Зарим улс орнуудад хэрэгждэг итгэмээргүй хуулиуд

Өнгөрсөн зуунд хэрэгжиж байсан, санаанд багтамгүй хачирхалтай хуулиудын талаар та бишгүй л сонсож байсан байх. Гэтэл өнөө цагт ч бас нүд орой дээр гаргамаар балай хуулиудыг дэлхий хаа нэгтээ мөрдөж байна гэвэл та итгэх үү. Магадгүй та дараах улс орнуудыг зорих гэж байгаа бол мэдээд авахад хэрэгтэй болов уу. Ингээд дэлхийн зарим улс орнуудад хэрэгжиж буй хамгийн хачирхалтай гэмээр хууль дүрмийн талаар та бүхэндээ сонирхуулахаар бэлтгэлээ.

Зарим улс орнуудад хэрэгждэг итгэмээргүй хуулиуд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Герман улсад ням гаригт зүлэг тэгшилж болохгүй

Герман улс нийт 82 сая хүн амтай ч жижиг газар нутагтай орон. Тиймээс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээ нь маш бага юм. Хүн амын төвлөрөл, шигүү суурьшилтаас үүдэн хот суурин газрууд маш их шуугиантай байдаг аж. Тиймээс Герман улсын эрх баригчид өдрийн тодорхой цагуудад хот даяар дуу, шуугиангүй байлгах шийдвэрт хүрч, түүнийгээ Рухезэт (Ruhezeit) гэж нэрлэдэг байна. Хязгаар тогтоосон хугацаа нь оройн 22.00 цагаас маргааш өглөөнийх нь 06.00 цаг хүртэл үргэлжилдэг. Гэхдээ ням гариг, мөн олон нийтийн баярын өдрөөр энэ хориг үйлчилдэг байна.

Рухезэтийн үеэр чанга дуу чимээ гаргах хориотой. Машин янзлах, зүлгээ тэгшлэх, нийтийн байранд чанга хөгжим тавих, тэр ч байтугай угаалгын машин ажиллуулж хувцас угаахыг хориглодог. Харин сүүлдээ иргэд ойр хавьд намгийн мэлхий их дуу чимээ гаргаад байна гэж хотынхоо удирдлагад гомдоллодог болсон гэнэ. Үүний хариуд эрх баригчид иргэдийг чихний бөглөөс ав гэж зөвлөжээ. Нохой их хуцлаа гэсэн гомдлын хариуд эрх баригчид нохойгоо өдөрт 30 минутаас дээш хугацаагаар хуцуулж болохгүй гэж эздэд нь анхааруулсан байна.

Герман улсад ням гаригт зүлэг тэгшилж болохгүй

2 Сингапур улсад өөр хүний утасгүй интернэтэд зөвшөөрөлгүй холбогдож болохгүй

Хэрвээ та Сингапурт очоод зөвшөөрөлгүйгээр өөр хүний утасгүй интернэтэд нэвтэрвэл гурван жилийн хорих ял, 10.000 сингапур доллараар торгуулна. Энэ хууль нь Сингапур улсын компьютер буруугаар ашиглах, кибер аюулгүй байдлын тухай хуулийн нэг хэсэг юм.

2006 онд 17 настай Гарил Тан Жиа Луо (Garyl Tan Jia Luo) өөр хүний Wifi-ыг  ашиглан интернэтэд холбогдож хуулийн ял хүлээсэн анхны хүн юм. Тэрээр насанд хүрээгүй байсан учир шоронд суух ял оноогоогүй, харин 18 сарын тэнсэн харгалзах авсан байна. Тэнсэнгийн хугацаанд түүнийг интернэт хэрэглэхийг нь хориглосон гэнэ.  

