Олон сая залуусын шүтээн болсон үлгэр жишээ өсвөр насныхан

2018-06-30, 14:10
5,981

“Time” сэтгүүл орон орны 2017 оны хамгийн үлгэр жишээ өсвөр насны залуусыг онцолсон. Харин өнөөдөр та бидний мэдэхгүй тэдгээр гоц ухаантнуудтай дахин танилцацгаая. Тэд салбар бүрт амжилт гаргаж бусад хүүхдүүдийг байлдан дагуулж, үе тэнгийнхэндээ урам зориг өгдөг гайхалтай залуус юм. Эдгээр өсвөр үеийнхний зарим нь олон нийтийн сүлжээний тусламжтайгаар алдар нэрд хүрсэн бол зарим нь загвар өмсдөг, спортоор хичээллэж олон улсын медаль хүртсэн авьяаслаг хүүхдүүд билээ.

Олон сая залуусын шүтээн болсон үлгэр жишээ өсвөр насныхан

1 Нигери

Мишель (Michelle Gentry) охины ээж Нигери улсын алдартай жүжигчин юм. Гэхдээ тэрээр ээж шигээ жүжигчний биш харин загвар өмсөгчийн карьер хөөж байгаа юм. Нигери улсад террорист бүлгэм газар авсан мөн энэ улсад хүний эрх хатуу зөрчигддөг. Харин Мишель охин хүний эрх чөлөө, сонголтын асуудлын төлөө дуу хоолойгоо чанга илэрхийлдэг нэгэн юм. Нигери улсад ийм хүмүүс ялангуяа охид, эмэгтэйчүүд ховор байдаг юм. Түүний инстгарам хуудас 300 мянга хариу дагагчтай бөгөөд ихэнх нь нигер хүмүүс байна.

Нигери

2 Непал

Сандип (Sandeep Lamichhane) хүү бага насаа Энэтхэгт өнгөрөөжээ. Хожим том болоод Непал руу нүүсэн байна. Өнөөдөр тэрээр крикет тоглодог залуу тамирчин бөгөөд олон улсын хэмжээний уралдаан, наадамд Непалын шигшээ багийн нэрийн өмнөөс оролцдог юм.

Непал

3 Орос

Женя (Evgenia Medvedevа ) охин анх гурван настайгаасаа эхлэн уран гулгалтын спортоор хичээллэж эхэлжээ. Хожим 12 настайдаа Оросын шигшээ багт орж, түүнээс зургаан жилийн дараа анхны Олимпийн тэмцээндээ орж мөнгөн медалийн эзэн болжээ. Өнөөдөр тэрээр их сургуулиин оюутан болсон бөгөөд шинэ дасгалжуулагчтайгаа Канадад сургуулилтаа хийдэг. Түүний инстаграм хуудас 700 мянган дагагчтай юм.

Орос

4 Серби

Армин (Armin Đerlek) хөвгүүн долоон настайгаасаа эхлэн хөл бөмбөгөөр хичээллэж байгаа. 15 настайдаа анхны багтайгаа гэрээ хийж Сербийн Белград хот луу нүүн суурьшсан байна.  Хоёр жилийн дараа сербийн томоохон хөл бөмбөгийн “Партизан”клубд элссэн юм. Одоогийн байдлаар тэрээр Европын хамгийн өсөх ирээдүйтэй залуу тамирчдын нэгд тооцогддог.

Серби

5 Өмнөд Солонгос

Хюн Мин(Han Hyun Min)-ийг сургуульд байхад хүүхдүүд их шоолдог байжээ. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг байж. Учир нь тэрээр солонгос, нигерийн эрлийз юм. Харин өнөөдөр тэрээр Солонгосын хамгийн алдартай эрэгтэй загвар өмсөгчдийн нэг болжээ.

Өмнөд Солонгос

6 Индонез

Эвита (Evita Nuh) өвөрмөц дүр төрхтэй. Эрэгтэйлэг үсний засалт, хуучны гэмээр хувцас өмсдөг ч элдэг, зөөлөн царайтай охин юм. Индонез хүүхдүүд түүний иснтаграм дахь зургийг харах дуртай. Тэр өсвөр үеийнхнийг үнэхээр байлдан дагуулж чаддаг.

Индонез

7 Индонез

Сурья (Surya Tungka) 2017 онд “Мистер Индонез” тэмцээнд оролцоод тэргүүн байрын эзэн болжээ.  Мэдээж зөвхөн сайхан царай, биеэс гадна тэрээр маш ухаантай, спортоор хичээллэдэг юм. Бусад хүүхдүүдэд үлгэр дууриал болж, боловсролтой хүн байх ямар чухал вэ гэдгийг бусдадаа ярьж өгдөг гэнэ.

