Дэлхийн хамгийн чанга дэглэмтэй хорих ангиуд

Он жил өнгөрөх тусам хорих ангиуд ч хувьсан өөрчлөгдөх болжээ. Хорих анги гэж юу болох, ямар орчин нөхцөлд ял шийтгүүлсэн хүмүүс амьдардаг талаар бид олон төрлийн кино, зурагтын нэвтрүүлгийн ачаар багагүй мэдээлэл хуримтлуулж чадсан. Энэ удаа танд  дэлхийн хамгийн өндөр хамгаалалттай хорих ангийг танилцуулъя.

Дэлхийн хамгийн чанга дэглэмтэй хорих ангиуд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Белмарш хорих анги

Белмарш хорих анги нь А зэрэглэлийн буюу  хоригдлуудад зориулсан бөгөөд Лондоны зүүн өмнөд хэсгийн Гринвичид байдаг аж. 1991 оноос хойш онцгой хамгаалалттай хорих анги болсон учир улсдаа төдийгүй дэлхий даяар алдартай. 2000 жилийн турш энэхүү газар хамгийн хүнд ноцтой гэмт хэрэгтнүүд хоригдож байсан аж.

Одоогийн байдлаар Бельмарш хорих ангид 1000 орчим хоригдол бий гэнэ. Уг хорих ангид цуутай гэмт хэрэгтэн Чарльз Бронсон, Ронни Биггс нар хоригдож байснаас гадна 2000 оны эхэн үеэс террорист халдлага хийсэн, хийхийг завдсан хүмүүсийг хорьдог болжээ.

Белмарш хорих анги

2 Терра-хот холбооны засан хүмүүжүүлэх анги

Баруун Индианагийн Вигогийн орчим орших энэхүү хорих анги 1940 онд нээгдсэн байна. Эрчүүдийн хорих анги бөгөөд бүх төрлийн гэмт хэрэгтнүүд хоригддог байна. Хорих анги гурван үндсэн хэсгээс бүрддэг гэнэ. Үүнд: Холбооны засан хүмүүжүүлэх байр (FCI),Терра хот болон АНУ-ын Засан хүмүүжүүлэх байгууллага багтана. Нэгдүгээр хэсэгт, дунд зэргийн хэрэгтнүүд  багтдаг бол сүүлийн хоёрт хүнд гэмт хэрэгтнүүд ял эдэлдэг аж. Одоогийн байдлаар 3000 хүн хоригдож байгаа гэнэ.

Терра-хот холбооны засан хүмүүжүүлэх анги

3 Традмор цэргийн хорих анги

XX зууны эхэн үед Традмор хорих ангийг Францын цэргийн эрх баригчдад зориулан барьсан боловч одоо дэлхийн хамгийн алдартай хорих ангийн нэг болсон юм. Сирийн нийслэл Дамаскаас зүүн хойд зүгт орших Традмор хорих анги нь хоригдлуудын эрхийг зөрчдөг, тамлан зовоодог, цаазаар авах ял хэрэгжүүлдэг зэрэг муу нэртэй болсон байна. Хэдийгээр 2001 онд улс төр, шашны өөрчлөлтөөс болж энэ хорих ангийг хаасан ч 2011 оноос “Арабын хавар” хэмээх хөдөлгөөн өрнөсөнтэй холбоотойгоор дахин ажиллуулах болжээ.

Традмор цэргийн хорих анги

4 Дельта хорих анги

Кубын Гуантанамо дахь засан хүмүүжүүлэх газрыг Дельта хэмээн нэрлэдэг. Террорист халдлага үйлдэгчид, ноцтой гэмт хэрэгтнүүд, дайны талбараас ирсэн хүмүүс хоригддогоороо дэлхий даяар алдартай болсон. 2002 оны хавар баригдсан Дельта хорих анги нь АНУ-ын бусад шоронгуудын адилаар хоригдлуудыг ангилдаг байна. Хүний эрхийг зөрчсөн асуудал багагүй гардаг байсан гэнэ.

Дельта хорих анги

5 Чанд хатуу дэглэмтэй (ADX) хорих анги, Флоренс

АНУ-ын Колорадо мужийн Флоренст байрлах энэхүү хатуу дэглэмтэй хорих анги 1992 онд нээгдсэн байна. Дээд зэргийн хамгаалалттай энэхүү хорих анги “Алькатрасын уул нуруу” нэрээрээ алдартай. 439 эрэгтэй хоригдлыг энгийн хорих ангид хориход хэт аюултай гэж үзсэн учир Алькатрасын хорих ангид хорьж байсан гэнэ. Хамгаалалтын зургаан түвшинтэй бөгөөд хорих ангийн ажилтнууд хоригдлууд нэг нэгнээсээ зайтай байх тал дээр хяналт тавьдаг. Улс төрийн террорист халдлага, мафи, гэмт бүлгэмийнхэн болон бусад төрлийн гэмт хэрэгтнүүд энэ хорих ангид ял эдэлдэг.

