн зоригтой алхам хийхээс татгалздаггүй юм байна.

Бодит амьдрал дээр хүний амь аварсан баатарлаг алдартнууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 “Шерлок”-ын од Бенедикт Камбербэтч дээрэмчдийг хашраажээ

Энэхүү гайхалтай үйл явдал саяхан болжээ. 2018 оны зургадугаар сарын 1-нд жүжигчин Бенедикт Камбербэтч (Benedict Cumberbatch) эхнэрийнхээ хамтаар Бейкер гудамжны буланд  такситай явж байгаад дөрвөн дээрэмчин хоол түгээгчийг дээрэмдэж, толгойг нь шилээр цохиж байхыг харжээ. Бенедикт машинаасаа шууд үсрэн бууж, "Түгээгчийг зүгээр орхи" хэмээн дээрэмчдээс шаардсан аж.

Дээрэмчид буруу цагтаа гарч ирсэн жүжигчнийг зодохоор шийдсэн боловч жүжигчин эр таксины жолооч Мануэл Диасын хамтаар дээрэмчидтэй зодолдож, тэднийг зугттал нь хашраажээ. 

“Шерлок”-ын од Бенедикт Камбербэтч дээрэмчдийг хашраажээ

2 Клинт Иствуд амьсгал нь боогдсон хүнийг аварчээ

Клинт Иствуд (Clint Eastwood) "PGA Tour"-ын хандивын үйл ажиллагааны үдэшлэгт оролцож байжээ. Гольф сонирхогчдын дунд зохиогдсон  энэхүү үдэшлэгийн үеэр "PGA Tour" компанийн захирал бяслагт хахаж, амьсгал нь боогдож байгааг тэрээр анзаарсан байна. Жонны бие муудаж эхэлж буйг мэдсэн жүжигчин  эр Геймлихын аргыг ашиглаж, түүний амийг аварчээ. Тухайн үед Клинт 83 настай байсан бөгөөд энэ аргыг анх удаа хэрэгжүүлсэн гэнэ.

Клинт Иствуд амьсгал нь боогдсон хүнийг аварчээ

3 Том Круз живж буй хүмүүсийг аварчээ

Хамгийн зоригтой алхам хийсэн хүмүүсийн тэргүүн байранд Том Круз  (Tom Cruise) жагсаж байна. 1996 оны наймдугаар сард тэрээр эхнэр Николь Кидман (Nicole Kidman)-ы хамтаар Газрын дундад тэнгисээр завиар аялахаар шийджээ. Хосууд дарвуулт онгоцоор явж байгаад живж буй завин дээр таван хүн байхыг харсан байна. Том Круз тэр хүмүүсийг  нэн даруй усан онгоцон дээрээ гаргасан бөгөөд удалгүй өнөөх завь далайн гүн рүү уусан алга болсон аж.

Мөн 1996 онд тэрээр амиа алдах шахсан нэгэн бүсгүйд түргэн тусламж дуудаж өгөөд зогсохгүй эмчилгээнийх нь бүх зардлыг хувиасаа төлсөн байна. Үүнээс гадна алдарт жүжигчин “Mission: Impossible film series” кино зураг авалтын үеэр олны хөлд дарагдах шахсан хоёр хүүхдийг аварсан гэнэ.

Том Круз живж буй хүмүүсийг аварчээ

4 Вин Дизель машин дэлбэрэхээс урьтаж хүүхдүүдийн амийг аварчээ

Вин Дизель (Vin Diesel) зөвхөн камерын өмнө төдийгүй бодит амьдрал дээр ч баатарлаг үйлс бүтээдэг аж. Холливудын хажуугаар мотоцикльтой өнгөрч яваад тэрээр автомашины ослын гэрч болжээ.  Осолд орсон автомашин шатаж эхэлж байсан бөгөөд дотор нь байсан хүмүүс амиа алдах магадлалтай байсан гэнэ. Ингээд Дизель жолоочийг аюулгүй газар руу мөлх гэж хэлээд машин дотор байсан хүүхдүүдийг яаралтай өөр тийш нь шилжүүлжээ. Түүний ачаар хэн ч хохироогүй аж.

Вин Дизель машин дэлбэрэхээс урьтаж хүүхдүүдийн амийг аварчээ

5 Мила Кунисийн ачаар хижээл эр амьд үлджээ

2012 онд Мила Кунис (Mila Kunis)-ийн гэрт ажиллаж байсан 50 настай эрийн бие гэнэт мууджээ. Тэрээр цустай ханиалгаж, унахдаа хэлээ хазчихсан аж. Жүжигчин бүсгүй хижээл эрийг хажуу тийш нь харуулан хэвтүүлж, шүднийх нь завсар түрийвч хавчуулж биеийг нь улам дордохоос сэргийлсэн аж. Энэ хооронд түүний найз түргэн тусламж дуудсан байна. 

Мила Кунисийн ачаар хижээл эр амьд үлджээ

6 Арнольд Шварцнеггер сэлэгчийг аварчээ

2004 онд хотын захирагч байх үедээ Арнольд Шварценеггер (Arnold Schwarzenegger) живж буй сэлэгчийг аварч, далайн эрэг дээр гаргасан байна. Арнольд гэр бүлийнхээ хамтаар Хавайн Мауи арал дээр амарч байсан бөгөөд сэлж байх зуураа нэгэн залуугийн бие муудсаныг анзаарч түүнд тусалсан аж. 