Индонез

8 Нидерланд

Фейдра (Phaydra Saenen) 2017 оны Нидерландын “Хамгийн үзэсгэлэнтэй өсвөр насны охиноор” тодорсон юм.  Тэмцээнд оролцож байх үедээ тэрээр ахлах сургуульд сурахын хажуугаар бүжгээр хичээллэж, кассчины ажил хийдэг байжээ.  

Нидерланд

9 Нидерланд

Андэ (Ande Meijer) 16 настайгаасаа эхлэн загвар өмсөгчөөр ажиллаж байгаа юм. Европ тивийн хамгийн өсөх ирээдүйтэй загвар өмсөгчийн нэг болоод байгаа юм.  Тайзан дээр алхаж, зураг авалтад орохын тулд заавал хөөрхөн, өтгөн хөмсөгтэй, том уруултай байх ёсгүй гэдгийг харуулж чаджээ.

Нидерланд

10 Куба

Панам гаралтай Эрик (Erick Brian Colón) хүү “CNCO” хамтлагийн хамгийн залуу гишүүн юм. Рики Мартины (Ricky Martin) зохиосон “La Banda” өрсөлдөөнт шоунаас шалгарч үлдсэн оролцогчдоос хамтлагийн гишүүдийг шалгаруулж авчээ. Эрик дуулж, гитар тоглохоос гадна хөл бөмбөг тоглож, бүжгээр хичээллэдэг гэнэ.

Куба

11 Саудын Араб

Райуф (Rayouf) 15 насандаа нэгэн шинэ санаа гаргажээ. Саудын Арабын эмэгтэйчүүдийн дүрстэй эможи гаргах санал байжээ. Түүний энэхүү санааг олон мянган хүмүүс дэмжсэн юм.

Райуф Саудын Араб гаралтай ч одоо Австрали улсад амьдардаг юм. Тэрээр өөрийн насны бусад хүүхдүүдтэй адилгүй. Нийгэм дэх үүргээ ухамсарласан нэгэн. Өөрийн гэсэн амбицтай, бусдын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй охин юм.

Саудын Араб

12 Франц

Асса (Assa Baradji) охин 16 настайгаасаа эхлэн алдартай брэндүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Зарим нэгэн хүмүүс түүнийг дараагийн Наоми Кэмпбелл (Naomi Campbell) ч гэж дууддаг. Асса Парист төрж өссөн, солонгос хоол идэх дуртай, загвар өмсөгчийнхөө ажлаас илүү сурч боловсрохоо нэгдүгээрт тавьдаг гэнэ. Хэзээ нэгэн өдөр Япон, Куба улсаар аялахыг хүсдэг гэсэн.

Франц

13 Франц

Рима (Rima L ) дөнгөж 12 настай ч аль хэдийнэ моделийн бизнест хөл тавьжээ. Охин Парист өсөж төрсөн ч Марокко гаралтай гэнэ. Үүгээрээ Рима их бахархдаг гэнэ лээ.

Франц

14 Австрали

Уильям Франклин-Миллер (William Franklyn-Miller) 2016 онд 12 настай байхдаа дэлхийн хамгийн царайлаг хүү гэсэн тодотголыг авч байжээ. Анх санаандгүй байдлаар твиттерт түүний зураг тархсанаар алдартай болсон гэнэ. Үүний дараа түүний инстаграм хуудсанд маш олон дагагч нэмэгджээ. Одоо инстаграмдаа нэг сая гаруй дагагчтай болсон аж. Өдгөө тэрээр алдартай брэндүүдийн зураг авалтад байнга ордог гэнэ.

Австрали

15 Дани

Матильда (Mathilde Sofie Hess Henning) олон газраар аялж, зугаалдаг мөн спортоор хичээллэж, цаг гарвал өөрийгөө хөгжүүлэхээр олон зүйлд суралцдаг.  Гэхдээ түүнийг загварын олон агентлагууд булаацалддаг. Өвөрмөц төрх, яг л модельд байх ёстой төгс бие түүнд байдаг болохоор тэр. Гэхдээ охин аль хэдийн томоохон загварын тайзнаа алхаад амжсан юм шүү.

Дани

16 Мексик

Бага наснаасаа эхлэн Ангела (Angela Vázquez) “Vazquez Sounds” хамтлагт дуучин, гитарчинаар ажиллаж байгаа. Анх 2012 онд түүний ковер хийж дуулсан “Rolling in the Deep” бичлэгийг 200 сая хүн үзсэн гэнэ. Тэр цагаас хойш түүний хоологхүмүүс шүтэх болжээ.