Чанд хатуу дэглэмтэй (ADX) хорих анги, Флоренс

6 Кинченг хорих анги

1950 оны үед баригдсан Кинченг хорих анги нь Хятадын түүхэнд нэлээд том байр суурь эзэлдэг. Ихэнх тохиолдолд улс төрийн холбогдолтой гэмт хэрэгтнүүдийг хорьдог бөгөөд 1970, 1980,1990 оны үеийн Хятадын ардчиллын хөдөлгөөний гишүүд бий. Кинченг хорих анги Бээжингийн баруун хойд хэсгийн Чанпинд байрладаг. Кинченг өндөр зэрэглэлийн хамгаалалттай хорих ангийг ЗХУ-ын удирдлага дор барьсан бөгөөд Коммунист Засгийн газрын эсрэг Гоминданы гэмт хэрэгтнүүдийг хорих зориулалттай байжээ. Газар зүйн байрлал, өндөр зэргийн хамгаалалт, барилга байгууламжаараа Кинченг дэлхий даяар алдартай. Хорих ангид 5000 орчим ажилтан ажиллаж, дэлхийн хамгийн өндөр аюулгүйн хамгаалалтын хашаатай гэхэд болно.

Кинченг хорих анги

7 Аоькатрас арал

Сан-Францискогоос 2.5 км-ийн зайд орших Алькатрас арал дээрх хорих ангийг 1860 оны үед байгуулжээ.  Эхлээд арал дээр гэрэлт цамхаг, дараа нь цэргийн байгууллага байсан бол эцэст нь хорих анги болгосон гэнэ. Анх энэхүү хорих ангид цэргийн гэмт хэрэгтнүүдийг хорьдог байсан боловч 1933 онд холбооны засгийн газар шилжсэнээр бүх зүйл өөрчлөгджээ. Сүүлийн 30 жилийн турш хорих анги нь хэрцгий шийтгэлтэй гэсэн нэр зүүх болсон. “Хуурай хууль”-ийн үеийн алдарт гэмт хэрэгтэн  Аль Капоне, Пулемёта Келли, улс төрийн гэмт хэрэгтнүүд Рафаэль Кансел Миранда нар энэ хорих ангид 1963 оноос өмнө хоригдож байсан гэнэ. Харин өнөөдрийн байдлаар түүхэн дурсгалт газар болж, жил ирэх тусам жуулчдын анхаарлыг татаж байна.

Аоькатрас арал

8 Фучу хорих анги

Японд орших Фучу хорих анги төдийлөн алдартай биш ч аюулгүй байдлын үйл ажиллагаагаараа алдартай. Токиогийн баруун зүгт орших Фучу хотод байрладаг хорих ангид Япон даяар алдартай хүмүүс хоригдож байсан. Хэдийгээр Японы хорих анги либералист үзэлтэй боловч энэхүү хорих ангиас суллагдсан хоригдлууд, хорих ангиар зочилсон сэтгүүлчид шоронгийн хаалганы цаана аймшигт зүйл болдог хэмээн хэлжээ. Хамгаалалтын байдал маш өндөр байдаг тул Фучугаас хоригдол зугтааж чадах нь юу л бол.  

Фучу хорих анги

9 Санте хорих анги

Францын нийслэл Парисын 14 дүгээр хороололд байрлах Санте хорих анги 1867 онд баригджээ. Нэлээд эртний шоронд тооцогддог бөгөөд дэлхийн хамгийн өндөр хамгааллалтай хорих ангийн тоонд багтдаг гэнэ. Энэ хорих ангид онц ноцтой гэмт хэрэгтнүүд хоригддог. Ялангуяа тухайн үеийн олон улсын болон иргэний дайны асуудалд оролцож байсан хүмүүс хоригдож байсан аж. Дэлхийн II дайны үед германчууд энэ газар зарим улс төрийн гэмт хэрэгтнүүдийг хорьж байсан гэнэ. Парисын төв хэсэгт орших ч Санте хорих ангиас зугтах боломжгүй ч олон жилийн турш дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бай болж байжээ.

Санте хорих анги

10 Артур-Роуд

1926 онд баригдсан, Мумбай хорих анги Артур-Роуд нь баруун Энэтхэгийн хамгийн алдартай, хамгийн өндөр хамгаалалттай, бас хамгийн алдартай хорих анги юм. Энэхүү хорих анги хоёр га газрыг эзэлдэг. 1000 хүний хүчин чадалтай ч одоогийн байдлаар Артур-роуд хорих ангид 2000 орчим хоригдол бий гэнэ. Хамгаалалт маш өндөр хэдий ч их хэмжээний камер суурилуулсан нь төрөл бүрийн өвчин үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Энэ бол Энэтхэгийн хамгийн аймшигт хорих анги юм. Артур-роуд хорих ангиас амжилттай зугтсан түүх үгүй. 

Артур-Роуд

5
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()