Сингапур улсад өөр хүний утасгүй интернэтэд зөвшөөрөлгүй холбогдож болохгүй

3 Теннесси мужид "Netflix"-ийн нууц дугаараа бусадтай хуваалцаж болохгүй

"Netflix" сувгийнхаа нууц дугаарыг иргэд хоорондоо солилцохыг АНУ-ын Теннеси мужийн захирагч хориглосон байна. “Netflix” компани хамгийн дээд тал нь дөрвөн хүн нэг нууц дугаараар тус сувгийг үзэхийг зөвшөөрдөг аж. Тиймээс дундаа нэг нууц үгтэй иргэд төлбөрөө хувааж төлөх сонирхолтой байжээ. Гэхдээ одоо тийм боломжгүй болсон. Энэ хуулийг зөрчвөл 2.500 ам.доллараар торгож нэг жил шоронд суух ял оноодог байна.

Теннесси мужид "Netflix"-ийн нууц дугаараа бусадтай хуваалцаж болохгүй

4 Аляскад бааранд согтож болохгүй

Архи ууж, согтох боломжтой газрын нэг бол яах аргагүй баар билээ. Харин АНУ-ын Аляска мужид бааранд архи ууж согтож болохгүй хууль дүрэм үйлчилдэг юм. Учир нь согтуу хөлчүү хүмүүс гэмт хэрэг их үйлддэг байсны улмаас тус хуулийг зохиожээ.  

Дээрх хууль 2012 оноос хэрэгжиж эхэлсэн юм. Цагдаа нар энгийн хувцас өмсөж, бааруудаар хэсэж, согтон хөлчүүрхэж байгаа хүмүүсийг баривчлахад бэлэн явдаг гэнэ. Түүнчлэн бартендер согтуу хүнд архи худалдах хориотой. Гэхдээ цагдаа нар хүмүүсийг согтсон эсэхийг хараад шууд мэдэх боломжгүй учир бөөлжиж, сандлаас унаж, эсвэл тасраад унтаж байгаа хүмүүсийг ихэвчлэн баривчилдаг байна.

Аляскад бааранд согтож болохгүй

5 Сингапурт бохь зажлах хориотой

Сингапур улсад 1992 оноос хойш бохь зажлахыг хориглож ирсэн. Хүмүүс зажилсан бохио ширээ, сандал, хаа таарсан газраа, гол төлөв галт тэрэгний хаалган дээр нааж асуудал үүсгэсний улмаас ийм хууль гаргасан аж.   

Бохь зажилснаар хүний сэтгэн бодох чадвар сайжирдаг гэдэг. Гэхдээ Сингапурын эрх баригчид хүн заавал бохь зажилж байж сэтгэх албагүй гэж үзжээ. Хэрвээ бохь зажилмаар санагдвал гадил зажилж болох гэнэ.  

2004 онд Сингапурын эрх баригчид энэ хуулийн зарим заалтыг зөөлрүүлжээ. Шүдний эмч нар эрүүл мэндийн шалтгаанаар зарим хүмүүст бохь зажлахыг зөвлөдөг аж. Тиймээс Сингапурт бохь зажлахыг хүссэн хүн эмчийн хуудастай байх ёстой гэнэ. Мөн гадаадын иргэд авчирсан бохио хаяж, хаа таарсан газраа наахгүй л бол зажилж болно.

Сингапурт бохь зажлах хориотой

6 Грек улсад ХДХВ-гийн халдвартай хүмүүс зайлшгүй шинжилгээ өгөх ёстой

Грек улсын Засгийн газар 2012 онд "Олон нийтийн эрүүл мэндийн 39А" нэртэй нэгэн шинэ тушаал гаргажээ. Энэ хуулийн хүрээнд ХДХВ-ийн халдвартай  байж болзошгүй хүмүүсийг цагдаа нар албадан саатуулж, хүчээр шинжилгээ өгүүлдэг юм байна. Хэрвээ тухайн хүн халдвартай нь тогтоогдох юм бол намтар, зурагтай нь сонинд нийтэлдэг байна. 