Мексик

17 Мексик

Хулиан (Julián Ríos Cantú ) хүүг 13 настай байхад түүний ээж хөхний хорт хавдраар өвчилжээ. Тиймээс ээж нь хоёр хөхөө тайруулж, авахуулсан гэнэ.  Хожим хэдэн жилийн дараа Хулиан хэдэн найз нарын хамтаар хөхний хорт хавдрыг газар авахаас нь өмнө олж тогтоодог төхөөрөмж зохион бүтээсэн байна. Өнөөдөр хүү өөрийн гэсэн компанитай болж чадсан бөгөөд цаашид ч шинэ технологи зохион бүтээхээр ажиллаж байгаа гэнэ.

Мексик

18 АНУ

Мэдди Зиглер (Maddie Ziegler) дуучин Сия (Sia)-гийн хэд хэдэн дууны клипд тоглож байсан. Түүнийг цагаан үстэй, бүжиглэдэг охин гэдгээр нь хүмүүс сайн мэднэ.  Мэдди польш, герман, итали цустай гэнэ. Өдгөө Мэдди өөрийн гэсэн хувцасны брэндтэй мөн ном бичдэг, бүжиглэдэг юм.

АНУ

19 АНУ

Жейкоб (Jacob Sartorius) хүүгийн төрсөн эцэг эх нь түүнийг хүнд өргүүлж байжээ. Хүү долоон настайгаасаа эхлэн хөгжимт жүжигт тоглож, 14 настайгаасаа олонд алдартай нэгэн болжээ. Одоо тэрээр Америкийн олон театрт хөгжимт жүжигт тоглож байгаа юм. 2015 онд л гэхэд хүү сургуулийн дарамтаас болж гурван ч удаа сургуулиа сольж байса гэнэ.

АНУ

20 АНУ

Эмма (Emma González) охины ээж ахлах сургуульд тооны хичээл заадаг бол аав нь 1968 онд Кубээс цагаачилсан бөгөөд цахим аюулгүй байдлыг хангах ажил хийдэг байна. 2018 оны хоёрдугаар сард Эмма охины сургуульд буудалцаа болж нийт 17 хүн нас барсан байна. Энэ үйл явдлын дараа Эмма хууль бус зэвсгийн наймаа, зэвсгийн талаарх хуулийг чангатгах жагсаал цуглаанд идэвхтэй оролцож, дуу хоолойгоо хүргэхээр тэмцдэг байна.

АНУ

21 АНУ

Финн (Finn Wolfhard)-д телевизийн алдарт “Stranger Things” цуврал киноны гол дүрд тоглох завшаан тохиожээ.  Энэ нь түүнийг олон нийтийн дунд их алдартай болгож чадсан. Тэр цагаас хойш Финн хоёр ч том бүрэн хэмжээний кинонд тогложээ.  Хүү Канад улсад төрсөн боловч Франц, германы эрлийз гэнэ.

АНУ

22 Филиппин

Хуан (Juan Karlos Labajo ) хүүгийн ээж нь Филиппин, аав нь Герман аж. Гэхдээ түүнийг 12 настай байхад ээж нь нас баржээ, ийнхүү нагац ахтайгаа амьдрахаар болсон байна.  Жилийн дараа хүү хөгжмийн сургуульд орсон бөгөөд тэр цагаас хойш кинонд тоглож, дуучин болсон байна.

Филиппин

23 Швейцарь

Кимми (Кimmy Repond) охин бага наснаасаа эхлэн уран гулгалтаар хичээллэж иржээ. Өдгөө Швейцарийн шигшээ багт байдаг. Тэрээр Олимпийн тэмцээнд оролцохыг мөрөөддөг гэнэ.

Швейцарь

24 Их Британи

Англи-хятадын эрлийз Жасмин (Jasmine Thompson) бол английн дуучин юм. Тэрээр 17 настай ч түүний дуулсан дуунууд аль хэдийнээ Англи, Герман, Австрали, Швейцарийн дууны чартуудад дээгүүр байранд явж байгаа.

Их Британи

25 Их Британи

Критин (Krtin Nithiyanandam) өмнөд Энэтхэгт төрсөн бөгөөд бага байхдаа эцэг эхтэйгээ Англи улс руу нүүжээ.  Хүү 15 настай байхдаа альцгеймер өвчний эхний шинж тэмдэг илрэхээс 10 жилийн өмнө олж тогтоож, сэргийлж болдог томьёо зохиожээ. Түүнийг залуу эрдэмтдийн тоонд яах аргагүй багтаадаг гэнэ.

Их Британи

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()