Арнольд Шварцнеггер сэлэгчийг аварчээ

7 Кьюба-Гудинг суманд өртсөн залууг аварсан аж

“Жерри Магуайр” киноны туслах дүрээрээ “Оскар”-ын шагнал хүртсэн Кьюба-Гудинг (Cuba Gooding) бодит амьдрал дээр ч гэсэн зоригт нэгэн юм. Кьюба 20 настай огт танихгүй залуугийн амийг аварчээ.

2007 онд Талархлын өдрөөр тэрээр гэр бүлийнхээ хамтаар ресторанд оройн зоог барихаар шийдсэн гэнэ. Автомашиндаа сууж байхдаа Кьюба дөрвөн удаа буун дуу гарахыг сонссон байна. Түүний зүг рүү хүзүүнээс нь цус гарсан залуу гүйж яваад хэсэг хугацааны дараа газарт хөсөр унажээ. Харин Кьюба буудуулахаас айхгүйгээр машинаасаа гарч залуу дээр очжээ. Түүгээр ч барахгүй ресторанаас алчуур гуйж, цус алдалтыг нь зогсоосон бөгөөд цагдаа, түргэн дуудсан байна. Ингээд түргэн ирсний дараа л Гудинг залууг үлдээжээ.

Кьюба-Гудинг  гэр бүлийнхээ хамт. Хуучин эхнэр Сара \баруун талд\, аав \зүүн зах\ болон хүүхдүүдийнхээ хамтаар.

Кьюба-Гудинг суманд өртсөн залууг аварсан аж

8 Пирс Броснан Ума Турманыг аварчээ

“Жеймс Бонд 007” Холливудын од бүсгүйн амийг аварсан байна. 2009 онд Пирс Броснан (Pierce Brosnan) болон  Ума Турман нар “Перси Жексон” киноны зураг авалтанд оролцож байжээ. Гэтэл уулын орой дээрээс аюулгүйн тоормосыг нь дарахаа мартаад орхисон байсан фургон автомашин Ума Турманыг чиглэн уруудсан аж. Прис фургоны араас хурдтай гүйж “Замаас холд” хэмээн орилжээ. Түүгээр ч зогсохгүй, кинон дээр гардаг шиг тэрээр фургоныг гүйцэж машин дотор ороод чиглэлийг нь өөрчилсөн байна. Ингээд Пирсийн ачаар хэн ч гэмтэж бэртээгүй аж.

Пирс Броснан Ума Турманыг аварчээ

9 Жейми Фокс галаас хүн гаргасан байна

2016 оны нэгдүгээр сард Жейми Фокс (Jamie Foxx) шатаж буй машинаас хүн гаргаж авчээ. Лос-Анжелес дахь гэрийнхээ цонхоор орчныг ажиглаж байгаад гудамжаар өнгөрсөн автомашин ус зайлуулах суваг мөргөж, удалгүй шатаж эхлэхийг тэр харсан байна. Тэрээр огтхон ч эргэлзэлгүйгээр гүйн гарч, машинаас жолоочийг гаргаж, аюулгүй газар аваачаад түргэн тусламж дуудсан аж.

Ослоос болж жолооч хүзүү болон толгойдоо гэмтэл авсан учир түүнийг эмнэлэгт хүргэжээ. Шатаж буй машинаас хүн татаж гаргасан ч жүжигчин залуу өөрийгөө баатар гэж бодохгүй байгаа гэнэ лээ.

Жейми Фокс  галаас хүн гаргасан байна

10 Харрисон Форд алга болсон хүүхдийг олжээ

2001 онд скаутын гишүүн, 13 настай Коди Клоусон явган аяллын үеэр Йеллоустоны үндэсний хүрээлэнгээс гэнэт алга болжээ. Эхэндээ хүү алга болсон газраа зогсож байсан бөгөөд хэн ч эргэж ирээгүй учир гарах гарц хайсаар бүр төөрсөн байна. Цас, бороо орж Коди маш их даарч, бүр агуйд хоносон гэнэ. Маргааш нь Коди нэлээд хэдэн км замыг туулж байтал хайгуулын нисдэг тэрэг явж байхыг олжээ.

Хүүг хайх эрлийн багт жүжигчин Харрисон Форд (Harrison Ford) байсан гэнэ. Тэрээр өөрийн хайгуулын нисдэг тэргээр Кодиг олсон байна. Хүү нисгэгчийг хэн болохыг мэдээд ихээхэн цочролд орж, нүдэндээ ч итгэхгүй байжээ. “Оддын дайн”-ы жүжигчинтэй илүү ойр дотно танилцсанаар Коди найз нөхдийнхөө дунд алдартай болсон аж.

2000 онд Харрисон бас нэгэн хүний амийг аварчээ. Сара Жорж болон Меган Фокс нар Тейбл уул руу таван цагийн турш явган алхсан аж. Халуун наранд хэт өндөрт гарснаар Сарагийн бие гэнэт муудаж, ухаан алдах шахжээ. Жуулчдын нэг нь утсаар тусламж дуудаж, жүжигчин Харрисон Форд өөрийн нисдэг тэргээр бүсгүйг очиж авч, эмнэлэгт хүргэсэн байна.

Харрисон Форд алга болсон хүүхдийг олжээ

33
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()