2011-2012 онд ХДХВ-тэй хүний тоо 200 хувиар нэмэгджээ. Ажилгүйдэл, хар тамхидалт, ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх суртал ухуулга муу байснаас болж халдвартай хүний тоо нэмэгдсэн гэж үзжээ.

2012 онд цагдаа нар 200 эмэгтэйг баривчилж хүчээр шинжилгээнд оруулахад 17 нь халдвартай байж таарчээ. Тэдний зургийг сонинд нийтэлж, тэдгээр эмэгтэйг биеэ үнэлэгчид байсан гүтгэсэнд жирийн иргэд төдийгүй хүний эрхийн төлөөх байгууллагууд маш их шүүмжлэлтэй хандсан байна.

Грек улсад ХДХВ-гийн халдвартай хүмүүс зайлшгүй шинжилгээ өгөх ёстой

7 Тайланд улсад өдөрт хоёр удаа төрийн дуулал эгшиглүүлдэг

Тайланд улсын радио, телевизийн сувгууд өглөө 08.00, орой 18.00 цагаас төрийн дууллаа эгшиглүүлэх хуультай. Энэ үед хүмүүс хийж байсан зүйлээ орхиод, төрийн дуулал дуусах хүртэл босож зогсон хүндэтгэлтэй хандах ёстой гэнэ. Хэрвээ хүмүүс төрийн дууллын үеэр алхах, эсвэл суух юм бол цагдаа нар шууд баривчилдаг ажээ.

2007 онд энэ хуулийг шинэчлэх санаачилга гарчээ. Төрийн дуулал эгшиглэх үед бүх машин, замын хөдөлгөөн зогсох ёстой гэсэн хуулийн төсөл яригдаж байгаа ч одоогийн байдлаар энэ заалт хараахан батлагдаагүй байгаа юм.

8 Хааны гэр бүлийн гишүүнийг доромжилж болохгүй

Хааны гэр бүлийн нохой гэр бүлийн гишүүнд тооцогддог аж. Тиймээс хааны нохойг муулж, доромжилсон хүмүүс хуулийн хариуцлага хүлээдэг байна. 2015 онд нэгэн эр хааны нохойг доромжилсныхоо хариуд 37 жилийн хорих ял сонссон аж. Энэ нь нас барсан хааны хайртай нохой бөгөөд хаан түүнд зориулж ном хүртэл бичиж байсан гэнэ. Хожим ном нь бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино болсон байна.  

Фэйсбүүкээр хааныхаа нохойг муулсан сэтгэгдэл бичиж үлдээсэн учраас тэр нөхөр хорих ял сонссон аж.

Хааны гэр бүлийн гишүүнийг доромжилж болохгүй

9 Франц улсад эцэг эхийнхээ таалагддаггүй хүнтэй гэрлэхийг хориглодог

Хэрвээ эцэг эх, эмээ өвөөд нь сүйт бүсгүй эсвэл залуу нь таалагдаагүй тохиолдолд тэр хүнтэй гэрлэж болохгүй гэсэн тухай хууль 1803 онд Францад баталжээ. Энэ хууль одоо ч мөрдөгдөж буй гэнэ. 

Франц улсад эцэг эхийнхээ таалагддаггүй хүнтэй гэрлэхийг хориглодог

10 АНУ, Оклахома мужид тодруулагчтай явж болохгүй

2010 онд нэгэн багш 13 настай сурагчаа цагдаад өгсөн байна. Учир нь хүү цаасан дээр арилдаггүй маркераар бичсэний улмаас ширээн дээр толбо болгожээ. Цагдаа нар хүүг саатуулах газар үлдээсэн аж. Хүүг буруутгаж буй гол шалтгаан нь арилдаггүй тодруулагч ашигласантай холбоотой юм.  

Арчаад арилдаггүй маркер ашиглахгүй, эзэмшихгүй байх хуулийг графитти зурдаг хүмүүсийн үйлдлийг зогсоох гэж анх баталсан байна.

АНУ, Оклахома мужид тодруулагчтай явж болохгүй

10
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()