Тэргүүн байрт шалгарсан энэ оны шилдэг бүтээлүүд

"Nature Conservancy" олон улсын байгууллагаас жил бүр байгаль орчны сэдэвт гэрэл зургийн уралдааныг дэлхий даяар зохион байгуулдаг юм. Энэ жил шүүгч нар 135 улсаас ирүүлсэн 57.489 бүтээлээс хамгийн шилдэг зургуудыг сонгосон байна. Тус тэмцээний шүүгч Билл Марр "Энэ жилийн шалгаруулалтад ирсэн гэрэл зургууд үнэхээр гайхамшигтай байсан учраас ялагчийг сонгоход маш хэцүү байлаа. Тиймээс бид тэргүүн байрыг хэд хэдэн зурагт өгөхөөр шийдсэн" гэж мэдэгджээ. Тус уралдааны тэргүүн байрт шалгарсан бүтээлүүдийг танд толилуулъя.

Тэргүүн байрт шалгарсан энэ оны шилдэг бүтээлүүд
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Амар амгалан

"Исландын хөлдүү хүрхрээ. Ус нь мөсөн доогуур урсдаг ийм хүрхрээ олон байгаа ч үүн шиг үзэсгэлэнтэй байхгүй."

Зургийг Жерими Стивинс, Исланд

Амар амгалан

2 Мэлхийн үнсэлт

"Манай гэр хөдөө байдаг. Гэрийн ойролцоох цөөрө дээр байгаа мэлхийтэй манай охин тоглох дуртай."

Зургийг Терра Фондриест. АНУ-ын Арканзас муж.

Мэлхийн үнсэлт

3 Нарийн хавцал

"Юта муж дахь Искалэнтэ хавцлаар аялаж байгаа жаал хүү.”

Зургийг Таннер Летхам, АНУ-ын Юта муж

Нарийн хавцал

4 Мөсний эрин дуусаж байна

"Энэ мөс нь хэдэн мянган жилийн настай байж болох юм. Харин одоо ийм жижигхэн болтлоо хайлжээ."

Зургийг Андре Мерчер (Andre Mercier). АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес.

Мөсний эрин дуусаж байна

5 "Хүнийг холоос ажиглаж буй үнэг"

Зургийг Меган Лоренц, Канадын Онтарио муж, Этобикоке хот.

"Хүнийг холоос ажиглаж буй үнэг"

6 Гайхамшигт хог

"Байгаль орчинд гялгар уут том хор учруулж байгаа. Бид уутыг нэг удаа хэрэглээд үүрд хаядаг. Харин тэр бидний хайрладаг бүгдийг устгах гэж байна"

Зургийг Аристо Риси, Австрали.

Гайхамшигт хог

7 Ноцолдож буй азарганууд

"Хүчээ үзэж буй амьтад"

Зургийг Камилл Брометте (Camille Briottet), Францын Лион хот.

Ноцолдож буй азарганууд

8 Цөлжилт

"Арабын нэгэн эзгүй хотоор аялж байхдаа харсан дүр зураг. Хэдэн цагийн турш тэр хотод байхдаа бүх зүйл өөрчлөгддөг гэдгийг би ойлгосон юм."

Зургийг Жессе Яан, Арабын Нэгдсэн Эмират

Цөлжилт

9 Анчин

"Аварга загас үдийн андаа гарчээ"

Зургийг Роберто Моккини Формиги, Рио де Жанейро, Бразил.

Анчин

10 Миний хот

"Арслан хад бол Хонконгийн бэлгэдэл бөгөөд миний адил хонконгчууд энэ уулыг шүтэж өсдөг"

Гэрэл зургийг Вонг Тай Син, Хонконг, БНХАУ.

Миний хот

11 Элсэн манхан

"Намибид цөлөөр аялж байхдаа санаандгүй энэ зургийг авсан."

Зургийг Паул Зицка, Намибийн Соссусвиль цөл.

Элсэн манхан

12 Лавын тэсрэлт

"Килауэа галт уулын хайлмаг урссаар далайд хүрэх үед дэлбэрэлт үүсдэг байна. Халуун лав нь хүйтэн далайн усыг ууршуулахдаа лаавын чулуулаг хэсгүүдийг дэлбэлэх бөгөөд хүчиллэг далайн уур, давсны хүчил, галт уулын шилэн жижигхэн холимгоос бүрддэг "лаавын манан" -г бий болгоно".

Зургийг Элисэ Батлер, Хонолулу, Хавай, АНУ.

Лавын тэсрэлт

13 Галт уулын хүч

"Колорада галт уулын дэлбэрэлт. Жижиг галт уулын дэлбэрэлтүүд дэлхийн дулаарлыг багасгахад тусалдаг"

Зургийг Хермандо Ривера, Мексикийн Вилла де Алварез муж.

Галт уулын хүч

22
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()